Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 5 9
Users Today : 5
Users Yesterday : 26
Total Users : 15659
Views Today : 7
Views Yesterday : 40
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, би Танаас  Ашадха сарын гэрэлтэй хагаст тохиодог Дева-шаяни экадаши дахь мацгийн яруу алдрын тухай сонсож хүртсэн билээ. Харин одоо Та надад Шравана (7-8) сарын шинэ сарны хоёр долоо хоногийн экадашийн талаар айлдан соёрхоно уу. Ай Говинда минь ээ, намайг өршөөн соёрхож, түүний яруу алдрын талаар айлдаж хайрлана уу. Ай Васудева минь ээ, Танд би гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөе.

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, анхааралтай сонс, Би чамд бүх нүглийг арилган зайлуулагч  энэхүү ариун гэгээн өдрийн өршөөл ивээлт үйлчлэл нөлөөний  талаар тодорхойлон айлдъя. Энэ талаар нэгэн удаа Нарада Муни Брахма бурханд хандан: “Ай бүхний эзэн минь ээ, ай бадамлянхуа ширээнээ залрагч минь ээ, Шравана сарын харанхуй хагасын экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар  Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Ямар дүрэм журмыг баримтлах ёстой вэ? Түүнийг баримталснаар ямар ач тус хүртдэг талаар надад нээн хүртээх ажаам уу.” гэж хэлэхэд Брахма бурхан хариулсан нь: Ай хайртай хүү Нарада минь ээ, бүх хүн төрөлхтний тусын тулд би чиний асуусан бүхэнд чинь баяртайгаар хариулъя. Учир нь Камика экадашийн яруу алдрыг зүгээр л сонссон хүн мориор тахилга өргөл өргөсөнтэй адил ач тусыг хүртдэг билээ. Дун, галт хүрд, шийдэм болон бадамлянхуа цэцэг мутартаа барьсан  дөрвөн мутарт Гададхара Бурханы бадамлянхуа өлмийг бясалган, мөн Шридхара, Хари, Вишну, Мадхава болон Мадхусудана  гэж нэрлэгддэг Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх хэн бүхэн аугаа их ач тусыг хүртдэг. Бурхан Вишнуд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөснөөр хүртэх адислал Каши (Варанаси), Наймишаранья ой эсвэл намайг бишрэн мөргөл үйлддэг Пушкара1 зэрэг газар оронд Ганга мөрний усанд ариун гэгээн угаал үйлдсэнээр хүртэх адислалаас олон дахин илүү байдаг.

Бурхан Кришнад бишрэн мөргөх хүний Камика экадашийг баримталснаар хүртэх ач тус буюу шагнал нь Гималайн ууланд Кедаранатхи Бурханаас даршан хүртсэн, эсвэл нар хиртэх үед Курукшетрад угаал үйлдсэн, эсвэл газар дэлхийг ой мод болон далай тэнгистэй нь хамтаар өглөг болгон өгсөн, эсвэл Юпитер арслангийн ордод зорчин байх үед нэг дэх өдөр (даваа гаригт, Орч.) тохиох бүтэн сартай өдөр  Гадавари юм уу, эсвэл  Гандаки голд угаал үйлдсэнээс илүү байдаг. Камика экадашийг баримтлах нь тугалтай, сүүтэй үнээг  тэжээлийн нь хамт өргөл болгон өргөсөнтэй адил ач тустай. Энэхүү өдөр Шридхарадева, Вишну Бурханд бишрэн мөргөж байгаа хэн бүхнийг хагас бурхад, гандхарванууд, паннагууд  болон наганууд хүндэтгэдэг билээ.

Нүгэл хилэнцээр дүүрэн байдаг материаллаг амьдралд бүрнээ төөрөлдөн, өөрийн өнгөрсөн үедээ үйлдсэн нүгэлт үйлүүдийнхээ үр дагавруудтай тэмцэлдэн байгаа хүн  экадашийн шилдэг нь болох  энэхүү экадашийг өөрийн ач тусын төлөө, өөрийн боломжийн хирээр баримтлах хэрэгтэй бөгөөд тэгснээрээ тэр ангижралд хүрнэ. Нүглийг арилган зайлуулахдаа илүү хүчирхэг энэхүү өдөр бол  бүх өдрүүдээс  цэвэр ариун нь бөлгөө. Ай Нарада минь ээ, Бурхан Шри Хари Өөрөө энэ экадашийн талаар: “Камика  экадашид мацаг барьж байгаа хүн бурханлаг ном судрыг судалж байгаа хүнээс ч илүү ач тусыг хүртдэг.” гэж айлдсан билээ.

Энэхүү онцгой өдөр мацаг барьж  шөнийг унталгүй сэрүүн өнгөрөөх хэн бүхэн эрлэгийн хаан- Ямаража бурханы торонд унадаггүй. Камика экадашийг баримталж байгаа хүн дахин төрөхийн зовлонг эдэлдэггүй. Энэ өдөр мацаг барьсан олон иогчид бурханлаг ертөнцөд буцаж очсон болой. Ийм учраас тэдний адислалт өлмийн зам мөрийг даган энэ экадашид мацгийг нарийн чанд барих хэрэгтэй.

Бурхан Харид бишрэн мөргөж, туласийн навч өргөж байгаа хэн бүхэн нүглээсээ ангижирдаг. Бадамлянхуа цэцгийн навч усан дотор ургаж байдаг ч нордоггүйтэй адилаар тэр нүгэлд  бузарталгүйгээр амьдардаг. Бурхан Харид туласийн навч өргөж байгаа хүн  200 грамм алт, 800 грамм мөнгө өргөл болгож байгаатай адил ач тус, үр шимийг хүртдэг. Бүхний Дээд Бурханд сувд, бадмаараг, молор, алмааз, номин, индранил, гомедха-чулуу, барын нүд болон шүр өргөснөөс туласийн ганц навч өргөсөн байсан ч энэ нь Түүний таалалд илүүтэй нийцдэг. Бурхан Кешавад туласи  модны шинэхэн дэлбээлсэн манжари (цэцгийн цоморлиг) өргөн байгаа хүн энэ болоод урьд өмнөх амьдралууддаа үйлдсэн нүгэлт үйлүүдийн хуримтлагдсан үр дагавруудаас салан ангижирдаг. Камика экадаши дахь туласийн даршан нь бүх нүглийг арилган зайлуулдаг нь эргэлзээгүй бөгөөд түүнд зөвхөн хүрснээр л материаллаг хүслийн бүх хэлбэрүүд үндсээрээ бүрмөсөн арилан үгүй болдог. Туласийг  усалж байгаа хүн үхлийн бурхан буюу эрлэгийн хаан Ямаражаас хэзээ ч айхгүй болдог. Туласийг  тарьж ургуулж байгаа хүн эцэстээ Бурханы оронд Бурхан Кришнатай учран золгодог. Иймээс,  чин бишрэл дүүрэн бялхах албаны, ангижрал хүртээгч Шримати-Туласи-девид өдөр бүр гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байх хэрэгтэй.

Ямаража бурханы туслах Читрагупта хүртэл Шримати Туласи девид шар тосоор зул өргөж байгаа хүний хүртэх ач тусыг тоолж бардаггүй. Энэхүү ариун гэгээн экадаши нь Бүхний Дээд Бурханд маш эрхэм байдаг бөгөөд Түүнд шар тосоор эсвэл сезамын тосоор зул өргөж байгаа хүний бүх өвөг дээдэс нь тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрч тэндхийн рашаанаар ундаалах болно2.

Ай Юдхиштхира минь ээ, гэснээ Бурхан Кришна: Бүх нүглийг арилган зайлуулагч Камика экадашийн хэмжээлшгүй их алдар цууны тухай энэ хүүрнэлийг Брахма бурхан Нарада Мунид өгүүлсэн билээ. Энэхүү ариун гэгээн өдөр нь,  брахманыг эсвэл эхийн хэвлийд байгаа хүүхдийг хөнөөсөн нүглийг ч хүртэл арилган зайлуулдаг бөгөөд хүнийг бурханлаг ертөнцөд хүрэх боломжийг өгдөг3. Камика экадашийн яруу алдрын тухай итгэл, бишрэлтэйгээр сонсож байгаа хэн бүхэн бүх нүглээсээ салан ангижирдаг ба Вишнулока тийш буцаад, гэр лүүгээ  эргэн харьдаг.“ хэмээн айлдвараа өндөрлөв.

 

Камика экадаши буюу Шравана-Кришна экадашийн яруу алдрын тухай Брахма-вайварта Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

1.Брахма бурханы мөргөлийн, газар дэлхий дээрх цорын ганц  сүм Пушкара-кшетрад байдаг.

2.Энэхүү экадаши нь маш хүчирхэг бөгөөд хүн дээр дурьдсан бүх дүрэм журмуудыг нарийн чанд дагаж мөрдөн мацаг барж чадахгүй  байсан ч өөрийн зөв шудрага өвөг дээдсийн хамтаар тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрдэг.

3.Брахманыг хөнөөсөн эсвэл өөр бусад хүнд нүглүүдийг үйлдсэн хүн Камика экадашийн яруу алдрын тухай  сонссоноор нүглийн үр дагавраасаа ангижирдаг. Гэхдээ энэ нь, энэхүү экадашийн яруу алдрын тухай сонссоноор нүглийн үр дагавар, ял шийтгэлээс мултран гарна гээд брахманыг хөнөөж болно гэсэн үг биш. Ингэж санаатайгаар  нүгэлт үйл үйлдэх нь байж болшгүй хэрэг бөгөөд ингэх аваас түүний үр дагавар бүр ч илүү хүндээр  тусаж, илүү чанга хатуу  ял шийтгэл эдлэх болно.

 

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, би Танаас  Ашадха сарын гэрэлтэй хагаст тохиодог Дева-шаяни экадаши дахь мацгийн яруу алдрын тухай сонсож хүртсэн билээ. Харин одоо Та надад Шравана (7-8) сарын шинэ сарны хоёр долоо хоногийн экадашийн талаар айлдан соёрхоно уу. Ай Говинда минь ээ, намайг өршөөн соёрхож, түүний яруу алдрын талаар айлдаж хайрлана уу. Ай Васудева минь ээ, Танд би гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөе. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, анхааралтай сонс, Би чамд бүх нүглийг арилган зайлуулагч  энэхүү ариун гэгээн өдрийн өршөөл ивээлт үйлчлэл нөлөөний  талаар тодорхойлон айлдъя. Энэ талаар нэгэн удаа Нарада Муни Брахма бурханд хандан: “Ай бүхний эзэн минь ээ, ай бадамлянхуа ширээнээ залрагч минь ээ, Шравана сарын харанхуй хагасын экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар  Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Ямар дүрэм журмыг баримтлах ёстой вэ? Түүнийг баримталснаар ямар ач тус хүртдэг талаар надад нээн хүртээх ажаам уу.” гэж хэлэхэд Брахма бурхан хариулсан нь: Ай хайртай хүү Нарада минь ээ, бүх хүн төрөлхтний тусын тулд би чиний асуусан бүхэнд чинь баяртайгаар хариулъя. Учир нь Камика экадашийн яруу алдрыг зүгээр л сонссон хүн мориор тахилга өргөл өргөсөнтэй адил ач тусыг хүртдэг билээ. Дун, галт хүрд, шийдэм болон бадамлянхуа цэцэг мутартаа барьсан  дөрвөн мутарт Гададхара Бурханы бадамлянхуа өлмийг бясалган, мөн Шридхара, Хари, Вишну, Мадхава болон Мадхусудана  гэж нэрлэгддэг Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх хэн бүхэн аугаа их ач тусыг хүртдэг. Бурхан Вишнуд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөснөөр хүртэх адислал Каши (Варанаси), Наймишаранья ой эсвэл намайг бишрэн мөргөл үйлддэг Пушкара1 зэрэг газар оронд Ганга мөрний усанд ариун гэгээн угаал үйлдсэнээр хүртэх адислалаас олон дахин илүү байдаг. Бурхан Кришнад бишрэн мөргөх хүний Камика экадашийг баримталснаар хүртэх ач тус буюу шагнал нь Гималайн ууланд Кедаранатхи Бурханаас даршан хүртсэн, эсвэл нар хиртэх үед Курукшетрад угаал үйлдсэн, эсвэл газар дэлхийг ой мод болон далай тэнгистэй нь хамтаар өглөг болгон өгсөн, эсвэл Юпитер арслангийн ордод зорчин байх үед нэг дэх өдөр (даваа гаригт, Орч.) тохиох бүтэн сартай өдөр  Гадавари юм уу, эсвэл  Гандаки голд угаал үйлдсэнээс илүү байдаг. Камика экадашийг баримтлах нь тугалтай, сүүтэй үнээг  тэжээлийн нь хамт өргөл болгон өргөсөнтэй адил ач тустай. Энэхүү өдөр Шридхарадева, Вишну Бурханд бишрэн мөргөж байгаа хэн бүхнийг хагас бурхад, гандхарванууд, паннагууд  болон наганууд хүндэтгэдэг билээ. Нүгэл хилэнцээр дүүрэн байдаг материаллаг амьдралд бүрнээ төөрөлдөн, өөрийн өнгөрсөн үедээ үйлдсэн нүгэлт үйлүүдийнхээ үр дагавруудтай тэмцэлдэн байгаа хүн  экадашийн шилдэг нь болох  энэхүү экадашийг өөрийн ач тусын төлөө, өөрийн боломжийн хирээр баримтлах хэрэгтэй бөгөөд тэгснээрээ тэр ангижралд хүрнэ. Нүглийг арилган зайлуулахдаа илүү хүчирхэг энэхүү өдөр бол  бүх өдрүүдээс  цэвэр ариун нь бөлгөө. Ай Нарада минь ээ, Бурхан Шри Хари Өөрөө энэ экадашийн талаар: “Камика  экадашид мацаг барьж байгаа хүн бурханлаг ном судрыг судалж байгаа хүнээс ч илүү ач тусыг хүртдэг.” гэж айлдсан билээ. Энэхүү онцгой өдөр мацаг барьж  шөнийг унталгүй сэрүүн өнгөрөөх хэн бүхэн эрлэгийн хаан- Ямаража бурханы торонд унадаггүй. Камика экадашийг баримталж байгаа хүн дахин төрөхийн зовлонг эдэлдэггүй. Энэ өдөр мацаг барьсан олон иогчид бурханлаг ертөнцөд буцаж очсон болой. Ийм учраас тэдний адислалт өлмийн зам мөрийг даган энэ экадашид мацгийг нарийн чанд барих хэрэгтэй. Бурхан Харид бишрэн мөргөж, туласийн навч өргөж байгаа хэн бүхэн нүглээсээ ангижирдаг. Бадамлянхуа цэцгийн навч усан дотор ургаж байдаг ч нордоггүйтэй
Scroll to Top