Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 5
Users Today : 10
Users Yesterday : 26
Total Users : 15485
Views Today : 11
Views Yesterday : 35

Ахимсын зарчмыг дагана гэдэг нь нэг ч амьд бодгалийн хөгжилд саад болохгүй байхыг хэлнэ. Хэн нэг нь сүнсний очийг алж устгаж болохгүй юм чинь, тэр ч байтугай биеийг нь устган хөнөөж байлаа ч ингэх боломжгүй болохоор мэдрэхүйгээ хангаж, махыг нь идэхийн тулд түүний биеийг хөнөөхөд буруудах зүйл байхгүй гэж бодох ёсгүй. Өнөө цагийн хүмүүс хангалттай хэмжээний үр тариа, жимс, жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн байсаар байтал амьтны мах идэхэд маш ихээр дурлан татагдаж байна. Угтаа бол хүмүүст амьтдыг алах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Хүн бүхэнд энэ нь хамаатай. Өөр ямар ч сонголтгүй болсон үед хүмүүнийг амьтны мах идэхийг зөвшөөрдөг ч, тухайн амьтныг тахилга өргөл болгосны дараа идэхийг зөвшөөрдөг. Ямартай ч хоол хүнс хангалттай байсаар байгаа тохиолдолд бурханлаг өөрийгөө танин ухаарахуйн зам мөрдөө үнэхээрийн дэвшил гаргахыг хүсч байгаа хүмүүс нь ямар ч тохиолдолд адгуус амьтдад хүч хэрэглэх ёсгүй.

Жинхэнэ ахимса гэдэг нь өөр нэгэн амьд амьтны эволюцийн хөгжилд саад болохгүй байхыг хэлдэг. Адгуус амьтад нь нэг амьтны биеэс нөгөө амьтны биед шилжих замаар эволюци буюу хувьслын шатаар дээш өгсдөг. Амьтныг алж хөнөөснөөр бид түүний тэрхүү хөгжилд нь саад болж байгаа хэрэг юм. Хэрэв ямар нэг амьтан тодорхой тооны өдөр эсвэл тодорхой жилээр тухайн амьтны биед байх ёстой байтал түүнийг алж орхивол тэрээр тэрхүү биед байх хугацаагаа дуусгахын тулд дахин тэр биеийг авдаг. Зөвхөн үүний дараа л өөр биед шилжин төрөх боломжтой болно. Тиймээс бид өөрсдийн хэлээ баярлуулахын тулд адгуус амьтдын хувьслын хөгжилд саад болох ёсгүй. Үүнийг л ахимса гэж нэрлэдэг.

Шрила Прабхупада, Бхагавад-гита. 16.1-3 шүлгийн тайлбар.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Ахимсын зарчмыг дагана гэдэг нь нэг ч амьд бодгалийн хөгжилд саад болохгүй байхыг хэлнэ. Хэн нэг нь сүнсний очийг алж устгаж болохгүй юм чинь, тэр ч байтугай биеийг нь устган хөнөөж байлаа ч ингэх боломжгүй болохоор мэдрэхүйгээ хангаж, махыг нь идэхийн тулд түүний биеийг хөнөөхөд буруудах зүйл байхгүй гэж бодох ёсгүй. Өнөө цагийн хүмүүс хангалттай хэмжээний үр тариа, жимс, жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн байсаар байтал амьтны мах идэхэд маш ихээр дурлан татагдаж байна. Угтаа бол хүмүүст амьтдыг алах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Хүн бүхэнд энэ нь хамаатай. Өөр ямар ч сонголтгүй болсон үед хүмүүнийг амьтны мах идэхийг зөвшөөрдөг ч, тухайн амьтныг тахилга өргөл болгосны дараа идэхийг зөвшөөрдөг. Ямартай ч хоол хүнс хангалттай байсаар байгаа тохиолдолд бурханлаг өөрийгөө танин ухаарахуйн зам мөрдөө үнэхээрийн дэвшил гаргахыг хүсч байгаа хүмүүс нь ямар ч тохиолдолд адгуус амьтдад хүч хэрэглэх ёсгүй. Жинхэнэ ахимса гэдэг нь өөр нэгэн амьд амьтны эволюцийн хөгжилд саад болохгүй байхыг хэлдэг. Адгуус амьтад нь нэг амьтны биеэс нөгөө амьтны биед шилжих замаар эволюци буюу хувьслын шатаар дээш өгсдөг. Амьтныг алж хөнөөснөөр бид түүний тэрхүү хөгжилд нь саад болж байгаа хэрэг юм. Хэрэв ямар нэг амьтан тодорхой тооны өдөр эсвэл тодорхой жилээр тухайн амьтны биед байх ёстой байтал түүнийг алж орхивол тэрээр тэрхүү биед байх хугацаагаа дуусгахын тулд дахин тэр биеийг авдаг. Зөвхөн үүний дараа л өөр биед шилжин төрөх боломжтой болно. Тиймээс бид өөрсдийн хэлээ баярлуулахын тулд адгуус амьтдын хувьслын хөгжилд саад болох ёсгүй. Үүнийг л ахимса гэж нэрлэдэг. Шрила Прабхупада, Бхагавад-гита. 16.1-3 шүлгийн тайлбар. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top