Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 8 0
Users Today : 30
Users Yesterday : 35
Total Users : 14480
Views Today : 44
Views Yesterday : 51

Прашна гэдэг нь шууд үгчилвэл “асуулт”гэсэн утгатай. Өрнийн зурхайд түүнийг хорар зурхай ч гэдэг. Ведийн зурхайн ухааны энэ салбар нь зурхайн ухааны үндсэн гурван чиглэлээс ( нөгөө хоёр нь: Жатака буюу төөргийн зурхай, Мухурта буюу Сонголтын зурхай ) хамгийн чухал нь юм. Энэ нь ирээдүйд болох үйлийг зөгнөж, урьдчилж хэлэх үндсэн хэрэгсэл болдог. Асуултын карт нь асуулт тавьж буй цаг мөч дээр үндэслэгддэг. Асуултын зурхай нь төөргийн зурхайгаас ихээхэн давуу талтай. Учир нь асуулт тавьж буй цаг мөч үргэлж тов тодорхой байдаг.

Чухамхүү асуулт тавих цаг мөч нь хариулт авахыг хүссэн асуугчийн ухаан санаанд бүрэлдэн бий болох цаг мөч юм. Ийм учраас тэрээр илүү их ач холбогдолтой салбар ухаан болдог. Хэрэв асуугч асуултаа зөв тавиад, үнэхээр үнэн сэтгэлээсээ хариулт авахыг хүсч буй тохиолдолд гарцаагүй үнэн зөв хариултыг авах болно. Харин хөнгөн хуумгайгаар эсвэл элдэв таагүй санаа бодолтойгоор асуусан асуултанд зурхайч хүн хариулахгүй байх ёстой. Эртний зурхайн судар бичгүүдэд дараахь төрлийн хүмүүсийн асуултанд хариулахгүй байхыг зөвлөсөн байдаг. Үүнд:
  • Асуултаа удаанаар эргэцүүлэн бодолгүйгээр асуулт тавигч
  • Зурхайчийг үл хүндлэн басамжлан доромжлогч
  • Бурхангүй үзэлтэн буюу атеистууд
  • Гар хоосон ирэгсэд
  • Аялал зугаалга хийх далимдаа асуулт тавигчид
  • Үдшийн бүрэнхийгээр асуулт тавигч
  • Анхаарамжгүйгээр, амарлингуйгаар асуулт тавигч

Асуултын зурхай нь тухайн цаг мөчид асуугчийн ухаан санаа болон тэнгэрийн гариг эрхсийн төлөв байдал зэргийн харьцааг ухварлан ойлгох урлаг ба чингэснээр энэ нь болох үйл явдлыг урьдчилан хэлэх боломжийг олгодог. Асуултын зурхай нь амьдрал практикт хамгийн их хэрэглэгддэг, хамгийн үр ашигтай зурхайн салбар мэдлэг билээ.

Та асуултандаа бат ноттой хариулт авахын тулд дараахь зөвлөгөөг гарын авлага болгоорой.

•  Асуултаа дотроо сайтар эргэцүүлэн тунгааж, Бурханаас үнэхээр туйлын ганц зөв хариулт өгөөч хэмээн хүсэх (зурхайчаар дамжуулан)

•  Таны асуулт юуны өмнө төөрч мунгинасан урт унжруу байх ёсгүй. Аль болох товчхон бөгөөд тодорхой байх

•  Нэг удаад нэг л асуулт тавих.

Асуултын зурхайтай холбоо бүхий нэг жишээ дурдъя. Ведийн нэртэй зурхайч Шйамасундара дасын Асуултын зурхайн тухай нэгэн дурсамж байдаг.

“…1988 оны 12 сарын нэгэн өдөр миний нэг найз руу над руу утасдлаа. Түүний хадам эх нь тун яаралтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байв. Тэрээр чихрийн шижин өвчнөөр өвдсөний улмаас яаралтай мэс засалд орох хэрэгтэй болсон байна. Энэ эмэгтэй уламжлалт, энэтхэгийн ахимаг насны эмэгтэй байсан учраас надтай зөвлөлдөлгүйгээр, миний зөвлөгөө дэмжлэггүйгээр мэс засалд орохыг огтхон ч зөвшөөрөхгүй гэсэн байв. Би над руу утасдсан үеийн цаг мөчийг тэмдэглэн аваад тооцооллыг хийсэн юм. Тэр эмэгтэйн байдал тун ноцтой боловч мэс засал түүний амь наснаас хол байх болно гэсэн дүгнэлтийг би тооцоолон гаргав. Энэ тухай би найздаа дамжуулсан бөгөөд найз маань ч түүнийг өөрийн эхнэр болон хадам ээждээ дамжуулсан байлаа. Тун удалгүй тэрээр дахин над руу утасдаж: ” Чи үнэхээр итгэлтэй байна уу? Байдал тун ноцтой байгаа ш дээ. Эхнээр маань их эргэлзэж байна.” гэв. Эхнэрийнх нь түгшүүр эргэлзээг арилгахын тулд би тэр даруй нөгөө эмэгтэйн хэвтэж буй эмнэлэг рүү утасдаж түүний эргэлзээд буйн шалтгааныг асуув. Тэрээр хэлэхдээ, эмч түүнтэй тусгайлан уулзаж ээжийнх нь хуьд амьд үлдэх магадлал ердөө 5 хувьтай байгаа гэсэн учраас тэрээр миний гаргасан дүгнэлтэд маш их эргэлзэж байна гэсэн юм. Би дахиад л өөрийн тооцооллыг эргэн харсан боловч амь насанд аюултай ямар ч зүйлийг олж харсангүй. Тийм учраас би түүнд:”Хэрэв таны ээж мэс заслын үед эсвэл мэс заслаас болж нас нөгчвөл үүнийг би зурхайн талаас нь тайлбарлаж чадахгүй. Хэрэв үнэхээр тийм зүйл болвол би олон жил судалсан зурхайн ажлаа орхих болно” гэж хэллээ. Би энэ үед маш нухацтай байсан юм. Миний байдал, итгэл үнэмшил туйлын хатуу, хөдөлшгүй байсан учраас түүний эх нь мэс засалд орохыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зураад мэс засалд орсон байв. Оройхон нь би гэртээ ирээд, утсаа автал утасны маань авто хариулагч дээр:”Шйама, Та зурхайн ухаанаа орхиод хэрэггүй. Ээж маань мэс засалд амжилттай орлоо. Одоо бие нь их сайн байна” гэсэн байв.

Энэ мэт тун олон жишээг дурьдаж болно. Ерөнхийдөө асуулт нь ямар ч төрлийн байж болох бөгөөд жишээ нь:

  • Байшин, газар авах гэсэн юм бүтэх нь үү, авбал ямар байна
  • Машин авах гэсэн юм
  • Шалгалтанд тэнцэх нь үү
  • Авгай маань төрөх гэж байгаа, гайгүй төрөх нь үү
  • Эхнэр маань жирэмсэн эрэгтэй хүүхэд гарах болов уу, эмэгтэй гарах болов уу
  • Хулгайд юмаа алдчихлаа, олдох нь уу, ямар хүн авсан бол
  • Түлхүүрээ, чухал бичиг баримтаа гээчихлээ олдох нь уу
  • Өвчин маань хэзээ илаарших бол хүнд юм уу хөнгөн юм уу
  • Тийм өвчнөөр өвдөөд их удаж байна ямар нэг шалтаг байна уу
  • Би хэзээ ажилд орох нь вэ
  • Ажил бүтэх нь үү
  • Би үерхдэг, хайртай …-тэйгээ суух нь уу
  • Би хүнтэй суух нь уу
  • Ийм худалдаа, бизнес хийх гэсэн юм ашиг байна уу
  • Би хэзээ нэгэн цагт хөлжиж, хөрөнгөжиж чадах нь уу
  • Манай нэг хүү сураггүй болоод тэдэн сар боллоо амьд байна уу, эргэж ирэх нь үү
  • Би гадаадад гарч ажиллах гэсэн юм, гарч чадах нь уу
  • Би сонгуульд ялалт байгуулж чадах нь уу

гэх мэтийн маш олон янзын асуулт байж болно.

Та бүхэн эндээс Асуултын зурхай нь үнэхээр өдөр тутмын амьдралд ойр, ялангуяа өөрийн төрсөн огноог мэддэггүй хүмүүсийн хувьд нэн тустай зурхайн салбар болохыг ойлгож авах бизээ.

Прашна гэдэг нь шууд үгчилвэл “асуулт”гэсэн утгатай. Өрнийн зурхайд түүнийг хорар зурхай ч гэдэг. Ведийн зурхайн ухааны энэ салбар нь зурхайн ухааны үндсэн гурван чиглэлээс ( нөгөө хоёр нь: Жатака буюу төөргийн зурхай, Мухурта буюу Сонголтын зурхай ) хамгийн чухал нь юм. Энэ нь ирээдүйд болох үйлийг зөгнөж, урьдчилж хэлэх үндсэн хэрэгсэл болдог. Асуултын карт нь асуулт тавьж буй цаг мөч дээр үндэслэгддэг. Асуултын зурхай нь төөргийн зурхайгаас ихээхэн давуу талтай. Учир нь асуулт тавьж буй цаг мөч үргэлж тов тодорхой байдаг. Чухамхүү асуулт тавих цаг мөч нь хариулт авахыг хүссэн асуугчийн ухаан санаанд бүрэлдэн бий болох цаг мөч юм. Ийм учраас тэрээр илүү их ач холбогдолтой салбар ухаан болдог. Хэрэв асуугч асуултаа зөв тавиад, үнэхээр үнэн сэтгэлээсээ хариулт авахыг хүсч буй тохиолдолд гарцаагүй үнэн зөв хариултыг авах болно. Харин хөнгөн хуумгайгаар эсвэл элдэв таагүй санаа бодолтойгоор асуусан асуултанд зурхайч хүн хариулахгүй байх ёстой. Эртний зурхайн судар бичгүүдэд дараахь төрлийн хүмүүсийн асуултанд хариулахгүй байхыг зөвлөсөн байдаг. Үүнд: Асуултаа удаанаар эргэцүүлэн бодолгүйгээр асуулт тавигч Зурхайчийг үл хүндлэн басамжлан доромжлогч Бурхангүй үзэлтэн буюу атеистууд Гар хоосон ирэгсэд Аялал зугаалга хийх далимдаа асуулт тавигчид Үдшийн бүрэнхийгээр асуулт тавигч Анхаарамжгүйгээр, амарлингуйгаар асуулт тавигч Асуултын зурхай нь тухайн цаг мөчид асуугчийн ухаан санаа болон тэнгэрийн гариг эрхсийн төлөв байдал зэргийн харьцааг ухварлан ойлгох урлаг ба чингэснээр энэ нь болох үйл явдлыг урьдчилан хэлэх боломжийг олгодог. Асуултын зурхай нь амьдрал практикт хамгийн их хэрэглэгддэг, хамгийн үр ашигтай зурхайн салбар мэдлэг билээ. Та асуултандаа бат ноттой хариулт авахын тулд дараахь зөвлөгөөг гарын авлага болгоорой. •  Асуултаа дотроо сайтар эргэцүүлэн тунгааж, Бурханаас үнэхээр туйлын ганц зөв хариулт өгөөч хэмээн хүсэх (зурхайчаар дамжуулан) •  Таны асуулт юуны өмнө төөрч мунгинасан урт унжруу байх ёсгүй. Аль болох товчхон бөгөөд тодорхой байх •  Нэг удаад нэг л асуулт тавих. Асуултын зурхайтай холбоо бүхий нэг жишээ дурдъя. Ведийн нэртэй зурхайч Шйамасундара дасын Асуултын зурхайн тухай нэгэн дурсамж байдаг. “…1988 оны 12 сарын нэгэн өдөр миний нэг найз руу над руу утасдлаа. Түүний хадам эх нь тун яаралтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байв. Тэрээр чихрийн шижин өвчнөөр өвдсөний улмаас яаралтай мэс засалд орох хэрэгтэй болсон байна. Энэ эмэгтэй уламжлалт, энэтхэгийн ахимаг насны эмэгтэй байсан учраас надтай зөвлөлдөлгүйгээр, миний зөвлөгөө дэмжлэггүйгээр мэс засалд орохыг огтхон ч зөвшөөрөхгүй гэсэн байв. Би над руу утасдсан үеийн цаг мөчийг тэмдэглэн аваад тооцооллыг хийсэн юм. Тэр эмэгтэйн байдал тун ноцтой боловч мэс засал түүний амь наснаас хол байх болно гэсэн дүгнэлтийг би тооцоолон гаргав. Энэ тухай би найздаа дамжуулсан бөгөөд найз маань ч түүнийг өөрийн эхнэр болон хадам ээждээ дамжуулсан байлаа. Тун удалгүй тэрээр дахин над руу утасдаж: ” Чи үнэхээр итгэлтэй байна уу? Байдал тун ноцтой байгаа ш дээ. Эхнээр маань их эргэлзэж байна.” гэв. Эхнэрийнх нь түгшүүр эргэлзээг арилгахын тулд би тэр даруй нөгөө эмэгтэйн хэвтэж буй эмнэлэг рүү утасдаж түүний эргэлзээд буйн шалтгааныг асуув. Тэрээр хэлэхдээ, эмч түүнтэй тусгайлан уулзаж ээжийнх нь хуьд амьд үлдэх магадлал ердөө 5 хувьтай байгаа гэсэн учраас тэрээр миний гаргасан дүгнэлтэд маш их эргэлзэж байна гэсэн юм. Би дахиад л өөрийн тооцооллыг эргэн харсан боловч амь насанд аюултай ямар ч зүйлийг
Scroll to Top