“Ведүүд нь маш ухаалаг хүмүүст зориулагдсан. Энэ бол Ведийн өөрийнх нь үзэл. Тэнд өгүүлснээр, “Галзуу солиотойчууд болон эрүүл бус хүмүүсийн хувьд энэ мэдлэг хаалттай” хэмээсэн. Үүнийг би үгчлэн давтая: “Галзуу солиотойчууд болон эрүүл бус хүмүүс”, тэдний хувьд энэ нь хаалттай. Тэд үнэнийг ойлгож чадахгүй. Тэнд өгүүлснээр бол олон мянган хүмүүсээс цор ганц нь төгс төгөлдөрт тэмүүлнэ хэмээн бичигдсэн. Төгс төгөлдөрт тэмүүлэгч нараас ганц нь үнэхээрийн үнэнийг таньж мэдэхийг хүснэ хэмээсэн. Тиймээс энэ нь ямар бага хувь эзлэхийг төсөөлөөд үз дээ. Иймээс хүмүүст ямар нэг зүйлийг хэлэхэд амаргүй байдагт гайхаад байх зүйл үгүй. Тэд үүнийг хүсдэггүй. Тэд хараахан боловсорч гүйцээгүй. ”
Тэнд мөн олон олон сая төрөлт, үхлийн дараагаар амьд бодгаль нь энэ бүх зовлонгуудаас залхаад ирэх үедээ, “Ер нь тэгэхээр өтлөх, өвдөх, үхэх болон энэ бүх зовлонгууд байдаггүй өөр ямар нэг амьдрал байдаг болов уу?” хэмээн бодож эхлэнэ. Өөрөөр хэлбэл эргэцүүлж боддог ийм хүмүүсийг махатма нар гэж санскритаар нэрлэдэг. Махатма гэдэг нь Махатма Гандиг хэлж байгаа хэрэг биш. Махатма гэдэг нь агуу сүнс буюу эргэцүүлж бодогч гэсэн утгатай.
Тийм хүмүүс нь маш ховор тааралдах бөгөөд ийм ч учраас та бүгдийг цөмийг нь онцгой улаан номонд оруулвал зохилтой. Тэр мөчөөс эхлээд тэдгээр хүмүүсийн амьдрал Дээд хүчний шууд хяналтан дор ордог. Яагаад гэвэл тэд бол маш ховор хувиуд. Төр засаг ховордсон төрөл зүйлийг, устаж буй ан амьтдыг хамгаалж байдаг шиг ховор орших та биднийг хяналтанд авч эхлэдэг. Өөрөөр хэлбэл мэдлэг өгч эхлэх, хамгаалах гэх мэт. Та өөрөө үүнийг ажиглаж болно. Би та бүхнийг мэхлээгүй. Таныг хэрхэн хамгаалж, таагүй бүхнээс сэргийлж байгааг та анзаарч харах болно. Яагаад гэвэл та сансар огторгуйн хувьд аль хэдийнээ үнэ цэнэтэй нэгэн болсон.
Хэрэв та ямар нэг алаг даага ч юм уу шишүүхэй эсвэл ямар нэг торонд амьдардаг гэрийн хулганыг харах аваас тэрээр хэрхэн амьдардгийг та олж харж чадна. Тэр иднэ, ууна, ялгадас гаргана, үнэр гаргана. Тэр өөр юу хийх вэ? Унтана, нүх рүүгээ ямар нэг юм зөөнө, чирнэ, үржиж өснө. Та тэдэнтэй ойр дотно холбоо тогтоож чадах уу? Чадахгүй. Харин та өөрийнхөө үүргийг гүйцэтгэж тэднийг хооллоно, ус өгнө. Гэвч тэдэнтэй харьцаа тогтооход маш хэцүү. Яагаад гэвэл та тэдэнд огтоос сонин биш. Тэгээд л тэр. Яг ийм маягаар эдгээр алаг дааганууд шиг өнөөдрийн хүн төрөлхтөн амьдарч буй. Ийм ч учраас Дээд хүчнийхэн Дэлхий дээр ирдэггүй, бидэнтэй харьцдаггүй. Тэдэнтэй юун ярих вэ, ярих гээд ч яриа үүсэхгүй.
Тэр ч байтугай тэд манай Дэлхий рүү бууж иржээ гэж бодоё. Юуны тухай ярих вэ? “Зэр зэвсэг өгөөч. Дэлхийн бүх хүн амын тал хувийг шуудхан устгачихмаар байна” гэх үү. Гүйцээ. Египетийн пирамидууд дээр харь гаригийнхны дүрс болон маш хачин жигтэй янз бүрийн бодгалиудын зураг байдаг. Эдгээр нь юу болохыг хэн нь ч тааж таньж чаддаггүй. Гэтэл урьд өмнө тэдэнтэй харьцдаг байсан”.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас