Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 7 1
Users Today : 22
Users Yesterday : 33
Total Users : 15471
Views Today : 29
Views Yesterday : 41

М.Хангал

Guru Ведийн шашны номын багш Кришнагийн адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свами манай орноо зочлон єнгєрєгч бямба гарагт “Сvнсний тухай мэдлэг” лекц уншлаа. Тэрбээр 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлж хvvхэд ахуй насаа Германы Гамбург хотноо єнгєрєєсєн бєгєєд нутгаасаа гараад 15 жил болсон аж.

Тvvний номын нэр “Бурханд зvтгэх сэтгэлийн хєдєлгєєнийг бий болгох” гэсэн утгатай бол ээж ааваас хайрласан алдрыг нь Гуннар Рейманн гэдэг. Амьдралынхаа ихэнх жилvvдийг ведийн шашинд зориулан гэгээрэлд хvрсэн номын багштай “Ведийн шаштир”-аас ведийн сургаалийг Монгол дахь шавь нартаа тайлбарлаж байхтай нь таарч ярилцсан юм.

-Та “Сvнсний тухай мэдлэг” лекцээрээ сvнс гэж юу болохыг тайлбарласан. Тэгвэл уншигчид маань ч сvнс гэж юу болохыг сонирхож байгаа?

-Сvнс нь бурханлиг оюун ухааны нэгээхэн хэсэг болдог. Хvн махан биетэй. Махан биеэ жинхэнэ хvн гэж эндvvрдэг. Гэтэл бидний махан бие ердєє л сvнсний гадаад тусгал юм. Сvнс биеэс гарсан тохиолдолд махан бие vхдэг. Сvнс биеэ орхиж, хvн нас барахыг “явчихлаа, тэнгэрт хальчихлаа” гэдэг. Єєрєєр хэлбэл бие vлдэж, сvнс явахыг хэлнэ. Ямар нэгэн зvйл явсан нь илэрхий байгаа биз дээ. Ойр дотныхонд нь сэтгэлийн дарамт учруулаад байгаа зvйл нь єнєєх сvнс. Сvнс материаллаг зvйл биш. Оюунлиг болоод бурханлаг, мєнхийн зvйл юм. Бурханлиг байдлаас бидний ухамсар vvсдэг. Сvнс материаллаг амьдралд л биед оршдог. Хамгийн гол нь сvнс махан биеэс гарахдаа бурханлиг байдлаа эргvvлэн олох чадвартай.

-Сvнс биеэс гараад хаачих нь хувь тавилангийн vйлдэл болдог уу?

-Сvнс хаана очих нь тухайн хvний vйлийн vрээс шалтгаалдаг. Тэр хvн ямар амьдралаар амьдарч, ямар хvсэлтэй байснаас шалтгаалан тодорхой очих газартай байдаг. Ведийн шашинд ертєнц дєрвєн гарагийн системээс бvрддэг юм. Хvн тєрєлхтєн гарагсийн дундах системд амьдардаг. Биднээс дээд ба доод гарагийн систем бий. Хэрэв бид энэ амьдралдаа буяны vйл хийвэл дараа тєрєлдєє дээд гарагийн системд харин нvгэлт vйл хийвэл доод гарагийн системд очдог. Ертєнцєд найман сая 400 мянган амьд оршил байдгаас 400 мянган тєрлийн хvн, найман сая тєрлийн хvний бус амьд оршил байдаг гэж vздэг. Тэгэхээр энэ насандаа хийсэн vйлийн vрvvд нийлээд дєрвєн сая амьд биетийн аль нэгэнд тєрдєг. Гагцхvv бурханлиг vйлийг хийснээр сvнс чєлєєлєгдєнє. Дахин хэзээ ч махан биеийг олж тєрєхєєргvй бурханлиг байдлыг олох нь ведийн гол ухагдахуун юм.

