Апокалипсисын шатанд үлдсэн буюу диваажингаас хөөгдөгсдийн шатанд гацсан хүмүүсийн хэд хэдэн төрөл анги байдаг.
Нэг дэхь ангилалд нь, Амиа Хорлогч нар ордог. Өөрөөр хэлбэл хүн, өөрийнхөө хэд наслахыг хүссэнээрээ шийдэж болно гэж боддог аваас буюу амиа хорлосноор тухайн хүн өөрийн нарийн биедээ хэдий чинээ амьдрах ёстой байсан төдий хугацаагаар үлддэг. Хэрэв хувь тавилангаараа тэрээр далан нас наслах ёстой байсан ба гучин таван насандаа жишээ нь тэр бодлогогүй үйлдлийг хийсэн аваас үлдсэн гучин таван жилийг тэрээр тэрхүү нарийн биедээ оршин өнгөрүүлэх болно гэсэн үг юм. Үүнд сайн зүйл огт үгүй бөгөөд учир нь бидэнд байдаг мөнөөхь хэрэгцээ шаардлагууд хүслүүд мөн түүнд үлдсэн байдаг. Өлсөх мэдрэмж, цангах мэдрэмж зэрэг нь бүдүүлэг биемахбодьтой холбоогүй.
Бүдүүн физик биемахбодь нь ухаанаас үүсэлтэй хүслүүдийг хангах боломжийг өгч байдаг. Өөрөөр хэлбэл хүсэл байдгаараа л үлдсэн байдаг.Гэтэл хүслийг хангах боломж чадвар нь үгүй болсон. Ийм учраас мөнөөхь хүн өлсөх, цангах гэх мэтийг амсаж мэдрэнэ гэсэн үг. Үүнийг хий үзэгдэл, буг чөтгөр, сүнс гэх мэтчилэн нэрлэдэг бөгөөд тэд шинэ бие хайн үүгээр түүгээр хэсүүчилж байдаг. Тийм боломжууд тэдэнд байдаг. Хэрэв амьд хүний сэтгэлийн хүчний төв буюу Сахасрара чакра сул байх аваас өөр амьд бодгаль түүний биед нэвтрэн орооод, түүнийг ашиглах боломжтой байдаг. Үүнийг орчин үеийн сэтгэл зүйн ухаанд шизофрен эсвэл нэг хүн хоёр болох үзэгдэл гэх бөгөөд өөрөөр хэлбэл нэг биеийг хоёр амьд бодгаль хуваан ашиглахыг хэлж буй. Тэд биеийн эзнийг хянаж, захирахыг хичээж байдаг. Энэ төвийн эрчим сулрах хамгийн гол шалтгаан энэхүү нэгэн төрлийн өвчлөлийн урьдач нөхцөл нь хар тамхи, мансууруулах зүйлсэд донтох явдал байдаг. Өөрөөр хэлбэл хар тамхичид, архичидын энэхүү төв нь бусдаас илүүтэй сул болсон байдаг.
Сэтгэл судлалын эмнэлэгт нэгэн энгийн жишээг өгүүлсэн байдаг. Нэг америк хүний биед нэгэн зэрэг өөрөөс нь гадна хорин гурван бодгаль амьдарч байсан тухай. Тэрээр залуухан хөвгүүн байсан бөгөөд ихэвчлэн нэгэн хэвийн хайхрамжгүй эсвэл сэтгэл гутралын төлөвт оршин байдаг байсан ба ухаан орох болгондоо буюу өөрөө өөртөө ирэх болгондоо амиа хорлох гэж оролддог байж. Ийм учраас эдгээр хорин гурван бодгаль нь түүнийг зүгээр л унтаа төлөвт байлгаж байдаг байсан ба түүний биеийг тэдний өөр өөрсдийн боломжит тийм функциональ байдлаар харгалзан хуваадаг байжээ. Тэдний дунд нэгэн хулгайч охин байсан бөгөөд тэрээр цоож цуургыг маш чадварлагаар онгойлгож чаддаг байв.
Хар даа. Бүдүүн биенд тодорхой чадвар оршдог байлаа гэхэд энэ чадвар нь юутай холбоотой байх вэ? Нарийн биетэй холбоотой байна. Амьд бодгаль биеийг удирдаад эхлэмэгц цоожийг онгойлгоход шаардагдах тийм чадвар нь шууд гараад ирж байна. Эсвэл жишээ нь, ямар нэг тулааны урлаг, бөхөөр хичээллэдэг байсан бол энэ нь мөн л адил. Хэрэв тэд байриа сольвол тэрээр тулаанч(мөнөөхь л биед) болж гарч ирэх бөгөөд тэр биеэр маш чадварлагаар тулалдах болно.
Ийм учраас амиа хорлогч нар нь хоёр дахь шатны нарийн биед түгжигдсэн ангилалд хамаарах ба хувь тавилангар оноогдсон хугацаагаа тийн дуусгах учиртай байдаг. …
…Долоо дахь ангилал. Үр хөндөлтийн үр дүнд. Амьд бодгалиудад сонгох эрх чөлөө байдаг нь үнэн. Эцэг, эхчүүдээ (үр хөндүүлэхээр шийдсэн) тэд хэдийнээ сонгосон. Бид, тэдний эцэг, эхээ сонгодоггүй гэж ярьж буй аваас энэ нь огт үнэнд үл нийцнэ. Яагаад гэвэл шинэ төрөл бүрийн өмнө, шинэ бие авахын өмнө бид хувь тавилангийн найруулсан жүжгийг хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл бид боломжуудыг олж харах ба гэр бүлд нь төрөхийг хүссэн эцэг, эхээ сонгодог. Ийм учраас бид эцэг, эхээ өөрсдөө сонгодог. Гэтэл бид эцэг, эхээ сонгоод удаагүй байтал ээж нь үр хөндүүлжээ. Тэгэх аваас мөнөөхь амьд бодгаль дахин төрөх шинэ боломжийг хүлээх шаардлагатай болно. Магадгүй тэндээ түгжигдэж болно. Хэрэв үр зулбах аваас тэнд өөр механизм үйлчилнэ. ..
Чухамхүү яагаад хүн энэ шатанд гацдаг вэ? Хүн хүний амьдралын хэлбэрийн үнэ цэнийг үл ухамсарлах аваас энэ шатанд гацдаг.
Хүний амьдралын хэлбэр нь маш ховор гэж ярьдаг шүү дээ… Төсөөл дөө. Сахиулсан тэнгэрүүд очерлож дугаарлан зогсож байдаг хэмээх яриа байдаг. Та бүхэн тиймэрхүү яриа сонсож байсан уу? Өнөөгийн энэ цаг үед, Кали югад дээд гаригийн системээс амьд бодгалиуд Газар дэлхий дээр төрөх гэж дугаарлан зогсож байдаг. Яагаад гэвэл Газар дэлхий дээр маш энгийнээр ашиглах боломжтой тодорхой маш гайхамшигтай боломжууд өнөө үед бий билээ. Өнөөгийн энэ цаг үед маш хурднаар бурханлагаар өсч хөгжих боломжтой. Олон тооны дэвшилтэт бодгалиуд энэхүү боломжуудыг ашиглахын тулд нааш ирсээр буй.
Хүний төрөл бол бэлэг юм. Хүний бие бол Бурханыг хайрлах хайрыг маш хурднаар хөгжүүлэх боломжийг олгодог шилдэг боломж юм. Ганц амьдралдаа үүнийг хийчих боломжтой.
Ведийн сэтгэл зүйч Койновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас