Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 5
Users Today : 10
Users Yesterday : 26
Total Users : 15485
Views Today : 11
Views Yesterday : 35

Бурханы гурван эрчим

Бурхан хязгааргүй эрчмийг агуулдаг боловч тэдгээр нь гурван гол хэсэгт хуваагдана.

1.      Бахиранга-шакти: гадаад эрчим (материаллаг ертөнц)

Бүх зүйл Кришнагийн эрчим болж түүнд холбогддог уу?

Материаллаг ертөнц яагаад Кришнагийн гадаад эрчим юм уу эсвэл түүний тусдаа (бхинна-пракрити) эрчим гэж нэрлэгддэг вэ?

Сэтгэшгүй, ялгаатай нэгэн: (ачинтяа-бхедабхеда-таттва)

Нарны гэрэл болон үүл нь нарнаас ирдэг. Түүний хамт тэдгээр нь нарнаас ялгаатай. Үүнтэй ижил, амьд оршнолууд болон Кришнагийн бүтээлүүд нь Кришнатай адил бөгөөд түүнээс ялгаатай билээ.

2.      Таташтха-шакти: Завсрын эрчим (амьд оршнолууд)

Штха гэдэг нь байршил, байдал гэсэн утгатай.

Тата нь далайн эрэг дээр хуйлран байх давалгааны үзүүр бөгөөд ус болон эрэг хоёрын зааг юм.

Бурханы завсрын эрчим амьд оршнолууд нь тэнгисийн давалгаанд дайвалзаж, эсвэл эргийг угааж байдаг далайн ургамалтай адил юм.

Үүнийг мэдэх нь яагаад чухал вэ? Маяаг давах

Материаллаг мөн чанарын гурван шинжээс бүхдэр Миний энэхүү бурханлаг эрчим нь гэтлэн туулахад маш хэцүү. Гэхдээ Надад өөрийгөө бүрэн даатгаач хэн бүхэн түүний нөлөөллөөс хялбархан гарч чадна. (Бхагавад-гита 7. 14)

Оршин байх орон авах

Хэрвээ та дотоод эрчмээс хоргодох газар олж авч чадахгүй бол гадаад эрчмийн нөлөөнд үлдэнэ. Амьд оршнолууд ямагт энэ хоёрын нөлөөнд оршдог. Аль алинаас нь ангид байх боломжгүй. Аль нэгэнд нь байхдаа нөгөөг нь мэдэрч ойлгож чадахгүй.

3.      Антаранга-шакти: Дотоод эрчим (бурханлаг ертөнц)

Антаранга-шакти нь бурханлаг ертөнцийн бүх зүйлсийг багтаадаг бөгөөд бурханлаг эрчмийн шууд нөлөөнд оршдог.

7.1: Маяа

Чин бишрэлтэнгүүд материаллаг ертөнц – маяагийн тухай асуух нь олон байдаг. Маяа гэдэг нь “байхгүй зүйл” буюу худал хуурмаг гэсэн утгатай. Материаллаг ертөнцийн хуурамч гэдгийг мэдэх нь бурханлаг амьдралд маш чухал.

Таны бодлоор материаллаг ертөнцийн юу нь худал хурмаг вэ?
Материаллаг ертөнц бол зовлонгийн орон

Материаллаг ертөнц бол зовлонгийн орон гэдгийг Шрила Прабхупада олон удаа онцлон тэмдэглэсэн байдаг. Яагаад үүнийг онцолж дурдах хэрэгтэй вэ? Чин бишрэлтэнгүүд яагаад үүнд итгэх ёстой вэ?

Амьдралын гурван орооцолдсон – зовлон

Адхяатмика

Бие махбод болон оюун ухаанаас ирдэг зовлон (шагайны яс, хорхойтсон шүд, толгойны өвчин, санаашрал, бухимдал гэх мэт)

Адхибхаутика

Бусад амьд оршнолуудаас ирдэг зовлон (шумуул, атаач хүмүүс, зуудаг нохой гэх мэт)

Адхидайваки

Байгалиас ирдэг зовлон (хагас бурхад), (газар хөдлөл, зуд, эрс тэс цаг уур гэх мэт)

Төрөлт, үхэл, хөгшрөлт болон өвчин

Материаллаг ертөнцийн эдгээр дөрвөн хүчин зүйл амьд оршнолуудыг хэрхэн зовоодгийг мэдэх нь нэгэн төрлийн мэдлэг бөгөөд Бхагавад-Гитагийн 13.8-12-т дурдагдсан байдаг.

Үүний тулд  бага зэргийн ухаан зарцуулж бодох, ойлголцохын тулд ярилцах хэрэг гарна. Бид ямагт төрөлтийн зовлонг мартсан байдаг бөгөөд залуу, эрүүл байх үед хөгшрөлт, өвчлөлт, үхэл биднээс хол байгаа төдийгүй огтхон ч падгүй юм шиг санагддаг. Тиймээс Бхагватам биднийг сэрээхийг оролддог.

·        Хүүхэд төрөх үедээ зовдог гэдгийг бодож үзээрэй.

·        Өвчин бол амьдралд хэзээ ч гарч ирж болох зовлон юм.  Хичнээн олон өвчин, шаналлын тухай мэддэгээ бодоод үз.

