Ертөнцийн хуулийн дагуу бид энэ ертөнцөд ирж, эцэг, эхийнхээ ачаар энэхүү физик биеэ хүлээн авдаг. Энэ үнэнийг бид мэддэг ч ихэвчлэн бид үүнд төдийлөн онцгой ач холбодол өгдөггүйн зэрэгцээ эцэг, эхийнхээ бидний амьдралд үзүүлэх үүрэг ролийг зохих ёсоор нь үнэлж цэгнэж чаддаггүй. ..
Бидний биеийн баруун тал эр эрчимтэй, зүүн тал нь эм эрчимтэй холбоотой байдаг. Эцэг, эх гэдэг бол чухамхүү энэхүү хоёр эрчмийг бэлэгддэг. Үнэн хэрэгтээ тэдгээрээр дамжин дээрхи эрчим энергүүд бидний амьдралд ирдэг. Ийм учраас хэрвээ таны ээжтэйгээ харьцах харьцаа сөрөг байдлаар хаагдсан аваас таны биеийн зүүн талд асуудал тулгарах болно. Хэрэв эцэгтэйгээ харьцах харьцаа тань асуудалтай бол таны биеийн тань баруун тал асуудалтай байх болно. “Эцэг, эхтэйгээ холбоотой харьцааг хаадаг проблемууд” гэж юуг хэлээд байна гэж та асууж болох юм. Энэ проблемууд нь гэвэл таны эцэг, эхдээ гомдох гомдол, таны, таныг сургаж хүмүүжүүлсэн байдалд сэтгэл ханамжгүй байх явдал, таны, тэдний танд хандаж байгаа хандлагыг үл тэвчих байдал болон өөр бусад мэдрэмжүүдийг хэлнэ. -Гэхдээ л тэдний чинь буруу шүү дээ! – гэж та хэлж болно л доо. Тиймээ, байж болох л юм. Гэхдээ тэд бол таны эцэг, эх. Эцэг, эхтэй холбоотой харьцааг зурхайн үүднээс нь, бидний амьдралд нөлөөлдөг хамгийн хүчирхэг хоёр гариг болох Нар, Сарны нөлөөгөөр авч үздэг… Эм эрчим нь сарны мөн чанартай бөгөөд Сарнаас эх үүсвэрээ авдаг бол эр эрчим нь нарны мөн чанартай ба Нарнаас эх үүсвэрээ авдаг. Эм буюу сарны эрчим нь дотоод нийцтэй байдлыг өгдөг. Түүнтэй холбоотой чанарууд нь гэвэл зөөлөн эелдэг байдал, уян хатан чанар, мэдрэмтгий байдал, тэвчээр зэрэг болно. Эр буюу нарны эрчим нь идэвхитэй, динамик мөн чанартай… Ийм чанар бүхий хүмүүс нь шийдэмгий, туйлбартай, сэтгэлийн тэнхээ ихтэй хүмүүс байдаг. Хэрвээ та өөрийн эцэг, эхдээ хангалттай хэмжээний хүндэтгэлийг үзүүлж үл чадах аваас, туршлагатай зурхайчдын хэлдэгчлэн, таны төөрөг зурхай дээрээс энэхүү хоёр хүчирхэг эерэг зурхайн энерги эрчмийн нөлөө арилан алга болдог. Энэ нь юунд хүргэх вэ? Таны зан чанар дахь сарны болон нарны эрчимтэй холбоотой чанаруудыг үгүй болно. Түүнчлэн энэ нь таны зурлага дээр төдийлөн идэвхитэй биш байсан сөрөг чанар бүхий гаригуудын нөлөөг ихэсгэдэг. Плутон, Санчир гэх мэт болон өөр бусад “аюултай” гаригс таны хувь тавиланд хүчтэйгөөр нөлөөлж эхлэнэ. Ийм байдлаар эцэг, эхдээ хангалттай хэмжээгээр хүндэтгэлгүй байх нь бид өөрсдийн амьдралаа төрөл бүрийн сүйтгэн нураах хандлага руу хөтлөж байгаа хэрэг юм. Тэдгээр нь дурын чиглэлд байх боломжтой. Сөрөг гаригууд ямар чиглэлд үйлчилж эхлэхээс энэ байдал шууд хамаарна. Жишээ нь амжилт карьерын, мөнгө санхүүгийн, хүмүүстэй харьцах харьцааны гэх мэт болон физик түвшинд ч, нарийн түвшинд ч.. Сэтгэл зүйн үүднээс нь авч үзвэл эцэг, эхтэйгээ харьцах харьцаа нь бидний зан характерын суурь болдог. Бидний эцэг эх магадгүй хүүхэд хүмүүжүүлэх ухаанд чадварлаг биш, ямар нэг зүйлийг бидний хүсч байсанчлан зөв зүйтэй хийгээгүй байж болох. Гэвч тэд бол бидний эцэг, эх. Тэдний ачаар л бид энэ ертөнцөд ирсэн. Тэдэнтэй харьцах харьцаанаас бидний бодгаль чанар, бие хүн бүрэлдэн бий болж эхлэсэн. Сансрын хуулийн үүднээс авч үзвэл эцэг, эхдээ ямар нэг байдлаар сөргөөр хандах нь бидний ертөнцтэй харьцах нарийн холбоог устгадаг. Бидний эцэг, эх хичнээн буруутай байлаа ч бид, тэдний бидэнд амьдрал хайрласанд нь ямагт талархаж байх ёстой. Тэдэнтэй харьцах зөвхөн ийм харьцаа нь л бидний бодгаль чанарын бүрэн бүтэн байдлыг хадгалж үлддэг. Өөр бусад ямар ч харьцаа нь түүний бүрэн бүтэн байдлыг эвдлэн сүйтгэдэг. Энэ бол орчлонгийн хууль. Бид тэдэнтэй санал нийлэхгүй байж болох ч орчлон ертөнцтэй санал нэгдэхгүй байж чадахгүй. Тэр ямар л байх ёстой яг тэрүүгээрээ л байх болно. Энэ нь “хуулийг мэдэхгүй байсан нь хариуцлагаас мултрах шалтгаан болохгүй” хэмээх үгтэй утга нэг. Ведийн сэтгэл зүйч Олег Гадецкийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
|