-Монголд олон шашин нэвтэрч байна. Ведийн шашны гvн ухаан юугаараа ялгагддаг вэ?
-Мєн чанараараа бусад шашнаас ялгаа байхгvй. Гэхдээ гvн ухааны хувьд зарим талаараа илvv мэдлэгтэй эсвэл бага мэдлэгтэй ч байж болно. Хэтэрхий зузаан, нимгэн толь бичгvvд байдаг шvv дээ. Гэтэл хоёулаа л аливааг тайлбарласан байдаг. Yvнтэй адил бvх шашин єєрийн уламжлалт соёл, зан vйл, гvн ухаантай. Нарийн зан vйл бvхий ярвигтай шашин байхад хялбар номлолтой нь ч байдаг. Бурхан бол хамгийн агуу гэх урсгал байх атлаа чухам бурхан юугаараа агуу гэдэг нь харагддаггvй. Тийм шашны мэдлэг дутуу байна гэсэн vг. Тэгвэл ведийн шашин бурхан талаасаа хамгийн дэлгэрэнгvй мэдээллийг агуулдаг. Вед гэдэг нь “мэдлэг” гэсэн утгатай самгард vг. Ямар ч шашны мэдлэг ведээс гаралтай. Вед бол дvvрэн мэдлэгийг агуулагч юм. Єєрєєр хэлбэл Та бурхны шашнаас ямар мэдлэг авахыг хvснэ, тэр бvхэн ведэд буй.

-Ведийн шашинд бурхны тєсєєлєл ямар байдаг вэ?

-Ведэд бурхан гурван хэлбэрээр оршдог. Бодьгал бус хэлбэр буюу самгардаар брахман. Буддын шашинд “туйлын vнэн” хэмээгч нь бvхнийг нэвчиж байдаг агуу энерги юм. Яг л нарнаас цацрах гэрэл шиг бvхнийг нэвчиж байдаг. Мєн параматма ба дээд сvнс. Энэ нь бvх амьд бодьгал болоод атомд оршдог. Далдын хvчний иогууд дотоод сэтгэлдээ байгаа бурханлиг хэлбэрээр бясалгал хийдэг. Хvний дотор сvнснээс гадна дээд сvнс хадгалагддаг болохоор иогчид дээд сvнсний бясалгал хийх чадвартай байдаг. Хамгийн сvvлийн бурхны хэлбэр бол кришна юм. Кришнагаас бvх зvйл vvснэ. Кришнагаас туйлын vнэн хийгээд дээд сvнс тєрдєг. Бусад шашинд дээрх гурвын аль нэгийг авч vздэг бол ведэд эдгээр нь хоорондоо зєрчилддєггvй. Харин хvн бvрэн бурхны мэдлэгийг авч чадахгvй бол оюун ухаан нь сургаал номтой зєрчилдєх талтай.
-Єнєєгийн нийгэмд хvмvvс эд баялагийн хойноос хєєцєлдєж байна. Бялагт шунах хvслээ дагах нь буруу ч сэтгэлээ дарж чадахгvй байна шvv дээ, хvн тєрєлхтєн?
-Хvн зєвхєн биеийн материаллаг таашаал ханамжийг авах гэж амьдардаг. Гэтэл сvнс vvнд ханамж авдаггvй учир материаллаг хvслээс ангид байдаг. Машинтай хvн цангаж байлаа гэж бодъё. Машиндаа бензин хийснээр цангаа нь гарахгvй шvv дээ. Ведийн сургаалиар махан биеийг машинтай адилтгадаг. Материаллаг хvсэл нь сvнснийхээ машинд бензин хийхтэй агаар нэг. Бид сонсч, vнэрлэж, иддэг. Харин сvнсээ тэжээхийн тулд бурханлиг мэдлэгээр хандах учиртай. Ведийн сургаалд “Хvн сvнсээ тэтгэхээс гадна биеэ тэтгэх хэрэгтэй хэдий ч биеэ хэтэрхий тэтгэх бус хоёуланг нь эн тэнцvv авч явах ёстой” гэж номлодог. Хvн бурханлиг амьдралыг єєрєє бvтээх ёстой. Хэрхэн бvтээхийг кришнагийн ухамсарт заачихсан байдаг. Энэ нь хvн болгонд єєр байх бєгєєд гэр бvлгvй хvмvvс арай эрчимтэй кришнагийн ухамсарт нэвтэрч болно. Авъяас чадвар, хvсэл зорилгоос шалтгаалан ведэд нэвтрэх боломж ялгаатай нээгддэг. Yvний тулд тарни унших ёстой. Кришнаг магтаж, тарни уншсанаар бурханлиг vйл ажиллагааны хамгийн чухал зvйл болох мєнхийн сvнсээ сэргээдэг. Тарни буюу махамантра нь самгардаар “оюун ухаанаа чєлєєлєх” гэсэн утгатай. Бид шvдэнз зурдаг. Шvдэнз зурахад оч хаясаар аль нэгэн зуралтад асдаг. Тарни байнга хэлснээр шvдэнз зуурахтай адил нэг л єдєр гэгээрнэ. Ингэж Таны бурханлиг ухамсар сэргэх болно. Вед бол шинэ зvйл биш. Таван мянган жилийн ємнєєс багшаас шавьд уламжлагдсаар кришнагийн ухамсрын хєдєлгєєн єнєєдєр хvчирхэгжин дэлхий даяар тархжээ.

-Нvдэндээ гунигтай ядуу хvн олон. Хэдий гунигтай ч амьдралаасаа аз жаргалыг мэдэрч, бага зvйлээс сэтгэл ханамж авахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Энэтхэгт иогчид ємсєх ч хувцасгvй мєртлєє аз жаргалтай амьдардаг. Тэдний сэтгэлд бурханлиг аз жаргал дэлгэрсэн болоод л тэр. Бурханлиг зам мєрєєр явахад сvнс эрvvлжиж, оюун санаа чєлєєлєгдєн, материаллаг зvйлvvд хэрэггvй болдог. Тийм хvмvvс амьдралын хатууг даван туулж чадна. Ирээдvйд кришнагийн ухамсрын хєдєлгєєнийхєн ядууст туслах боломжтой болно гэдэгт итгэдэг. Бусад оронд кришнагийн сvмvvд ядууст vнэгvй хоол тараадаг. Ерєєс бурханлиг сэтгэлийн хєдєлгєєнийг бий болгож чадвал тєгс тєгєлдєрт хvрнэ. Бурханлиг сэтгэлийн хєєлгєєн бvхнийг бэлэглэдэг учир амьдралын зовлон, жаргалд автахгvй болсноор хvн ариусна.
-Хvслээ барих нь сайн хэрэг. Гэвч амьдралын амтыг авахад ведээс хориг тавьдаг уу?
-Тодорхой хэмжээний зохицуулах дvрэм бий. Манай шашин гэрлэхийг зєвшєєрдєг. Харин нvгэлт vйл хийхийг хатуу хориглодог. Нvгэлт vйл хийснийхээ тєлєє хvмvvс зовдог учраас муу зуршлаас хол байхыг зєвлєдєг. Хvн материаллаг vйлийг хийх ёстой боловч vйлдэл бvхэн нь кришнагийн ёсонд vйлчлэх ёстой. Тухайн гэр бvл тансаг байшинтай байж болно. Тэгвэл байшингаа сvм маягаар ашиглаж болно шvv дээ. Ном хэвлэх нь материаллаг vйл ажиллагаа боловч бурхны номыг хэвлэбэл тухайн vйл нь бурханлиг хэлбэртэй болж байгаа юм. Ведийн шашинд зовлонгийн шалтгаан нь vйлийн vр гэсэн байдаг.

-Гэгээрсэн багштай хvн болгон уулзаад байдаггvй. Та оюун санаагаа чєлєєлєхийн тулд урт зам туулсан байх?

-Би єєрийгєє чєлєєлєгдсєн гэж хэлэхгvй. Харин чєлєєлєгдєх vйл ажиллагаандаа явж байна. Би яг л жирийн хvмvvстэй адил олон болохгvй зvйл хийдэг байлаа. Ведэд vйлчилснээр тэр бvхэн надад ямар ч сонирхолгvй санагдсан. Хvн ємнєх амьдралынхаа гvнзгий сэтгэгдлийг ухамсартаа агуулсан байдаг. Тиймээс энэ амьдралдаа ирээд кришнагийн хєдєлгєєнд хvн болгон єєрєєр ханддаг. Би багшийн эрх авахын тул 1976 оноос ведийн номоор явсан. Yнэндээ гэгээрэлд хvрэх нь цаг хугацааны асуудал биш. Гагцхvv тухайн хvний мэдлэг боловсрол хийгээд урд насны vйлийн vрээр тодорхойлогдоно. Зарим хvн урд насны амьдралаас олж авсан мэдлэгээр багш болох нь ч бий. Кришнагийн хєдєлгєєнийг чин сэтгэлээсээ хийсэн хvн л богино хугацаанд чадварыг олно. Бишрэгчид багшийн зааж байгаа бvхнийг шууд хvлээж авах ёстой. Кришнагийн ухамсрыг мэддэг хvн бvхэн багшилж болно. Ведийн уламжлалд шавь авах шалгуурыг хангасан бурханлиг багш нар олон. Багш нар бурханлиг профессорууд юм. Их сургуулийн профессорууд салбараа сайн мэддэг шиг ведийн багш нарыг бурханлиг профессорууд гэж болно.

-Монголд олон удаа ирсэн хvний хувьд ведийн талаасаа манай улс хэрхэн єєрчлєгдсєн гэж vзэж байна?

-Анх ирэхэд ведийг сонирхогч бага, цєєн дагалдагчтай байсан. Харин одоо хvмvvс кришнагийн ухамсрын гvн ухаанд татагдаж, бурхны номлолыг зєнгєєрєє хvлээж авч байна. Бид кришнагийн сайхан сvмтэй болно гэж бодож байгаа. Сvмийн гаднах загвар Монголын уламжлалыг хадгалсан байх юм. Сvм кришнагийн ухамсрыг хэрэгжvvлэх гэсэн олон хvний хvслийг гvйцээхэд ихээхэн тус болно. Хvмvvс ведийн шашинг бусад шашинтай єрсєлдєж байна гэдэг байдлаас битгий хараасай. Бид бvх уламжлалт шашинд хvндэтгэлтэй ханддаг. Єєр шашны итгэгчдийг шашиндаа урвуулах зорилго байхгvй. Бусад шашны хvмvvс итгэл vнэмшлээ єєр єнцгєєс, илvv дэлгэрэнгvй байдлаар авахыг хvсвэл бид нээлттэй. Их сургуульд янз бvрийн шашны, ялгаатай vндэс угсаатай оюутнууд зэрэгцэн суралцдагтай адил бид єєр vзэл бодолтой хvмvvст мэдлэгээ харамгvй тvгээдэг.

-Ямар ч шашинд туйлын зорилго байдаг шvv дээ. Харин ведэд?

-Кришнагийн тааламжийг хангаж, бурхныг баярлуулах нь хамгийн чухал. Кришна баярлаж байвал бvх зvйл сайхан болно. Бурхан баярлахгvй бол бид амьдралаа дэмий vрж байна гэсэн vг. Бурхны сургаалийг дагаснаар бидэнд нигvvлслээ хайрлана. Хvмvvс кришнагийн сургаалиас зєв амьдралын хэвшлийг олоосой гэж хvсэх байна. Материаллаг амьдралд буяны vйл хийсэн хvмvvс нvгэл vйлдсэн хvмvvсээс сайн тєрєл олж тєрдєг. Бурхан шvтдэггvй бол тамд очно гэсэн vг биш. Гэхдээ бурхан шvтэхгvй байгаа нь сvнсээ хайрлахгvй байгаа хэрэг. Сvнс биеэс чухал. Сvнс гарснаар амьдрал дуусна. Жаахан хvvхэд сургуульд явалгvй тоглоод л байвал буруу шvv дээ. Yvнтэй адил ухамсраа хєгжvvлэх хэрэгтэй.

