Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 8
Users Today : 13
Users Yesterday : 26
Total Users : 15488
Views Today : 15
Views Yesterday : 35

Дээд  Бурханы болоод Түүнтэй холбоотой бүхний тухай уламжлалт ариун гэгээн мэдлэгийн ихэнхи хэсэг нь өнөө цагт олж хүртэхэд хялбар бус ба түүнчлэн өөр бусад олон янзын нэн чухал бурханлаг асуудлуудын талаар хүмүүст тодорхой ойлголт үгүй юм. Жишээ нь, тэнгэрийн орон ба Бурханы хаант улс хэмээх ойлголт байна. Эдгээрийг ялган салгаж ойлгохын тулд бид эхлээд өөрсдийн амьдардаг материаллаг орчлонгийн тухай ярилцъя. Материаллаг орчлонгийн бүтэц зохион байгуулалтыг танин ойлгосноор бидэнд тэнгэрийн орон буюу диваажин гэж юу болох, бурханлаг ертөнц гэж юу болох тухай ойлголттой болно.

ОРЧЛОН ДЭЭРХИ БИДНИЙ ОРОН ЗАЙ

Ведэд өгүүлснээр, манай Дэлхийг оршоон агуулдаг орчлон нь арван дөрвөн гаригийн системээс тогтдог. Гаригс нь дотроо гурван үндсэн ангилалд хуваагдана: дээд гаригууд, дунд гаригс, доод гаригс. Доод буюу тамын гаригс нь ариусч цэвэршихийн тулд буюу их хэмжээний нүгэл хилэнцийнхээ төлөөсөнд шийтгэгдэн цээрлүүлэгдэх газар юм. Дунд гаригст нь манай Дэлхий гэх мэт гаригууд орно. Дээд гаригууд гэдэг нь хүмүүс заримдаа түүнийг Тэнгэр, Диваажин гэх мэтээр нэрлэдэг тэр гаригс юм. Энэ бүх гаригуудын системийн дээр Бурханы хаант улс буюу бурханлаг сүнсний ертөнц оршино. Энэ орон зай нь мөн чанарынхаа хувьд материаллаг бус ба энэ дэлхий ертөнцтэй ямар ч холбоогүй. Шинжлэх ухаан, тоо томшгүй олон ертөнцөс бий ба тэдгээрийн олонхи дээр нь амьдрал бий гэж өгүүлдэг. Манай гариг нь энэ орчлон ертөнц гаригуудын хамгийн жижиг орчлон дээрхи өчүүхэн жижиг тоосны ширхэгтэй адил.

БУРХАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД

Орчлон болгоныг Түүний удирдлаганд нь ажилладаг, материаллаг энергийн илрэл ба үйл хөдлөлийг хянаж байдаг Дээд Бурханы төлөөллүүд удирдан залуурддаг. Эзэн Бурхан өөрөө материаллаг ертөнцийн бүтээл түүний тогтоон барих үйл ажилд шууд байдлаар оролцдоггүй. Энэ асуудлыг сахиулсан тэнгэрүүд гэж нэрлэгддэг Түүний төлөөлөгчид хариуцдаг.

Ийм төлөөлөгчдийн нэг нь Брахма юм. Нэг төрлийн бодгалийг олон улс орон уламжлалд өөр өөрөөр нэрлэдэг. Ведийн уламжалд Брахма нь бүтээгчийн үүргийг гүйцэтгэдэг ба ерөнхийдөө бид бүтээгч функц хариуцагчийг Дээд Бурхан гэж тооцдог. Тэрээр тэнгэрийн гаригуудын зарим нэг хэсгийг нь хянахын зэрэгцээ тэнгэрийн орны дээд гаригт нь оршино. Орчлон болгонд өөрийн гэсэн Брахма байх ба хүмүүс Бүтээгч Бурханы тухай ярьж байх аваас энэ нь чухам үнэндээ Брахмын тухай л ярьж буй хэрэг юм. Олон янзын соёл иргэншилд түүнийг янз янзаар нэрлэдэг. Чухамдаа тэрээр Бурхан биш бөгөөд зөвхөн Бурханы нэрийн өмнөөс ажилладаг.

Брахмын суудлыг Бурханы төлөөлөгч эзлэх ба галав эринээс галав эринд дээд гаригийн системээс эсвэл бурханлаг ертөнцөөс буун заларч ирдэг. Өөр цаг үед энэ суудлыг бараг л зуун хувь төгс бодгальд хариуцуулан олгодог байсан ба түүнд ноёлон захирах хүсэл туйлдаа хүртэл их байдаггүй. Ийм сүнсэнд Бурханы нэрийн өмнөөс бүтээгчийн дүрд тоглох боломж олгогддог ба орчлонгийн материаллаг илрэлүүдийн хэв журмыг сахин хариуцах үүрэг ногддог. Бид бүхэн Брахмын байр сууринд очиж байсан байж болох ч материаллаг энергитэй холбогдсоны уршгаар үүнийгээ дурсан санадаггүй. Магадгүй та бүхнээс зарим нэг нь энэ байр суурийг олон сая амьдралын туршид эзэгнэж байсан байх боломжтой.

Брахмын нас нь 311 триллион 40 сая жил. Энэ нь худлаа мэт санагдаж болох ч та цаг хугацаа орон зайг өөрийн размертай тохирсон хэмжээгээр хэмждэг гэдгээ санах хэрэгтэй. Брахмын амьдрал хэдийгээр маш их дэвшингүй хэдий ч тэрээр мөн л материаллаг бодгаль учраас амьдралынхаа төгсгөлд тэрээр биеэ орхино. 311 триллион жилийн дараа Брахмаг биеэ орхиход энэ орчлон дээрхи бүх оршин буй бүхэн устан үгүй болно. Өөрөөр хэлбэл 4 миллиард жил тутамд дээд гаригсын системийг оруулаад бүх гаригууд устан сөнөдөг. Энэ 4 миллиард жилийн үечлэл дотор 14 хэсэгчилсэн усталтын цикл байдаг. Энэ циклийн туршид зохион байгуулалттай, системтэй бүтээл, оршин тогтнол, усталт болдог. Үүнээс гадна 2 мянган жил тутамд глобаль буюу нийтийг хамарсан томоохон сүйрэл болдог. Яг одоо бид энэ сүйрлийн босгоор даван орж байгаа бөгөөд тун удахгүй энэ босго үе оргилдоо хүрнэ. Та бүхнээс олонхи нь ойртон ирж буй хувьслын процесст өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд энэ гариг дээр ирж төрсөн бөгөөд энэ олж авсан мэдлэг нь таны өөрийнхөө амьдралын зорилгоо танин ойлгох, ирээдүйд хэрхэн хэрэгжүүлэх тухай ойлгоцтой болоход тань туслана. …

ДИВААЖИН ХААНА ОРШИН БАЙНА ВЭ ?

Бид өмнө нь Бурханы хаант улс ба тэнгэрийн орны хооронд ялгаа байдаг тухай хэдийнээ өгүүлсэн. Коран сударт зөнч Мухаммедын буун заларсан тухай өгүүлэмж бий. Тэрээр архангел Гаврийлтай хамт эхлээд тамын гаригаар аялаад дараа нь тэнгэрийн орноор буюу материаллаг гаригуудын дээд хэсэг болох Долоо дахь тэнгэрт хүрсэн байдаг. Түүнээс цааш Гавриил түүнийг даган явж чадаагүй. Зөнч Мухаммед дараа нь тэнгэрийн орны дээр орших Сидратил-Мунтахт өгсөн хүрсэн. Энэ нь Бурханлаг ертөнц бөгөөд Аллахын амьдрах орон юм. Тэнд Мухаммед Аллахтай биечлэн уулзсан байдаг. Архангел Гавриилын хувьд бурханлаг ертөнцөд орохыг зөвшөөрөөгүй. Учир нь тэрээр хангалттай төгс бус. Зөнч Мухаммед өөрийн гайхамшигтай цэвэр байдал, Аллахт үнэнч бишрэлтэйнхээ ачаар Бурханы хаант улсад орох эрхийг олсон.

Тэнгэрийн орны тухай ярих үед бид ерөнхийдөө хүнийг газар дэлхийн бус, цаг зуурын бус жаргал цэнгэл хүлээж байдаг газрын тухай ярьдаг. Ийм ойлголт дэлхий дээр ч дээд гаригийн систем дээр ч байдаг. Хэдийгээр ийм газрыг ерөнхийдөө Диваажин гэж нэрлэдэг ч тэнд Дээд Бурхан оршин амьдардаггүй. Үүнийг сайн санах хэрэгтэй. Библийг уншиж байх үед Эзэн Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн гэдгийг бид мэддэг. Тэгвэл тэнгэрийг бүтээгээгүй байх тэр үед Эзэн Бурхан өөрөө хаана байсан бэ хэмээх асуулт үүсэн гарна. Эндээс логик байдлаар тэнгэрийн орон ба Бурханы орны хооронд ялгаа байна гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Тэнгэр нь материаллаг бүтээлийн нэг хэсэг ба харин Бурхан бурханлаг сүнсний ертөнцөд оршино.

Тэнгэрийн оронд хэн хүрч очих заяатай вэ? Хамгийн чухал зүйл бол хүний ухамсар юм. Материаллаг атмосферт нэвт шингэсэн бидний ухамсарт нөлөөлж байдаг гурван үндсэн чанар байдаг. Бидний хүслээс хамаарч энэ чанарууд бидний сэтгэл санаа, бидний үйл ажилд ноёлох нөлөөллөө үзүүлнэ. Энэ чанаруудын хамгийн доод төлөв нь түрэмгийлэл, цэвэр бус байдал, адгуусны дур сонирхол, залхуурал, бусдыг ашиглах хандлага, тэднийг захирах удирдах хандлагатай нөхцөлдсөн мунхаг харанхуй юм.

Үргэлжлэлийг  “Алтан эриний гэгээ” сонины шинэ дугаараас уншаарай.

