Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 0
Users Today : 5
Users Yesterday : 26
Total Users : 15480
Views Today : 5
Views Yesterday : 35

Хэргийн учир нь Кришнаг хайрлаж сурах хэрэгтэйд оршино. Үүний тулд тодорхой сургаал заавар, тодорхой аргачлалууд оршдог. Энэ аргыг та бүхнийг мэдээсэй, түүнийг амьдрал дээр хэрэгжүүлээсэй гэдэг үүднээс бид аль болох хичээн ажилладаг. Бид та бүхнийг уриулахаар  залуусаа гадагш гудамжинд илгээдэг. Хэрэв та бүхэн энэ боломжийг ашиглахыг зөвшөөрөх аваас таны амьдрал амжилттай болох болно. Према пум-артха махан.

Хүний амьдрал нь Бурханыг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлэхэд зориулагдсан. Амьдралын бусад бүхий л хэлбэрүүдэд бид өөр ямар нэг зүйлийг хайрлаж байдаг: бид шувуу байх үедээ өөрийн үүрээ хайрладаг байсан, бид зөгий байхдаа өөрийн үүрээ хайрладаг байсан гэх мэт. Шувууд болон зөгийнүүдийг өөрсдийн үр хүүхдээ хайрлахуйд сургах гээд хэрэггүй. Энэ бол жам ёсны үйл. Гэр орноо, эх орноо, эр нөхрөө, эхнэрээ, үр хүүхдээ гэх мэтийг хайрлах энэ бүх хайрын хэлбэрүүд нь их бага ямар нэг хэмжээгээр амьтдын хаант улсад оршин байдаг. Гэвч тийм хайр нь танд аз жаргалыг үл авчрах ба та урам хугаралттай үлдэх болно. Учир нь биемахбодь нь цаг зуурхны бөгөөд тийм төрлийн бүхий л хайрын хэлбэрүүд нь мөн л цаг зуурхны. Түүнчлэн тэр нь өө сэвээс ангид бус. Яагаад гэвэл энэ нь таны болон Кришнагийн хоорондох цэвэр хайрын гажуудсан тусгал төдий юм. Ийм учраас хэрвээ та үнэхээрийн амар амгаланг хүсч буй аваас үнэхээрийн сэтгэл ханамжийг хүсч буй аваас хэрэв та яахаа ч мэдэхгүй самуурал дунд үлдэхийг үл хүсч буй аваас Кришнаг хайрлахыг хичээ. Тэр цагт таны амьдрал амжилттай болох болно. Кришна ухамсрын хөдөлгөөн нь ямар нэг бодож олсон зүйл биш. Бидний зорилго хүмүүсийн толгойг эргүүлэх эсвэл мэхлэх явдал биш. Энэ бол дээд түвшний бат ноттой хөдөлгөөн ба “Бхагавад гита”, “Шримад Бхагаватам”, “Чайтанья-чаритамрита” болон өөр бусад ведийн утга зохиолын бүтээлүүд дээр суурилдаг. Олон олон ариун гэгээнтнүүд Кришна ухамсрыг төгс төгөлдөрт хүргэх арга хэмээн хүлээн зөвшөөрдөг. Үүний тод жишээ бол Чайтанья Эзэн. Түүний онгод хөөрөлтэйгээр дуулж бүжиглэж буй зургийг та бүхэн харсан байх. Та ч мөн энэ урлагт суралцах ёстой. Тэр цагт таны амьдрал амжилттай болох болно. Та ямар нэг хиймэл аргаар хичээллэх, таамаг дэвшүүлэх, толгойгоо гашилгах хэрэггүй… Танд бусдыг хайрлах хандлага хэдийнээ оршин буй. Энэ нь бүх амьд бодгалийн хуьд жам ёсны зүйл юм. Гэвч таны хайр чиглүүлэх ёстой зүгтээ биш өөр зүгт чиглэсэн учраас та урам хугарч, самууралд автаж буй юм. Хэрэв та тэрхүү самуурал дундаа үлдэхийг хүсэхгүй буй аваас хэрэв та үргэжлүүлэн урам хугарахыг хүсэхгүй буй аваас Кришнаг хайрлахыг хчээ. Тэр цагт таны амьдрал амар амгалан, аз жаргалаар дүүрэн бялхаж, таны бүхий л хүсэл биелэж байна гэдгийг мэдрэх болно.

