Хүн эс ухаалаг аваас тэрээр Кришнад үл бууж өгдөг. Тиймээс ч Чайтанья-чаритамритад, кришна йеи бхаже сей бада чатура хэмээн өгүүлсэн. Чатура гэдэг нь маш ухаалаг гэсэн утгатай. Нийгэм дэхь тэргүүн зэргийн оюун ухаант хүмүүс нь Кришна ухамсрыг хүлээн авч чаддаг. Харин хоёрдугаар зэргийнхэн биш. Гуравдугаар зэргийнхний тухай бүр юу ч ярилтгүй. Гуравдугаар зэргийн хүмүүс нь карми нар юм. Хоёрдугаар зэргийн хүмүүс нь гүн ухаантнууд юм. Нэг дүгээр зэргийнхэн нь чин бишрэлтнүүд юм.
Тиймээс ч Нарада ийн айлдсан байдаг:
на шобхате гьянам алам нира жанама
кутах пунах шашвад абхадрам ишваре
на чарпитам карма… (ШБ 1.5.12)
Карми нарын талаар юу ч ярих билээ ? Тэдний бүхий л амьдрал нь абхадра. Абхадра гэдэг нь жигшмээр гэсэн утгатай. Мөнгө олоод ирэхээрээ би улам л илүү их мөнгө олох гэж хүснэ. Сая сая долларыг. Тэгээд л би төлөвлөгөө зохионо. Хар зах руу явна. Ийм, тийм олон янзын үйлийг хийнэ. Хэрэв тэгээд би мөнгө олох аваас аваас мөнгөө хэрхэн яаж хоёр дахин өсгөх тухай бодно. Түүнчлэн хэрхэн мөнгөө хадгалж, хамгаалах тухай бодно. Ямар банкинд мөнгөө хадгалуулвал илүү найдвартай аюулгүй байх вэ? Яаж түүнийгээ зарцуулах вэ гээд л. Абхадра. Абхадра гэдэг нь бүхий л процедур нь эхлэлээсээ аваад төгсгөлөө хүртэл зүгээр л бохир заваан гэсэн утгатай. ..Тиймээс бид өөрсдийн мөнгийг Ачьютагийн төлөө буюу Кришнагийн төлөө зориулах ёстой. Тэгсэн цагт энэ нь туйлын сайхан зүйл болж хувирна. Эсрэг тохиолдолд зүгээр л жигшмээр үйл. Мөнгийг хэрхэн Кришнагийн тулд ашиглаж болох вэ? Хэрхэн яаж? Хэн нэг хүн, “Энэ чинь нөгөөх л мөнгө шүү дээ. Кришна ухамсрын тулд үүнийг ашиглалаа гээд энэ яаж сайн сайхан болж хувирна гэж?… Нөгөө мөнгө хэвээрээ л байна шүү дээ” хэмээн асууж болно. Хариултыг нь Бхагаватамд өгсөн. .. Чикитситам. Дараах жишээг иш татсан. Сүүгээр… Сүү маш сайхан хүнс. Харин та түүнийг хэт их уух аваас гэдэс тань өвдөж болзошгүй. Та хэт шунамгайран хэт их сүү уух аваас таны гэдсэнд асуудал үүснэ. . Гэдэс тань өвдмөгц та эмч дээр очихоос аргагүй болно. Гэтэл эмч танд эмч бичиж өгөх ба тэр нь өөр нэгэн сүүн төрлийн эм байх болно. Ямар эм бэ? Тараг. Та эмчид хандан, “Өө, би сүү ууснаас болж л өвдсөн. Гэтэл та өөр нэгэн сүүн бүтээгдэхүүн өгөх гэж байдаг. Энэ чинь намайг яаж эмчлэх юм бэ?” гэж эсэргүүцэж болно. Гэвч энэ нь таныг эмчлэнэ. Үүн шиг энэ материаллаг ертөнцөд аливаа зүйлийг төрөл бүрийн байдлаар ашиглаж болдог. Та аливаа зүйлийг өөрийн мэдрэхүйг хангахад зориулан ашиглавал та материаллаг өвчинд нэрвэгдэнэ. Хэрэв та түүнийг Кришна ухамсарт зориулан ашиглах аваас ангижралын төлөв өөд өгсөн дээшлэнэ. Мөнөөхь л жишээ. Та өвдсөн байх үедээ дахин сүү уух аваас таны гэдэсний асуудал улам хүнд болох болно. Харин та түүнийг өөр хэлбэртэйгээр прасадам байдлаар баттай удирдлагын дор хэрэглэх аваас энэ нь нөгөөх л зүйл, нөгөөхтэй л адил ханамж өгөх материаллаг зүйл авч энэ нь таныг ангижирсан түвшинд өгсүүлэн дээшлүүлнэ.
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шримад-Бхагаватамын 1.5.12-13 шүлгээр хийсэн лекцээс орчуулсан: Балабхадра дас