Джон Фэйворс “Бурханлаг дайчин” номоос орчуулсан: Балабхадра дас

Дээд  Бурханы болоод Түүнтэй холбоотой бүхний тухай уламжлалт ариун гэгээн мэдлэгийн ихэнхи хэсэг нь өнөө цагт олж хүртэхэд хялбар бус ба түүнчлэн өөр бусад олон янзын нэн чухал бурханлаг асуудлуудын талаар хүмүүст тодорхой ойлголт үгүй юм. Жишээ нь, тэнгэрийн орон ба Бурханы хаант улс хэмээх ойлголт байна. Эдгээрийг ялган салгаж ойлгохын тулд бид эхлээд өөрсдийн амьдардаг материаллаг орчлонгийн тухай ярилцъя. Материаллаг орчлонгийн бүтэц зохион байгуулалтыг танин ойлгосноор бидэнд тэнгэрийн орон буюу диваажин гэж юу болох, бурханлаг ертөнц гэж юу болох тухай ойлголттой болно. ОРЧЛОН ДЭЭРХИ БИДНИЙ ОРОН ЗАЙ Ведэд өгүүлснээр, манай Дэлхийг оршоон агуулдаг орчлон нь арван дөрвөн гаригийн системээс тогтдог. Гаригс нь дотроо гурван үндсэн ангилалд хуваагдана: дээд гаригууд, дунд гаригс, доод гаригс. Доод буюу тамын гаригс нь ариусч цэвэршихийн тулд буюу их хэмжээний нүгэл хилэнцийнхээ төлөөсөнд шийтгэгдэн цээрлүүлэгдэх газар юм. Дунд гаригст нь манай Дэлхий гэх мэт гаригууд орно. Дээд гаригууд гэдэг нь хүмүүс заримдаа түүнийг Тэнгэр, Диваажин гэх мэтээр нэрлэдэг тэр гаригс юм. Энэ бүх гаригуудын системийн дээр Бурханы хаант улс буюу бурханлаг сүнсний ертөнц оршино. Энэ орон зай нь мөн чанарынхаа хувьд материаллаг бус ба энэ дэлхий ертөнцтэй ямар ч холбоогүй. Шинжлэх ухаан, тоо томшгүй олон ертөнцөс бий ба тэдгээрийн олонхи дээр нь амьдрал бий гэж өгүүлдэг. Манай гариг нь энэ орчлон ертөнц гаригуудын хамгийн жижиг орчлон дээрхи өчүүхэн жижиг тоосны ширхэгтэй адил. БУРХАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД Орчлон болгоныг Түүний удирдлаганд нь ажилладаг, материаллаг энергийн илрэл ба үйл хөдлөлийг хянаж байдаг Дээд Бурханы төлөөллүүд удирдан залуурддаг. Эзэн Бурхан өөрөө материаллаг ертөнцийн бүтээл түүний тогтоон барих үйл ажилд шууд байдлаар оролцдоггүй. Энэ асуудлыг сахиулсан тэнгэрүүд гэж нэрлэгддэг Түүний төлөөлөгчид хариуцдаг. Ийм төлөөлөгчдийн нэг нь Брахма юм. Нэг төрлийн бодгалийг олон улс орон уламжлалд өөр өөрөөр нэрлэдэг. Ведийн уламжалд Брахма нь бүтээгчийн үүргийг гүйцэтгэдэг ба ерөнхийдөө бид бүтээгч функц хариуцагчийг Дээд Бурхан гэж тооцдог. Тэрээр тэнгэрийн гаригуудын зарим нэг хэсгийг нь хянахын зэрэгцээ тэнгэрийн орны дээд гаригт нь оршино. Орчлон болгонд өөрийн гэсэн Брахма байх ба хүмүүс Бүтээгч Бурханы тухай ярьж байх аваас энэ нь чухам үнэндээ Брахмын тухай л ярьж буй хэрэг юм. Олон янзын соёл иргэншилд түүнийг янз янзаар нэрлэдэг. Чухамдаа тэрээр Бурхан биш бөгөөд зөвхөн Бурханы нэрийн өмнөөс ажилладаг. Брахмын суудлыг Бурханы төлөөлөгч эзлэх ба галав эринээс галав эринд дээд гаригийн системээс эсвэл бурханлаг ертөнцөөс буун заларч ирдэг. Өөр цаг үед энэ суудлыг бараг л зуун хувь төгс бодгальд хариуцуулан олгодог байсан ба түүнд ноёлон захирах хүсэл туйлдаа хүртэл их байдаггүй. Ийм сүнсэнд Бурханы нэрийн өмнөөс бүтээгчийн дүрд тоглох боломж олгогддог ба орчлонгийн материаллаг илрэлүүдийн хэв журмыг сахин хариуцах үүрэг ногддог. Бид бүхэн Брахмын байр сууринд очиж байсан байж болох ч материаллаг энергитэй холбогдсоны уршгаар үүнийгээ дурсан санадаггүй. Магадгүй та бүхнээс зарим нэг нь энэ байр суурийг олон сая амьдралын туршид эзэгнэж байсан байх боломжтой. Брахмын нас нь 311 триллион 40 сая жил. Энэ нь худлаа мэт санагдаж болох ч та цаг хугацаа орон зайг өөрийн размертай тохирсон хэмжээгээр хэмждэг гэдгээ санах хэрэгтэй. Брахмын амьдрал хэдийгээр маш их дэвшингүй хэдий ч тэрээр мөн л материаллаг бодгаль учраас амьдралынхаа төгсгөлд тэрээр биеэ орхино. 311 триллион жилийн дараа Брахмаг
Scroll to Top