М.Хангал Ведийн шашны номын багш Кришнагийн адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свами манай орноо зочлон єнгєрєгч бямба гарагт “Сvнсний тухай мэдлэг” лекц уншлаа. Тэрбээр 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлж хvvхэд ахуй насаа Германы Гамбург хотноо єнгєрєєсєн бєгєєд нутгаасаа гараад 15 жил болсон аж. Тvvний номын нэр “Бурханд зvтгэх сэтгэлийн хєдєлгєєнийг бий болгох” гэсэн утгатай бол ээж ааваас хайрласан алдрыг нь Гуннар Рейманн гэдэг. Амьдралынхаа ихэнх жилvvдийг ведийн шашинд зориулан гэгээрэлд хvрсэн номын багштай “Ведийн шаштир”-аас ведийн сургаалийг Монгол дахь шавь нартаа тайлбарлаж байхтай нь таарч ярилцсан юм. -Та “Сvнсний тухай мэдлэг” лекцээрээ сvнс гэж юу болохыг тайлбарласан. Тэгвэл уншигчид маань ч сvнс гэж юу болохыг сонирхож байгаа? -Сvнс нь бурханлиг оюун ухааны нэгээхэн хэсэг болдог. Хvн махан биетэй. Махан биеэ жинхэнэ хvн гэж эндvvрдэг. Гэтэл бидний махан бие ердєє л сvнсний гадаад тусгал юм. Сvнс биеэс гарсан тохиолдолд махан бие vхдэг. Сvнс биеэ орхиж, хvн нас барахыг “явчихлаа, тэнгэрт хальчихлаа” гэдэг. Єєрєєр хэлбэл бие vлдэж, сvнс явахыг хэлнэ. Ямар нэгэн зvйл явсан нь илэрхий байгаа биз дээ. Ойр дотныхонд нь сэтгэлийн дарамт учруулаад байгаа зvйл нь єнєєх сvнс. Сvнс материаллаг зvйл биш. Оюунлиг болоод бурханлаг, мєнхийн зvйл юм. Бурханлиг байдлаас бидний ухамсар vvсдэг. Сvнс материаллаг амьдралд л биед оршдог. Хамгийн гол нь сvнс махан биеэс гарахдаа бурханлиг байдлаа эргvvлэн олох чадвартай. -Сvнс биеэс гараад хаачих нь хувь тавилангийн vйлдэл болдог уу? -Сvнс хаана очих нь тухайн хvний vйлийн vрээс шалтгаалдаг. Тэр хvн ямар амьдралаар амьдарч, ямар хvсэлтэй байснаас шалтгаалан тодорхой очих газартай байдаг. Ведийн шашинд ертєнц дєрвєн гарагийн системээс бvрддэг юм. Хvн тєрєлхтєн гарагсийн дундах системд амьдардаг. Биднээс дээд ба доод гарагийн систем бий. Хэрэв бид энэ амьдралдаа буяны vйл хийвэл дараа тєрєлдєє дээд гарагийн системд харин нvгэлт vйл хийвэл доод гарагийн системд очдог. Ертєнцєд найман сая 400 мянган амьд оршил байдгаас 400 мянган тєрлийн хvн, найман сая тєрлийн хvний бус амьд оршил байдаг гэж vздэг. Тэгэхээр энэ насандаа хийсэн vйлийн vрvvд нийлээд дєрвєн сая амьд биетийн аль нэгэнд тєрдєг. Гагцхvv бурханлиг vйлийг хийснээр сvнс чєлєєлєгдєнє. Дахин хэзээ ч махан биеийг олж тєрєхєєргvй бурханлиг байдлыг олох нь ведийн гол ухагдахуун юм. -Монголд олон шашин нэвтэрч байна. Ведийн шашны гvн ухаан юугаараа ялгагддаг вэ? -Мєн чанараараа бусад шашнаас ялгаа байхгvй. Гэхдээ гvн ухааны хувьд зарим талаараа илvv мэдлэгтэй эсвэл бага мэдлэгтэй ч байж болно. Хэтэрхий зузаан, нимгэн толь бичгvvд байдаг шvv дээ. Гэтэл хоёулаа л аливааг тайлбарласан байдаг. Yvнтэй адил бvх шашин єєрийн уламжлалт соёл, зан vйл, гvн ухаантай. Нарийн зан vйл бvхий ярвигтай шашин байхад хялбар номлолтой нь ч байдаг. Бурхан бол хамгийн агуу гэх урсгал байх атлаа чухам бурхан юугаараа агуу гэдэг нь харагддаггvй. Тийм шашны мэдлэг дутуу байна гэсэн vг. Тэгвэл ведийн шашин бурхан талаасаа хамгийн дэлгэрэнгvй мэдээллийг агуулдаг. Вед гэдэг нь “мэдлэг” гэсэн утгатай самгард vг. Ямар ч шашны мэдлэг ведээс гаралтай. Вед бол дvvрэн мэдлэгийг агуулагч юм. Єєрєєр хэлбэл Та бурхны шашнаас ямар мэдлэг авахыг хvснэ, тэр бvхэн ведэд буй. -Ведийн шашинд бурхны тєсєєлєл ямар байдаг вэ? -Ведэд бурхан гурван хэлбэрээр оршдог. Бодьгал бус хэлбэр буюу самгардаар брахман. Буддын шашинд “туйлын vнэн” хэмээгч нь бvхнийг нэвчиж
Scroll to Top