·        Бас хөгшрөх үед илэрдэг шинж тэмдгүүдийг ч гэсэн сана.

·        Бурхан Капила (Шримад-Бхагватам 3.30) үхлийн үед тохиолддог маш олон зовлонгуудыг тодорхойлсон байдаг.

·        Хөгшрөлт, өвчин, үхлийн өвчин хангалттай  их боловч хэн нэгнийг хайрлахад хүртэл зовлон учирдаг.

Хммм…бодож үзмээр зүйлс…

Материаллаг байгаль амьд оршнолуудад жаргахаас илүү зовох боломжуудыг өгч байдаг. Жишээ нь, та алхаад явахад хөлөнд тань таатай байх газрын тоог хөлийг тань өвтгөх газрын тоотой харьцуулаад үз дээ.

Өөрийгөө даатгасан чин бишрэлт иогчид аугаа сүнсүүд нь Надад хүрч ирснээр зовлон шаналлаар дүүрэн байх энэ түр зуурын ертөнцөд хэзээ ч буцаж очихгүй. Учир нь тэд дээдийн дээд төгс төгөлдөрт хүрсэн байдаг. (Бхагавад-Гита 8.15) (дукхалаяам)

Материаллаг жаргалын сул тал

Материаллаг жаргал:

·        Зовлонтой ээлжилдэг

·        Түр зуурын бөгөөд хягаарлагдмал

·        Атаархлыг дагуулж байдаг учраас бодитой биш байдаг

·        Бидний хүсдэгтэй харьцуулалтгүй

·        Биднийг уяж хүлдэг

·        Биднийг материаллаг бие махбодтой энэ амьдрал руу хандуулж байдаг

·        Бидний хүсэн хүлээдэг шиг сайн зүйл биш

8: Бүтээл

Товч утга

·        Бурханлаг ертөнцийн тэнгэрийн нэг хэсэгт үүл брахмажиотигийн нэг хэсгийг бүрхсэн байдаг. Тэнд учир шалтгааны далай бий. (Виража гол)

·        Маха-Вишну учир шалтгааны далай дээр хэвтэнэ. Энэ үед материаллаг байгаль саармаг байдалд оршино. (прадхана)

·        Маха-Вишну (Шива дүрээрээ) материаллаг байгалийг тольдон харж, түүнд амьд оршнолуудын үрийг тогтоож, түүнийг хөдөлгөөнд оруулж, байгаль идэвхтэй байдал махат-таттвад шилжинэ.

·        Махат-таттва хуурамч эгогоос эхлээд маш олон зүйлийг үүсгэн бий болгодог.

The Creation

·        Маха-Вишнугийн шар усны нүхнүүдээс хязгааргүй олон орчлонгууд хөөс адил гарч байдаг.

·        Маха-Вишнугаас Гарбходакашаий-Вишну гарч бүх орчлонгуудад түгдэг.

·        Гарбходакашаий-Вишну орчлон дотор дахин нэг далайг бүтээж түүн дээрээ Шеша могойны тусламжтайгаар амарч байдаг. Тэр анхны амьд оршнол Брахмаг өөрийнхөө хүйснээс урган гарсан бадамлянхуа цэцэгнээс бүтээдэг.

·        Бурхан Брахма нар, сар, гаргуудын систем гэх мэтээр олон сансар огторгуйг, мөн амьдралын төрөл хэлбэрүүдийг бүтээдэг. Амьд оршнолууд өөрийн өмнөх үйлийн үрдээ тохирсон бие махбодыг авдаг.

Махат-таттва

·        Болзолдсон сүнснүүдийг оролцуулаад бүхий л материаллаг бүтээлүүдэд байдаг.

·        Хуурамч эгогоос эхтэй бүх бүтээлүүдийн үүсэх цэг нь болдог.

·        Материаллаг байгалийн анхдагч төлөв байдал.

·        Цэвэр (бурханлаг) ухамсрын сүүдэр нь.

·        Цэвэр бурханлаг оршихуй болоод материаллаг оршихуйн уулзвар зааг.

Хуурамч эго (аханкара)

·        Материаллаг оршихуйд хүлэгч хүч

·        Хэн нэгнийг өөрийгөө бие махбод болон ухаантайгаа зүйрлүүлэн бодоход хүргэж, түүнийг өөрийнхөө эзэн нь, таашаан цэнгэгч нь гэж итгүүлдэг.

·        Материаллаг ертөнц болоод түүний хөдөлгөөнт байдлын үндсэн зарчим нь.

Ухаан (мана)

·        Материаллаг зүйлсийн салшгүй хэсэг болсон Санкалпа (хүлээж авах) болон Викалпа (татгалзах) хоёрын уулзвар зааг

·        Бүхий л мэдлэг, туршлага, ойлголтуудын агуулах

·        Түүнчлэн мэдрэхүйн гэмийг уучлагч болоод шүүн тунгаагч

Оюун ухаан (буддхи)

·        Шүүн тунгааж, тодруулах хүч

·        Мэдлэгийг бодитоор хэрэглэж, хийсэн үйлийнхээ үр дүнг дүгнэдэг

·        Зорилгынхоо мөн чанарыг ойлгох хүч

·        Юуг хийсэн байх вэ, юуг хийхгүй вэ, цаг хугацаа, орчин нөхцөл ямар байх вэ гэдгийг бодож төлөвлөдөг.

Мэдрэхүйгээр олж авсан мэдлэг (гяанендрияа)

·        Амьд оршнолуудтай холбоотой үг

·        Тэд бурханлаг мэдрэхүйнүүдийг хучиж далдалсан байдаг учраас бурханлаг мэдрэхүйнүүдийн талаар ойлголт байхгүй

·        Ухааныг материаллаг мэдрэхүйн зорилгоор (амт, хэлбэр дүрс, хүртэхүй, дуу чимээ, анхилам үнэр) тэжээн тэтгэж байдаг

·        Төмрөнд татагдаж байгаа соронз шиг үргэлж материаллаг зүйл рүү тэмүүлж байдаг болохоор ухаанд мэдрэхүйн таашаал ханамжийн төлөөх хүслүүд л урсан орж ирдэг.

·        Чин бишрэлийн үйлээрээ мэдрэхүйгээ хянаж хорт соёотой могойг зайлуулах хэрэгтэй.

Мэдрэхүйн зорилгууд (индрияартха)

·        Дуу чимээ, хүртэхүй, хэлбэр дүрс, амт болон анхилам үнэр нь эфир, агаар, гал, ус, газар шорооны тус тусынх нь нарийн хэлбэр юм.

Бүдүүн махбод (маха-бхута)

·        Эфир бол орчлон ертөнцийн бүх зүйлийг багтаах гурван хэмжээст орон зай юм. Радио, телевизийн долгионууд түүгээр дамжин цацагддаг.

·        Агаар, ус, газар шороо нь хий, шингэн, хатуу төлвүүдийг төлөөлдөг.

·        Гал нь бүх гэрэлтэй холбоотой зүйлсийг, цахилгаан, цахилгаан соронзонг  бий болгодог.

·        Агаар нь биеийн дотор нарийн хэлбэрт оршиж, шаардлагатай үйл ажиллагааг нь явуулахад тусалдаг. Биеийн доторх галын нарийн хэлбэр нь хоолыг боловсруулдаг.

Цаг хугацаа (кала)

·        25-дахь махбод. Холимог махбод

·        Бүхний Дээд Бурханы оршихуйг төлөөлдөг.

·        Үхлээс айх айдсын учир шалтгаан болдог.

Зарим үед сүнс болон Дээд сүнсийг хоринзургаа, хориндолдугаар махбод гэж тоолох нь бий.

Биеийн хэсгүүдийн шатлан захирах ёс

Мэдрэхүй нь тодорхойгүй үйлээс илүү дээгүүр, ухаан нь мэдрэхүйгээс илүү дээгүүр, оюун ухаан нь ухаанаас илүү дээгүүр бөгөөд тэр /сүнс/ ямагт оюун ухаанаас илүү дээгүүр билээ. (Бхагавад-Гита 3.42)

8.1: Орчлонгийн цаг хугацаа

Дөрвөн үе (юга)

Дөрвөн юга нь нэг югын мөчлөгтэй тэнцэнэ. (двияа-юга)

1.      Сатяа юга: 1,728,000 жил

2.      Трета юга: 1,296,000 жил

3.      Двапара юга: 864,000 жил

4.      Кали юга: 432,000 жил

Манугийн үе (манвантара)

Манугийн амьдрал= 71.35 югын мөчлөг м.т 308,232,000 жил

Бид одоогийн Ману Вайвашватагийн 28 дахь югын мөчлөгт байгаа.

Брахмагийн нэг өдөрт арвандөрвөн Ману захирдаг.

Вайшвата бол Брахмагийн энэ өдрийн долоо дахь Ману билээ.

Брахмагийн нэг өдөр

= 1000 югын мөчлөг

Брахмагийн нэг жил = 360,000 югын мөчлөг

Брахмагийн амьдрал = 36 сая югын мөчлөг
= орчлон ертөнцийн нас = 311,040,000,000,000 жил

9: Кришнаг бүтээлүүдээс нь олж харах

Бхагавад-Гитад зааснаар Кришна бол …

…бүх зүйлийн мөн чанар юм:

A flower!

·        Усны амт

·        Тэнгэрийн дуу чимээ

·        Хүний авъяас

·        Галын илч

·        Бүх амьдралуудын амь

·        Ухаалаг байдлын оюун ухаан

·        Хүчтэй эрчүүдийн эр зориг

·        Эх дэлхийн анхилам үнэр

·        Нар болон сарны гэрэл

·        Хүч чадлын хүч нь

…бүх зүйлсийн хамгийн шилдэг нь:

·        Гэрэл гэгээнээс Тэр нар

·        Оддын дундаас Тэр сар

·        Мэргэдээс тэр Вяаса

·        Мэдрэхүйнүүдээс Тэр ухаан

·        Дуу авиануудаас Тэр Ом

·         Өргөлүүдээс Тэр Жапа

·        Хүмүүсийн дундаас Тэр хаан

·        Шинжлэх ухаануудын дундаас Тэр өөрийгөө таньж мэдэхүй

·        Учир шалтгаануудын дотроос Тэр эцсийн үнэн

·        Улирлуудын дотроос Тэр цэцэгс дэлгэрэх хавар

·        Зэвсгүүдийн дотроос Тэр аянган сум

·        Үнээдийн дотроос Тэр Сурабхи

·        Загаснуудын дотроос Тэр аварга загас

·        Уснаас Тэр далай

·        Хөдөлгөөнгүй зүйлсийн дундаас Тэр Гималай

·        Зэвсгийн эздийн дундаас Тэр Рама

·        Ялалтанд хүргэх зүйлсийн дотроос Тэр ёс суртахуун

·        Сахиусан тэнгэрүүдээс Тэр Индра

·        Нууцлаг зүйлсийн  дундаас Тэр чимээгүй байдал

·        Урсгалт уснаас Тэр Ганга

·        Хууль сахиулагчдын дундаас Тэр Ямаража

·        Чөтгөрүүд дундаас тэр Прахлада

·        Ялагчдын дотроос Тэр цаг хугацаа

·        Араатнуудын дундаас Тэр арслан

·        Жигүүртний дундаас Тэр Гаруда

·        Бүтээгчдийн дотроос Тэр Брахма

Бүхий л баялаг, гоо үзэсгэлэн, болон ялгуусан бүтээлүүд нь миний сүр жавхлангийн очоос урган гардгийг мэдэж ав… Би өөрийнхөө нэгээхэн хэсгээр л бүх орчлонд нэвчин орж,түүнийг тэтгэн тогтоож байдаг. (Бхагвад-Гита 10.41–42)

Орчлонгийн дүр

Бүтээлүүдийнх нь дотроос Кришнагийн вират-рупаг (орчлонгийн дүр) хаа сайгүй олж харж болно. Энэ бол бодгал бус үзэлтнүүдэд маш ойлгомжтой бөгөөд тулалдааны талбарт Аржунад харагдсанаас өөр вират-рупа (орчлонгийн дүр) юм.

·        Уул толгод Түүний яснууд

·        Дуу чимээ Түүний сонсох мэдрэхүй

·        Анхилам үнэр Түүний үнэртэх мэдрэмж

·        Модод Түүний биеийн дээрх үс

·        Үүл Түүний тэргүүн дээрх үс

·         Өдөр, шөнө Түүний зовхи

·        Шашин Түүний цээж

·        Шашин эс шүтэх нь Түүний нуруу

·        Далай Түүний бэлхүүс

·        Голууд Түүний судас

·        Харуй бүрий Түүний даашинз

·        Агаар Түүний амьсгал

·        Арван зүг Түүний чихнүүд

·        Гал асах нь Түүний ам

·        Нар, сар Түүний нүд

·        Сэтгэл татам материаллаг эрчмүүд Түүний инээмсэглэл

·        Нас ахих нь Түүний хөдөлгөөн

·        Морь, луус, тэмээнүүд Түүний хумс

·        Жигүүртнүүд Түүний урлагийн авъяас

·        Брахманууд Түүний нүүр

·        Кшатрууд Түүний гар

·        Вайша нар Түүний гуя

·        Шудранууд Түүний хөл

10: Материаллаг байгалийн гурван шинж

Материаллаг байгалийн гурван шинж цэвэр ариун, хүсэл тачаал, мунхаглал гурав нь гадаад эрчмийн мөн чанарыг тодорхойлдог гурван хүчин зүйл юм. Материаллаг байгаль гурван шинжтэй.

Бүх өнгө голлох гурван өнгөний нийлбэрээс үүсдэг шиг, материаллаг байгалийн нийтлэг (амьдралын бүх хэлбэрүүдийн) хэлбэр нь шинж чанаруудын холилдмол байдлаас үүсдэг.

Материаллаг ертөнцөд шинж чанар цэвэр ариун төлөвт байна гэж хэзээ ч байхгүй. Хэзээд нэг нь нөгөөтэйгээ холилдсон байдаг.

Нэг нь нөгөөтэйгээ нийлж, зарим үед аль нэг нь үлдсэн хоёрыгоо давамгайлна.

Шинж чанарууд нь холилдож хүмүүсийн бие махбод болон зан байдал, яриа, ухааны төлөв байдал зэргийг тодорхойлдог. Бүгд л өөртөө байгаа шинж чанаруудаар нөхцөлдсөн байдаг..

Хуурамч эгоний нөлөөллөөр төөрөлдөж самуурсан болзолт сүнс нь материаллаг мөн чанарын гурван шинжүүдээр үйл үйлдэж байдаг хэрнээ өөрийгөө үйлийнхээ эзэн нь гэж бодож байдаг. (Бхагавад-Гита 3.27)

Тэдгээр нь хүмүүсийн сүсэг бишрэлд нь юунд итгэх, ертөнцийг яаж харах зэргээр нөлөөлдөг.

Байгалийн материаллаг шинжүүд нь материаллаг ертөнцөд оршин байх хэлбэрийн чухал хүчин зүйл юм.

Кришна Бхагавад-Гитагийн 14-р бүлгийг бүхэлд нь материаллаг байгалийн гурван шинжийг тайлбарлахад зориулсан бөгөөд 17, 18-р бүлэгт түүнийгээ үргэлжлүүлдэг.

