Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 7 7 5
Users Today : 17
Users Yesterday : 35
Total Users : 15775
Views Today : 28
Views Yesterday : 66

1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12

Чин бишрэлтэн: “Үүнийг Шанкарачарйа болон Шри Чаитанйа Махапрабху гэх мэт аугаа багш нар зарлан мэдэгдсэн байдаг. Энэтхэгт Ведийн мэдлэгийн олон нэр хүндтэй хүмүүс байдаг хийгээд тэд бүгд Шри Кришнаг Бурханы Дээд  Бодгаль гэж жинхэнэ ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор бид Бурханы Дээд Бодгалийн заан чиглүүлсэн Бхагавад-гита байгаа төрхөөрөөг хүлээн авч байна…”.

Прабхупада: Энд чухал сэдвийг хөнджээ. Нэгэн удаа би алхаж яваад жуулчны баазын нэгэн зарлалыг харсан. Энэтхэгт. … тийм гайхамшигтай газар нутгийг олж харж чадна. Гайхамшигтай газар нутаг. Ямар ч гэлээ би Картиккйеагаас асуулаа. “Энэтхэгийг маш гайхамшигтай гэдэг үү? ” гэхэд тэрээр “Тиймээ” гэж хариулсан юм. Ямартай ч гэлээ Энэтхэг бурханлаг соёлын өлгий нутаг гэж тооцогддог.

Тэр ч байтугай Хятадын нэгэн зохиолч хэрэв та шашныг судлахыг хүсэж байвал Энэтхэгийг зориорой гэж бичсэн байдаг. Тэр  үнэнч шударга хүн аж. Тэр бол Энэтхэг ч биш, Америк ч биш. Өөр ямар нэг орон биш. Тэр бол Хятад. Хятад бол коммунист улс. Гэвч тэрээр маш шударгаар, хэрэв та шашны тухай сурахыг хүсч байгаа бол Энэтхэг яв гэсэн байна.  Ямар ч л гэсэн Энэтхэг шашин номын газар орон, дхарма-кшетра юм. Хэдийгээр энэ нь өнөө цагт нилээд түвшин доошилсон ч. Гэхдээ л энэ хоёр хэсэг байдаг…. Энэтхэгт бона файд буюу жинхэнэ шүтлэгтнүүд бий. Жинхэнэ шүтлэгтэн гэдэг нь Ведийн зарчмуудыг дагадаг хүмүүс гэсэн утгатай. Тэднийг бона файд гэдэг. Энэхүү систем нь өнгөрсөн эрин үед бүр хэдэн мянган жилийн өмнө байсан. Өнөө цагт бол Буддатай адил. Будын шашин. Буддын шашин нь мөн л Энэтхэгийн шашин. Бурхан Будда нь энэтхэг хүн байсан. Тэрбээр Бурхан Чаитанйа Бенгалиас номлолоо эхэлж байсан шиг Бурхан Будда Бихараас номлолоо эхэлж байсан. Тэр бол энэтхэг хүн байсан. Гэвч гажуудал нь юунд оршиж байсан бэ гэвэл Тэрээр Ведийн нэр хүндтэй, бат ноттой байдлыг үл хүлээн зөвшөөрч байсанд оршино. Тиймээс ч Түүний гүн ухааныг атеист гэж тооцдог. Харин Шанкарачарйа бүхий л Буддистуудыг Энэтхэгийн газар нутгаас зайлуулсан юм. Тиймээс тэд Хятад, Япон, Бирм гэх мэт орнуудыг өмөг түшгээ болгосон. Энэтхэгээс гадуур. Ямар ч гэлээ хатуу шүтлэг бишрэлт хүмүүс нь Ведийг даган баримтлагчид байдаг. Тэд хоёр ангид хуваагддаг: нэг хэсэг Шанкарачарйагийн сургаалыг дагадаг байхад нөгөө хэсэг нь Раманужаачрайа, Мадхвачарйа, Бурхан Чаитанйаг дагадаг. Тэд бүгд  вайшнав юм. Ведийн зарчмуудыг дагадаг энэ хоёр бүлэг нь Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээн авдаг. Энэтхэгийн нэр хүндтэй хүмүүс ч тэгж тооцдог. Тэдэнд Кришна бол Бурхан биш гэсэн хоёрдмол санаа бодол байдаггүй. Аль аль нь Кришнаг Дээд Бодгаль гэж үздэг. Вайшнавууд болсон бидний хувьд бид ч тэгж үздэг. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Вайшнавуудын дөрвөн хэсэн бүлэг байдаг. Тэд бүгдээрээ Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээж авдаг. Маш нэр хүндтэй найман тайлбарлагч байдаг бөгөөд тэд Шримад –Бхагаватамын маш том тайлбарлагчид. Тэд бүгд л Кришнаг хүлээн зөвшөөрдөг. Өөр нэг хэсэг бүлгийн хувьд буюу томоохон эрдэм ухаантан Шанкарачарйа мөн л Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээн авсан байдаг. Тэрэээр са бхагаван сваям кришна: “Бурханы Бодгалийн үзэл нь Кришнагийн тухай юм” гэжээ. Үүнийг нь хүмүүс буруугаар ойлгодог. Тийм учраас тэрээр Кришнаг онцгойлон Деваки болон Васудева нарын хүү болон заларсан гэж сануулсан. Энэ нь жишээ нь таныг эцгийн нэрээр, эсвэл нөхрийн тань нэрээр жишин дууддагтай адил. Үүнтэй адил зарчмыг Шанкарачарйа даган баримталсан. Тэрбээр: “Кришна, Тэрбээр Деваки болон Васудева нарын хүү болон илрэн заларсан” гэж өгүүлсэн байна. Энд хоёрдмол санаа алга. Огт байхгүй. “Эсвэл энэ Кришна, магадгүй өөр нэг Кришна” гэх мэтээр. Үгүй. Энд ингэж л өгүүлжээ. Тиймээ. Кришнаг Бурханы Дээд Бодгаль хэмээн Ведийг даган баримтлагч бүх хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Энэ бол баримт. Тийм  шүү.

