Цагаан хоолны өмнөөс эсэргүүцэл тавих хамгийн эхний, хамгийн түгээмэл аргумент буюу биднийг амьтны амь битгий хөнөөгөөчээ гэхэд өмнөөс хэлдэг үг нь: “Та нар ч гэсэн аллага үйлдэж байгаа биз дээ. Байцаа идээд л!” гэдэг. Хүмүүс гэнэтхэн байцааг өрөвдөөд эхлэдэг. Гэнэтхэн л тэд: “Арай ч дээ?! Та нар байцааг алж байна! Бас алим хөнөөгөөд л” гэцгээн, гэнэтхэн ухаан нь саруулсдаг.
Тэд “Үүнийгээ та нар Бурхандаа өргөөд л, Тэр түүнийг чинь хүлээж аваад л. Харин манай Бурхан махыг минь хүлээж аваад л” гэцгээдэг. Энэ ертөнцөд хүчирхийлэлгүй байх боломжгүй нь үнэн, тиймээ. Шрила Прабхупада үүнд маш зүйтэй, бат ноттой хариултыг өгсөн. Гэхдээ ямар нэг сектийн бус. Тэр хэлэхдээ: “Тиймээ, үнэн. Бид ч бас алж хөнөөж байгаа. Хүч хэрэглэхгүйгээр энэ ертөнцөд оршин байх боломжгүй л дээ. Гэхдээ аллагаар аллагыг зогсооно гэдэг утгагүй хэрэг”.
Тэр цааш нь хэлэхдээ: “Намайг өршөөгөөрэй, та нар амьтан адгуусыг иддэг. Гэхдээ хүний хүүхдүүдийг иддэггүй, тийм үү? Яагаад? Юун дээр үндэслэж, ямар шалгуураар? Ялгаа нь юунд байна? Ялгаа нь ухамсрын түвшинд оршино. Та ч гэсэн өөрөө энэ ялгааг олж харж болно. Амьд амьтан хэдийчинээ хөгжингүй, ухамсар нь хэдийчинэээ өндөр байна, амьдралыг нь үгүй хийх, аллага үйлдэх, зовоож тарчлаахуйн нүгэл нь төдийчинээ хүнд байна. Ийм учраас энэ зарчим дээр тулгуурлавал ургамлын ухамсар нь адгуус амьтдын ухамсраас хавьгүй доогуурт орших агаад үр дагавар нь тийм гашуун, гунигтай биш юм” хэмээн өгүүлсэн байдаг.
Бхакти Вигьяна Госвами
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас