Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 0
Users Today : 5
Users Yesterday : 26
Total Users : 15480
Views Today : 5
Views Yesterday : 35

Сократ нь муни буюу агуу сэтгэгч байсан. Гэвч жинхэнэ үнэнийг тийм муни нар нь зөвхөн олон олон төрөлтийн дараагаар танин ойлгодог. “Бхагавад-гитад” (7.19) Кришна айлдахдаа, бахунам жанманам анте гьянаван мам прападйате васудевах сарвам ити са махатма су-дурлабхах буюу “Олон олон төрөлт, үхлийн дараагаар төгс мэдлэгийг ологч нь Надад өөрийгөө даатгадаг. Учир нь тэрээр Намайг шалтгаан бүгдийн шалтгаан, оршин буй бүхний үндэс гэдгийг ойлгосон байдаг. Гэвч тийм агуу сүнс нь маш ховор тохиолдмуй” хэмээсэн. Сократ мэт тийм хүмүүсийг гьянаван буюу их мэргэд хэмээн нэрлэдэг. Олон төрөлтийн дараагаар тэд өөрсдийгөө Кришнад даатгадаг. Гэхдээ энэ нь ямар нэг мухар сохроор биш харин Түүнийг Бурханы Дээд Бодгаль, бүгдийн эх үндэс гэдгийг ойлгосон ойлголт дээр суурилсан байдаг. Гэвч тиймэрхүү өөрийн бие даасан зүтгэл дээр суурилсан мэдлэгийн эрэл нь цаг хугацаа маш ихээр шаарддаг. Харин Кришнагийн сургаалыг шууд хүлээн аваад, Түүнд өөрсдийгөө даатгаснаар бид өөрсдийн цаг хугацааг буюу олон олон амьдралыг хэмнэж буй хэрэг юм.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Сократ нь муни буюу агуу сэтгэгч байсан. Гэвч жинхэнэ үнэнийг тийм муни нар нь зөвхөн олон олон төрөлтийн дараагаар танин ойлгодог. “Бхагавад-гитад” (7.19) Кришна айлдахдаа, бахунам жанманам анте гьянаван мам прападйате васудевах сарвам ити са махатма су-дурлабхах буюу “Олон олон төрөлт, үхлийн дараагаар төгс мэдлэгийг ологч нь Надад өөрийгөө даатгадаг. Учир нь тэрээр Намайг шалтгаан бүгдийн шалтгаан, оршин буй бүхний үндэс гэдгийг ойлгосон байдаг. Гэвч тийм агуу сүнс нь маш ховор тохиолдмуй” хэмээсэн. Сократ мэт тийм хүмүүсийг гьянаван буюу их мэргэд хэмээн нэрлэдэг. Олон төрөлтийн дараагаар тэд өөрсдийгөө Кришнад даатгадаг. Гэхдээ энэ нь ямар нэг мухар сохроор биш харин Түүнийг Бурханы Дээд Бодгаль, бүгдийн эх үндэс гэдгийг ойлгосон ойлголт дээр суурилсан байдаг. Гэвч тиймэрхүү өөрийн бие даасан зүтгэл дээр суурилсан мэдлэгийн эрэл нь цаг хугацаа маш ихээр шаарддаг. Харин Кришнагийн сургаалыг шууд хүлээн аваад, Түүнд өөрсдийгөө даатгаснаар бид өөрсдийн цаг хугацааг буюу олон олон амьдралыг хэмнэж буй хэрэг юм. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top