Нэгэн модчин голын эрэг дагуу ургасан модыг цавчиж байгаад сүхээ голд унагачихжээ. Тэрээр сүхэндээ харамсан гашуудаж, нулимс урсган уйлав. Гэтэл тэр даруй гэнэт Бурхан гарч ирээд асуусан нь:
– Чи яагаад уйлав? – Би яаж уйлахгүй байх билээ дээ? Голд сүхээ унагачихаад юугаараа би гэр бүлээ тэжээх билээ гэхэд Бурхан голоос алтан сүх гаргаж ирээд асуусан нь: – Энэ чиний сүх мөн үү ? – Үгүй ээ, энэ миний сүх биш хэмээн модчин хариу өчив. Тэгмэгц Бурхан голоос мөнгөн сүх гаргаж ирээд: – Тэгвэл энэ л чиний сүх байх даа гэхэд – Үгүй ээ, энэ ч миний сүх биш гэж модчин хариулав. Эцэст нь Бурхан голоос төмөр сүх гаргаж ирвэл: – Тиймээ, энэ миний сүх мөн байна хэмээн модчин эр баярлан хөөрөв. – Чи шударга ариун хүн бөгөөд миний номлол сургаалыг дагаж мөрддөг болохыг би харлаа, гэж Бурхан өгүүлээд, – тиймээс шагнал болгож энэ гурван сүхийг гурвууланг нь ав гэв. Ингээд модчин эр элбэг хангалуун амьдрах болжээ. Гэтэл харамсалтай нь нэгэн удаа гай тохиож эхнэр нь голд уначихжээ. Тэр дахиад л гашуунаар харамсан уйлав. Тэр даруйд мөн л Бурхан гэнэт бий болж, асуусан нь: – Чи яагаад уйлав? гэхэд – Эхнэр маань голд уначихсан байхад би яаж уйлахгүй байх билээ гэв. Тэгтэл Бурхан голоос Женифер Лопезыг гаргаж ирээд асуусан нь: – Энэ эхнэр чинь мөн үү ? – Тиймээ, энэ миний эхнэр хэмээн модчин баяртайгаар хариулав. Бурхан уурлан хилэгнэж: – Чи яаж намайг мэхэлж чадаж байна? гэхэд – Бурхан та харж байна уу? гээд модчин эр, – энд жаахан үл ойлголцол байна л даа. Энэ миний эхнэр биш гэж хариулмагц та голоос Кетрин Зета-Жонсыг гаргаж ирэх байсан. Би дахиад л энэ миний эхнэр биш гэж хариулна. Тэгмэгц та миний эхнэрийг гаргаж ирэх бөгөөд би ч, тиймээ, энэ бол миний эхнэр гэж хэлэх байсан. Тэгвэл та өнөөх гурвыг гурвууланг нь надад өгөх болно шүү дээ. Ингэвэл би яах болж байна? Би тэр гурвыг гурвууланг нь тэжээж чадахгүй болохоор бид дөрөв дөрвүүлээ зовлон зүдгүүртэйгээр амьдрах болно шүү дээ гэв. Өглөөгүүр хүү нь ээжтэйгээ ийм нэг яриа өрнүүлж байна гэнэ: – Өнөөдөр би сүм рүү очихыг хүсэхгүй байна! Тэнд байнгын л хэрүүл маргаан! – Үгүй дээ, хүү минь, чи сүм рүү явах ёстой. – Гэхдээ яагаад явах ёстой гэж? Тэнд хайр, ойлголцол байдаггүй. Би өөрийгөө аятай таатайгаар мэдэрч чаддаггүй. – Үгүй ээ, чи заавал сүм рүү очих ёстой. – Тэгвэл та өнөөдөр намайг сүм рүү очих ядаж ганц шалтгааныг хэлж өгөөч. – Чи энэ сүмийн пастор нь ….. Нэгэн мөргөлчин ламтнаас асууж байна: – Эцэг ламтан, та яагаад архи уугаад байдаг юм бэ? Архи дарс чинь хүний дайсан биз дээ! – Тиймээ. Харин “Өөрийн дайснаа хайрла” гэсэн номлол бий шүү дээ. Нэгэн хүний хажуугаар гурван йогч өнгөрчээ. Эхнийх нь – би бол аугаа йогч. Шөнө бүр миний тархинаас улаан туяа цацардаг. Ард яваа хоёр нөхөр бол миний найзууд л даа. Гэхдээ минийх шиг амжилтанд хүрэх арай л болоогүй гэв. Хоёр дахь йогч ирээд, шөнө бүр түүний тархи мянган өнгөөр солонгордог ба түрүүчийн йогчийн сэтгэл санааг гундаахгүйн тулд түүнд энэ тухай хэлдэггүй, учир нь түүний түвшин эхнийхээс хавьгүй дээгүүр оршдог гэж мэдэгдэв. Харин гурав дахь йогч ирээд, түүний юу нь ч гэрэлтдэггүй гээд, гэхдээ тэрээр шөнөдөө хар тамхи татдаггүй гэв. |