Цөцгий нь дааврын үйл ажиллагаанд нөлөөлдөг ба тэрээр өөрийн гэсэн гайхамшигтай шинж чанаруудтай. Тэрээр хүйтнийг бас халууныг аль алийг нь саармагжуулдаг. Гэвч түүнийг өөрийг нь дулаан энерги бүхий мөн чанартай гэж үздэг. Ийм учраас хэрэв та наранд түлэгдсэн бол цөцгий арьсандаа түрхэх аваас бүх зүйл хэвийн байдалд орно. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэрээр галын хүчийг саармагжуулдаг.
Та халуун чинжүү эсвэл их хурц амттай соус идээд хэл ам тань түлэгдэж байгаа юм шиг болсон байлаа гэе. Энэ үед хэрэв та ус уух юм бол байдал улам л дордоно. Яагаад улам дордоно гэж үү? Яагаад гэвэл ус нь өөрийн гэсэн шинж чанартай. Ямар нэг бодисыг буюу элементийг организмын маш нарийн бүтцэд шилжүүлэн хүргэх мөн чанартай. Жишээ нь, хэлэн дээр ус байх үед ус нь чихрийг хэлтэй хүрэлцүүлнэ. Хэрэв хуурай хэлэн дээр чихэр тавих аваас та амтыг нь мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл ус нь энергийг авч бас дамжуулах үүрэгтэй. Ус нь ерөнхийдөө дамжуулагч шиг үйлчилдэг. Хэрэв та хэлэн дээр халуун чинжүү тавиад дээр нь ус нэмэх аваас халуун чинжүүний амт илүү хүчтэй үйлчлэх болно. Харин цөцгий галын үйлчлэлийг саармагжуулдаг. Шуудхан л үгүй болгодог.
Цөцгийгөөр шархыг эмчилдэг. Шарх нь галын өвчин. Хүйтэн бүтээгдэхүүнээр болон саармагжуулдаг бүтээгдэхүүнээр үүнийг эмчилдэг. Тэгэхээр цөцгий нь саармагжуулагч бас хүйтэн, бас халуун аль аль нь байх нь. Тиймээс энэ бол маш төгс төгөлдөр бүтээгдэхүүн гэсэн үг юм.
Түлэгдэлтэд түрхэж болно. Цөцгийг түлэгдсэн газраа түрхэх аваас тэрхүү хэсэг газрын галын үйлчлэлийг саармагжуулна.
Мөн хорхой шавьжанд хазуулах аваас хорыг нь цөцгийгөөр арилгаж болно. Маажих тусам л улам маажмаар болоод байдаг шүү дээ. Энэ нь галын эрчим тархаж байна гэсэн үг юм. Цөцгийн тусламжтайгаар үүнийг саармагжуулж болно.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас