Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 7 7
Users Today : 27
Users Yesterday : 35
Total Users : 14477
Views Today : 41
Views Yesterday : 51

“Бхагавад-гитад” Бурханы Дээд Бодгаль Кришна Өөрөө Өөрийнхөө тухай өгүүлсэн. Харин та, “Эдгээр үгүүд нь үнэхээр Кришнагийнх гэдэгт би яагаад итгэх ёстой гэж? Энэ номыг чинь өөр хэн нэгэн бичсэн байх боломжтой. Тэгээд Кришна айлдсан гээд л” хэмээн эсэргүүцэж болох юм. Үгүй. Учир нь ариун гэгээнтнүүд “Бхагавад-гитагийн” жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрдөг болохоор бид мөн л үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Вьясадева, Нарадагаас эхлүүлээд Раманужачарья, Мадхвачарья, Вишну Свами, Чайтанья Эзэн гэх мэт бурханлаг сурган номлогчид бүгд “Бхагавад-гитагийн” бат ноттойг хүлээн зөвшөөрцгөөж байсан: “Тиймээ, үүнийг Дээд Бурхан Кришна Өөрөө айлдсан” хэмээн. Энэ бол “Бхагавад-гитагийн” жинхэнэ гэдгийн баталгаа. Ариун гэгээнтэн садху нар нь “Бхагавад-гитаг” ариун бичээс хэмээн хүлээн зөвшөөрч байна.

Тэгэхээр энэ нь үнэхээр тийм л гэсэн үг. Энэ бол шалгуур. Энэ бол эрүүл сэтгэлгээний асуудал. Хэрэв хуульчид тодорхой ямар нэг номыг хуулийн эмхэтгэл хэмээн хүлээн зөвшөөрч буй аваас энэ нь үнэхээр тийм гэсэн үг хэмээн ойлгох хэрэгтэй. Харин, “Энэ ном чинь хууль эрх зүйн хүчийг агуулсан гэж би хэрхэн яаж тооцох болж байна?” хэмээн мэдэгдэх нь мунхаг хэрэг болно. Баталгаа нь гэвэл түүнийг хуульчид хүлээн зөвшөөрсөнд оршино. Хэрэв эмч нар ямар нэг номыг бат ноттой эх үүсвэр хэмээн тооцож буй бол энэ нь үнэхээр анагаах ухааны чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн ном юм байна гэдгийг нь бид мэддэг. Үүнтэй адилаар хэрэв ариун гэгээн хүмүүс, “Бхагавад-гитаг” ариун бичээс хэмээн хүлээн зөвшөөрч буй аваас та үүнийг үгүйсгэж чадахгүй. Хоёр шугам буюу рельс нь садху, шастра буюу ариун гэгээн хүн, ариун судар бичиг хоёр юм. Тэгвэл гуру буюу номын багш гэж хэн бэ? Номын багш гэдэг нь өөрөө ариун судар бичээсүүдийг даган баримталдаг, түүнийг сайтар тайлбарлаж чаддаг тийм хүн хэмээн тооцож болно. Садху нь судар номын үнэнийг батладаг, номын багш нь судар номыг даган баримталдаг, түүнийг тайлбарлан ойлгуулдаг хүн юм. Садху, шастра, гуру нь цаг үргэлж өөр хоорондоо нийцэлтэй оршдог. Ариун гэгээн хүмүүс ариун судар номын үг сургаалыг хүлээн зөвшөөрдөг бол гуру нь өөрөө түүний үг сургаалыг амьдралдаа даган хэрэгжүүлж, түүнийг бусдын сайн сайхны тулд таниулан тайлбарладаг. Тэрээр өөр ямар нэг зүйлийн талаар ярьдаггүй. Ариун судар бичээсүүд нь бидний амьдралдаа мөрдлөг болгон даган баримтлах ёстой тэдгээр зүйлсийг өгүүлдэг. Энэ нь яг л шүүх хурал дээр төр засгийн хууль дүрмийг даган баримталдагтай л адил. Тэгэхээр ариун гэгээн хүмүүс, ариун ном судар, номын багш хэмээх энэ гурван рельс дээгүүр та зорчин явж буй аваас таны амьдрал амжилттай болох болно.

 

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан: Балабхадра дас 

“Бхагавад-гитад” Бурханы Дээд Бодгаль Кришна Өөрөө Өөрийнхөө тухай өгүүлсэн. Харин та, “Эдгээр үгүүд нь үнэхээр Кришнагийнх гэдэгт би яагаад итгэх ёстой гэж? Энэ номыг чинь өөр хэн нэгэн бичсэн байх боломжтой. Тэгээд Кришна айлдсан гээд л” хэмээн эсэргүүцэж болох юм. Үгүй. Учир нь ариун гэгээнтнүүд “Бхагавад-гитагийн” жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрдөг болохоор бид мөн л үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Вьясадева, Нарадагаас эхлүүлээд Раманужачарья, Мадхвачарья, Вишну Свами, Чайтанья Эзэн гэх мэт бурханлаг сурган номлогчид бүгд “Бхагавад-гитагийн” бат ноттойг хүлээн зөвшөөрцгөөж байсан: “Тиймээ, үүнийг Дээд Бурхан Кришна Өөрөө айлдсан” хэмээн. Энэ бол “Бхагавад-гитагийн” жинхэнэ гэдгийн баталгаа. Ариун гэгээнтэн садху нар нь “Бхагавад-гитаг” ариун бичээс хэмээн хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр энэ нь үнэхээр тийм л гэсэн үг. Энэ бол шалгуур. Энэ бол эрүүл сэтгэлгээний асуудал. Хэрэв хуульчид тодорхой ямар нэг номыг хуулийн эмхэтгэл хэмээн хүлээн зөвшөөрч буй аваас энэ нь үнэхээр тийм гэсэн үг хэмээн ойлгох хэрэгтэй. Харин, “Энэ ном чинь хууль эрх зүйн хүчийг агуулсан гэж би хэрхэн яаж тооцох болж байна?” хэмээн мэдэгдэх нь мунхаг хэрэг болно. Баталгаа нь гэвэл түүнийг хуульчид хүлээн зөвшөөрсөнд оршино. Хэрэв эмч нар ямар нэг номыг бат ноттой эх үүсвэр хэмээн тооцож буй бол энэ нь үнэхээр анагаах ухааны чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн ном юм байна гэдгийг нь бид мэддэг. Үүнтэй адилаар хэрэв ариун гэгээн хүмүүс, “Бхагавад-гитаг” ариун бичээс хэмээн хүлээн зөвшөөрч буй аваас та үүнийг үгүйсгэж чадахгүй. Хоёр шугам буюу рельс нь садху, шастра буюу ариун гэгээн хүн, ариун судар бичиг хоёр юм. Тэгвэл гуру буюу номын багш гэж хэн бэ? Номын багш гэдэг нь өөрөө ариун судар бичээсүүдийг даган баримталдаг, түүнийг сайтар тайлбарлаж чаддаг тийм хүн хэмээн тооцож болно. Садху нь судар номын үнэнийг батладаг, номын багш нь судар номыг даган баримталдаг, түүнийг тайлбарлан ойлгуулдаг хүн юм. Садху, шастра, гуру нь цаг үргэлж өөр хоорондоо нийцэлтэй оршдог. Ариун гэгээн хүмүүс ариун судар номын үг сургаалыг хүлээн зөвшөөрдөг бол гуру нь өөрөө түүний үг сургаалыг амьдралдаа даган хэрэгжүүлж, түүнийг бусдын сайн сайхны тулд таниулан тайлбарладаг. Тэрээр өөр ямар нэг зүйлийн талаар ярьдаггүй. Ариун судар бичээсүүд нь бидний амьдралдаа мөрдлөг болгон даган баримтлах ёстой тэдгээр зүйлсийг өгүүлдэг. Энэ нь яг л шүүх хурал дээр төр засгийн хууль дүрмийг даган баримталдагтай л адил. Тэгэхээр ариун гэгээн хүмүүс, ариун ном судар, номын багш хэмээх энэ гурван рельс дээгүүр та зорчин явж буй аваас таны амьдрал амжилттай болох болно.   Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан: Балабхадра дас 
Scroll to Top