Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 7 6
Users Today : 26
Users Yesterday : 35
Total Users : 14476
Views Today : 40
Views Yesterday : 51

Нар нь хаад, дээдэс, эцэг, засаглал, хүч чадал, эрүүл мэнд, эцэгтэйгээ харьцах харьцах харьцаа, нэр хүнд, төр засгийн өндөр албан тушаалтан зэргийг илэрхийлдэг.

Анагаах ухааны чиглэлээр бол тэрээр биеийн ерөнхий эрүүл мэнд, зүрх, нуруу, яс, цусны эргэлтийн систем, даралт, нүдний хараа, ходоодны үйл ажиллагаа зэргийг хариуцдаг.

Хэрвээ тухайн хүний төөрөг зурлаган дээр Нар хүчтэй байрших байх аваас тэр хүн эрүүл чийрэг, бусдын төлөө санаа тавьдаг, өгөөмөр, хүчтэй, эргэн тойрныхныгоо хүндэлдэг, бусдад бэлэг өгөх, сайн сайхан зүйлийг бэлэглэх,  аливааг харамгүй өгөх сэтгэлтэй байдаг. Харин Нарны хүч сул бол тухайн хүний эрүүл мэнд тааруу, амьдралын эрч хүчээр дутмаг, амиа хичээсэн зан аястай, өөрийгөө үнэлэх үнэлэмж сул, эрүүл мэндийн хувьд зүрх, судасны үйл ажиллагаа муу, ходоод хоол боловсруулах эрхтэн систем асуудалтай, нүдний хараа тааруу гэх мэт шинж тэмдэг ажиглагдана.

Нар нь бүх орчлон ертөнцийн хэм хэмнэл, үйл ажиллагааг ерөнхийлөн хариуцдаг.

Нарны ерөнхий таатай нөлөөллийг сайжруулахын тулд цагийн хуваарийг нарийн мөрдөж, эцгийгээ болон ахмад хүмүүсийг хүндлэх, зүрх сэтгэлдээ ямар нэг ашиг хонжоо харалгүйгээр аливаа үйлээ хийх хэрэгтэй.

САР

Сар нь  хаад, дээдэс, эх, язгууртан чанар, эмэгтэйлэг байдал, ухаан, сэтгэл зүй, эмоци, тайван амгалан байдал, эхтэйгээ харьцах харьцаа зэргийг илэрхийлнэ.

Энэтхэг буюу ведийн зурхайд тухайн хүнийг төрөх үед Сар хаана байршиж байснаар тэр хүний төрсөн ордыг тодорхойлдог. Харин Өрнийн зурхайд тухайн хүнийг төрөхөд Нар хаана байршиж байснаар тухайн хүний төрсөн ордыг тодорхойлон авч үздэг.

Сар, Нар хоёр нь гариг эрхсүүд дотроос хамгийн чухал нөлөө бүхий гаригс юм. Нар – энэ бол таны “би”, Сар – таны “сэтгэл буюу ухаан”. Нар нь гал, идэвхитэй дайчин чанар, эр хүйс, өдөр, биеийн баруун талыг хариуцдаг бол Сар ус, тайван амгалан байдал, эм хүйс, шөнө, биеийн зүүн хэсгийг хариуцдаг.

Сар нь их мэдрэмтгий гариг ба тэрээр өөр бусад гаригийн нөлөөнд хялбархан ордог. Жишээ нь Санчир гариг түүнд нөлөөлөх аваас тэрээр хүйтэн хөндий, тооцоотой, уруу дорой байдлыг илэрхийлэх бол харин Рахугийн нөлөөгөөр тэрээр өөрийн бараг бүх хүчээ алдана. Тэгвэл Ангарагтай хамт нэг гэрт орших, түүний аспектад байхад тэрээр маш түрэмгий, хатуу ширүүн, уян бус зан чанартай болно.

Анагаах ухааны үүднээс Сар нь цээж, хөх, тунгалаг эд, ходоод, сав, сарын тэмдгийн мөчлөг, эмоци буюу сэтгэл хөдлөлийн байдал, уушиг, сүрьеэ зэрэг эрхтэн ба өвчлөлийг илэрхийлнэ.

Төөрөг зурлаган дээр нь хүчтэй Сар бүхий хүн зөөлөн, эелдэг зан авиртай, өгөөмөр, бусдын хайр хүндэтгэлийг татсан, аливаад төвлөрч чаддаг, хянамгай, тавьсан зорилгодоо заавал хүрдэг байхад сул  Сар бүхий хүн амархан түгшин сандардаг, нервтдэг, мэдрэлийн эрхтэн системийн өвчинд өртөмхий, хүлцэнгүй чанар дутмаг, бусдыг хайрлах энэрэх сэтгэл ба мэдрэмж сул зэрэг шинж тэмдэг ажиглагдана.

Сарны нөлөөг арилгах, хүч, эерэг чанарыг нэмэгдүүлэхийн тулд эхтэйгээ буюу ээжтэйг эелдэг сайн харьцаж, түүнийг хүндлэх, бэлэг өгөх, цагаан өнгийн хувцас өмсөх, шөнийн цагаар  халуун сүү уух, хувь тавиланг хараан зүхэх бус түүнтэй ухаалгаар эвлэрч сурах хэрэгтэй байдаг.

 

Үргэлжлэл бий…

 

    Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Нар нь хаад, дээдэс, эцэг, засаглал, хүч чадал, эрүүл мэнд, эцэгтэйгээ харьцах харьцах харьцаа, нэр хүнд, төр засгийн өндөр албан тушаалтан зэргийг илэрхийлдэг. Анагаах ухааны чиглэлээр бол тэрээр биеийн ерөнхий эрүүл мэнд, зүрх, нуруу, яс, цусны эргэлтийн систем, даралт, нүдний хараа, ходоодны үйл ажиллагаа зэргийг хариуцдаг. Хэрвээ тухайн хүний төөрөг зурлаган дээр Нар хүчтэй байрших байх аваас тэр хүн эрүүл чийрэг, бусдын төлөө санаа тавьдаг, өгөөмөр, хүчтэй, эргэн тойрныхныгоо хүндэлдэг, бусдад бэлэг өгөх, сайн сайхан зүйлийг бэлэглэх,  аливааг харамгүй өгөх сэтгэлтэй байдаг. Харин Нарны хүч сул бол тухайн хүний эрүүл мэнд тааруу, амьдралын эрч хүчээр дутмаг, амиа хичээсэн зан аястай, өөрийгөө үнэлэх үнэлэмж сул, эрүүл мэндийн хувьд зүрх, судасны үйл ажиллагаа муу, ходоод хоол боловсруулах эрхтэн систем асуудалтай, нүдний хараа тааруу гэх мэт шинж тэмдэг ажиглагдана. Нар нь бүх орчлон ертөнцийн хэм хэмнэл, үйл ажиллагааг ерөнхийлөн хариуцдаг. Нарны ерөнхий таатай нөлөөллийг сайжруулахын тулд цагийн хуваарийг нарийн мөрдөж, эцгийгээ болон ахмад хүмүүсийг хүндлэх, зүрх сэтгэлдээ ямар нэг ашиг хонжоо харалгүйгээр аливаа үйлээ хийх хэрэгтэй. САР Сар нь  хаад, дээдэс, эх, язгууртан чанар, эмэгтэйлэг байдал, ухаан, сэтгэл зүй, эмоци, тайван амгалан байдал, эхтэйгээ харьцах харьцаа зэргийг илэрхийлнэ. Энэтхэг буюу ведийн зурхайд тухайн хүнийг төрөх үед Сар хаана байршиж байснаар тэр хүний төрсөн ордыг тодорхойлдог. Харин Өрнийн зурхайд тухайн хүнийг төрөхөд Нар хаана байршиж байснаар тухайн хүний төрсөн ордыг тодорхойлон авч үздэг. Сар, Нар хоёр нь гариг эрхсүүд дотроос хамгийн чухал нөлөө бүхий гаригс юм. Нар – энэ бол таны “би”, Сар – таны “сэтгэл буюу ухаан”. Нар нь гал, идэвхитэй дайчин чанар, эр хүйс, өдөр, биеийн баруун талыг хариуцдаг бол Сар ус, тайван амгалан байдал, эм хүйс, шөнө, биеийн зүүн хэсгийг хариуцдаг. Сар нь их мэдрэмтгий гариг ба тэрээр өөр бусад гаригийн нөлөөнд хялбархан ордог. Жишээ нь Санчир гариг түүнд нөлөөлөх аваас тэрээр хүйтэн хөндий, тооцоотой, уруу дорой байдлыг илэрхийлэх бол харин Рахугийн нөлөөгөөр тэрээр өөрийн бараг бүх хүчээ алдана. Тэгвэл Ангарагтай хамт нэг гэрт орших, түүний аспектад байхад тэрээр маш түрэмгий, хатуу ширүүн, уян бус зан чанартай болно. Анагаах ухааны үүднээс Сар нь цээж, хөх, тунгалаг эд, ходоод, сав, сарын тэмдгийн мөчлөг, эмоци буюу сэтгэл хөдлөлийн байдал, уушиг, сүрьеэ зэрэг эрхтэн ба өвчлөлийг илэрхийлнэ. Төөрөг зурлаган дээр нь хүчтэй Сар бүхий хүн зөөлөн, эелдэг зан авиртай, өгөөмөр, бусдын хайр хүндэтгэлийг татсан, аливаад төвлөрч чаддаг, хянамгай, тавьсан зорилгодоо заавал хүрдэг байхад сул  Сар бүхий хүн амархан түгшин сандардаг, нервтдэг, мэдрэлийн эрхтэн системийн өвчинд өртөмхий, хүлцэнгүй чанар дутмаг, бусдыг хайрлах энэрэх сэтгэл ба мэдрэмж сул зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Сарны нөлөөг арилгах, хүч, эерэг чанарыг нэмэгдүүлэхийн тулд эхтэйгээ буюу ээжтэйг эелдэг сайн харьцаж, түүнийг хүндлэх, бэлэг өгөх, цагаан өнгийн хувцас өмсөх, шөнийн цагаар  халуун сүү уух, хувь тавиланг хараан зүхэх бус түүнтэй ухаалгаар эвлэрч сурах хэрэгтэй байдаг.   Үргэлжлэл бий…       Бэлтгэсэн: Балабхадра дас  
Scroll to Top