Бидний, өөрсдийнхөө зовлон, гомдол, өвдөлтийг эмчлэх жор маш энгийн. Энэ бол энэ ертөнц дээрхи бүх зүйл туйлын зохицол нийцэлтэй жам ёсоороо оршдог гэдгийг ойлгох явдал. Энэ ертөнц бол ямар нэг эзэнгүй, хаягдсан газар орон биш. Бидний эргэн тойронд болж буй бүхий л зүйлсийн цаана туйлын аугаа бөгөөд хайрлан нигүүлсэгч Оюун Ухаан оршиж байдаг.
Энэ ертөнцөд бид бүгдээрээ сурагчид. Бидний суралцах процесс янз бүрийн байдлаар явагддаг.
Зарим нэг нь атаархлын танхимд шалгалтандаа тэнцэлгүй гацсан. Зарим нэг нь атаархлын, хомхой сэтгэлийн айдсын танхимуудад гацсан…
Харин бид бүгд “Хайр” гэж нэрлэгдэх танхимд орохыг хүсч буй. Энэ нь нэг ёсондоо нисэх онгоц юм. Тийшээ шилжин орохын тулд хүлцэнгүй байдал, үнэнч зан чанар, хүндлэл, нөхөрлөл, уучлал, хүлээн авахуй хэмээх шалгалтуудыг давж гарах хэрэгтэй. Амьдрал бол Сургууль гэдгийг ойлгох нь нэн чухал. Бид бүгдээрээ энэ сургуулийн оюутнууд. Зарим нь зүгээр л сурагчид, зарим нь бүр яслид.
Бид бүгдийн хувьд амьдралын шинжлэх ухааныг танин ойлгоход маань туслаж чадах Багш нэн чухал. Мөн биднийг хөгжил дэвшилд түлхэц болох хүмүүсийн нийгэмлэг буюу харилцаа багагүй чухал.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Марина Таргаковын лекцээс бэлтгэсэн: Балабхадра дас