Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 5 3
Users Today : 25
Users Yesterday : 51
Total Users : 15653
Views Today : 38
Views Yesterday : 155
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]

Юдхиштхира Махаража айлтгасан нь: “Ай бурхдын Бурхан Шри Кришна минь ээ, Таны алдар бадартугай. Ай орчлонгийн эзэн минь ээ, Зөвхөн Та л өндөг, чийг, үрнээс төрөх болон үр хөврөлөөс хөгжин бий болдог  амьд оршнолуудын дөрвөн төрлийн эх булаг билээ. Зөвхөн Та л бүгдийн анхдагч учир шалтгаан билээ. Ай Бурхан минь ээ, иймээс Та бол бүтээгч, тогтоон баригч болоод устган сөнөөгч билээ.

Бурхан минь ээ, Та өршөөн нигүүлсэгч учраас л Магха (1-2) сарын харанхуй хагаст тохиодог Шат-тила экадашийн адислал ерөөлт өдрийн талаар надад айлдсан билээ. Одоо, энэ сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай айлдаж соёрхоно уу. Түүнийг юу гэж нэрлэдэг болон хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Танд маш эрхэм байдаг энэ өдөрт ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх вэ?

Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, Би чамд Магха сарын гэрэлтэй хагаст тохиодог энэ экадашийн тухай баяртайгаар айлдъя. Энэхүү экадаши нь нүглийн бүхий л үр дагаврыг устгадаг хийгээд сүнсэнд үзүүлэх демонлог нөлөөг зайлуулан арилгадаг. Энэ экадашийг Жая гэж нэрлэдэг бөгөөд энэхүү ариун гэгээн өдөр мацаг барих зол завшаантай сүнс нь хий үзэгдэл байдлаар орших оршнолын хүнд хэцүү дарамт тээрийг хөнгөлдөг. Үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Тэрээр төрөлт үхлээс ангижрахуйг хүртээдэг нь үнэн билээ. Энэ экадашийг маш  хичээл чармайлттайгаар бишрэн хүндэтгэх хэрэгтэй. Иймд, ай Пандава минь ээ, Би урьд нь Падма Пуранад айлдсан, энэ экадашид хамааралтай нэгэн гайхамшигт түүхийг маш анхааралтайгаар сонсож ав.

Энэ явдал маш эртийн цагт болсон юм. Тэр цагт тэнгэрийн гаригуудад Индра бурхан өөрийн тэнгэрийн хаант төрөө амжилттай захиран байсан бөгөөд тэнд амьдрагч хагас бурхад бүгдээрээ аз жаргалтай, хангалуун сайхан байцгаалаа. Индра хаан хүссэн цагтаа л парижата цэцгээр гайхамшигтай сайхнаар чимэглэгдсэн Нандана ойд амброзия уун, өөрийг нь цэнгүүлэхээр онгод хөөрөлтэйгөөр бүжиглэж байгаа 50 сая тэнгэрийн бүсгүйчүүд, апсарууын  алба үйлчлэлээр цэнгэн жаргадаг байв. Пушпадантагаар ахлуулсан олон дуучид зүйрлэшгүй яруу тунгалаг хоолойгоор түүнд зориулан ая дуугаа өргөдөг  байлаа. Тэдний дунд Индрагийн гол хөгжимчин Читрасена өөрийн эхнэр Малина болон гайхамшигт хөвгүүн Мальяван нарын хамт оролцдог байв.

Пушпавати нэртэй апсарад Мальяван маш ихээр таалагдаж, хайрын бурхны хурц сумууд түүний зүрхийг сийчин байлаа. Мөн түүний гоо үзэсгэлэн Мальяванаг ч татаж  байлаа. Түүний хөмсөгний гижигдэм шидэт хөдөлгөөн болон үзэсгэлэн төгөлдөр бие бялдар нь дур булаам байв. Ай хаан минь ээ, Пушпаватын харж ханахын аргагүй гуа үзэсгэлэнг намайг хэрхэн тодорхойлохыг сонс: түүний зүйрлэшгүй, гунхалзсан гарын тэврэлт нь гоё сайхан төрсөн цалам мэт, царай нь сар лугаа, бадамлянхуа нүд нь гайхамшигтай уран сайхан ээмгээр гоёж чимсэн үзэсгэлэнт хөөрхөн чихэнд нь бараг хүрсэн байлаа. Лавай адил нарийн хүзүүтэй, өндөр босоо хөхтэй, хурууны бүдүүнтэй зүйрлэхүйц гэмээр нарийн гуалиг бэлхүүстэй, өргөн ташаатай, бананы модны их бие лугаа шулуун хөлтэй, дэлгэрэн байгаа улаан бадамлянхуаг санагдуулам өлмийтэй байгалаас заяасан гуа сайхан түүний дүр төрхийг гайхамшигт сайхан гоёл болоод хувцас нь улам бүр чимэж байлаа. Нэг үгээр хэлбэл, Пушпаватийн тэнгэрийн гоо сайханд Мальяван дур булаагдан эзэмдэгдэж татагдсан байлаа.

Нэгэн удаа, Индра бурхныг дуу бүжгээрээ цэнгүүлэхээр  Мальяван Пушпавати хоёр бусад дуучид бүжигчдийн хамтаар ирлээ. Гэвч хайр дурлалаасаа болсон буюу тачаангуйн биелэл хайрын бурхан тэдний зүрхийг сум мэт нэвтлэн сийчсэн байсан учир тэд хаан эзнийхээ өмнө зөв ч дуулж, сайн ч бүжиглэж чадахгүй байлаа1. Тэд хэмнэлээ алдан буруу хийж байлаа. Индра бурхан тэдний алдаад байгаагийн учир шалтгааныг шууд ойлгосон. Доромжлогдсон тэрээр маш ихээр уурлаж хилэгнэн: “Ямар ч хэрэггүй тэнэг мунхагууд, бие биедээ татагдсанаас болж байж ядан байгаа та хоёр надад дуулж өгөхөөр ирээ юү? Та хоёр надаар тохуу хийж байх шив. Би одоохон та хоёрыг пишача (демон)  болгон хувиргачихья. Газар дэлхий дээр очиж өөрсдийн алдаа, басамжлалын үрийг амсаж эдлээрэй.” гэж хашгирав.

Эдгээр хатуу ширүүн үгсийг сонсоод үг дуугарч ч чадахгүй, хөшсөн мэт болсон Мальяван, Пушпавати хоёр тэнгэрийн орон дахь Нанданын гайхамшигт ойгоос агшин зуурт л газар дэлхийн өндөрлөгүүдийн нэг Гималайн оройд шилжин бууж ирсэн байлаа. Тэд байж болохын аргагүй цочирдолд орж, Индрагийн хэлсэн хараалын хахир хатуугийн хирээр тэдний тэнгэрийн ухамсар төдийчинээн хэмжээгээр бүдэгшрэн унтарч амтлах, үнэрлэх, тэр ч бүү хэл хүртэх мэдрэхүйгээ хүртэл бүрмөсөн алдсан байлаа.

Гималайн цас мөсөн цөлд тэд таашаал ханамж эдлэх нь бүү хэл унтаж нойр авч ч чадахааргүй тийм хүйтэн, баргар дүнсгэр байлаа. Уулын оройгоор ямар ч зорилгогүйгээр хэсүүчлэх Мальяван Пушпавати хоёр улам ихээр зовж шаналж байв. Хэдийгээр тэд агуйд хоргодсон боловч цас орж, хүйтэрч байгаагаас болж тэдний шүд нь тасралтгүйгээр тачигнатал дагжин чичирч, айж гайхсанаасаа болж үс  нь хүртэл өрвийн боссон байлаа. Ийнхүү цөхрөнгөө барж хэцүүдсэн туйлын хүнд хэцүү байдалд орсон Мальяван Пушпаватид хандан: “Энд ийм аймшигт нөхцөл байдалд, пишачагийн ой гутам бие махбодид ингэж зовохоор ямар жигшүүрт, булай муу нүглийг үйлдсэн юм бол. Тамыг байж болохын аргагүй айхавтар хахир хатуу ширүүн гэдэг ч бидний одоогийн амсаж эдэлж буй зовлон шаналал түүнээс ч бүр илүү хатуу ширүүн байна. Иймээс хэзээ ч нүгэл үйлдэхийн хэрэггүй гэдэг нь маргаангүй үнэн юм.” гэж өгүүлэв.

Ийнхүү доош унасан амраг хос цас мөсөн дундуур ихээхэн  хүч чармайлт гарган урагшилж байв. Гэхдээ, тэдэнд маш их зол завшаан тохиож, энэ бүхэн Магха сарын гэрэлтэй хагасын Жая экадашийн өдөрт болсон байлаа. Энэхүү гай зовлон шаналал дүүрэн байдалдаа юу ч уугаагүй, энэ өндөр газар дайралдах ямар ч шувуу алаагүй, ямар ч ургамал ногоог олж идээгүй учраас тэд ус хоолгүйгээр бүтэн мацаг барьж экадашийг санамсаргүйгээр баримтлан өнгөрөөсөн хэрэг.

Зовлон зүдгүүртэйгээ тэмцэлдсээр Мальяван Пушпавати хоёр бүр ядарч тамирдаад пипаловын модны дор унацгаан өөр хаа нэгтэй толгой хоргодохыг ч бодсонгүй. Нар жаргав. Шөнө нь бүр ч их хүйтэн болж, өдрийнхөөс бүр  илүү их зовлон бэрхшээлтэй байв. Цас орж хүйтрэн, тэд дагжин чичирч, шүд нь хүртэл дуу нийлүүлэн тачигнаж байлаа. Даарч бээрсэн тэд дулаацахын тулд бие биенээ тэврэв. Бие биетэйгээ тас тэврэлдэн байх тэдэнд бэлгийн таашаал ханамж эдлэх хүсэл тачаал төрөх нь бүү хэл бага ч атугаа унтаж нойр авч ч чадахгүй байв. Ийнхүү Индра бурханы хүчтэй хараалын улмаас тэд бүхэл шөнөжингөө зовж тарчлав. Гэсэн ч, ай Юдхиштхира минь ээ, тэд ухаарч мэдэлгүй, санамсаргүйгээр Жая-экадашид мацаг барьсны өршөөл нигүүлсэл болон бүхий л шөнийг унталгүй сэрүүн өнгөрөөсний ач тусыг нь хүртлээ. Дараа өдөр нь юу болсоныг сонс. Двадаши болоход Мальяван Пушпавати хоёр демоны дүр төрхөө орхин гялалзан туяарах гоёл чимэглэл, тансаг нарийн хувцас хунар бүхий тэнгэрийн орны үзэсгэлэн гоо оршин суугчид дахин боллоо. Тэд бие биенээ гайхашран ажиглан харж байх тэр үед тэнгэрийн орны нисдэг хөлөг-виман гарч ирлээ. Дурлалт хос тэрхүү гайхамшигт хөлөгт ороход хөлөг шууд л тэнгэрийн орныг чиглэн одлоо. Тэнгэрийн орны оршин суугчид хамтдаа тэднийг магтан дуулж байлаа.

Мальяван, Пушпавати хоёр Индра бурханы залрах хот Амараватид ирээд өөрсдийн эзний өмнө очин түүнд гүн хүндэтгэлээ хүлцэнгүйгээр илэрхийлэв. Индра бурхан тэднийг тэнгэрийн орноосоо хөөн, хараасны дараа хуучин дүр төрх байдалдаа ийнхүү хурдан эргэн орсныг хараад гайхсан. Тэгээд Индра тэднээс: “Та нар миний харааснаар авсан пишачагийн  биеийг ийнхүү хурдан орхиж чадах зохистой шагналыг ямар онцгой үйлийг үйлдэж хүртэвээ? Хэн та нарыг миний давж гаршгүй хараалаас чөлөөлөн ангижруулав аа?” гэж асуув.

Мальяван хариулсан нь: “Ай эзэн минь ээ Бурханы Дээд Бодьгал, Бурхан Васудевагийн өршөөл нигүүлсэл болон  Жая экадашийн үзүүлэх хүчтэй нөлөөллөөр л бид пишачагийн биед зовж шаналах явдлаас аврагдлаа. Чухамхүү бид, Бурхан Вишнуд хамгийн эрхэм байдаг өдөр Жая экадашийг баримтлан Түүнд чин бишрэлтэйгээр зүтгэсэн учраас л хуучин дүр төрх байдалдаа орсон билээ.”

Индра хэлсэн нь: “Та хоёр  экадашийг баримтлан Бүхний Дээд Бурхан Кешавад үйлчлэн зүтгэсэн учраас мөн миний хүндэтгэлийг хүлээх нь зүйн хэрэг. Та хоёрыг нүглээсээ бүрэн ангижирсаныг би харж байна. Бурхан Шри Хари эсвэл Шива бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх хэн бүхнийг магтан алдаршуулах нь зохистой бөгөөд мөн миний хүндэтгэлийг хүлээдэг. Үүнд эргэлзэхийн хэрэг огт байхгүй.” Үүний дараагаар Индра бурхан Мальяван, Пушпавати хоёрт чөлөөтэйгөөр бие биетэйгээ цэнгэн жаргах болон өөрийн тэнгэрийн орноор аялахыг зөвшөөрсөн.

Иймээс ай Юдхиштхира минь ээ, Хари Бурханы өдөр, ялангуяа хоёр дахиа төрсөн брахманыг  хөнөөсөн нүглээс ч ариусган чөлөөлөх Жая экадашид мацгийг нарийн чанд барих хэрэгтэй.

Энэ мацгийг бүрэн итгэл, чин бишрэлтэйгээр барьж байгаа аугаа сүнснүүд нь бүхий л ариун мөргөлийн газар орнуудад угаал үйлдсэн болон бүхий л хэлбэрийн өглөгүүдийг тараасантай адил тийм л үр дүн, ач тусыг хүртдэг. Жая экадашид мацаг барьсан хүн Вайкунтхад хүрэх боломжтой болж тэнд тэр бум, тэр бум жилийн туршид эцэс төгсгөлгүй аз жаргалаар цэнгэн баясах болно.  Ай аугаа хаан минь ээ, Жая экадашийн  яруу алдрын тухай зүгээр сонссоноор  эсвэл уншсанаар хүн Сама-ведийн дууллуудыг дуулан үйлддэг Агнистома тахилгыг үйлдсэнээр хүртдэг ач тусыг хүртдэг билээ.

 

Жая экадаши буюу Могха-шукла экадашийн яруу алдрын тухай Бхавишья-уттара Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

1.Амара-коша толь бичгийн дагуу бол биелсэн шунал тачаал болох Камадева  нь таван нэртэй: кандарпа дерпако нанга камахпанча шарайх смарах- хайрын бурханд таван нэр байдаг.

А) Кандарпа-хайрын бурхан, б) Дерпака- хэрэг явдлыг үгүй болгогч, в) Ананга- физик бие махбодьгүй, г) Кама- биелсэн шунал тачаал, д) Панча-шарайх- таван сум баригч.

Кандарпа- Бхагавад Гитагийн (10.28)-д Бурхан Кришнагийн айлдсанчлан, пражанаш часми кандарпах-үр удмаа төрүүлэхийн учир шалтгаануудаас бол Би- хайрын бурхан, Кандарпа. Кандарпа гэдэг үг нь мөн “хамгийн үзэсгэлэнт сайхан” гэсэн утгатай. Кандарпа нь Дваракад Кришнын хүү Прадьюмна болон илэрч тодорсон.

Дарпака- Энэ нэр нь хайрын бурханыг үйл явдлыг үгүй болгож арилган зайлуулдаг хийгээд бий болгон гаргадаг гэж ойлгож болохыг заадаг. Ялангуяа тэрээр түүний ухааныг эзэмдэн түүнийг  материаллаг мэдрэхүйн таашаал ханамжийг хүчээр эдлүүлснээр цэвэр  бурханлаг үйл ажиллагаанд  саад тотгор болохыг чармайн оролдож байдаг.

Ананга- Нэгэн удаа хайрын бурхан Шива бурханы бясалгалд саад болон үймүүлсэн учир энэ хүчирхэг хагас бурхан  түүнийг үнсэн товрог болгожээ. Гэсэн ч Шива бурхан  хайрын бурханд материаллаг ертөнцөд физик бие махбодь авалгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг өгсөн.

Кама- Бхагавад Гитагийн (7.11)-д Кришна Бурхан айлдсан нь: “дхарма вируддхо бхутешу камо ‘сми- Би шашин номын зарчмуудад үл зөрчилдсөн бэлгийн амьдрал.”

Панча шарайх- амьд оршнолын ухааныг сүлбэн хатгаж дийлэх хайрын бурханы таван сум бол амт, хүртэхүй, дуу авиа, үнэр болон дүрс хэлбэр билээ.

Бүхий л амьд оршнолуудын дурыг булаан тэдэнтэй хүссэн бүхнээ хийж байдаг хайрын бурхан нь ийм таван нэртэй байдаг. Шри Кришна болон гуру-гийн өршөөл нигүүлсэлгүй л бол  хэн ч түүнийг сөрж чадахгүй билээ.

 

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Юдхиштхира Махаража айлтгасан нь: “Ай бурхдын Бурхан Шри Кришна минь ээ, Таны алдар бадартугай. Ай орчлонгийн эзэн минь ээ, Зөвхөн Та л өндөг, чийг, үрнээс төрөх болон үр хөврөлөөс хөгжин бий болдог  амьд оршнолуудын дөрвөн төрлийн эх булаг билээ. Зөвхөн Та л бүгдийн анхдагч учир шалтгаан билээ. Ай Бурхан минь ээ, иймээс Та бол бүтээгч, тогтоон баригч болоод устган сөнөөгч билээ. Бурхан минь ээ, Та өршөөн нигүүлсэгч учраас л Магха (1-2) сарын харанхуй хагаст тохиодог Шат-тила экадашийн адислал ерөөлт өдрийн талаар надад айлдсан билээ. Одоо, энэ сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай айлдаж соёрхоно уу. Түүнийг юу гэж нэрлэдэг болон хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Танд маш эрхэм байдаг энэ өдөрт ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх вэ? Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, Би чамд Магха сарын гэрэлтэй хагаст тохиодог энэ экадашийн тухай баяртайгаар айлдъя. Энэхүү экадаши нь нүглийн бүхий л үр дагаврыг устгадаг хийгээд сүнсэнд үзүүлэх демонлог нөлөөг зайлуулан арилгадаг. Энэ экадашийг Жая гэж нэрлэдэг бөгөөд энэхүү ариун гэгээн өдөр мацаг барих зол завшаантай сүнс нь хий үзэгдэл байдлаар орших оршнолын хүнд хэцүү дарамт тээрийг хөнгөлдөг. Үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Тэрээр төрөлт үхлээс ангижрахуйг хүртээдэг нь үнэн билээ. Энэ экадашийг маш  хичээл чармайлттайгаар бишрэн хүндэтгэх хэрэгтэй. Иймд, ай Пандава минь ээ, Би урьд нь Падма Пуранад айлдсан, энэ экадашид хамааралтай нэгэн гайхамшигт түүхийг маш анхааралтайгаар сонсож ав. Энэ явдал маш эртийн цагт болсон юм. Тэр цагт тэнгэрийн гаригуудад Индра бурхан өөрийн тэнгэрийн хаант төрөө амжилттай захиран байсан бөгөөд тэнд амьдрагч хагас бурхад бүгдээрээ аз жаргалтай, хангалуун сайхан байцгаалаа. Индра хаан хүссэн цагтаа л парижата цэцгээр гайхамшигтай сайхнаар чимэглэгдсэн Нандана ойд амброзия уун, өөрийг нь цэнгүүлэхээр онгод хөөрөлтэйгөөр бүжиглэж байгаа 50 сая тэнгэрийн бүсгүйчүүд, апсарууын  алба үйлчлэлээр цэнгэн жаргадаг байв. Пушпадантагаар ахлуулсан олон дуучид зүйрлэшгүй яруу тунгалаг хоолойгоор түүнд зориулан ая дуугаа өргөдөг  байлаа. Тэдний дунд Индрагийн гол хөгжимчин Читрасена өөрийн эхнэр Малина болон гайхамшигт хөвгүүн Мальяван нарын хамт оролцдог байв. Пушпавати нэртэй апсарад Мальяван маш ихээр таалагдаж, хайрын бурхны хурц сумууд түүний зүрхийг сийчин байлаа. Мөн түүний гоо үзэсгэлэн Мальяванаг ч татаж  байлаа. Түүний хөмсөгний гижигдэм шидэт хөдөлгөөн болон үзэсгэлэн төгөлдөр бие бялдар нь дур булаам байв. Ай хаан минь ээ, Пушпаватын харж ханахын аргагүй гуа үзэсгэлэнг намайг хэрхэн тодорхойлохыг сонс: түүний зүйрлэшгүй, гунхалзсан гарын тэврэлт нь гоё сайхан төрсөн цалам мэт, царай нь сар лугаа, бадамлянхуа нүд нь гайхамшигтай уран сайхан ээмгээр гоёж чимсэн үзэсгэлэнт хөөрхөн чихэнд нь бараг хүрсэн байлаа. Лавай адил нарийн хүзүүтэй, өндөр босоо хөхтэй, хурууны бүдүүнтэй зүйрлэхүйц гэмээр нарийн гуалиг бэлхүүстэй, өргөн ташаатай, бананы модны их бие лугаа шулуун хөлтэй, дэлгэрэн байгаа улаан бадамлянхуаг санагдуулам өлмийтэй байгалаас заяасан гуа сайхан түүний дүр төрхийг гайхамшигт сайхан гоёл болоод хувцас нь улам бүр чимэж байлаа. Нэг үгээр хэлбэл, Пушпаватийн тэнгэрийн гоо сайханд Мальяван дур булаагдан эзэмдэгдэж татагдсан байлаа. Нэгэн удаа, Индра бурхныг дуу бүжгээрээ цэнгүүлэхээр  Мальяван Пушпавати хоёр бусад дуучид бүжигчдийн хамтаар ирлээ. Гэвч хайр дурлалаасаа болсон буюу тачаангуйн биелэл хайрын
Scroll to Top