Аюурведэд өгүүлснээр бол ой ухаан нь харгис хэрцгий байдал болон уур хилэнгээс болж алдагддаг хэмээсэн. Хэрэв хүн аминч эгоист үзэлтэй бол тэрээр бусдын мөнгөөр таашаал ханамж авахыг хүсч байдаг ба ямар үнээр гэдэг нь түүнд чухал биш байдаг. Ийм зүйл болоход тэрээр маш хүчтэй бохирддог бөгөөд өөрийн урьд өмнөх сайн үйлүүдийн үрээр түүнд заяагдсан ой санамжаа алддаг. Тэрээр хэрэгтэй бүхий л ой санамжаа, түүнд байсан хэрэгтэй бүх мэдээллээ алддаг. Энэ нь тэрээр ямар нэг бүдүүлэг үйлдэл хийснээс болсоон гэсэн үг юм.
Бүдүүлэг байдал нь ой санамжийг бууруулдаг ба хүн худал хуурмагт живдэг. Түүнд бүх зүйл огт өөр мэт санагдаж эхлэнэ. Түүний ой санамжид хадгалагдаж байсан мэдээллүүд нь гажуудсан мэт санагдана. Түрэмгий зан авир нь мөн ой ухааныг бууруулдаг. Түрэмгий авир гэж юу вэ? Энэ нь өөрийн эрх ашгийг дээгүүрт тавихыг хэлдэг. Энэ тохиолдолд таны хувьд нөгөө хүний амьдрал ба эрүүл мэнд онцын сонин биш байдаг. Та түүний аз жаргалыг залгих үед та өөрийн ой санамжаа алдах болдог. Учир нь гэвэл хэрвээ та өөрийн амьдралд хийж байсан бүхий л харгис хэрцгий үйлдлүүдээ бүгдийг дурсан санаад байх аваас та зүгээр л энэ бүгдийг тэвчээд байж чадахгүй. Иймээс ой ухаан тань үүнээс татгалздаг. Хүнээс, “Чи түүнийг яаж хөнөөчихөв?” гэж асуувал “Юу болсныг би огт санахгүй байна” хэмээн тэр хариулна. Тэрээр түрэмгийллээс болж ой санамжаа алддаг. Түүний сэтгэл зүйг нураан сүйдээхгүйн тулд түүний хамгаалалтын механизм тийн ажилладаг.
Яг ийм байдал уурласны үр дүнд үүсэн бий болдог. Уур хилэн шуудхан л хүний уураг тархийг харанхуйлуулдаг. Тиймээс зарим нэг хүн хэтэрхий ихээр уурласныхаа улмаас тухайн үед юу хийснээ ч мартаж орхих тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл ой ухаан нь шуудхан хүчтэй алдагдана гэсэн үг. Хэрэв та анхааралтай ажиглаад үзвэл ийм хүмүүс нь ой санамжаа болон өнгөрсөн үйлүүдээ санахаа больсон байдаг. Тэд юу болсон талаар төдийлөн хурц тодоор санаж чаддаггүй. Ийм ч учраас хэрэв хүн хурц ой санамжтай бол түүний харгис хэрцгий чанар болон уур хилэн нь төдийлөн их бишээ гэсэн үг юм.
Мөн айдас гэж нэг зүйл байна. Хүн амьдралаас зугатаах үед тэрээр мөн ямар нэг зүйлийг дурсан санаж чаддаггүй. Тэр айж байна шүү дээ. Тэрээр зүгээр л бүгдийг дурсан санахыг хүсэхгүй байгаа ба илүү мэдээллийг хүсэхгүй байна. Энэ нь далд ухамсарт явагддаг. Айдас нь бурханлаг залхуурлаас үүсдэг. Хүн аз жаргалыг үл хүсч, түүний төлөө хөдөлмөрлөхийг үл сонирхох үед айдас үүсэн бий болдог. Түүнд айдас бий боллоо. Одоо дараа нь юу болох вэ? Зүрх сэтгэл нь түүнд, “Бүх зүйлийг урсгалаараа байхыг бүү зөвшөөр. Бүх зүйлийг илүү сайн тал руу нь өөрчил. Буруу муу үйлүүдийг бүү хий. Аль болох сайн үйлүүдийг хий” хэмээн хэлнэ. Гэвч тэрээр энэ үгийг нь үл сонсоно. Түүний сэтгэлд зөрчилдөөнтэй байдал төрөх ба хэрэв тэр хийх ёстой зүйлээ хийхгүй бол түүнд ямар нэг муу зүйл тохиолдож магад гэсэн айдас төрнө. Энэ айдас нь үл дурсан санах хүслийг үүсгэн бий болгоно. Өөрөөр хэлбэл ой санамжаа алдана гэсэн үг.
Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас