-Рами, би таны зөвлөгөө бүхий бүх л нийтлэлүүд, номуудыг тань уншсаан. Таныг би хаашаа чиглүүлэх гээд байгааг тань мэдэж байгаа ч миний тухайд яг одоогийн байдлаар гүн ухаанчлаад байх цаг биш болоод байна. Миний биед хавдрын сэжигтэй онош илэрсэн. Сэтгэл зүйч эмч маань намайг хүчтэй антидепрессант ууж эхлэхийг зөвлөсөн. Миний хүсэх зүйл гэвэл…
-Хүлээгээрэй, хүлээгээрэй. Таны бүх үгүүд, асуултууд тань, би хүсч байсан, надад, би хүсэхдээ гэх мэтчилэн үгүүдээр эхлээд байна. Таны бүхий л үг болон бодол санаа тань “би” ба “миний” хэмээх үзлийг тойрон эргэлдэж байна. Таны хийж байгаа бүхэн зөвхөн өөрийнхөө төлөө байна. Эдгэхийн тулд та залбир, ариун газарт зочлон оч. Сайн цалин хөлстэй ажил ол.
Мөн хэн нэгэнд та баяр баясгаланг авч ирж байв уу? Хэн нэгнийг та аз жаргалтай болгож байв уу?
-Гэхдээ би бүхий л талаараа цэвэр ариун болж байгаа. Энэ нь дэлхий дахинд ч ач тустай, – хэмээн тэрээр бардмаар мэдэгдэв.
-Дэлхий ертөнцийн талаар би мэдэхгүй ч таны ойр дотнын хүмүүсийн хувьд та маш том толгой өвчин нь. Та сүүлийн хэдэн жилүүдэд ямар нэг сайн үйлийг хийсэн үү? Зөвхөн өөрөө өөр дээрээ төвлөрч, зөвхөн өөрийнхөө төлөө амьдрахаа боль. Асрамжийн газар дахь өвчтэй хүүхдүүдийг очиж асар, хөрш айлуудаасаа настай, ганцаардмал хүнийг олж, түүнийг арчлан халамжилж, олон нийтийн газар дахь хог хаягдлыг цэвэрлэ…
Ганцхан энэ тухайгаа хэнд ч бүү ярь. Бүх дэлхий чамд өртэй юм шиг нүүрэндээ “баас” түрхсэн юм шиг алхахаа боль. Бусдыг сонсож, бусдыг ойлгож сур. Онол танд хангалттай болсон, одоо явж, ямар нэг физик бодит үйл хийж эхлэ, – хэмээн би түүнд хэлэв.
Хэд хоногийн дараа над руу түүний ээж нь утасдаж, хүү нь гэнэтийн байдлаар гэгээрэн гэрэлтэж байгаад баяр хөөртэйгөөр бас халуун дотноор талархал илэрхийлэв. Хэдэн сарын дараа би семинар сургалт хийхээр тэдний хотод нисэж очсон юм. Семинар эхлэхийн өмнө тэр над руу гэрэл цацруулан дөхөж ирээд, бэлэг өгч, халуун дотноор талархал илэрхийлсэн юм. Тэгээд, зөвлөгөө авсныхаа дараа амьдралдаа анх удаа бурханлаг трансын төлөвт орсон хэмээн ярив. Энэ үйл явдал нь супермаркетад нэгэн настай эмэгтэйн мөнгө нь хүрэлцэхгүй байхаар нь мөнгө өгөх үед болжээ. Түүнчлэн хүүхдийн асрамжийн газарт анх удаа очсоныхоо дараа нэгдүгээр давхрыг нь угааж, хүүхдүүдэд йогийн хичээл заасныхаа дараа тэрээр бурханлаг трансад орж, хэдэн цагийн турш уйлсан аж.
Түүний хувьд эмч, сэтгэл зүйчид рүү очоод байх ямар ч шаардлага байхгүй. Өнгөрсөн долоо хоногт шинжилгээнийх нь хариу гарсан бөгөөд сэжиглэгдэж байсан хорт хавдар нь бүрмөсөн алга болсон байлаа.
Энэ бүхнийг ойлгож, хүлээн аваад та яг л болзол нөхцөлгүй хайрын хувилгаан мэт амьдарч эхлэ. Үглэх зэмлэхээ талархлаар соль. “Энэ хүнээс, энэ нийгмээс юу авчихаж болох билээ?” хэмээн боддог ухаан санааны асуултаа “Эргэн тойрондоо би юу өгч чадах билээ? Тэдний амьдралыг би яаж аз жаргалтай болгож болох билээ? Тэднийг яаж хайраар цэнэглэх билээ?” гэсэн асуултуудаар соль. Өөр дээрээ, зөвхөн өөрийнхөө асуудлууд дээр төвлөрдгөө боль.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Аз жаргал, эрүүл мэнд, амжилтад хүрэх 10 алхам. Төгс хүн болох өөртөө зааварчлах гарын авлага” номоос бэлтгэсэн: Балабхадра дас