Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй
“Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлагын төгсгөл
Неаполитанский С.М: Та бодит амьдрал дээр мантраг хэрэглэж байсан тодорхой тохиолдлуудаасаа яриач.
Ветров.И.И: Саяхан би “Үхэх зуршлаа орхицгооё” нэртэй семинар зохион явуулсан л даа. Энэ семинар маань кайя-кальпа буюу үхэлгүй мөнхөд хүрэхүй хийгээд залуу насаа хадгалахад зориулагдсан эртний эрдэм ухаанд зориулагдсан байсан юм. Энэхүү сургаалд тусгай мантрууд байдаг.
Семинарын маань хөтөлбөрт хамтаар мантра-бясалгах хичээл орсон байлаа. Хэдийгээр семинарт маань мантрын тухай багахан мэдлэгтэй олон хүн орсон байсан ба мөн мантра эмчилгээнд маш болгоомжтой ханддаг, өөрсдийгөө үнэн алдартны шашинтай улс оронд амьдардаг хэмээн ярьж байсан олон хүн байсан хэдий ч мантра-бясалгалд оролцохоос татгалзсан бараг нэг ч хүн байгаагүй юм. Семинарыг сонсогч нар шийдвэрийг хүлээн авахаас бүрэн дүүрэн ангид байсан билээ. Гэвч хүмүүс семинарыг орхиж яваагүйгээр барахгүй мантрын тухай ямар ч мэдлэггүй өөрсдийн төрөл төрөгсөд, найз нөхдөө дагуулан ирцгээсэн байв. Энэхүү семинар дээр “үхлийг ялагч” буюу махамритьюнжаяа мантран дээр онцгойлон анхаарал хандуулсан юм. Энэ мантраг олон олон аугаа гэгээнтнүүд уншихыг зөвлөсөн байдаг ч энэ мантранд онцгой ач холбогдлыг гималайн нэгэн Бабажи өгсөн юм. Тэрээр хамгийн сүүлчийн удаа өөрийгөө 1970-аас 1984 оны хооронд илрүүлсэн хийгээд чухамхүү тэрээр Иисусыг 30 настай байхдаа Кашмирт нуугдах шаардлагатай болж Кайлашын уулын районд амьдарч байх үед тэрээр Иисусын багш байсан хэмээх үзэл ч байдаг. Манай соёл иргэншилд үхлийн аюул үргэлж заналхийлж байдаг ба нийтийн ухамсарт хуралдан хуримтлагдсан сөрөг бодлын хэлбэрүүд манай гаригийн хүн амын 96%-ийг ч устган сүйрүүлж чадна гэж бабажи өгүүлсэн юм. Гэвч хүмүүс түүнээс зайлсхийж болох бөгөөд ядаж л хэрэв махамритьюнжаяа мантраг давтан уншиж, үхэр хороохоос зайлсхийн, махнаас татгалзвал олныг хамарсан сүйрэл мөхлийн нөлөөг сулруулж болно.
Би мөн сонсогч нарт хандан хэрэв та бүгд энэ мантраг ашиглан түүн дээр бясалгавал л одоо цаг үед хүмүүсийн 70%-г хамраад байгаа өөрийгөө хөнөөх программыг саармагжуулж чадна гэдгийг хэлсэн. Мэдээж мантраг нэг хоёр удаа уншаад үүнд хүрэх боломжгүй л дээ. Харин түүнийг ядаж үе үехэн уншсанаар үр дүнгүүд нь хачин гайхалтай байх болно.
Семинар дээр хамтаар мантра-бясалгал хийсний дараагаар олон хүмүүс өөрсөддөө эерэг өөрчлөлтүүдийг мэдэрсэн байлаа. Зарим нэг нь маш гүн мэдрэмжийг амсаж, тэдний зүрхэнд урт удаан хугацааны туршид хуралдан хуримтлагдсан сөрөг эмоци, сэтгэл зүйн дарамт зэргийг нулимсаараа гарган уйлж байлаа.
Өөр нэгэн сонин баримт байна. Мантра-бясалгал дээр нилээд хүндэрсэн төлөвт орсон хавдартай хүмүүс байжээ. Үүний дараагаар зургаан хүн богино хугацааны дотор эмнэлэгийн шинжилгээгээр батлагдсан хавдраасаа ангижирсан юм. Тэдний өвчлөл өөрийгөө устгах программыг ажилуулсантай холбоотой байсан нь дамжиггүй.
Долоо найман жилийн өмнө бид Ригад хамтын мантра-бясалгалыг явуулж байлаа. Бид хамгаалагч Нрисимха-мантраг уншиж байсан юм. 2 долоо хоногийн дараагаар над руу латвийн прокурорын газраас утасдаж, энэ хугацаанд хотын гэмт хэргийн байдал 10 дахин буурсан хийгээд нэг ч хүн амины хэрэг гараагүй гэдгийг мэдэгдэв. Тэр үед олон олон эрүүгийн хэрэг судлагсад үүнд эргэлзэж, энэ бол ердөө тохиолдол байсан хэмээн тайлбарлаж байлаа. Би дахин тэр газарт очиж тийм мэт хэд хэдэн мантра-бясалгалыг явуулсны дараагаар гэмт хэрэг 3-4 долоо хоногт 12 дахин буурсан юм. Тэр цагт л тэд үүнд итгэж, тэр ч бүү хэл Латвийн телевизийн төв сувгаар энэхүү гайхалтай үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлж байсан юм.
Неаполитанский С.М: Мантрын үйлчлэлд юу нөлөөлөх вэ?
Ветров.И.И: Юуны өмнө мантранаас тодорхой үр дүн хүртэхийн тулд хүн тухайн мантраг зөв эх үүсвэрээс хүлээн авах хэрэгтэй. Хэрэв хүн энэ мантраг унших сахил хүртсэн эсвэл ядаж нэг удаа түүнийг даган уншсан бол тэрээр бусдад энэ мантраг дамжуулж болно. Энэ бол мантраг дамжуулах, сахил хүртээх процесс юм. Мантраг аудио-төхөрөмжин дээр бичээд сонсож болдог. Гэвч бас дахин дискэн дээр бичигдсэн хоолой бас чухал. Хэрэв хүн энэ мантраг унших сахил хүртээгүй бол түүнд шакти буюу онцгой энерги үгүй юм. Гэвч хэрэв мантраг унших сахил хүртсэн хүний хоолой бичигдсэн бол мантра өөрийн хүч чадлаа диск болон кассетан дээр ч хадгалдаг.
Мөн эхлэлийн шатанд мантраг ганцаар давтан уншихад бага энерги үүсэн бий болдог бөгөөд богино хугацаанд бодитой үр дүнд хүрэхэд хэцүү. Харин хэрэв хүмүүс хамтаар цуглан нийлвэл эрчим хүчний маш хүчтэй урсгал бий болно. Хэрэв дэвшилтэт эрмэлзэлтэй хүмүүс хамтарвал үр дүн гайхалтай байх болно. Хүмүүс хэдийчинээ их байна үр дүн төдийчинээ тодорхой харагдана. Владивостокт явуулсан миний лекцүүдийн нэгэн дээр ойролцоогоор долоон зуу орчим хүн цугласан юм. Тэр үед бид үнэхээрр гайхам үр дүнд хүрсэн. Энэтхэгт баяр ёслолын үеэр сүмүүдэд арав, тэр ч бүү хэл зуун мянган хүн цугладаг ба тэд мантраг дуулахад ухамсрын хувисал нь зөвхөн эдгээр хүмүүст төдийгүй бүх дэлхий нийтэд нөлөөлдөг.
Неаполитанский С.М: Аюурведийн практикт мантруудыг хэрхэн ашигладаг вэ?
Ветров.И.И: Аюурведийн эмч нар эмийн ургамлаа түүхдээ тусгай мантруудыг уншдаг ба энэ нь тэдгээр ургамлын эмчлэх хүчийг нэмэгдүүлдэг. Эм тан бэлдэх үед мөн онцгой Аюурведийн мантруудыг давтдаг. Жишээ нь ихэвчлэн Дханвантарид хандан мантра уншдаг. Тэдгээр нь тухай эм танг “амь оруулна”. Хэрэв хүн эмийг “амьдруулагч” мантраг мэддэг бол тэрээр эмийн сангаас эм худалдан авч түүн дээрээ тэр мантрагаа уншиж ч болно. Тэгсэн цагт эмийн үр нөлөө арав дахин нэмэгддэг. Аюурведийн судар номуудад олон янзын анагаах процедурт зориулсан тусгай мантруудыг бичсэн байдаг юм.
Неаполитанский С.М: Мантрагаар хичээллэхэд ямар урьдач нөхцлүүд шаардагддаг вэ?
Ветров.И.И: Шууд л уншаад эхэлж болох мантрууд байдаг. Энэ нь маха-мантрууд юм: ХАРЕ КРИШНА ХАРЕ КРИШНА КРИШНА КРИШНА ХАРЕ ХАРЕ, ХАРЕ РАМА ХАРЕ РАМА РАМА РАМА ХАРЕ ХАРЕ, эсвэл АУМ НАМАХ ШИВАЙЯ, эсвэл ЖАЙА ШРИ КРИШНА ЧАИТАНЙА ПРАБХУ НИТЙАНАНДА ШРИ АДВАЙТА ГАДАДХАРА ШРИ ВАСАДИ-ГАУРА БХАКТА ВРИНДА. Мөн урт удаан хугацааны туршид “амьдруулсны” дараагаар үйлчилж эхэлдэг мантрууд ч байдаг. Зарим нэг мантраг 108 удаа уншдаг. Зарим нэгийг нь мянган удаа уншдаг. Мөн тэднийг “амьдруулахын” тулд хоол идэлгүй, бүр ус ч уулгүй зуун мянган удаа унших шаардлагатай мантрууд ч бий. Энэ бол мантрын эрчмийг сэргээх нөхцөл бөгөөд тэр нь хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг болох брахма-астрын үйлчлэл нөлөөг үзүүлдэг.
“Исцеляющий мантры в Аюурведе” номоос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас