Бурханы туслалцаагүйгээр ангижрал, гэгээрэлд хүрэх нь ямар хэцүү болохыг Бурхан Будда, Мял Богд, Хираньякашипу гэх мэт агуу бодгалиуд бидэнд өөрсдийн биеэр үлгэрлэн харуулж өгсөн. Харин Дээд Бурханы тусламжтайгаар ангижрал гэгээрэл ямар хялбар болохыг, тэр байтугай ангижралын дээд түвшинд хялбараар хүрч болохыг Кхатванга Махараж, Прахлад Махараж, Дхрува Махараж, Парикшит хаан гэх мэт агуу бодгалиуд харуулж өгсөн. Бурхан Буддагийн, Мял Богд нарын гэгээрлийн түүхийг та бүгд биднээр хэлүүлэлтгүй мэдэх байх. Агуу бурхангүй үзэлт Хираньякашипу тэнгэрийн тооллоор 100 жил маш хатуу тэвчил хатамжлалыг хийж байж, төгс төгөлдрийн доод түвшинд хүрсэн байдаг. Юу ч идэж уухгүй, хоёр гараа дээш өргөөд, хөлийн хоёр хуруун дээрээ зогсох тэвчлийг хийж тэнгэрийн тооллоор 100 жил зогсож байж төгс төгөлдрийг олсон. Тэнгэрийн 1 өдөр нь манай дэлхийн 6 сартай тэнцэнэ гэж тооцвол энэ нь маш урт удаан хугацаа болно.
Тэгвэл Кхатванга Махараж ердөө 1 мухуртад буюу 48 минутанд, Парикшит хаан 7 хоногт, Дхрува Махараж 12 хоногт гэгээрэлд хүрсэн байдаг.
Энэ жишээнүүдээс төгс төгөлдөрт хүрэхийн тулд Дээд Бурханд хандах нь ямаршуу хүчирхэг боломжийг олгож, ямар их цаг хугацаа, хөлс, зовлон бэрхшээлийг хөнгөлж өгдгийг ойлгож болно.
Мөн нэмж хэлэхэд энэ төмөр эриний аврагч алтан аватар Шри Чайтаньягийн өршөөлөөр бүр илүү хялбараар дээд төгс төгөлдөрт боломжтой гэсэн байдаг.
Аль замыг сонгох нь хувь хүний ухаан ба буян л мэдэх хэрэг юм.
Бэлтгэсэн: Балабхадра дас