Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 8 3
Users Today : 33
Users Yesterday : 35
Total Users : 14483
Views Today : 47
Views Yesterday : 51

Чин бишрэлтэн хүн агуу их хайр дүүрнээр, “Ай Рамачандра Эзэн минь ээ! Ай Рамачандра Эзэн минь ээ!” хэмээн уулга алддаг. Гэтэл яванууд буюу махан хоолтнууд мөн “Ха рама! Ха рама!” гэж хэлдэг. Тэд ямар азтайг хар даа!

Ариун нэрийг давтан уншихуйн их багш намачарья Харидас Тхакур ийн хэлсэн байдаг: “Бурханы ариун нэрийг Бурханаас ялгаатай ямар нэг зүйлийг зааж уншин дуудах нь намабхаса төрлийн уншлагад хамаарна. Тэр ч байтугай ариун нэрийг тэгж уншин дуудлаа ч тэрээр өөрийн трансцендент хүч чадлаа хадгалан үлдэж чаддаг” хэмээсэн.

Тэр бүү хэл нэгэн млеччха зэрлэг гахайнд хадруулж нас нөгчихдөө дахин дахин, “Ха рама! Ха рама!” гэж хашгираад ангижралыг олсон байдаг. Тэгвэл ариун нэрийг хүндэтгэл ба итгэл дүүрнээр уншигчдын хувьд юу ч ярих билээ дээ? (ЧЧ Антйа 3.54-56).

 

Тайлбар: Хэрэв жаахан хүүхэд галд гараа хүргэвэл тэр том хүн шиг л мөн гараа түлнэ. .. Явануудын ха рама хэмээх үг нь “жигшмээр, ой гутмаар” гэсэн утгатай. Чин бишрэлтнүүдийн явануудаас ялгаатай нь ха рама хэмээх үгийг онгод хөөрөлтэй хайр дүүрнээр хэлдэг. Гэсэн ч энэхүү үг нь сүнслэг суммум бонум(туйлын ач тус) мөн чанартай учраас тэрнийг давтан унших нь агуу бишрэлтнүүдэд ч, явануудад ч аль алинд нь ижил үр дүнг авч ирдэг. Яг л гал насанд хүрсэн хүн, хүүхэд хоёрт аль алинд нь адилхан үйлчилдэг шиг л.

Өөрөөр хэлбэл Дээд Эзний ариун нэр болох ха рама нь үргэлж эерэг үр нөлөөг үзүүлж байдаг. Тэр ч байтугай түүнийг уншин дуудагч нь Дээд Бурханыг дуудаагүй байлаа ч. Яванууд ариун нэрийг чин бишрэлтнүүдээс өөр утгаар дууддаг. Гэвч ха рама хэмээх ариун нэр нь нь тухайн хүн түүний ач тусыг мэдэж байгаа эсэхээс үл хамаарч ямар ч нөхцөл байдалд үйлчилдэг. Энэ тухай дараагийн шүлгэнд өгүүлэх болно.

 

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шри Чайтанья-чаритамрита, Антья-лила. 3.54-56 шүлгийн тайлбараас орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Чин бишрэлтэн хүн агуу их хайр дүүрнээр, “Ай Рамачандра Эзэн минь ээ! Ай Рамачандра Эзэн минь ээ!” хэмээн уулга алддаг. Гэтэл яванууд буюу махан хоолтнууд мөн “Ха рама! Ха рама!” гэж хэлдэг. Тэд ямар азтайг хар даа! Ариун нэрийг давтан уншихуйн их багш намачарья Харидас Тхакур ийн хэлсэн байдаг: “Бурханы ариун нэрийг Бурханаас ялгаатай ямар нэг зүйлийг зааж уншин дуудах нь намабхаса төрлийн уншлагад хамаарна. Тэр ч байтугай ариун нэрийг тэгж уншин дуудлаа ч тэрээр өөрийн трансцендент хүч чадлаа хадгалан үлдэж чаддаг” хэмээсэн. Тэр бүү хэл нэгэн млеччха зэрлэг гахайнд хадруулж нас нөгчихдөө дахин дахин, “Ха рама! Ха рама!” гэж хашгираад ангижралыг олсон байдаг. Тэгвэл ариун нэрийг хүндэтгэл ба итгэл дүүрнээр уншигчдын хувьд юу ч ярих билээ дээ? (ЧЧ Антйа 3.54-56).   Тайлбар: Хэрэв жаахан хүүхэд галд гараа хүргэвэл тэр том хүн шиг л мөн гараа түлнэ. .. Явануудын ха рама хэмээх үг нь “жигшмээр, ой гутмаар” гэсэн утгатай. Чин бишрэлтнүүдийн явануудаас ялгаатай нь ха рама хэмээх үгийг онгод хөөрөлтэй хайр дүүрнээр хэлдэг. Гэсэн ч энэхүү үг нь сүнслэг суммум бонум(туйлын ач тус) мөн чанартай учраас тэрнийг давтан унших нь агуу бишрэлтнүүдэд ч, явануудад ч аль алинд нь ижил үр дүнг авч ирдэг. Яг л гал насанд хүрсэн хүн, хүүхэд хоёрт аль алинд нь адилхан үйлчилдэг шиг л. Өөрөөр хэлбэл Дээд Эзний ариун нэр болох ха рама нь үргэлж эерэг үр нөлөөг үзүүлж байдаг. Тэр ч байтугай түүнийг уншин дуудагч нь Дээд Бурханыг дуудаагүй байлаа ч. Яванууд ариун нэрийг чин бишрэлтнүүдээс өөр утгаар дууддаг. Гэвч ха рама хэмээх ариун нэр нь нь тухайн хүн түүний ач тусыг мэдэж байгаа эсэхээс үл хамаарч ямар ч нөхцөл байдалд үйлчилдэг. Энэ тухай дараагийн шүлгэнд өгүүлэх болно.   Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шри Чайтанья-чаритамрита, Антья-лила. 3.54-56 шүлгийн тайлбараас орчуулж бэлдсэн: Балабхадра дас 
Scroll to Top