Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 8
Users Today : 13
Users Yesterday : 26
Total Users : 15488
Views Today : 15
Views Yesterday : 35
Бид Кришнагийн ухамсарт суралцах болон Кришнагийн ухамсраа бусадтай хуваалцах тэнцвэрт байдлыг хадгалах талаар үргэлж анхаарал тавьж байх хэрэгтэй.

Тэнцвэр алдагдахад маш олон төрлийн хүндрэлүүд гарч болно. Эхний асуудал бол бухимдал: “үйлчлэн зүтгэж” байхдаа ч хүртэл бухимдах тохиолдол бий. Кришнагийн ухамсараар сайхан хөвж явтал бухимдал төрвөл бидэнд ямар нэг асуудал байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Шрила Прабхупада Кришнагийн ухамсар нь кевала ананда канда  гэж хэлсэн: кевала (бүрэн дүүрэн/цэвэр ариун гэсэн утгатай санскрит үг) бол маш чухал, энэ нь Кришнагийн ухамсар заримдаа л ананда (жаргал цэнгэлийн төлөв байдал) байдаг гэсэн үг биш юм. Хэрвээ Кришна-гийн Ухамсарт зовж байвал энэ нь бид Кришна-гийн ухамсаргүй байна гэсэн үг.

Тэнцвэрийг алдаж байгаа бас нэг шинж нь өрсөлдөх сэтгэлгээ. Тухайн хүн бүрэн Кришна-гийн ухамсартай л байгаа бол бусдын амжилтанд ямар ч байдлаар атаархдаггүй. Бхагават Гита 2.70 – хэлэхдээ бишрэлтэн нь далайтай адил, маш олон гол түүнд цутгадаг ч далай нь үргэлж дүүрэн байх бөгөөд хэзээ ч эргээ хальдаггүй. Үүнтэй адилаар бишрэлтэн нь үргэлж хангалуун, тогтвортой ба бусад зүйлд  тэвдэж сатаардаггүй болно.

Яагаад тэнцвэр чухал вэ?

Алтан өндөг гаргадаг эм тахиатай нэгэн фермерийн түүх бий. Түүний шунал, атгаг санаа нь хэрээс хэтэрч тахианыхаа хооллодог эвэр хошууг нь  тасдаж хаяхад харин өнөөх нь үхсэн гэдэг.  Шрила Прабхупада үүнийг хугас тахианы ойлголт буюу ардха куккути няаяа  гэж нэрлэсэн юм. Үүнтэй адилаар хэрвээ бид бусдад үйлчлэхэд өөрийгөө зориулж байвал алтан өндөгөө дараж байна гэсэн үг, харин өөрийгөө л бөөцийлж байвал хооллож байгаа хэрэг. Бидний хувьд энэ хоёрын хоорондох тэнцвэр алдагдахгүй байх ёстой.

 

 

Чайтаниа Чран прабхуг, Бхишма Иога-ийн удирлага доор байдаг Адитяа прабху

Орчуулсан: Б.Зориг.

iskconpune@yahoogroups.co.in -ээс хүлээн авсан.

 

Бид Кришнагийн ухамсарт суралцах болон Кришнагийн ухамсраа бусадтай хуваалцах тэнцвэрт байдлыг хадгалах талаар үргэлж анхаарал тавьж байх хэрэгтэй. Тэнцвэр алдагдахад маш олон төрлийн хүндрэлүүд гарч болно. Эхний асуудал бол бухимдал: “үйлчлэн зүтгэж” байхдаа ч хүртэл бухимдах тохиолдол бий. Кришнагийн ухамсараар сайхан хөвж явтал бухимдал төрвөл бидэнд ямар нэг асуудал байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Шрила Прабхупада Кришнагийн ухамсар нь кевала ананда канда  гэж хэлсэн: кевала (бүрэн дүүрэн/цэвэр ариун гэсэн утгатай санскрит үг) бол маш чухал, энэ нь Кришнагийн ухамсар заримдаа л ананда (жаргал цэнгэлийн төлөв байдал) байдаг гэсэн үг биш юм. Хэрвээ Кришна-гийн Ухамсарт зовж байвал энэ нь бид Кришна-гийн ухамсаргүй байна гэсэн үг. Тэнцвэрийг алдаж байгаа бас нэг шинж нь өрсөлдөх сэтгэлгээ. Тухайн хүн бүрэн Кришна-гийн ухамсартай л байгаа бол бусдын амжилтанд ямар ч байдлаар атаархдаггүй. Бхагават Гита 2.70 – хэлэхдээ бишрэлтэн нь далайтай адил, маш олон гол түүнд цутгадаг ч далай нь үргэлж дүүрэн байх бөгөөд хэзээ ч эргээ хальдаггүй. Үүнтэй адилаар бишрэлтэн нь үргэлж хангалуун, тогтвортой ба бусад зүйлд  тэвдэж сатаардаггүй болно. Яагаад тэнцвэр чухал вэ? Алтан өндөг гаргадаг эм тахиатай нэгэн фермерийн түүх бий. Түүний шунал, атгаг санаа нь хэрээс хэтэрч тахианыхаа хооллодог эвэр хошууг нь  тасдаж хаяхад харин өнөөх нь үхсэн гэдэг.  Шрила Прабхупада үүнийг хугас тахианы ойлголт буюу ардха куккути няаяа  гэж нэрлэсэн юм. Үүнтэй адилаар хэрвээ бид бусдад үйлчлэхэд өөрийгөө зориулж байвал алтан өндөгөө дараж байна гэсэн үг, харин өөрийгөө л бөөцийлж байвал хооллож байгаа хэрэг. Бидний хувьд энэ хоёрын хоорондох тэнцвэр алдагдахгүй байх ёстой.     Чайтаниа Чран прабхуг, Бхишма Иога-ийн удирлага доор байдаг Адитяа прабху Орчуулсан: Б.Зориг. iskconpune@yahoogroups.co.in -ээс хүлээн авсан.  
Scroll to Top