Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 6 1 3 4
Users Today : 71
Users Yesterday : 45
Total Users : 26134
Views Today : 129
Views Yesterday : 71

“Дээд Эзэнд чин бишрэлээр үйлчлэн зүтгэхийн төлөө өөрийн материаллаг үйл хэргээ орхигч нь боловсроогүй шатанд оршин байгаанхаа улмаас заримдаа унаж болно. Гэвч түүнд азгүйтлийн аюул үл нүүрлэмүй. Нөгөө талаас чин бишрэлтэн бус хүн хэдий өөрийн үүргүүдийг бүрэн дүүрэн гүйцэтгэж байлаа ч юуг ч үл хожмуй”

Тайлбар: Хүн төрөлхтний үүргүүдийн тухайд гэвэл тоо томшгүй олон үүргүүд бий. Хүн бүгд өөрийн эцэг, эх, гэр бүлийн гишүүд, нийгэм, улс орон, хүн төрөлтхөн, өөр бусад амьд бодгалиуд, сахиулсан тэнгэрүүд гэх мэтийн өмнө үүрэгтэй байдаг… Ариун Ном судрууд өгүүлэхдээ, хүн Дээд Эзэнд үйлчлэн зүтгэхийн төлөө тийм мэт бүхий л үүргүүдийг орхиж болно хэмээжээ. Хэрэв хүн тийн үйлдээд Дээд Эзэнд чин бишрэлээр үйлчлэхүйдээ амжилт олох аваас энэ нь тун сайхан хэрэг.

Гэвч заримдаа хүн цаг зуурын мэдрэмжээрээ Дээд Эзэнд үйлчлэх үед эцэст нь олон янзын шалтгаанаар болон үл хүсүүштэй харилцаанаас болж замаасаа хазайх тохиолдол гарч болно. Иймэрхүү түүхийн маш олон жишээ бий. Жишээ нь Бхарата Махаража нэгэн буганд маш их татагдаж байсныхаа улмаас буга болж төрөх хэрэгтэй болсон байдаг. Тэрээр нас нөгчих үедээ тэрхүү буганыхаа талаар бодсон.

Тэгээд дараагийн төрөлдөө тэрээр буга болж төрсөн. Хэдий тийм ч тэрээр өөрийн урьд насны бүхий л үйл явдлыг марталгүй санаж байсан байдаг. Үүнтэй нэг адил Читракету нь Шивагийн өлмийд алдас учруулсаныхаа төлөө мөн уналтад орсон. Хэдий тийм ч энд, Дээд Эзний бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэхийн чухлыг цохон тэмдэглэжээ. Тэр ч байтугай унах бүдрэх магадлал байсан ч. Учир нь гэвэл хүн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн оноогдсон үүргээсээ гажлаа ч тэрээр хэзээ ч Дээд Эзний бадамлянхуан өлмийг мартдаггүй.

Дээд Эзэнд нэгэнтээ чин бишрэлээр үйлчилсэн л бол хүн ямар ч тохиолдолд үүнийгээ үргэлжлүүлдэг. Бхагавад-гитад, өчүүхээн жаахан чин бишрэлийн үйлчлэл нь хүнийг асар том аюултай нөхцөл байдлаас аварч чадна хэмээн өгүүлсэн. Ийм мэт жишээнүүд түүхэнд маш олон бий. Ажамила бол тэдний нэг. Ажамила нь бага жаахандаа чин бишрэлтэн байсан боловч залуу насандаа энэ замаасаа гажиж, уналтад өртсөн. Гэсэн ч эцэст нь түүнийг Дээд Эзэн аварсан байдаг.

Шримад-Бхагаватам 1.5.17-р шүлгийн тайлбараас орчуулж

бэлдсэн: Балабхадра дас

“Дээд Эзэнд чин бишрэлээр үйлчлэн зүтгэхийн төлөө өөрийн материаллаг үйл хэргээ орхигч нь боловсроогүй шатанд оршин байгаанхаа улмаас заримдаа унаж болно. Гэвч түүнд азгүйтлийн аюул үл нүүрлэмүй. Нөгөө талаас чин бишрэлтэн бус хүн хэдий өөрийн үүргүүдийг бүрэн дүүрэн гүйцэтгэж байлаа ч юуг ч үл хожмуй” Тайлбар: Хүн төрөлхтний үүргүүдийн тухайд гэвэл тоо томшгүй олон үүргүүд бий. Хүн бүгд өөрийн эцэг, эх, гэр бүлийн гишүүд, нийгэм, улс орон, хүн төрөлтхөн, өөр бусад амьд бодгалиуд, сахиулсан тэнгэрүүд гэх мэтийн өмнө үүрэгтэй байдаг… Ариун Ном судрууд өгүүлэхдээ, хүн Дээд Эзэнд үйлчлэн зүтгэхийн төлөө тийм мэт бүхий л үүргүүдийг орхиж болно хэмээжээ. Хэрэв хүн тийн үйлдээд Дээд Эзэнд чин бишрэлээр үйлчлэхүйдээ амжилт олох аваас энэ нь тун сайхан хэрэг. Гэвч заримдаа хүн цаг зуурын мэдрэмжээрээ Дээд Эзэнд үйлчлэх үед эцэст нь олон янзын шалтгаанаар болон үл хүсүүштэй харилцаанаас болж замаасаа хазайх тохиолдол гарч болно. Иймэрхүү түүхийн маш олон жишээ бий. Жишээ нь Бхарата Махаража нэгэн буганд маш их татагдаж байсныхаа улмаас буга болж төрөх хэрэгтэй болсон байдаг. Тэрээр нас нөгчих үедээ тэрхүү буганыхаа талаар бодсон. Тэгээд дараагийн төрөлдөө тэрээр буга болж төрсөн. Хэдий тийм ч тэрээр өөрийн урьд насны бүхий л үйл явдлыг марталгүй санаж байсан байдаг. Үүнтэй нэг адил Читракету нь Шивагийн өлмийд алдас учруулсаныхаа төлөө мөн уналтад орсон. Хэдий тийм ч энд, Дээд Эзний бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэхийн чухлыг цохон тэмдэглэжээ. Тэр ч байтугай унах бүдрэх магадлал байсан ч. Учир нь гэвэл хүн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн оноогдсон үүргээсээ гажлаа ч тэрээр хэзээ ч Дээд Эзний бадамлянхуан өлмийг мартдаггүй. Дээд Эзэнд нэгэнтээ чин бишрэлээр үйлчилсэн л бол хүн ямар ч тохиолдолд үүнийгээ үргэлжлүүлдэг. Бхагавад-гитад, өчүүхээн жаахан чин бишрэлийн үйлчлэл нь хүнийг асар том аюултай нөхцөл байдлаас аварч чадна хэмээн өгүүлсэн. Ийм мэт жишээнүүд түүхэнд маш олон бий. Ажамила бол тэдний нэг. Ажамила нь бага жаахандаа чин бишрэлтэн байсан боловч залуу насандаа энэ замаасаа гажиж, уналтад өртсөн. Гэсэн ч эцэст нь түүнийг Дээд Эзэн аварсан байдаг. Шримад-Бхагаватам 1.5.17-р шүлгийн тайлбараас орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top