Бид бүгд л хэн нэгний ярианаас, өөрийн туршлагаар гэх зэрэг ямар нэг байдлаар шаналал гэдэг зүйл бусдаас болж бий болдог гэдгийг мэддэг. Хэдий хэн нэгнийг хүндэлж хайрладаг байсан ч гэсэн бид өөрсдийн мэдрэмжээ л дагадаг. “Яагаад би гэж? Тэр яаж надад ингэж хэлж чадаж байнаа? Тэр яагаад намайг ингэсэн юм бол? Намайг ингэх эрхийг хэн тэдэнд өгөө вэ? ” гэх зэргээр дахин дахин боддог.
Иймэрхүү ухаан санааны төлөвтэй бурханлаг зам мөрөөр замнах нь хүнд таагүй, эргэлзсэн байдлыг бий болгодог. Доор дурдах аргыг хэрэглэж ухааныхаа түгжээг гаргахыг зөвлөж байна. Оролдоод үзээрэй. Энэ үнэхээр бүтнээ.
Эхлээд бусдын уурлах, танд садаа болох гэж тэдний хийх таагүй үйлдлүүд өөрт тань нөлөөлөхийг хэзээ ч бүү зөвшөөр. Мэдээж хүн бүрт зугатан зайлах аргагүй үйлийн үрийн зангилаа байдаг. Үйлийн үрийг ерөнхийдөө дотор нь гурав ангилдаг. Үйлийн үр нь Харе Кришна махамантраг унших –
Харе Кришна Харе Кришна
Кришна Кришна Харе Харе
Харе Рама Харе Рама
Рама Рама Харе Харе
болон тодорхой өргөл хийснээр өөрчлөгддөг.
Гэхдээ бас Үйлийн үр тийм ч хялбар өөрчлөгддөггүй. Буянлаг үйл хийсэн ч бидний үйлийн үрийн тал нь бас үлддэг. Бурханлаг зам мөрөөр замнаж буй ч үйлийн үр биднийг тойрон хүрээлсээр байдаг. Гэхдээ “зохистой болон дурлан татагдалгүй ” байснаар энэ 50%-н үйлийн үр аажим аажмаар устдаг. Энэ махан бие байгаа цагт үйлийн үр танаас хэзээ ч холдохгүй. Та зөвхөн үйлийн үрдээ хэрхэн яаж хандаж байгаагаа өөрчлөх л хэрэгтэй. Энэ бол 3 дахь төрлийн үйлийн үр ба үүнийг Кришна бишрэлтэнгүүддээ мэдрүүлж, тэдэнд цаашид үргэлжүүлэн суралцах хэрэгтэй гэдгийг л заахыг хүсдэг. Иймээс үйлийн үрийн зангилаанаас гарах боломжгүй. 3 дах төрлийн үйлийн үр ихэвчлэн гадаад ертөнцөөс, бусад хүмүүсээс хамаарч байдаг. Хэдий хүмүүс таагүй хандавч танд Эрх Чөлөө байна. Бид хэрхэн хариу өгөхөө өөрсдөө сонгож болно. Бид өөдөөс нь уурлан цухалдаж нөхцөл байдлыг улам хүндрүүлэх үү? Хэрвээ ингэж үйлдвэл ёстой л зовлонгийн далайд живнэ гэсэн үг. Бид зүгээр л бүхнийг тайван тэвчээртэйгээр хүлээн аваад энэ нөхцөл байдал ийм л байх ёстой байжээ гэж бодох хэрэгтэй.
Зовж шаналах нь ямар ч утгагүй. Гэхдээ ба энэ нь хэрэгтэй – яагаад гэвэл ийм байдалд орсон хүн Радха Кришна руу дөхөн очих, хамгийн гайхалтай чимэглэл атма – рати тэднийг хайрлах хайранд дөхөж очиход дэм болдог.
Бусдын зүгээс ирэх шаналлыг хэрхэн бурханлаг дэвшилдээ ашиглах вэ? Бид өөрсдийн ертөнцийг үзэх үзлээ бурханлаг болгох хэрэгтэй: Шримад Бхагаватамд, аванти брахманы жишээн дээр бусад хүмүүс түүнийг үзэн яддаг байсан ч бурханлаг хөгжил дэвшил гаргасан тухай бичсэн байдаг.
Тэрээр энэ бүх зовлон бол Бурханы илгээх адислалын бас өөр нэг хувилбар юм гэдгийг мэдэж байсан. Түүнийг гүжирдэн гүтгэж, түүний хоол хүнсийг дээрэмдэн, тэвчээрийг нь барж, зарим нь бүр зодож байхад тэрээр дотроо ийнхүү бодож байлаа:
“Шри Хари, Сахиусан тэнгэрүүдийн Эзэн надад адислалаа хайрлажээ, хэрхэн дурлан татагдахгүй байхыг надад сургаж байна. Татагдал үгүй байх нь энэ материаллаг ертөнцийг гэтлэн туулах завь билээ ” гэж бодож байсан.
Шрила Вишванатха Чакраварти Тхакур:
Брахмана хүн зовж буй нөхцөл байдал болон аз завшаангүй байдал нь түүнийг материаллаг зүйлсд дурлан татагдахгүй байхыг сургасан Бурханы адислал гэж хүлээн авдаг. Ийнхүү дурлан татагдалаас салах нь брахман хүний хувьд материаллаг далайг гэтлэн туулах завьтай болж гэсэн үг юм.
(Шримад бхагаватам 11,23,28)
Иймээс өөрийн дотогшоо гүн рүүгээ хандаад үз, ололт амжилт заавал олдоно … зовлон дундаас чинь ч хүртэл…
From Sacinandana Swami (2010). How to Turn Inner Pain into Great
Gain: Change Your Perspective, February 2010. Saranagati issue
Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа