Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 5 4
Users Today : 0
Users Yesterday : 26
Total Users : 15654
Views Today :
Views Yesterday : 40
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Намайг өршөөн соёрхож энэ тухай айлдаж хайрлана уу.

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд бүх нүглийг ариусган зайлуулдаг Пашанкуша экадашийн яруу алдрын талаар айлдъя. Энэ өдөр, хүн бүр бадамлянхуа цэцэг лугаа хүйстэй Бурхан Падманабхад зохих журам дүрмийн дагуу бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх ёстой. Тэгснээр тэр тэнгэрийн орны хүссэн бүхий л таашаал ханамждаа хүрэх бөгөөд эцэст нь ангижралыг олно. Гаруда дээр залран байгаа Шри Вишнуд гүн хүндэтгэл бишрэлээ илэрхийлснээр л урт удаан хугацааны туршид тэвчил наманчлал үйлдэх болон мэдрэхүйгээ бүрэн эзэмдэн захирсанаар хүрч болох тийм ач тусыг хүртэж болно. Хүн маш их нүгэлтэй байсан ч бүх нүглийг арилган зайлуулагч Хари Бурханд зүтгэснээр тамд унахаас зайлж чадна.

Тиртхад аялан мөргөл үйлдсэнээр хүрч болох ач тусыг Бурхан Вишнугийн ариун гэгээн нэр алдрыг магтан дуулснаар хүртдэг. Ариун гэгээн нэр алдар- Рама, Вишну, Жанардана болон Кришнаг, ялангуяа экадашид магтан дуулж байгаа хэн бүхэн Ямаража бурханы орныг хэзээ ч үздэггүйтэй адилаар Надад тийн эрхэм Пашанкуша экадашид мацаг барьж байгаа хүн Ямаража бурханы оронд мөн хэзээ ч унахгүй.

Шива бурханд хүндэтгэлтэй бус хандаж байгаа вайшнав болон Надад хүндэтгэлтэй бусаар хандаж байгаа шайв нь тамд унах нь гарцаагүй хэрэг. Мянган мориор өргөл өргөснөөр болон Ражасуйя тахилгыг зуун удаа үйлдсэнээр хүртэх ач тус нь экадашид мацаг барьснаар хүртэх адислалын 16-ны нэгд ч хүрдэггүй.

Экадашид мацаг барьснаар хүртэх ач тусаас илүү ач тус гэж байдаггүй. Бүхий л гурван ертөнцөд нүглээс ангижруулах, бадамлянхуа цэцэг лугаа хүйстэй Падманабха Бурханы өдөр-экадашаас илүү тийм ариун дээд болон түүнээс илүү их хүч чадлыг агуулах зүйл гэж байдаггүй.

Ай хаан минь ээ, Пашанкуша экадаши гэж нэрлэгддэг, Бурхан Падманабхагийн өдөр мацаг үл барих хүн нүгэлтэй хэвээр үлдэх бөгөөд түүнээс өнгөрсөн үедээ үйлдсэн нүгэлт үйлүүдийн нь үр дагавар хэзээ ч салан ангижирдаггүй. Экадашид мацаг барьснаар ч хүрэх боломжгүй тийм ач тус гэж бүхий л гурван ертөнцөд байдаггүй. Мацгийг итгэлтэйгээр барьж байгаа хэн бүхэн биелсэн үхэл-Ямаража бурханыг хэзээ ч харахгүй. Ангижралд хүрэхийг, диваажинд очих, эрүүл саруул сайн бие бялдартай болох, мөн үзэсгэлэн гоо эмэгтэй, эд баялаг болон элбэг дэлбэг үр тариа хүсэж байгаа хүн экадашид мацаг барих хэрэгтэй. Ай хаан минь ээ, Ганга ч, Гайя ч, Каши ч, Пушкари ч, тэр ч бүү хэл ариун дагшин газар орон Курукшетра хүртэл Пашанкуша экадаши шиг тийм ач тусыг өгдөггүй билээ.

Ай Юдхиштхира минь ээ, ай газар дэлхийн хамгаалагч минь ээ, мацаг барьсаны дараагаар, тэр шөнийг чин бишрэлтэн унталгүй, сэрүүн өнгөрүүлэх ёстой. Ийнхүү үйлдсэнээр тэр Бүхний Дээд Бурхан, Шри Вишнугийн залрах оронд хялбархан хүрч очно. Экадашид мацаг барьсан түүний эхийн талын 10 үеийн, эцгийн талын 10 үеийн болон эхнэрийн талын 10 үеийн төрөл төрөгсөд ангижралыг олох болно. Энэ бүх төрөл төрөгсөд нь өөрсдийн анхдагч дөрвөн мутартай, трансценденталь дүр төрхөө авна. Шар өмсгөл өмсөн, гойд тансаг чимэг, зүүлт зүүсэн тэд могойн дайсан Гарудаг хөлөглөн бурханлаг ертөнцөд хүрч очих болно. Пашанкуша экадашийг зөв баримтлаж байгаа Миний чин бишрэлтэн ийм л адислалыг хүртдэг билээ.

Ай хаадын шилдэг нь минь ээ, Пашанкуша экадашид мацаг барьж буй хүн бүр, хүүхэд ч бай, залуу ч бай, эсвэл хөгшин настан ч бай ялгаагүй бүх нүглээсээ хийгээд тамд төрөх магадгүй байдлаасаа салан ангижрах болно. Тэр Бурхан Харигийн оронд буцаж очно. Энэхүү хамгийн ариун гэгээн өдөр алт, кунжутын үр, үржил шимтэй газар, үнээ, үр тариа, ундны ус, шүхэр эсвэл гутал өргөл болгон өргөж буй хэн бүхэн нүгэлтнүүдийг шийтгэн гэсгээгч Ямаражагийн оронд хэзээ ч унан очихгүй. Харин газар дэлхийн оршин суугчид нь бурханлаг үйлээс хазайн гажиж, ялангуяа экадашид мацаг барихаас зайлсхийх аваас түүний амьсгал нь дарханы хөөрөг уухилахаас ч дээрдэх юмгүй билээ.

Ай хаадын шилдэг нь минь ээ, Пашанкуша экадашид, ядуу хүн ч гэсэн эхлээд угаал үйлдэж, дараа нь өөрийн боломжийн хирээр өглөг өгөн, өршөөл ивээл бүхий өөр бусад үйлүүд үйлдэх хэрэгтэй.

Тахилга өргөл үйлдэж байгаа, нийтийн усан сан барьж байгаа, амрах газар тохижуулж байгаа, цэцэрлэгт хүрээлэн ургуулж тордож байгаа эсвэл байшин барьж байгаа хүнд Ямаражагаас айх юм байдаггүй. Эд баялаг, урт удаан амьдрал, нэр алдар бүхий гэр бүлд төрөх, эрүүл саруул байх- энэ бүгд нь хүний өнгөрсөн амьдралдаа дээрхтэй адил ач тустай, ээнэгтэй үйл эрхэлж, үйлдэж байсны үр шим байдаг юм. Гэхдээ Пашанкуша экадашид мацаг барьж байгаа хүн Бүхний Дээд Бурханы залран байгаа оронд дээшлэн хүрч очдог.

Ай нүгэл үгүй Юдхиштхира минь ээ, Ийнхүү Би чамд Пашанкуша экадашийн яруу алдрын тухай айлдлаа. Хэрвээ чи экадашийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвал дахиад асуул даа.

 

Тайлбар:

1.Шримад Бхагаватамын дагуу бол, Вишну-пуруша нь Бурхан Шри Кришнагийн хувилгаан дүрүүдийн нэг билээ.

 

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Намайг өршөөн соёрхож энэ тухай айлдаж хайрлана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд бүх нүглийг ариусган зайлуулдаг Пашанкуша экадашийн яруу алдрын талаар айлдъя. Энэ өдөр, хүн бүр бадамлянхуа цэцэг лугаа хүйстэй Бурхан Падманабхад зохих журам дүрмийн дагуу бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх ёстой. Тэгснээр тэр тэнгэрийн орны хүссэн бүхий л таашаал ханамждаа хүрэх бөгөөд эцэст нь ангижралыг олно. Гаруда дээр залран байгаа Шри Вишнуд гүн хүндэтгэл бишрэлээ илэрхийлснээр л урт удаан хугацааны туршид тэвчил наманчлал үйлдэх болон мэдрэхүйгээ бүрэн эзэмдэн захирсанаар хүрч болох тийм ач тусыг хүртэж болно. Хүн маш их нүгэлтэй байсан ч бүх нүглийг арилган зайлуулагч Хари Бурханд зүтгэснээр тамд унахаас зайлж чадна. Тиртхад аялан мөргөл үйлдсэнээр хүрч болох ач тусыг Бурхан Вишнугийн ариун гэгээн нэр алдрыг магтан дуулснаар хүртдэг. Ариун гэгээн нэр алдар- Рама, Вишну, Жанардана болон Кришнаг, ялангуяа экадашид магтан дуулж байгаа хэн бүхэн Ямаража бурханы орныг хэзээ ч үздэггүйтэй адилаар Надад тийн эрхэм Пашанкуша экадашид мацаг барьж байгаа хүн Ямаража бурханы оронд мөн хэзээ ч унахгүй. Шива бурханд хүндэтгэлтэй бус хандаж байгаа вайшнав болон Надад хүндэтгэлтэй бусаар хандаж байгаа шайв нь тамд унах нь гарцаагүй хэрэг. Мянган мориор өргөл өргөснөөр болон Ражасуйя тахилгыг зуун удаа үйлдсэнээр хүртэх ач тус нь экадашид мацаг барьснаар хүртэх адислалын 16-ны нэгд ч хүрдэггүй. Экадашид мацаг барьснаар хүртэх ач тусаас илүү ач тус гэж байдаггүй. Бүхий л гурван ертөнцөд нүглээс ангижруулах, бадамлянхуа цэцэг лугаа хүйстэй Падманабха Бурханы өдөр-экадашаас илүү тийм ариун дээд болон түүнээс илүү их хүч чадлыг агуулах зүйл гэж байдаггүй. Ай хаан минь ээ, Пашанкуша экадаши гэж нэрлэгддэг, Бурхан Падманабхагийн өдөр мацаг үл барих хүн нүгэлтэй хэвээр үлдэх бөгөөд түүнээс өнгөрсөн үедээ үйлдсэн нүгэлт үйлүүдийн нь үр дагавар хэзээ ч салан ангижирдаггүй. Экадашид мацаг барьснаар ч хүрэх боломжгүй тийм ач тус гэж бүхий л гурван ертөнцөд байдаггүй. Мацгийг итгэлтэйгээр барьж байгаа хэн бүхэн биелсэн үхэл-Ямаража бурханыг хэзээ ч харахгүй. Ангижралд хүрэхийг, диваажинд очих, эрүүл саруул сайн бие бялдартай болох, мөн үзэсгэлэн гоо эмэгтэй, эд баялаг болон элбэг дэлбэг үр тариа хүсэж байгаа хүн экадашид мацаг барих хэрэгтэй. Ай хаан минь ээ, Ганга ч, Гайя ч, Каши ч, Пушкари ч, тэр ч бүү хэл ариун дагшин газар орон Курукшетра хүртэл Пашанкуша экадаши шиг тийм ач тусыг өгдөггүй билээ. Ай Юдхиштхира минь ээ, ай газар дэлхийн хамгаалагч минь ээ, мацаг барьсаны дараагаар, тэр шөнийг чин бишрэлтэн унталгүй, сэрүүн өнгөрүүлэх ёстой. Ийнхүү үйлдсэнээр тэр Бүхний Дээд Бурхан, Шри Вишнугийн залрах оронд хялбархан хүрч очно. Экадашид мацаг барьсан түүний эхийн талын 10 үеийн, эцгийн талын 10 үеийн болон эхнэрийн талын 10 үеийн төрөл төрөгсөд ангижралыг олох болно. Энэ бүх төрөл төрөгсөд нь өөрсдийн анхдагч дөрвөн мутартай, трансценденталь дүр төрхөө авна. Шар өмсгөл өмсөн, гойд тансаг чимэг, зүүлт зүүсэн тэд могойн дайсан Гарудаг хөлөглөн бурханлаг ертөнцөд хүрч очих болно. Пашанкуша экадашийг зөв баримтлаж байгаа Миний чин бишрэлтэн ийм л адислалыг хүртдэг билээ. Ай хаадын шилдэг нь минь ээ, Пашанкуша экадашид мацаг барьж буй хүн бүр, хүүхэд ч бай, залуу ч бай, эсвэл хөгшин настан
Scroll to Top