·        Энэ мэдлэгийг ойлгох нь бурханлаг амьдралд яагаад чухал вэ?

·        Материаллаг байгалийн шинжүүдийн тухай энэ мэдлэгийг Кришна яагаад “мэдлэгүүдийн хамгийн дээд нь, дээдийн дээд төгс төгөлдөрт хандсан бүх мэргэд түүнийг мэддэг” гэж хэлсэн бэ? (Бхагвад-Гита 14.1) 

·        Хэрхэн ийм байх вэ (Бхагавад-Гита 14.2) “энэхүү мэдлэгийг эзэмшсэнээр тэр трансцендентал мөн чанарт хүрч чадна…”?

Эхний шүлгийн тайлбарт Шрила Прабхупада хэлэхдээ “Одоо, энэ бүлэгт, Бүхний Дээд Бодгаль байгалийн ямар ямар шинжүүд байдаг, тэд хэрхэн үйлддэг, хэрхэн барьж хүлдэг, хэрхэн чөлөөлдөг талаар тайлбарлаж байна” гэсэн.

10.1: Үйлийн үрийн хууль

Карма гэж юу вэ?

·        Жинхэнэ утга нь “ажил, үйл” гэсэн утгатай

·        Кармын хууль гэдэг нь бүх үйл үр дүн дагуулдаг гэсэн утгатай (шалтгаан, үр дагаврын хууль)

·        Бидний бусдад өгч байгаа зовлон шаналал болон тааламжтай байдал нь тун удалгүй бидэнд буцан ирдэг.

Тиймээс өдгөө бидэнд тохиож буй зовлон шаналал болоод таатай байдал нь бидний өмнөх үйлүүдийн үр дүн юм.

Кармын үе шатууд

Шалтгаан, үр дагаварт хоёуланд нь хэд хэдэн үе шат бий. Бүх үр дагавар ирээдүйн бас нэг үр дагаврын шалтгаан байдаг.

1.      Бижа (үр): хүсэл  (таашаан цэнгүүлэхийн тулд юм уу хянахын тулд янз бүрийн байдлаар Кришнагаас ирнэ)

2.      Кутьастха (нахиа): Шийдвэр (бодох, мэдрэх, ухаанаараа хүсэх, гол зүйлээ хийхээр бэлтгэх)

3.      Пхалонтукха (үр жимс): Үйл (гүйцэлдүүлэх)

4.      Прарабдха (ургац): Үр дүн (аз жаргал болон бухимдал зовлон)

Кармаг Дээд Сүнс захирдаг

·        Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх зүйлийг мэддэг

·        Тэр кармын бүх тооцоог мэдэж байдаг

·        Тэр бидний амьдралдаа авах бие махбод болон нөхцөл байдлуудыг мэдэж шийддэг

·        Дараах зүйлсээр дамжуулан Тэр биднийг кармынхаа үр дүнг хүлээн авдагт итгүүлдэг

1.      Биднийг хүссэн зүгт маань хөтлөх мэдлэг, ой санамж, өршөөлийг хүртээснээрээ, мөн

2.      Бусад гадаад зохистой нөхцөл байдлуудыг бий болгосноороо

·        Тэр амьд оршнолуудыг хүсэж байгаа зүйлээр нь болон олж авсан зүйлсээр нь шагнадаг..

Үйл болон үр дүнгийн гурван хэсэг (карма)

Карма

·        Ведийн зарчмуудыг баримталдаг сүсэгт үйл

·        Сайн төрөл юм уу диваажингийн гаргууд дахь амьдралын өндөр төвшинд хүргэдэг

Викарма

·        Ведийн заавруудыг зөчдөг үйл; нүгэл

·        Муу үр дагавар авчирдаг; муу төрөлд төрөх

Акарма

·        Үйлээсээ бус үр дүнгээс нь татгалзах; өөрөөр хэлбэл үр дагавар дагуулахгүй үйл үйлдэх. Өөрийнхөө төлөө биш, Кришнагийн төлөө үйлддэг үйл

·        Эрх чөлөө олгож, чин бишрэлийн үйлэнд дуртай болгодог

10.2: Хувь заяа болон чөлөөт хүсэл

Материаллаг ертөнц дэхь амьд оршнолууд хяналтанд байдаг уу, эрх чөлөөтэй байдаг уу?

Түүний үйлүүд өмнө нь тодорхойлогдчихсон байдаг уу, тэр өөрөө сонгодог уу?

Үе үеийн философичид, шашин судлаачид, эрдэмтэд энэ урт настай сэдвийн талаар судалж, хэлэлцэж байжээ.

Хүмүүс ерөнхийдөө өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж бодох дуртай. Та өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодож байсан ч таны сонсож, мэдсэн зүйлс тань амьд оршнолууд хяналтанд байдаг гэдгийг батална.

Яагаад бид бүрэн хяналтанд байдаг, туйлын эрх чөлөөгүй гэж хэлэх нь зөв биш гэж?

·        Бид кармагаа хүлээн авч, өөрийн үйлэнд хариуцлагатай хандахгүй байх байсан (амьтад карма хуримтлуулдаггүй, яагаад гэвэл тэд бие даан шийдвэр гаргадаггүй).

·        Зарим амьтад жаргахаар диваажин руу явж, зарим нь зовохоор там руу очиж байгаа нь Бурханд жигтэй байх байсан.

·        Кришна бол туйлын бие даасан бодгал. Түүний хэсэг, хувилгаан бүр ялгаагүй бие даасан бодгалууд.

·        Хэрвээ бидэнд сонголт байдаггүй байсан бол бид хэрхэн аливаа зүйлсээс татгалзах вэ, тэгээд яаж бусдыг хайрлах вэ?

Бидэнд ямар эрх чөлөө байна? Өдөр тутмын амьдралдаа бид хувь заяагаа хэрхэн сонгож байна вэ?

Зарим нэг жишээ дурдъя:

·        Кришнагийн заавруудыг дагах уу, эс дагах уу? (бидэнд өөрсдийгөө Кришнагийн ухамсарт байлгах уу, материаллаг мөн чанарын хяналтанд байлгах уу гэсэн сонголт байдаг)

·        Ёс суртахууны хувьд аргагүй байдалд орсон үедээ сайн үйлийг сонгох

·        Хүн аль нэг мөн чанарт ихээр татагдах тусам түүнийгээ өөртөө шингээж, хөгжүүлж байдаг.

10.3: Дахин төрөл олох

Хүн хуучин хувцсаа тайлж орхиод шинийг өмсдгийн адил сүнс мөн хэрэггүй болсон хуучин биеэ орхиод шинэ материаллаг бие махбодыг авдаг. (Бхагавад-Гита 2.22)

Reincarnation

Тодорхойлолт

Дахин төрөх: Үхлийн үед хуучин бие мамбодоо орхисны дараа шинэ бие махбодод төрөх

Шилжилт : Үхлийн үед нэг биеэс нөгөөд шилжих (сүнс )

Үндсэн тайлбар

·        Хүмүүсийн үйлүүд нь үр дагаврыг бүтээдэг – карма-бхала (үйлийнх нь үр жимс). Түүний энэ амьдрал дахь хүсэл, бодол, үг хэл, үйлүүд нь бүгд ухаанд нь ул мөрөө үлдээнэ.

·        Хэрвээ хүн материаллаг зүйлсийг хүссээр л байвал Кришна түүнд хүслээ биелүүлэх өөр боломжийг өгдөг.

·        Үхлийн дараа тэр өөрийн карма-бхала буюу ухаанд нь ул мөрөө үлдээсэн материаллаг хүслийнхээ дагуу өөр нэг биеийг авна.

·        Амьд оршнолуудын хүслийг биелүүлэх амьдралын 8.400.000 төрөл байна.

·        Карма-бхала буюу амьдралын өөр олон төрлүүдийн аль нэгэнд очих уу, эсвэл өөр хүн болж төрөх үү гэдгээ шийдэх боломж ганцхан хүнд л байдаг.

·        Сүнс хүн бус төрлөөр дамжих үедээ өөрийн хуримтлуулсан карма-бхалаг дуусгадаг.

·        Эцсийн эцэст сүнс дахиад л нэг зүйлийг хүсэхээр хүний төрөлд эргэн ирнэ.

·        Энэ мөчлөг сүнс өөрийг нь материаллаг ертөнцөд барьж байдаг материаллаг хүслүүдээсээ чөлөөлөгдөх хүртэл үргэлжилнэ.

Бие махбодоо орхих үедээ хүн оршихуйн ямар хэлбэр байдлын тухай бодно, тэр түүндээ ямар ч эргэлзээгүй очдог болно. (Бхагавад-Гита 8.6)

11: Үхэл

Хүний хувьд бие махбодоо орхих мөч гэдэг маш чухал. Учир энэ үед түүний ирэх төрөл нь тодорхойлогдог. Энэ үед түүнд Бурханы зүг буцан очих боломж тохионо. Чиг бишрэлтэнгийн амьдралын бүх зүйл үүнд чиглэх бөгөөд энэ гол шалгалтыг давах бэлтгэл байдаг. Үүнийг “Бидний амьдралдаа юу хийж үйлдсэн маань үхлийн үед л шалгагдах болно” гэж хэлдэг.

Муурын зулзага болон хулгана хоёрын хувьд ээж муурын ам ондоо байдаг шиг бурхангүйн үзэлтэн болон чин бишрэлтэнгүүдийн хувьд үхэл ондоо байдлаар ирдэг.

Эх муурын ам зулзагандаа хоргодох газар нь байдаг бол хулганын хувьд аймшигтай зүйл байдаг. Үүнтэй адил, Кришна үхлийн дүрээр ирэхэд бурхангүйн үзэлтний хувьд сүйрэл аймшиг байдаг бол, чин бишрэлтэн түүнийг Кришнаг өөрийг нь буцаан авч явахаар ирлээ гэж хүлээн авдаг.

11.1: Чөлөөлөлт

Маш удаан хугацаагаар материаллаг ертөнцөд жаргах гэж хичээснийхээ дараа амьд оршнол энд зовлон шаналлаас өөр юу ч байхгүйг ойлгож, материаллаг оршихуйгаас чөлөөлөгдөхийг хүсдэг.

Чөлөөлөлт нь худал хуурмаг материаллаг эрчмээс чөлөөлөгдөх гэсэн утгатай.

Чөлөөлөлтийн таван төрөл (мукти)

·        Саюужяа: Бурхантай нэгдэх

·        Салокяа: ижил байранд

·        Саршти: ижил баялаг

·        Сарупяа: ижил бие махбод

·        Самипяа:  ойр дотно байдал

Чөлөөлөлтийн эдгээр дөрвөн төрлийн дөрөв нь чин бишрэлтэнгүүдэд зориулагдсан бөгөөд нэг нь (саюужяа) бодгал бус үзэлтнүүдэд зориулагдсан билээ. Вайшнавуудад зориулсан чөлөөлөлтийн дөрвөн хэлбэр нь Вайкунтхад хүргэдэг.

Чөлөөлөгдсөн сүнсний чанарууд

·        Илүү сайхныг амтална

·        Хэзээ ч гашуудал зовлон мэдрэхгүй

·         Өөртөө бүрэн ханамжтай

·        Жаргалтай

·        Ухаан нь тогтвортой, тэвчээртэй

·        Хүссэн хүсээгүй сайн муу зүйлийн нөлөөнд өртөхгүй.

·        Саармаг байдлаа орхиж, материаллаг чанарын үр дагавраас ангид байна.

·        Тусгаар

·        Бат тогтвортой байж, магтаал зэмлэл, хүндлэл доромжлолын аль алиныг үл ажирна.

·        Зовлонд гашуудаж, жаргалд татагдахгүй.

·        Ухаан, мэдрэхүй, үг яриагаа хянана.

·        Яст мэлхий бие эрхтнээ хуяган дотор байлгадаг шиг мэдрэхүйгээ мэдрэхүйн зорилгуудаас хол байлгадаг.

·        Мэдрэхүйн таашаал ханамжийн төлөөх сэтгэл татагдал, өш хонзон, дотносолт, айдас, уур, омог, шунал, хүсэл зэргээс ангид

·        Амар амгалан

·        Амьд оршнол бүрийг нэг ижил байранд тавьдаг

·        Нөхөр хийгээд дайсандаа адил хандана

·        Чулуу болон алтны хэлтэрхийг нэг л нүдээр хардаг

·        Байнгад ундрах хүслүүдийнхээ нөлөөнд автахгүй

Бодгал бусын эрх чөлөөнд хүрч болдог нь эргэлзээгүй, гэвч…

“Бүхний Дээдийн үл илэрч тодрох бодгал бусын төлөвт ухаан нь татагдсан хэн бүхний хувьд бурханлаг хөгжил дэвшилд хүрэх маш хэцүү. Ийм замаар ахиц гаргах нь бие махбодод төрсөн сүнсний хувьд ямагт хүнд бэрх байдаг” (Бхагавад-Гита 12.5)

“Харин Надад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн, бүхий л үйлээ Надад зориулж, Надад эргэлт буцалтгүйгээр итгэж, чин бишрэлийн үйлэнд зүтгэж, Намайг бясалнаж ухаанаа Надад төвлөрүүлсэн хүмүүсийг, Ай Притхийн хүү минь ээ, Би үхэл төрөлтийн далайгаас үтэр түргээ ангижруулдаг” (Бхагавад-Гита 12.6-7)

Хуурмаг эрчмийн Эзэн нь болохын хувьд Кришна энэхүү гаталж болшгүй эрчимд болзолдсон сүнсийг орхин явах зарлигийг буулгадаг.

“Материаллаг мөн чанарын гурван шинжээс бүрдэх Миний энэхүү эрчим нь даван туулахад маш хэцүү билээ. Гэхдээ Надад өөрийгөө бүрэн даатгасан хэн бүхэн түүний чанадад хялбархан гарч чадна.” (Бхагавад-Гита 7.14)

“Ямар ч нөхцөл байдалд чин бишрэлийн үйлэндээ үнэнчээр зүтгэх хэн бүхэн материаллаг мөн чанарын чанадад гарч Брахмагийн төвшинд хүрдэг.” (Бхагавад-Гита 14.26)

Вайшнавуудын үхэх өвчингийн учир шалтгаан нь Тэр байдаг
Тэд эв эрүүл амьдарч байх үед ч гэсэн
Вайшнав амьдрахын тулд өөд болдог, харин амьдрал нь
Ариун нэр алдрыг дэлгэрүүлэхийн төлөө байдаг.

– Бхактивинода Тхакур –

Орчуулсан: Дунгармаа

 

