“Амагаар үүсгэгдсэн өвчнүүдийг өлсөхөөр эмчилдэг. Гэхдээ тухайн хүний биеийн хувийн онцлогийг харгалзан үзсэний үндсэн дээр. Энэ талын маш олон номууд байдаг ба өлсөх нь бүх өвчнийг эмчилдэг гэсэн олон тооны үзэл онолууд бий. Харин нэг зүйлийг санагтун: энэ нь зарим хүний эмчилдэг, заримыг нь хөнөөдөг.
Жишээ нь, капха доша буюу бадгана голлосон хүн өлсчээ гэж бодоё. Түүнд хангалттай хэмжээний шороо махбодь байгаа. Түүнд өлсөх нь сайн уу? Сайн. Яагаад сайн гэж? Яагаад гэвэл өлсөх нь галыг нэмэгдүүлдэг. Хүн өлсөх үед хоол боловсруулах гал хүчтэй дүрэлзэн асах болно. Тэгснээр бие дахь агни буюу гал өсөн нэмэгдэж, биед байгаа бүх шлак хорт бодисуудыг шатаан устгадаг. Харин питта буюу шар давамгай хүн мацаг баривал яах вэ? Тэр шатна. Тэр зүгээр л шатах болно. Элэг болон ходоодоо түлэх болно.

Би нэгэн гэр бүлийг мэднэ. Эхнэр нь питта буюу шар давамгай, нөхөр нь капха буюу бадгана голлосон хүмүүс байсан. Нөхөр нь мацаг барьсан. Түүнд сайн үйлчилж байсан. Эхнэр нь мөн мацаг барихаар шийдсэн. Мацаг барьсан. Эрчимт эмчилгээнд орсон. Тархинд нь цус харвасан, шархлаа үүссэн. Ийм учраас өлсөх буюу мацаг барих тал дээр маш болгоомжтой байх хэрэгтэй. Энэ нь зэрвэс харвал гэм зэмгүй зүйл шиг санагдаж болно. Гэтэл ийн мацаг бариснаар өөрсөддөө нилээд хүнд өвчнүүдийг бий болгосон хүмүүс байдаг.
Хэрэв вата буюу хий давамгай хүмүүс мацаг барих аваас тэдний мэдрэлийн систем нь хүнд байдалд орж эхлэдэг. Вата гэдэг нь хий буюу агаар гэсэн утгатай. Биед, организмд нь маш их агаар байгаа гэсэн үг. Тийм хүмүүс нь ерөнхийдөө туранхай хүмүүс байдаг. Тэд хүйтнээс айдаг, ерөнхийдөө хөдөлгөөнтэй талдаа хүмүүс. Вата махбодь бүхий хүмүүс мацаг бариснаар ихэвчлэн нервтдэг, тайван амгалан бус болдог. Бүтэн хоног юу ч идэхгүй байхаар тэдний бүхий л зүйлийн тэнцвэр бүрэн алдагддаг. Ийм учраас мацаг барих нь юу юунаас илүүтэй капха буюу бадгана голлосон хүмүүст илүү зохимжтой. Вата буюу хий давамгай, питта буюу шар давамгай хүмүүст энэ нь төдийлөн зохимжтой бус.
Олон хүмүүс цэвэрлэгээний процедурыг дамжин өнгөрөлгүйгээр өлсөж, мацаг барьж эхлэдэг. Энэ нь мөн л буруу. Яагаад гэвэл гал дүрэлзэн асна, хий нэмэгдэнэ, бүх махбодиуд идэвхижиж эхлэнэ. Тэгээд тэр бүх бохирдлууд биеийн эд эсээр дээшээ өгсөж эхлэнэ. Бүх зүйл бие организмаар дамжин идэвхижин, хөдөлгөөнд орж эхлэнэ. Тэгээд эндээс янз бүрийн асуудал проблемууд үүсэн бий болно. Ийм учраас юуны өмнө цэвэрлэгээний процедурыг дамжин өнгөрвөл сайн. Янз бүрийн ургамлын тусламжтайгаар илүүдэл бохирдлоосоо салах замаар. Зөвхөн үүний дараа л мацаг барьж болно.
Мацаг нь нарийн ама, нарийн сөрөг эмоци, хоолны дараахь нарийн амт зэргийг шатаахад зориулагдсан. Энэ бүхэн биеэс гадагшилна. Харин ургамлууд нь бүдүүн мөн чанар бүхий ама, бүдүүн мөн чанар бүхий шлак хорт бодисуудыг цэвэрлэхэд зориулагдсан байдаг.”
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс
Тайлбар: Ама гэдэг нь биед хуримтлагдсан хортой, хаягдал бодисуудыг хэлж буй.
Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
Users Today : 26
Users Yesterday : 50
Total Users : 28534
Views Today : 44
Views Yesterday : 97