Миний бие энэхүү маш үр дүнтэй жорыг туршиж үзсэн юм. Та хир удаан тэсэхийг би мэдэхгүй. Гэхдээ 3 хоногийн дараанаас л та үр дүнг нь мэдэрч эхлэх ба маш хүчтэй бие хөнгөрөлт, цэвэршилтийг мэдрэх болно.
Цагаан будаа, вандуй хоёрыг хамтад нь чана. Вандуйг энэтхэг дэлгүүрээс худалдаж авбал зүгээр. Мунг дал нэртэй. Манай вандуйнаас арай илүү хүнд, шингэц удаан байдаг. Жижигхэн ширхэгтэй, шар вандуйг Мунг дал гэж нэрлэдэг. Түүнийг цагаан будаатай холиод хамтад нь цаг орчим чана. Үзэгдэх байдлын хувьд бингийн зуурмаг шиг өтгөн байх ёстой. Гэхдээ арай илүү өтгөн байх ёстой. Бага зэрэг давс хийж болох ба хэрэв чадвал давсгүй, бага зэрэг тостой байвал сайн. Хэрэв чадвал огт тосгүй байвал бүр сайн. Нэг сарын турш зөвхөн үүгээр, хичнээн хүссэнээрээ хооллоно.
Үүний үр дүнд та цоо шинэ залуу биетэй болно. Тэр ч байтугай үе мөчнүүд цэвэрлэгдэх болно. Тэгснээр та илүү уян хатан болох ба таны яс үе мөч шажигнаж дуугарахаа болих ба та өөрийгөө илүү хөнгөн шингэнээр мэдрэх ба пранагийн урсгал яг хүүхдийнх шиг болох болно. Вандуй нь саван шиг, цагаан будаа нь шингээгч бодис шиг болох ба маш ихээр цэвэрлэх хүнс болдог.
Чадвал, нэг сарын турш үүнийг идээрэй. Хэрэв чадахгүй бол ядаж нэг долоо хоног идээд үзээрэй. Мөн л сайн үр дүн харагдах болно. Туршаад үзээрэй. Энэ нь таны эрүүл мэндийг маш хөнгөвчлөх болно. Олон төрлийн өвчнүүд арилж алга болно. Бид ихэнхидээ хоол хүнснээс болж өвддөг…
А.Г. Хакимов
“Шлакаас цэвэрлэх цагаан будааны гайхамшигт жор буюу залуужуулах нууц” лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас