Сонсохуйгаар дамжин эрүүлжих нь хамгийн хүчтэй эмчилгээ юм. Тийм эмчилгээний хамгийн гол хүчин зүйл нь авиа цэвэр ариун бодгалиас гарч байх явдал юм. Ариун ном сударт өгүүлснээр, хувь хүний бодгалийн бүхий л шинж чанарууд дуу авиагаар дамжигддаг хэмээсэн.
Тэгэхээр дуу авиа нь хоолойн холбоосноос гардаг авиа чичиргээ төдий зүйл биш байх нь. Хүний дуу хоолой зүрхнээс гардаг бөгөд түүнд байгаа бүхий л зүйлсийг илэрхийлж байдаг. Хүний дуу хоолойгоор нь түүний талаархи бүгдийг мэдэж болно. Би дуу хоолойгоор нь бүгдийг мэдэж чадна гэж хэлж чадахгүй ч үгүйдээ л гэхэд ихэнхи өвчнийг дуу хоолойгоор нь тодорхойлж болдог.
Дуу хоолой нь асар их мэдээллийн хүчийг шингээсэн байдаг. Учир нь тэрээр зүрхнээс гардаг. Хүний цэвэр ариуны түвшнээс хамаараад дуу хоолой нь өөрчлөгддөг. Ийм учраас хэрэв хүн илүү бохир болох аваас түүний дуу хоолой бохирддог. Хэрэв хүн илүү цэвэр болох аваас түүний дуу хоолой илүү цэвэр болдог. Иймээс хүн яриад л эхлэсэн бол тэрээр юу ч нуух боломжгүй. Бүхий л зүйлс тэрхэн даруйд гадагш гардаг. Ийм учраас ийм нэг зүйр үг байдаг: Ухаантай ба тэнэг хүмүүсийг ярьж байгаа зүйлсээр нь ялгаж болно. Хүн ам ангайсан л бол бүхий л зүйл ойлгомжтой болдог.
Ийм учраас бид юуг ч нууж чадахгүй хэмээх нэгэн зүйлийг ойлгох ёстой. Бид ам ангайсан л бол авиа чичиргээний хүч нөгөө хүний шууд зүрх рүү чиглэж байдаг. Тэрээр бидний дуу хоолойгоор бидний талаархи бүгдийг ойлгодог. Энэ нь аяндаа л өөрөө явагддаг. Эхнэр хүн эр нөхрөө ажлаасаа ирээд, хоол идэхийг хүсэх үед нь түүний талаар бүгдийг мэдчихдэг. Энэ үед тэрээр түүний талаар бүгдийг ойлгох ба түүнтэй харьцах өөрийн зан байдал, өөрийн байр сууриа тодорхойлчихдог. Ийм учраас юуг ч нуух боломжгүй: бүх зүйл ил тод байдаг. Дуу хоолойны хүч гэдэг ийм.
Цэвэр ариун хүн ямар нэг зүйлийг ярьж байхад түүний хоолойноос эмчлэх хүч гарч байдаг.Цэвэр ариун бодгаль нь цэвэр ариун ухамсартай байдаг ба ярьж хэлэх үед оюун ухааны хүч нь сонсож буй бүгдийн ухамсарт дамждаг. Оюун ухааныг ариусгах замаар ариусал явагддаг. Хэрэв мэргэн хүн эсвэл ариун гэгээн хүн залбирал уншиж байвал түүнээс дан ганц оюуны хүч ирэх төдийгүй, Бурханы ариун нэрийг давтан дуудсанаас ирэх бурханлаг хүч мөн хамт ирэх болно.
Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас