Кришнад өөрийн эрхгүй татагдаж байгаа тань, чи урьдны амьдралдаа Кришна ухамсрыг өөртөө хөгжүүлж байсан гэдгийг батлаж байна. Өөрийн тань зохиосон шүлгийн сүүлийн мөрөн дахь “гайхамшигтай дүрд хувирсан Бодгаль” гэдгийг “гайхамшигтай мөнх Бодгаль” гэдэг үгээр солилоо. Кришна хувирдаггүй. Гэвч Түүнд сая сая, тэрбум тэрбум илрэл задралууд бий. Тэдгээр нь нэгэн зэрэг мөнхөд оршдог.
Энэ нь нар үд дунд, нар өглөөний цагаар, нар оройн цагаар оршин байдагтай адил. Тэдэнд зүгээр л тийм нэршлүүд байдаг бөгөөд тэд мөнх. Нарны хувьд өглөө, орой, үд дунд гэсэн ойлголт байдаггүй. Гэсэн ч бид “өглөөний нар”, “оройн нар”, “үд дундын нар” гэх мэтчилэн ярьцгаадаг. Брахма-самхитад, Кришна нь Бурханы Дээд Бодгаль бөгөөд Түүнд Рама, Нрисимхадева, Вамана гэх мэт олон илрэл задралууд бий хэмээсэн.
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын шавь Жая Мазод бичсэн захидлаас,
1968.01.18 Лос-Анжелес
Бэлтгэсэн: Балабхадра дас