Бурханы гурван эрчим Бурхан хязгааргүй эрчмийг агуулдаг боловч тэдгээр нь гурван гол хэсэгт хуваагдана. 1.      Бахиранга-шакти: гадаад эрчим (материаллаг ертөнц) Бүх зүйл Кришнагийн эрчим болж түүнд холбогддог уу? Материаллаг ертөнц яагаад Кришнагийн гадаад эрчим юм уу эсвэл түүний тусдаа (бхинна-пракрити) эрчим гэж нэрлэгддэг вэ? Сэтгэшгүй, ялгаатай нэгэн: (ачинтяа-бхедабхеда-таттва) Нарны гэрэл болон үүл нь нарнаас ирдэг. Түүний хамт тэдгээр нь нарнаас ялгаатай. Үүнтэй ижил, амьд оршнолууд болон Кришнагийн бүтээлүүд нь Кришнатай адил бөгөөд түүнээс ялгаатай билээ. 2.      Таташтха-шакти: Завсрын эрчим (амьд оршнолууд) Штха гэдэг нь байршил, байдал гэсэн утгатай. Тата нь далайн эрэг дээр хуйлран байх давалгааны үзүүр бөгөөд ус болон эрэг хоёрын зааг юм. Бурханы завсрын эрчим амьд оршнолууд нь тэнгисийн давалгаанд дайвалзаж, эсвэл эргийг угааж байдаг далайн ургамалтай адил юм. Үүнийг мэдэх нь яагаад чухал вэ? Маяаг давах Материаллаг мөн чанарын гурван шинжээс бүхдэр Миний энэхүү бурханлаг эрчим нь гэтлэн туулахад маш хэцүү. Гэхдээ Надад өөрийгөө бүрэн даатгаач хэн бүхэн түүний нөлөөллөөс хялбархан гарч чадна. (Бхагавад-гита 7. 14) Оршин байх орон авах Хэрвээ та дотоод эрчмээс хоргодох газар олж авч чадахгүй бол гадаад эрчмийн нөлөөнд үлдэнэ. Амьд оршнолууд ямагт энэ хоёрын нөлөөнд оршдог. Аль алинаас нь ангид байх боломжгүй. Аль нэгэнд нь байхдаа нөгөөг нь мэдэрч ойлгож чадахгүй. 3.      Антаранга-шакти: Дотоод эрчим (бурханлаг ертөнц) Антаранга-шакти нь бурханлаг ертөнцийн бүх зүйлсийг багтаадаг бөгөөд бурханлаг эрчмийн шууд нөлөөнд оршдог. 7.1: Маяа Чин бишрэлтэнгүүд материаллаг ертөнц – маяагийн тухай асуух нь олон байдаг. Маяа гэдэг нь “байхгүй зүйл” буюу худал хуурмаг гэсэн утгатай. Материаллаг ертөнцийн хуурамч гэдгийг мэдэх нь бурханлаг амьдралд маш чухал. Таны бодлоор материаллаг ертөнцийн юу нь худал хурмаг вэ? Материаллаг ертөнц бол зовлонгийн орон Материаллаг ертөнц бол зовлонгийн орон гэдгийг Шрила Прабхупада олон удаа онцлон тэмдэглэсэн байдаг. Яагаад үүнийг онцолж дурдах хэрэгтэй вэ? Чин бишрэлтэнгүүд яагаад үүнд итгэх ёстой вэ? Амьдралын гурван орооцолдсон – зовлон Адхяатмика Бие махбод болон оюун ухаанаас ирдэг зовлон (шагайны яс, хорхойтсон шүд, толгойны өвчин, санаашрал, бухимдал гэх мэт) Адхибхаутика Бусад амьд оршнолуудаас ирдэг зовлон (шумуул, атаач хүмүүс, зуудаг нохой гэх мэт) Адхидайваки Байгалиас ирдэг зовлон (хагас бурхад), (газар хөдлөл, зуд, эрс тэс цаг уур гэх мэт) Төрөлт, үхэл, хөгшрөлт болон өвчин Материаллаг ертөнцийн эдгээр дөрвөн хүчин зүйл амьд оршнолуудыг хэрхэн зовоодгийг мэдэх нь нэгэн төрлийн мэдлэг бөгөөд Бхагавад-Гитагийн 13.8-12-т дурдагдсан байдаг. Үүний тулд  бага зэргийн ухаан зарцуулж бодох, ойлголцохын тулд ярилцах хэрэг гарна. Бид ямагт төрөлтийн зовлонг мартсан байдаг бөгөөд залуу, эрүүл байх үед хөгшрөлт, өвчлөлт, үхэл биднээс хол байгаа төдийгүй огтхон ч падгүй юм шиг санагддаг. Тиймээс Бхагватам биднийг сэрээхийг оролддог. ·        Хүүхэд төрөх үедээ зовдог гэдгийг бодож үзээрэй. ·        Өвчин бол амьдралд хэзээ ч гарч ирж болох зовлон юм.  Хичнээн олон өвчин, шаналлын тухай мэддэгээ бодоод үз. ·        Бас хөгшрөх үед илэрдэг шинж тэмдгүүдийг ч гэсэн сана. ·        Бурхан Капила (Шримад-Бхагватам 3.30) үхлийн үед тохиолддог маш олон зовлонгуудыг тодорхойлсон байдаг. ·        Хөгшрөлт, өвчин, үхлийн өвчин хангалттай  их боловч хэн нэгнийг хайрлахад хүртэл зовлон учирдаг. Хммм…бодож үзмээр зүйлс… Материаллаг байгаль амьд оршнолуудад жаргахаас илүү зовох боломжуудыг өгч байдаг. Жишээ нь, та алхаад явахад хөлөнд тань таатай байх газрын тоог хөлийг тань өвтгөх газрын тоотой харьцуулаад үз дээ. Өөрийгөө даатгасан чин бишрэлт иогчид аугаа сүнсүүд нь Надад хүрч ирснээр зовлон шаналлаар дүүрэн байх энэ түр зуурын
Scroll to Top