Их баярлалаа.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос (төгсгөл хэсэг)

орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Хэргийн учир нь Кришнаг хайрлаж сурах хэрэгтэйд оршино. Үүний тулд тодорхой сургаал заавар, тодорхой аргачлалууд оршдог. Энэ аргыг та бүхнийг мэдээсэй, түүнийг амьдрал дээр хэрэгжүүлээсэй гэдэг үүднээс бид аль болох хичээн ажилладаг. Бид та бүхнийг уриулахаар  залуусаа гадагш гудамжинд илгээдэг. Хэрэв та бүхэн энэ боломжийг ашиглахыг зөвшөөрөх аваас таны амьдрал амжилттай болох болно. Према пум-артха махан. Хүний амьдрал нь Бурханыг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлэхэд зориулагдсан. Амьдралын бусад бүхий л хэлбэрүүдэд бид өөр ямар нэг зүйлийг хайрлаж байдаг: бид шувуу байх үедээ өөрийн үүрээ хайрладаг байсан, бид зөгий байхдаа өөрийн үүрээ хайрладаг байсан гэх мэт. Шувууд болон зөгийнүүдийг өөрсдийн үр хүүхдээ хайрлахуйд сургах гээд хэрэггүй. Энэ бол жам ёсны үйл. Гэр орноо, эх орноо, эр нөхрөө, эхнэрээ, үр хүүхдээ гэх мэтийг хайрлах энэ бүх хайрын хэлбэрүүд нь их бага ямар нэг хэмжээгээр амьтдын хаант улсад оршин байдаг. Гэвч тийм хайр нь танд аз жаргалыг үл авчрах ба та урам хугаралттай үлдэх болно. Учир нь биемахбодь нь цаг зуурхны бөгөөд тийм төрлийн бүхий л хайрын хэлбэрүүд нь мөн л цаг зуурхны. Түүнчлэн тэр нь өө сэвээс ангид бус. Яагаад гэвэл энэ нь таны болон Кришнагийн хоорондох цэвэр хайрын гажуудсан тусгал төдий юм. Ийм учраас хэрвээ та үнэхээрийн амар амгаланг хүсч буй аваас үнэхээрийн сэтгэл ханамжийг хүсч буй аваас хэрэв та яахаа ч мэдэхгүй самуурал дунд үлдэхийг үл хүсч буй аваас Кришнаг хайрлахыг хичээ. Тэр цагт таны амьдрал амжилттай болох болно. Кришна ухамсрын хөдөлгөөн нь ямар нэг бодож олсон зүйл биш. Бидний зорилго хүмүүсийн толгойг эргүүлэх эсвэл мэхлэх явдал биш. Энэ бол дээд түвшний бат ноттой хөдөлгөөн ба “Бхагавад гита”, “Шримад Бхагаватам”, “Чайтанья-чаритамрита” болон өөр бусад ведийн утга зохиолын бүтээлүүд дээр суурилдаг. Олон олон ариун гэгээнтнүүд Кришна ухамсрыг төгс төгөлдөрт хүргэх арга хэмээн хүлээн зөвшөөрдөг. Үүний тод жишээ бол Чайтанья Эзэн. Түүний онгод хөөрөлтэйгээр дуулж бүжиглэж буй зургийг та бүхэн харсан байх. Та ч мөн энэ урлагт суралцах ёстой. Тэр цагт таны амьдрал амжилттай болох болно. Та ямар нэг хиймэл аргаар хичээллэх, таамаг дэвшүүлэх, толгойгоо гашилгах хэрэггүй… Танд бусдыг хайрлах хандлага хэдийнээ оршин буй. Энэ нь бүх амьд бодгалийн хуьд жам ёсны зүйл юм. Гэвч таны хайр чиглүүлэх ёстой зүгтээ биш өөр зүгт чиглэсэн учраас та урам хугарч, самууралд автаж буй юм. Хэрэв та тэрхүү самуурал дундаа үлдэхийг хүсэхгүй буй аваас хэрэв та үргэжлүүлэн урам хугарахыг хүсэхгүй буй аваас Кришнаг хайрлахыг хчээ. Тэр цагт таны амьдрал амар амгалан, аз жаргалаар дүүрэн бялхаж, таны бүхий л хүсэл биелэж байна гэдгийг мэдрэх болно. Их баярлалаа. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос (төгсгөл хэсэг) орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top