Чин бишрэлтэн: “Одоо Дөрөвдүгээр Бүлэгт Бурхан Аржунад хандан Бхагавад-гитагийн энэхүү йогийн систем нь эхлээд нарны бурханд айлдагдсан болохыг өгүүлсэн. Адислат Бурхан бээр “Би энэхүү йогийн мөнхийн эрдэм ухааныг нарны бурхан Вивасванд сурган айлдсан бөгөөд Вивасван түүнийг хүн төрөлхтний өвөг эцэг Мануд, Ману цааш нь Икшвакуд дамжуулан сургасан билээ. Энэхүү дээдийн дээд эрдэм ухааныг багш шавийн гинжин хэлхээгээр дамжуулан хүртдэг бөгөөд ийм замаар л ариун гэгээн хаад түүнийг танин ойлгож байв. Гэвч энэ цаг мөчид багш шавийн хэлхээ эвдэрсэн болохоор энэ эрдэм ухаан нь алдагдсан мэт санагдмуй”.

Прабхупада: Энэ бол Бхагавад-гитагийн сургаал заавар. Бхагавад-гитагийн энэ эрдэм ухааныг багш шавийн хэлхээгээр хүлээн авдаг. Энэ бол ямар нэг зүйлийг хүлээн авах арга зам. Тэр ч байтугай материаллаг шинжлэх ухаанд ч жишээ нь, хэрэв та анагаах ухааны дадлага хийгч оюутан, хуульч болох гэж байгаа гэж бодъё. Тэгвэл та урьд өмнөх хуульч нарын хуулийн номноос шүүхийн тогтоол зааврыг судлах болно. Хэн нэг нь урьд өмнө нь бичигдсэн хуулийн утга санааг судлавал тэрээр сайн хуульч болно. Үүнтэй адил анагаах ухааны дадал практик хийгч өмнөх үеийн номууд, эрдэм мэдлэг, дадал практикыг судлавал түүнийг туршлагатай эмч гэдэг. Яг ийм зарчим бурханлаг эрдэм мэдлэгт явагддаг… –вэл та ямар ч бурханлаг мэдлэгийг бүтээж чадахгүй. Энэ бол атеизм. Та ямар ч шашны зарчмыг бүтээн бий болгож чадахгүй. Энэ нь боломжгүй. Үүнийг Ведүүдэд хүлээн авахгүй. Дхармам ту сакшад бхагават-прани. Дхарма гэдэг нь Бурханы хайрласан дүрэм ба заавар юм. Үүнийг хаа сайгүй хүлээж авдаг. Библэд ч, Коранд ч. Энэ бол Бурханы хууль. Та юуг ч бүтээж чадахгүй. Кришна энэ зарчмыг Бхагавад-гитад өгүүлэн айлдсан. .. Өнөө цагт хэн дуртай нэг нь бараг хүн өөрийн дур зоргоор Бхагавад-гитаг тайлбарлаж байна.  Энэ нь огт болохгүй зүйл. Энэ бол Бхагавад-гита биш. Бид үүнийг ингэж ойлгох ёстой.

Чин бишрэлтэн: “Аржуна аугаа эрдэмтэн мэргэн байгаагүй харин аугаа дайчин байсан. Дайчин хүнийг эрдэм мэдлэгтэйгээр төсөөлдөггүй ба Аржуна Бхагавад-гитаг танин ойлгохоор сонгогдсон юм. Учир нь түүнд нэг л чадвар байсан: тэрээр Бурханы чин бишрэлтэн байсан. Энэ нь Бхагавад-гита нь Бурханы чин бишрэлтэнд л тусгайлан зориулагдсан гэдгийг зааж байна”.

Прабхупада: Энэ талаар Махариши йог тодорхойлсон байдаг. Тэрбээр мөн л бас нэгэн Бхагавад-гитаг бичсэн. Тэгээд тэр юунд хүрэв? Түүнд Бхагавад-гитагийн талаар ямар нэг зүйлийг ярих эрх байхгүй. Учир нь тэр чин бишрэлтэн биш. Бхагавад-гитаг Аржунад заан сургасан. Тэрээр йогч ч байгаагүй, эрдэм мэдлэгт хүн ч байгаагүй, Ведантист ч байгаагүй. Тэр ч байтугай брахман ч байгаагүй юм. Тэр кшатрий хүн байсан. Санньяси ч биш. Тэр гэр бүлтэн хүн байсан. Тэрбээр гурван эхнэртэй, маш олон хүүхэдтэй байсан. Тэр мөн хаант улсын төлөө тулалдаж байсан. Тэгвэл Бхагавад-гитаг түүнд заах болсон чанар, мэргэшил нь юу билээ? Учир нь тэр чин бишрэлтэн байсан. Хүмүүс Бхагавад-гитаг хэрхэн хүлээж авах хэрэгтэйг харна. Кришна Дөрөвдүгээр бүлэгт онцгойлон “Би үүнийг чамд одоо айлдаж байна. Багш шавийн хэлхээ өнөө цагт эвдрэн алдагджээ. Тийм болохоор Би чамд йогийн энэхүү эртний систем, Бхагавад-гитаг дахин айлдаж байна” гэжээ. “Яагаад Надад, Аржунад гэж?” “Учир нь чи Миний чин бишрэлтэн”. Энэ бол хариулт нь. Бхагавад-гитаг ойлгох цорын ганц чанар бол Кришнагийн чин бишрэлтэн болох явдал.  Өөр боломж огт байхгүй. Зөвхөн хүн бүрт энэхүү уриа дуудлагыг хүргэх хэрэгтэй: “Бхагавад-гитаг та хэрхэн ойлгох вэ? Та чадахгүй …, та Кришнагийн чин бишрэлтэн биш бол. Та Бхагавад-гитаг яаж ойлгох вэ? Та Бхагавад-гитаг зүгээр л ярих ба хүмүүсийг мэхэлнэ”.   Танай улсад хэвлэгдсэн бүх номуудыг авчраад үзвэл Кришнагийн чин бишрэлтэн ганц хүнийг олох уу? Нэг ч тийм хүн байхгүй. Тэгээд Бхагавад-гитад тайлбар бичих ямар нэр хүнд тэдэнд байна вэ? Хэнд нь ч тийм эрх байхгүй. Энэ нь яг л та өөрийн хоншоороо өөр нэгний ажил руу өнгийлгөхтэй л адил. Шал дэмий зүйл. Ийм хүмүүст  “Үүнийг хийх ямар эрхтэй юм бэ?” гэж л хэлэх байна. Тэдэнд ямар ч эрх байхгүй. Эдгээр луйварчид хүн бүр Бурхан гэж хэлдэг. Тэгэхээр тэд хэрхэн яаж чин бишрэлтнүүд болох билээ? Чин бишрэлтэн хүн бүх хүнийг Бурхан гэж хэлэх үү? Харин тэд “Бурхан зөвхөн ганц” гэж л хэлдэг. Та бясалгалаараа “Би бол Бурхан юм байна, та ч Бурхан, миний ах  ч бурхан, миний эцэг ч Бурхан, миний тэр Бурхан, бүгд Бурхан” гэж танин ухамсарлах нь. Ийм л үйл явдал болоод байгаа юм. Та нарыг би  энэ бүх луйвар, мэхлэтүүдийг таслахыг хүснэ. Энэ бол бидний уриа дуудлага. Бид тийм ч олон шавь нартай биш байж болно. Бид энэ тал дээр санаа зовних ёсгүй. Бид үл бүтэх, шальгүй олон мянган дагалдагч шавь нарыг хүсэхгүй. Тэд юу хийж чадах юм бэ? Гэвч хэрэв бид нэг хүнийг л Кришнагийн төгс ухамсарт  оруулж чадвал тэрбээр дэлхий ертөнцөд маш том үйлийг хийж чадна. Энэ бол бидний зарчим. Бид өөдгүй үл бүтэх амьтдыг хүсэхгүй. Энэ бол Бхагавад-гитаг ойлгох зарчим юм. Цааш нь.

Чин бишрэлтэн: “Гурван төрлийн трансценденталистууд байдаг: йогчид, имперсоналистууд, бхакта нар буюу чин бишрэлтнүүд гэсэн. Кришна, Аржунад хандан, “Би чамайг багш шавийн хэлхээний анхны хүн болголоо. Хуучин хэлхээ бол эвдэрсэн. Би нарны бурханаас эхлэлтэй байсан хуучин сургалтын шугамыг дахин сэргээхийг хүсэж байна. Тиймээс чи Бхагавад-гитагийн эх сурвалж бол” гэж хэлж байна.  Бхагавад-гита бол Бурханы найз нөхөр болсон Бурханы чин бишрэлтэнд чиглэгдсэн. Бхагавад-гитаг Бурхантай шууд холбоотой Аржуна шиг суралц. Энэ нь йог болон имперсональ гүн ухааны цэцэрхийллээс илү тустай. Чин бишрэлтэн нь Бурхантай таван янзын холботой байж болно. Тэрээр идэвхигүй, .. идэвхигүй харьцаатай байж болно …”

 Прабхупада: Энд чин бишрэлтэн гэж хэн болохыг тайлбарласан. Энд тайлбарласан байгаа. Тийм.

Чин бишрэлтэн: “Тэрээр идэвхигүй харьцаатай болон идэвхитэй харьцаатай байж болно. Гуравт нь тэрээр найз нөхрийн харьцаатай байж болно. Дөрөвт нь тэрээр эцэг, эхийн харьцаатай байж болно. Тавт нь Бурханы амраг хайрт байдлаар харьцаатай байж болно. Аржуна нь чухамхүү ..харьцааны чин бишрэлтэн байсан ….

Прабхупада: Идэвхигүй харьцаа гэдэг нь : “Пөөх, миний Бурхан үнэхээр аугаа юм гэж” танин ухамсарлах явдал. Бурхан аугаа. Хүн Бурханы аугааг хараад гайхдаг. Энэ бол идэвхигүй харьцаа: “Бурхан, Бурхан бол аугаа”. Энэ харьцаа бага зэрэг өсөн нэмэгдэхэд дараагийн шат нь “хэрэв Бурхан аугаа юм бол Түүнд жаахан үйлчлэн зүтгэхэд юу нь болохгүй гэж ?” гэж бодох түвшин. Энэ нь бид, биднээс илүү нөлөөтэй, хүчирхэг хүнд үйлчлэн зүтгэж сурсантай адил. Энэ бол байгалийн хууль. Яг л амьтад шиг. Амьтад хүнд үйлчлэн зүтгэдэг. Учир нь хүнийг амьтнаас илүү аугаа гэж тооцогддог. Үүнтэй адил нэг хүн нөгөөгөөсөө аугаа байхад бага нөлөөт хүн нөгөө аугаа нэгэндээ үйлчилэн зүтгэдэг. Энэ бол байгалийн хууль. Ийм мэдрэмж ирэхүйд “хэрэв Бурхан аугаа юм бол” гэсэн мэдрэмж ирэх үед харин “Бурхан бол аугаа. Тийм болохоор чухамхүү Бурханаас л миний мэдрэхүйн цэнгэл үүсэн бий болдог” гэж бодох явдал биш. Үгүй. Жинхэнэ хайр гэдэг бол “бурхан бол аугаа. Бурхан биднийг маш олон зүйлээр хангаж байна. Бидний хэрэгцээтэй бүхнээр. Тэгвэл бид яагаад Бурханд жаахан ч гэлээ үйлчлэн зүтгэж болохгүй гэж?” бодох явдал. Энэ бол нилээд ахисан хэлбэрийн ухамсрын шинж тэмдгийн хэсэг нь. Дараагийн дэвшил нь Аржуна шиг найз нөхрийн байдлаар үйлчлэл зүтгэлээ өргөх. Дараагийн шат нь Бурханы эцэг, эхийн байдлаар үйлчлэх ба үйлчлэл зүтгэлийн хамгийн дээд шат нь Бурханд амраг сэтгэлийн хайраар үйлчлэх явдал юм. Ингэж тайлбарласан байна. Цааш нь.

