Хэрэв хүн бохир мөн чанар бүхий хүнтэй баяр хөөртэй, хайр дүүрнээр харьцаж байх аваас түүний нөлөө энэ орчлон дээрхи хамгийн муу бүхнээс илүү түүнд нөлөөлдөг.
Хүн,
1 – хэн нэгэнтэй хүсээгүй ойр дотно холбоо харилцаатай бол
2 – бусдын дэмий ярихыг анхааралтайгаар сонсож байх үед
3 – хэн нэгэн өөр бусдыг доромжлох эсвэл муулж байгааг анхааралтайгаар сонсож байх үед (ялангуяа ахмад настай хүмүүсийг)
4 – хэн нэг хүн, “амьдралын бүх юм муу байна, хоол хүнс ч алга, бүх юм үнэтэй болж..” гэх мэтчилэн ярихыг сонсох үед ийм нөлөө ирдэг.
Хүн иймэрхүү хүмүүсийн яриаг хайр дүүрнээр сонсох үед энэ нь энэ амьдралд байж болох хамгийн аймшигтай зүйл байдаг бөгөөд энэ нь хүний оюун ухааныг устгадаг. Оюун ухаангүй бол амьдрана гэдэг байж боломгүй зүйл.

Хүн ямар нэг муу муухай зүйлсийн талаар ярьж буй ямар нэг хөтөлбөрүүд, ямар нэг мэдээнүүдийг сонсох үед, хэрэв тэрээр үүнийг анхааралтайгаар сонсож байх аваас тэрээр сөрөгизм, пессимизм, унтаа нойрмог байдал, айдас, өсөрхөл гэх мэтээр тэжээгддэг. Эдгээр эмоциуд нь дараа нь түүний амьдралыг сүйтгэдэг.
Бүх зүйл танаас л шалтгаална.
Хэрэв та ямар нэг сөрөг зүйлийг санамсаргүй байдлаар сонссон бөгөөд харин үүнд онц анхаарал хандуулаагүй бол (жишээ нь эцэг, эх цаг ямагт л гомдол мэдүүлдэг байх гэх мэт) эцэг, эхээс нь уучлалт хүсч, тэдэнд аль болох эерэг нигүүлсэлтэй хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та даруухнаар сонсож, толгой дохих гэх мэтээр. Тэгэх аваас энэ нь танд ямар ч нөлөө үзүүлэхгүй.
Харин та үүнийг маш анхааралтайгаар сонсох аваас энэ нь таны сэтгэл зүйн бүтцийг маш хүчтэй өөрчлөх болно. Таны дотоод орон зай дахин шинээр хэлбэржих бөгөөд дахин шинээр программчлагддаг.
Үүнийг та ажигласан байх, жишээ нь та лекц сонсоод, урам зориг ороод өглөө эрт босож эхлэжээ. Гэтэл дараахан нь дотны найзтайгаа таараад энэ тухайгаа ярьтал тэрээр, “Өө, энэ чинь тэр чигтээ дэмий балай зүйл…” гэх мэтчилэн ярьжээ. Түн, түн гээд танд элдэв зүйлийг номлоно. Маргааш өглөө нь та босч чадахгүй. Таны бүх урам зориг, энтузиазм үгүй болсон, бүр тэг болсон байх болно. Ийм үр дүн ирнэ гэдгийг мэдээж та хүсээгүй л байх. Гэвч ийм зүйл тохиолдсон.
Үл хүсүүштэй харилцаа бол хүний амьдрал дахь хамгийн нураан сүйтгэгч мөн чанартай хүч юм.
Илүү хүчтэй сүйтгэх мөн чанартай хүч бол дэмий чалчаа яриа юм. Ялангуяа ахмадууд руу чиглэсэн дэмий яриа. Хэрэв та бурханлаг-ахмад нэгний араас дагадаг бол тэр хүний тухай дэмий яриаг судлах ба сонсоод эхлэх аваас таны бүхий л бурханлаг амьдрал нуран сүйрэх болно.
Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 39
Users Yesterday : 61
Total Users : 29055
Views Today : 48
Views Yesterday : 82