Чин бишрэлтэн: “Аржуна нь Бурхантай найз нөхрийн харьцаатай чин бишрэлтэн байсан. Ийм нөхөрлөл нь энэхүү материаллаг ертөнц дээрхи найз нөхрийн холбооноос огт өөр. Ийм хэлбэрийн нөхөрлөл нь трансцендент юм. Хүн бүр Бурхантай ямар нэг харьцаа холбоотой байдаг. Харамсалтай нь өнөөгийн бидний нөхцөлд байдалд бид энэ мөнхийн харьцаагаа мартсан. Гэвч сая сая амьд оршнолууд нь тодорхой өөр өөрийн харьцаа холбоотой байдаг. Үйлчлэн зүтгэхүйн процессоор хүн Бурхантай холбоотой өөрийн жинхэнэ байр сууриа сэргээж чадна. Одоо Аржуна …”

Прабхупада: Ийм харьцаа холбоо нь аль хэдийнээ бий бөгөөд учир нь би мөнх бөгөөд Бурхан мөнх. Тийм ч учраас миний Бурхантай холбоотой харьцаа мөн л мөнх юм. Харьцаа гэдэг энэ. Өнөө цагт би материаллаг бие махбодь буюу материаллаг эрч хүчний нөлөөнд хучигдсан болохоор  үүнийг мартсан. Энэ бол миний байр суурь. Болзолт нөхцөл байдалд, энэхүү амьдралын материаллаг нөхцөл дунд бидний байр суурь бол би … , бид өөрсдийн Бурхантай холбоотой харьцаагаа мартсан. Харин та бүгд энэ материаллаг ертөнцтэй янз бүрийн олон янзын харьцаа тогтоохыг чармайж байна. Би нийгмийн тодорхой нэг хэсэгтэй, тодорхой нэг нийгэмлэгтэй, тодорхой нэг үндэстэнтэй, тодорхой нэг гэр бүл тодорхой нэг бодгальтай харьцаа тогтоохыг чармайж байна. Олон янзаар л би өөрийн харьцаагаа эрж хайсаар. Учир нь би Бурхантай харьцаатай өөрийн холбоо харьцаагаа алдсан юм. Тийм болохоор би түүнийг дахин сэргээвэл би Кришнатай холбоотой өөрийн хуучин харьцаагаа сэргээж чадна. Энэ л Кришнагийн ухамсар юм. Энэхүү Кришнагийн ухамсар нь ингэж л явдаг. .. Жишээ нь харанхуйд та ямар нэг зүйлээ унагачихвал түүнийг олж чадахгүй. Зарим үед та ийм нэг юманд хүрээд, заримдаа өөр нэг юманд хүрэх хэдий ч жинхэнэ өөрийн эд зүйлдээ хүрэлцэж чаддаггүй. Ингэж та төөрч мунгинах бөгөөд амар заяа үзэхгүй. Одоо харин та хэрэв Кришнагийн ухамсрыг тэмтрэн барьж авах юм бол энэ амар тайван бус байдал тань зогсох болно. Энэ бол тийм л сайхан зүйл. Бид танд нэг амьдралаас нөгөө амьдралын туршид эрэн хайж байгаа таны алдагдсан харьцааг эргүүлэн өгөх болно. Та будилж төөрсөн шүү дээ. Үүнийг бариад ав! Та аз жаргалтай болох болно. Та өөрийн харьцаа холбоо, Кришнатай холбоотой мөнхийн харьцаагаа олох болно.

Чин бишрэлтэн: “Одоо Аржуна чин бишрэлтэн болсон болохоор тэрбээр Дээд Бурхантай найз нөхрийн харьцаатай болсон. Ийнхүү Бхагавад-гитаг түүнд өгүүлсэн. Тэр түүнийг хэрхэн хүлээж авсныг тэмдэглэх хэрэгтэй. Үүнийг Аравдугаар Бүлэгт дурдсан. Бурханаас Бхагавад-гитаг сонссоны дараагаар Аржуна Кришнаг Дээд Брахман гэж хүлээн авсан. Амьд бодгаль бүр Брахман буюу бурханлаг хэдий ч дээд амьд бодгаль бол Дээд брахман юм”.

Прабхупада: Одоо энд өөр нэг зүйлийг хөндөж байна. Хүн бүр л Бхагавад-гитаг уншдаг. Энд Бхагавад-гитаг хэрхэн хүлээж авах ёстойг тодорхой өгүүлж байна. Бхагавад-гитаг Аржунад зориулан айлдсан бөгөөд Аржуна түүнийг яаж ойлгох ёстой тийм байдлаар өөрийн ойлгоцоор хүлээж авсан. Үүнийг мөн өгүүлсэн байна. Тийм болохоор бид өөрсдийгөө Аржунагийн байр сууринд аваачиж тавиад Аржуна түүнийг шуудхан хүлээж авж байсан шиг хүлээн авах ёстой. Бхагавад-гитаг ингэж л ойлгоно. Аржуна Бхагава-гита болон Кришнаг хэрхэн хүлээн авчя байгааг Аравадугаар Бүлэгт өгүүлсэн байна. Ингэж тайлбарлажээ.

Чин бишрэлтэн: “Аржуна Кришнаг бүх материаллаг бохирдол бузраас ангид цэвэр ариун, дээд цэнгэгч, хамгийн ахмад настай, хэзээ ч төрөөгүй, аугаагаас аугаа Бурханы Дээд Бодгаль гэж хүлээн авсан. Одоо хэн нэг нь хэлж болох л юм, .. хэн нэг нь Кришна ба Аржуна нар нь найз нөхдүүд байсан болохоор Аржуна зөвхөн өөрийн найздаа хандаж хэлсэн зүйл гэж хэлж болох юм. Гэвч Аржуна Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээж авсан төдийгүй Нарада, Вьяса болон олон аугаа бодгалиуд ингэж хүлээж авж байсан гэдгийг дурдсан”.

Прабхупада: Нэр хүндтэй эх сурвалжууд. Тэрбээр Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээн авсан нь Кришна түүний дотны найз байснаас болоогүй ба харин өөр бусад олон нэр хүндтэй хүмүүс хүлээн авж байсан. Кришнагийн тухай мэдээлэл дээрээс Түүнийг бүрэн танин ойлгож болно. Тэрээр Түүнийг сохроор хүлээн аваагүй. Энэ бол Бхагавад-гитаг танин ойлгох процесс. Хэдийгээр тэр бүрэн дүүрэн ойлгосон ч хожим ирээдүйд олон олон үл бүтэх этгээдүүд гарч ирээд, “Би бол бас нэг Бурханы хувилгаан” гэж зарлан тунхаглаж болох учраас Аржуна Арван нэгдүгээр бүлэгт Кришнагаас “Хэрэв Та тэгж бодож буй аваас Надад Өөрийнхөө орчлонгийн дүр хэлбэрийг харуулаач” хэмээн хүссэн. Энэ нь ирээдүйд зарим нэг хурамч үл бүтэх этгээдүүдийг Бурханы Дээд Бодгаль хэмээн хүлээн авах вий гэсэндээ үүнийг харах шалгуур тавьсан. Би энд бодгалийн орчлонгийн дүр хэлбэрийн тухай ярьж байна л даа. Кришнагаас өөр орчлонгийн дүр хэлбэрийг үзүүлж чадах хэн бий билээ?

Бид Бхагавад-гитаг нэр хүндтэй, баттай эх сурвалжаас сонссон мэт парампарын системээр дамжуулан тайлбарласан. Энэ танай оронд нэгэн шинэ ач тусыг өгөх буй заа. Учир нь хэвлэл бүр Бхагавад-гитагийн талаар ямар нэг үзэл санааг хавчуулж байсан. Гэвч бид Бхагавад-гитаг байгаа яг тэр янзаар нь л өргөн барьж байна. Ингээд л боллоо. Ямар нэг асуулт байна уу?

Чин бишрэлтэн(2): Та, Свами Прабхупада, хүн бүр Кришнатай холбоотой байх жам ёсны хүсэлтэй байдаг гэлээ. Гэвч ….

Прабхупада: Хүсэл биш. Тэр нь аль хэдийнээ тогтсон байдаг зүйл.

Чин бишрэлтэн(2):  Тогтсон гэнээ.

Прабхупада: Тэр зүгээр л хучигдсан байдаг. Энэ нь жишээ нь та хэн нэгэнтэй эцгийн, хүүгийн харьцаатай байдаг хийгээд энэ нь хэдийнээ тогтсон зүйл байдаг. Та үүнийгээ мартаж болно. Та гэр орноо орхин маш удаан хугацаагаар явбал та өөрийн  эцгээ танихаа болино. Харин эцэг чинь байж л байгаа. Энэ бол баримт. Хэн ч “Үгүй. Би, би эцгээс төрөөгүй” гэж хэлж чадахгүй. Хэн ч хэлж чадахгүй. Тэр эцэгтэй хэдий ч харин тэрээр өөрийн эцгээ мартсан. Энэхүү Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь Дээд Бурхантай холбоо тогтоож өгдөг. Одоо бид мартсан байгаа л даа. Энэ бол хүслийн асуудал биш. Тэр хэдийнээ оршин байгаа. Та хэн нэгний хүү болохыг хүсэхгүй. Та хэдийнээ л хэн нэгний хүү шүү дээ. Та зүгээр мэдэхгүй л байгаа. Үүнтэй адил та Кришнатай холбоотой холбоо харьцаагаа, ер нь бид бүгдээрээ мартсан. Би үүнийг мэдэхгүй. Энэ Кришнагийн ухамсрын дадал практик нь таны харьцааг ийм замаар сэргээнэ… Таны Кришнатай холбоотой тэр холбоог сэргээх байдлаар. Энд та хүсээд байх зүйл байхгүй. Үгүй. Тэр хэдийнээ оршин байгаа.  Та зүгээр л түүнийг хэрхэн сэргээх вэ гэдгийг хүсэх явдал юм. Ингээд л болоо. Энэ бол Кришнагийн ухамсар. Энэ бол ямар нэг хуурмаг зүйл биш. Жишээ нь бид нэг нэгэнтэй холбоо тогтоосон байдаг. Эсвэл та миний эцэг, эхнэр, нөхөр болох гэх мэтээр. Үгүй. Энэ бол хэдийнээ байгаа зүйл. Бид зүгээр л түүнийг олох хэрэгтэй. Энэ нь хэрэв бид Кришнагийн ухамсарт төгөлдөржвөл илрэх болно, брахма-бхута прасаннатма на шочати. Та бүх материаллаг бохирдол бузраасаа ангижирснаар чин бишрэл зүтгэлийн албанд төгс орших болно. Тэр хэзээ нэгэн цагт илрэх л болно. “Өө би чинь Кришнатай холбоотой юм байна ш дээ” гэж. Та үүнийг л хүлээх хэрэгтэй.

Чин бишрэлтэн жаалхүү: Есүсийн эцэг нь хэн байсан юм бэ?

Прабхупада: Хм?

Чин бишрэлтэн жаалхүү: Есүсийн эцэг нь хэн байсан юм бэ?

Прабхупада: Бурхан.

Чин бишрэлтэн жаалхүү: Тийм гэж үү.

Прабхупада: Чи үүнийг мэдэхгүй гэж үү? Тэр “Би бол Бурханы хүү” гэж хэлсэн шүү дээ. Яаж ийм байж болох вэ? Та энэ тухай асуугаад(тасарсан). Та үүнийг мэдэхгүй юу? Тэр өөрөө “Би Бурханы хүү” гэж хэлсэн байдаг. Та үүнийг мэдэхгүй гэж үү?

Чин бишрэлтэн жаалхүү: Би жинхэнэдээ мэдэхгүй л дээ. (тасалдал). Би жинхэнэдээ мэдэхгүй…. Би Бурханыг эцэг гэж бодохгүй байна. Гэвч бид бүгдээрээ ….?

Прабхупада: Юу гэнээ, тэр юу гэсэн бэ?

Чин бишрэлтэн жаалхүү: Бид бүгдээрээ Бурханы хүүхэд гэж үү?

Прабхупада: Тийм.

Чин бишрэлтэн (2): (хүүхдэд хандан) Чи Есүс Христ Эзнийг Йосифтой холбоотой байсан гэж бодож байна. Йосиф түүний ээж Маритай гэрлэсэн. Тэгэхээр тэр хэн болох, Есүс нь Бурханы хүү болохоор Есүс, Йосиф нарын холбоо ямар болох гэх зэрэг болон Йосиф түүнийг жаахан байхаас авахуулаад л өсгөж торниулсан гэж  тэр бодоод байна уу?

Прабхупада: Тиймээ. Бурханлаг сүнс бүр л Бурханы хүүхдүүд хэдий ч материаллаг байдлаар бид хэн нэгнийг эцгээ гэж боддог. Гэвч жинхэнэ эцэг маань Бурхан. Үүнийг батлан

сарва-йонишу каунтейа

самбхаванти муртайах йах

тасам йонир брахма махад

ахам бижа-прадах пита

  Энэ махат-таттва буюу энэ материаллаг ертөнц нь жаахан хүүхэдтэй адил. Хүүхэд төрөхтэй адил. Эцэг үрээ өгч, эх биеийг нь өсгөнө. Ингэж хүүхдийн бие өсч торнино. .. Жинхэнэдээ бүх зүйл, бид бүгдээрээ энэ биеэ эхээсээ авсан. Тийм болохоор бид эхтэйгээ маш их ижил төстэй. Жаахан хүүхэд өөрийн эцгээ мартаж болох ч ээжийгээ мартаж чадахгүй. Эхийн холбоо маш их ойр дотно. Үүнтэй адил энэ материаллаг биеийг бид материаллаг эрч хүчнээс авсан. Тийм болохоор бид маш их материалист үзэлтэй байгаа юм. Бид энэ нутаг орон, нийгэм, гэр бүлээ л бодож байдаг. Материаллаг байдлаар. Учир нь энэ бие махбодь материаллаг. Харин бурханлаг сүнсний хувьд би …-ны хүү….

Энд нэг хэсэг алга болсон. (Аудио файл бүрэн бус буюу гэмтсэн)

… буюу Дээдийн хэсэг. Материаллаг байгаль нь эх бөгөөд Бурхан бол эцэг. Бид маш олон дүр хэлбэр, 8400 000 хэлбэрийг мэднэ. Энэ үнэнийг, Бурхан бол эцэг гэсэн үнэнийг ойлгосон хүн “Өө, энэ муур”, “Энэ нохой”, “Энэ үхэр”, “Энэ хар”, “Энэ цагаан”, “Энэ Хятад”, “Энэ Америк” гэж хардаггүй. Үгүй. Орчлонгийн ахан дүүс: “Тэд бол миний ахан дүүс” гэж бодно. Брахма-бхута-прасаннатма. Нэг ч дайсан үгүй. “Тэд бүгд миний ах дүүс”. Самах сарвешу бхутешу. Бүгдийг тэрээр нэг түвшинд харна. Тэд миний эцгийн бурханлаг хэсэг гэж. Ийм хараа нь хүнийг Кришнагийн ухамсарт ахиц дэвшил гаргуулна. Энэ бол баримт. Энэ бол танин ухамсарлахуй. Энэ бол оддын ахан дүүс. Бүх зүйл энэ, Кришнагийн ухамсар гэж.

Чин бишрэлтэн (4): Радха, Радхикатай холбоотой ямар зөв харьцаа байж болох вэ?

Прабхупада: радхарани бол дайвья-майя.  Яг бид нар шиг. Бидний материаллаг нөхцөлдсөн амьдрал дунд бид материаллаг эрч хүчин доор оршдог. Үүнтэй адил ангижирсан нөхцөл байдалдаа бид бурханлаг эрч хүчний доор оршино. Энэ бурханлаг эрч хүч бол Радхарани. Бид энэ цаг мөчид материаллаг эрч хүчний нөлөөн дор үйл хийж байна. Учир нь бидний бие махбодь материаллаг эрч хүчээр бүтээгдсэн. Та ангижран чөлөөлөгдөхөд таны бие бурханлаг эрч хүч болон өсч хөгжинө. Тэр бурханлаг эрч хүч бол Радхарани. Та тодорхой нэг нөлөөллийн доор, … тодорхой нэг эрч хүчний дор оршдог. Та ч мөн л бас нэг эрч хүч. Та бол хил заагийн эрч хүч. Хил заагийн эрч хүч гэдэг нь та бурханлаг эрч хүчний хяналтан дор ч байж болно эсвэл материаллаг эрч хүчний хяналтан доор ч байж болно гэсэн үг. Таны хил заагийн байр суурь. Гэвч та материаллаг эрч хүчний нөлөөн дор байхуйд та найдваргүй нөхцөл байдалд, оршихуйн төлөө тэмцэлд оршино. Харин та бурханлаг эрч хүчний нөлөөн дор байхуйд  таны амьдрал эрх чөлөөтэй болно. Радхарани бол бурханлаг эрч хүч бөгөөд Дурга болон Кали нь материаллаг эрч хүч юм. Материалист хүмүүс нь материаллаг эрч хүчний өөр нэг хэлбэр дурга, Калид мөргөдөг. Аль ч тохиолдлын хувьд. Үүнийг шакта хэмээх санскрит үгээр нэрлэдэг. Шакта гэдэг нь шакти хэмээх үгнээс үүсэлтэй. Шакти гэдэг нь эрч хүч гэсэн утгатай.

Энэ бол ангилал. Хэн бээр Бүхний Дээдийг эхээ хэмээн санаж мөргөнөв, жишээ нь Кали эхэд мөргөдөг шиг өөрөөр хэлбэл тэд Үнэмлэхүйг эх гэж хүлээн авдаг хүмүүсийг шактагууд гэдэг. Шакта… Вайшнавууд нь мөн л шакта юм. Учир нь тэд мөн өөр нэгэн цэвэр эрч хүч, бодгаль эрч хүч буюу Кришнагийн дотоод эрч хүчийг хүлээж авдаг. Энэ мөн л шакта. Материалистууд ч мөн өөр нэг эрч хүчнийг хүлээн авдаг. Нэг эрч хүч, бурханлаг эрч хүч нь бидний хэвийн төлөв байдал юм. Харин материаллаг эрч хүч нь бидний хэвийн бус нөхцөл байдал юм. Кришнагийн ухамсрын дадал практик нь та өөрийгөө энэ материаллаг эрч хүчнээс бурханлаг эрч хүчний хяналтанд аваачих явдал юм. Ингээд л болоо. Энэ бурханлаг эрч хүч нь Радхарани юм. Та хяналтанд оршдог. Би танд тодорхой жишээ хэлье л дээ. Жишээ нь хүн засаг төрийн хяналтан дор үргэлж иргэн хэмээн явдаг. Тэр хуулиас гадуур үйлдвэл тэр гэмт хэргийг хуулийн нөлөөнд орно. Хуулийг байнга даган биелүүлдэг хүн иргэний хуулийн нөлөөн дор оршдог. Тэр “Би засаг төрийн хуулинд захирагдахгүй” гэж хэлж чадахгүй. Тэр ийм л байна. Энэ бол түүний байр суурь. Хуурмагаар тэр түүнийг үгүйсгэж болох ч тэр хүчээр тулгагдах болно. Үүнтэй адил бидний байр суурь бол Дээд Бурханы хэсэг. Хэсэг нь болсон бид үйлчлэл зүтгэлээ өргөх хэрэгтэй байдаг. Хэрэв бид сайн дураараа, хайраар үйлчлэн зүтгэвэл энэ бол бурханлаг эрч хүч. Харин бид шахалт шаардлагаар үйлчлэн зүтгэвэл энэ нь материаллаг эрч хүч. Материаллаг эрч хүчинд бид тулгагдан шахагддаг. Хэн нэг нь .. Жишээ нь та нар Америк хүмүүс. Хэрэв хэн нэг нь “Та дараагийн амьдралдаа нохой болмоор байна уу?” гэж хэлвэл та нар дуртай байх уу? Өөр ямар ч хүн дуртай байх уу? Та нар юу гэж бодож байна ? (инээв). Гэвч тэд хийсэн үйлтэйгээ тохируулан түүнийг хүчээр хүлээн авах хэрэгтэй болно. “Үгүй, үгүй. Би ийм амьдралын хэлбэрт дургүй” гэж хэлж чадахгүй. Чадахгүй. Тэр хүчээр шахагдана. Энэ бол материаллаг эрч хүч. Хүчээр, яг л гэмт хэргийн хууль шиг. “Өө, та шорон руу явах хэрэгтэй”. “Би явахыг хүсэхгүй байна”. Та хүчээр шахагдах болно. Тэр шүүгдэх болно. Шууд л. Хүрэлцээтэй их хүч. Цагдаа, цэрэг, өөр бусад олон зүйлүүд бий. Та юу ч хэлж чадахгүй.

Энэ бол оюун ухаан. Ингэж бил үйлчлэн зүтгэнэ. Өнөө энэ материаллаг нөхцөл байдал дунд би маш олон зүйлд үйлчлэн зүтгэж байна. Ялангуяа өөрийн мэдрэхүйнүүддээ. Миний мэдрэхүйнүүд ханасан ч би өөрөө сэтгэл үл ханана. Ийм оюун ухаан бидэнд ирэхгүй байна. Чарвита-чарваннам буюу тэд зажилсанаа л дахин зажлана. Мэдрэхүйнүүд буюу мэдрэхүйгээ өөр өөр замаар хангаж болно. Театрт, тайзан дээр, гэртээ, клубт ер нь хаана ч. Нөхцөл байдлыг өөрчлөн аз жаргалтай болохыг оролдоно. Та яаж аз жаргалтай болох юм бэ? Тэдний жигшил дургүйцэл хэдийнээ хүрсэн.  Энэ нь өрөөн дахь мэдрэхүйн таашаал нь клубт амсах мэдрэхүйн таашаалаас ялгаатай гэсэн үг үү? Энэ бол зүгээр л төсөөлөл. “Би ер нь клуб орьё. Би тайзан дээр гарья. Би Флорида эрэгт очьё. Ийшээ очьё, тийшээ явъя. Тайчих бүжиг үзье. Энэ тэрийг үзье гэх мэтээр.. ” . Ингээд л гүйцээ. Гэвч энэ бүх нөхцөл байдал цөмөөрөө мэдрэхүйн таашаал ханамж юм. Харин түүнд “Би мэдрэхүйгээ олон янзаар хангаж үзлээ. Би мэдрэхүйнүүддээ олон янзаар үйлчлэн зүтгэлээ. Гэсэн ч би ч ханахгүй юм. Мэдрэхүйнүүд маань ч ханаж цадахгүй юм” гэсэн оюун ухаан төрдөггүй. Тийм учраас оюун ухаант хүн бол харин “Би мэдрэхүйгээ хангахаар явахгүй. Харин Кришнагийн тааллыг хангах болно” гэж хэлдэг. Энэ бол Кришнагийн ухамсар. Ингэж тэрээр бүрэн дүүрэн ханамж авдаг. Энэ бол сайн дурын үйл. Үүнийг бууж өгөх гэдэг бөгөөд “би өөрийгөө хангах үйлнээс залхаж гүйцлээ. Мэдрэхүйгээ дур зоргоор нь тавьж зөндөө л удаан амьдарлаа. Би урам хугарч, будилан самуурав. Тэгэхээр би Кришнагийн мэдрэхүйг хангахад энэ амьдралаа зориулъя  гэдэг. Ингээд л гүйцээ. Үгүй ядаж нэг амьдралаа зориулж,  үр дүнгийг нь харъя л даа.

Манай Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь, бид хүн бүрийг ядаж энэ амьдралаа турших маягаар өгөхийг хүсдэгт оршино. Та нар олон янзын амьдралын хэлбэр өөрсдийн мэдрэхүйгээ хангаж байсан, тийм үү? Ноход ч мөн мэдрэхүйгээ хангадаг. Муур ч мэдрэхүйгээ хангадаг. Бар ч, соёл иргэншилтэй, соёл иргэншилгүй нь ч, мөн сахиулсан тэнгэрүүд ч ер нь бүгд мэдрэхүйгээ хангаж байдаг. Одоо харин та мэдрэхүйгээ хангах гээд хэрэггүй. Кришнагийн тааллыг хангахыг чармай. Ингээд л гүйцээ. Кришна бол бүрэн дүүрэн бодгаль. Хэрвээ Кришна баярлан таалваас таны мэдрэхүйнүүд автоматаар аяндаа ханан цадах болно. Тийм ч учраас Түүнийг Говинда гэдэг. Говиндам-ади пурушам там ахам бхажами. Говинда гэдэг нь мэдрэхүйнүүдийг хангагч гэсэн утгатай. Таны мэдрэхүйнүүд ханахгүй үлдэнэ гэж бүү бод. Тэд бүрэн дүүрэн ханах болно. Энэ бол Кришнагийн хамсрын нууц юм.

За жаахан киртан хийе. Харе Кришна.

>>> Ref. VedaBase => Introduction to Bhagavad-gita As It Is  —  Los Angeles, November 23, 1968 (New-2003)

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын Бхагавад-гитагийн Оршил бүлгээр хийсэн лекц

Орчуулсан: Балабхадара дас

1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Чин бишрэлтэн: “Үүнийг Шанкарачарйа болон Шри Чаитанйа Махапрабху гэх мэт аугаа багш нар зарлан мэдэгдсэн байдаг. Энэтхэгт Ведийн мэдлэгийн олон нэр хүндтэй хүмүүс байдаг хийгээд тэд бүгд Шри Кришнаг Бурханы Дээд  Бодгаль гэж жинхэнэ ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор бид Бурханы Дээд Бодгалийн заан чиглүүлсэн Бхагавад-гита байгаа төрхөөрөөг хүлээн авч байна…”. Прабхупада: Энд чухал сэдвийг хөнджээ. Нэгэн удаа би алхаж яваад жуулчны баазын нэгэн зарлалыг харсан. Энэтхэгт. … тийм гайхамшигтай газар нутгийг олж харж чадна. Гайхамшигтай газар нутаг. Ямар ч гэлээ би Картиккйеагаас асуулаа. “Энэтхэгийг маш гайхамшигтай гэдэг үү? ” гэхэд тэрээр “Тиймээ” гэж хариулсан юм. Ямартай ч гэлээ Энэтхэг бурханлаг соёлын өлгий нутаг гэж тооцогддог. Тэр ч байтугай Хятадын нэгэн зохиолч хэрэв та шашныг судлахыг хүсэж байвал Энэтхэгийг зориорой гэж бичсэн байдаг. Тэр  үнэнч шударга хүн аж. Тэр бол Энэтхэг ч биш, Америк ч биш. Өөр ямар нэг орон биш. Тэр бол Хятад. Хятад бол коммунист улс. Гэвч тэрээр маш шударгаар, хэрэв та шашны тухай сурахыг хүсч байгаа бол Энэтхэг яв гэсэн байна.  Ямар ч л гэсэн Энэтхэг шашин номын газар орон, дхарма-кшетра юм. Хэдийгээр энэ нь өнөө цагт нилээд түвшин доошилсон ч. Гэхдээ л энэ хоёр хэсэг байдаг…. Энэтхэгт бона файд буюу жинхэнэ шүтлэгтнүүд бий. Жинхэнэ шүтлэгтэн гэдэг нь Ведийн зарчмуудыг дагадаг хүмүүс гэсэн утгатай. Тэднийг бона файд гэдэг. Энэхүү систем нь өнгөрсөн эрин үед бүр хэдэн мянган жилийн өмнө байсан. Өнөө цагт бол Буддатай адил. Будын шашин. Буддын шашин нь мөн л Энэтхэгийн шашин. Бурхан Будда нь энэтхэг хүн байсан. Тэрбээр Бурхан Чаитанйа Бенгалиас номлолоо эхэлж байсан шиг Бурхан Будда Бихараас номлолоо эхэлж байсан. Тэр бол энэтхэг хүн байсан. Гэвч гажуудал нь юунд оршиж байсан бэ гэвэл Тэрээр Ведийн нэр хүндтэй, бат ноттой байдлыг үл хүлээн зөвшөөрч байсанд оршино. Тиймээс ч Түүний гүн ухааныг атеист гэж тооцдог. Харин Шанкарачарйа бүхий л Буддистуудыг Энэтхэгийн газар нутгаас зайлуулсан юм. Тиймээс тэд Хятад, Япон, Бирм гэх мэт орнуудыг өмөг түшгээ болгосон. Энэтхэгээс гадуур. Ямар ч гэлээ хатуу шүтлэг бишрэлт хүмүүс нь Ведийг даган баримтлагчид байдаг. Тэд хоёр ангид хуваагддаг: нэг хэсэг Шанкарачарйагийн сургаалыг дагадаг байхад нөгөө хэсэг нь Раманужаачрайа, Мадхвачарйа, Бурхан Чаитанйаг дагадаг. Тэд бүгд  вайшнав юм. Ведийн зарчмуудыг дагадаг энэ хоёр бүлэг нь Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээн авдаг. Энэтхэгийн нэр хүндтэй хүмүүс ч тэгж тооцдог. Тэдэнд Кришна бол Бурхан биш гэсэн хоёрдмол санаа бодол байдаггүй. Аль аль нь Кришнаг Дээд Бодгаль гэж үздэг. Вайшнавууд болсон бидний хувьд бид ч тэгж үздэг. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Вайшнавуудын дөрвөн хэсэн бүлэг байдаг. Тэд бүгдээрээ Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээж авдаг. Маш нэр хүндтэй найман тайлбарлагч байдаг бөгөөд тэд Шримад –Бхагаватамын маш том тайлбарлагчид. Тэд бүгд л Кришнаг хүлээн зөвшөөрдөг. Өөр нэг хэсэг бүлгийн хувьд буюу томоохон эрдэм ухаантан Шанкарачарйа мөн л Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээн авсан байдаг. Тэрэээр са бхагаван сваям кришна: “Бурханы Бодгалийн үзэл нь Кришнагийн тухай юм” гэжээ. Үүнийг нь хүмүүс буруугаар ойлгодог. Тийм учраас тэрээр Кришнаг онцгойлон Деваки болон Васудева нарын хүү болон заларсан гэж сануулсан. Энэ нь жишээ нь таныг эцгийн нэрээр, эсвэл нөхрийн тань нэрээр жишин дууддагтай адил. Үүнтэй адил зарчмыг Шанкарачарйа даган баримталсан. Тэрбээр: “Кришна, Тэрбээр Деваки