Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 2 8 5
Users Today : 19
Users Yesterday : 20
Total Users : 22285
Views Today : 38
Views Yesterday : 70

Хүний шунал хэдийчинээ их байна, аз хийморь төдийчинээ бага байна. Эрчүүд төсөл хөтөлбөрүүдэд асар их мөнгийг зарцуулдаг ч өөрийн эхнэртээ шинэ ээмэг аваад өгчихдөггүй. Яагаад гэвэл бүх мөнгө нь төсөл хөтөлбөрт нь зарцуулагдсан болохоор аргагүй. Тэгээд тэрээр ийн хэлнэ: “Эхлээд би жаахан мөнгө олоодхоё. Дараа нь чамд ээмэг авч өгнөө”. Нөхөр түүний бүхий л хичээл чармайлт нь амжилтаас хол хөндий, түүний бүх төсөл хөтөлбөр нуран сүйдэх болно гэдгийг ойлгодоггүй. Яагаад гэвэл тэр түүнд ээмэг авч өгөөгүй шүү дээ.

Ягья гэж чухам юу болохыг та мэдэх үү? Ягья гэдэг бол өргөл гэсэн утгатай. Та хэнд өргөл өргөх хэрэгтэй вэ? Таны дэргэд байгаа эмэгтэйд. Тэр танд олон зүйлийг өгсөн. Үр хүүхдүүд болон өөр бусад бүх зүйлсийг. Тийм үү? Тийм байхад танд түүнд ээмэг худалдаж авч өгөх нь харамсалтай байна гэж үү?

Дорно дахинд энэ үнэнийг мэддэг хэдий ч хараахан бүгд мэддэггүй. Гэвч мэддэггүүд нь энэ дагуу үйлддэг. Ийм учраас тийм эрчүүдийн дэргэдэх эмэгтэйчүүд тийм элбэг дэлбэг нөхцөлд байдаг. Энэ бол нэн эртний уламжлал. Надад нэг энэтхэг хүн ийн хэлж байсан билээ: “Хэрэв чи аз хийморийг хүсч буй бол дэргэд тань байгаа эмэгтэйд үргэлж бэлэг бэлэглэж бай. Хэрэв чамд ямар нэг эмэгтэй хүн байдаг л бол түүнд бэлэг өгч бай” хэмээн.

Асуудлын гол нь үнэ мөнгөндөө биш, гол нь бэлэг өгөхдөө оршино. “Тэдэнд бэлэг бэлэглэ. Тэр цагт аз хийморь тан руу ямагт инээмсэглэнэ”. Ингээд би хэлснийх нь дагуу хийсэн, үнэхээр бүх зүйл хэлсэн ёсоор нь болсон.

Эмэгтэйчүүд сэтгэл ханамжтай бус байх аваас тийм ч юмтай болсонгүй, ийм ч юмтай болсонгүй хэмээж байх аваас дараа нь түүнийг тэнд тэнэг гэж хүлээж авч байна гэдгийг ойлгож эхлэнэ. Тэрээр энэ бүхнийг ойлгож эхлэнэ. Дараа нь тэрээр нөхрөө үзэн ядаж эхлэнэ. Ингээд дараагийн шатанд нь тэрээр түүнийг дэмжиж тэтгээд байж чадахгүй нь гэдгээ ойлгоно. Хэрэв тэр эмэгтэй түүнийг дэмжин тэтгэхийг хүсэхгүй болоод ирэхээрээ тэрээр яах вэ? Тэр эмэгтэй хулгай хийж эхлэнэ. Зөв харилцаа үүсээгүй учраас уу? Үгүй. Хайрыг хүлээж аваагүй учраас.

Мөнгө санхүү болон үнсэлт хоёрын хооронд ямар холбоо байдаг вэ? Ямар ч холбоо байхгүй мэт санагдана. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь шууд холбоо хамааралтай… Үнсэлт гэдэг нь юу вэ? Энэ бол анхаарал халамжийн шинж тэмдэг. Энэ нь мөн л бэлэг мөн. Бэлэг өгч болно, үнсэж болно. Энэ хоёрын хооронд ялгаа байхгүй… Эмэгтэй хүн, бэлэг хэлбэрээр, үнсэлт хэлбэрээр, гарыг нь үнсэх хэлбэрээр эрчүүдээс бэлэг хүлээн авах үед эрэгтэй нь түүнд хүндэтгэлээ анхаарлаа илэрхийлэх үед тэр эмэгтэй: “Эр нөхөртөө би яаж туслах вэ?” хэмээн бодож эхлэнэ. Тэр эмэгтэй эр нөхөртөө туслахыг хүсэх үед тэр эмэгтэй чинээлэг байдлыг хүсэх болно. Өөрөөр хэлбэл тэр эмэгтэй зүгээр л хүснэ. Түүнийг чинээлэг байдлыг тийм маягаар хүсээд ирэх үед эрэгтэйд нь аз амжилт ирдэг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: 

Балабхадра дас 

 

Хүний шунал хэдийчинээ их байна, аз хийморь төдийчинээ бага байна. Эрчүүд төсөл хөтөлбөрүүдэд асар их мөнгийг зарцуулдаг ч өөрийн эхнэртээ шинэ ээмэг аваад өгчихдөггүй. Яагаад гэвэл бүх мөнгө нь төсөл хөтөлбөрт нь зарцуулагдсан болохоор аргагүй. Тэгээд тэрээр ийн хэлнэ: “Эхлээд би жаахан мөнгө олоодхоё. Дараа нь чамд ээмэг авч өгнөө”. Нөхөр түүний бүхий л хичээл чармайлт нь амжилтаас хол хөндий, түүний бүх төсөл хөтөлбөр нуран сүйдэх болно гэдгийг ойлгодоггүй. Яагаад гэвэл тэр түүнд ээмэг авч өгөөгүй шүү дээ. Ягья гэж чухам юу болохыг та мэдэх үү? Ягья гэдэг бол өргөл гэсэн утгатай. Та хэнд өргөл өргөх хэрэгтэй вэ? Таны дэргэд байгаа эмэгтэйд. Тэр танд олон зүйлийг өгсөн. Үр хүүхдүүд болон өөр бусад бүх зүйлсийг. Тийм үү? Тийм байхад танд түүнд ээмэг худалдаж авч өгөх нь харамсалтай байна гэж үү? Дорно дахинд энэ үнэнийг мэддэг хэдий ч хараахан бүгд мэддэггүй. Гэвч мэддэггүүд нь энэ дагуу үйлддэг. Ийм учраас тийм эрчүүдийн дэргэдэх эмэгтэйчүүд тийм элбэг дэлбэг нөхцөлд байдаг. Энэ бол нэн эртний уламжлал. Надад нэг энэтхэг хүн ийн хэлж байсан билээ: “Хэрэв чи аз хийморийг хүсч буй бол дэргэд тань байгаа эмэгтэйд үргэлж бэлэг бэлэглэж бай. Хэрэв чамд ямар нэг эмэгтэй хүн байдаг л бол түүнд бэлэг өгч бай” хэмээн. Асуудлын гол нь үнэ мөнгөндөө биш, гол нь бэлэг өгөхдөө оршино. “Тэдэнд бэлэг бэлэглэ. Тэр цагт аз хийморь тан руу ямагт инээмсэглэнэ”. Ингээд би хэлснийх нь дагуу хийсэн, үнэхээр бүх зүйл хэлсэн ёсоор нь болсон. Эмэгтэйчүүд сэтгэл ханамжтай бус байх аваас тийм ч юмтай болсонгүй, ийм ч юмтай болсонгүй хэмээж байх аваас дараа нь түүнийг тэнд тэнэг гэж хүлээж авч байна гэдгийг ойлгож эхлэнэ. Тэрээр энэ бүхнийг ойлгож эхлэнэ. Дараа нь тэрээр нөхрөө үзэн ядаж эхлэнэ. Ингээд дараагийн шатанд нь тэрээр түүнийг дэмжиж тэтгээд байж чадахгүй нь гэдгээ ойлгоно. Хэрэв тэр эмэгтэй түүнийг дэмжин тэтгэхийг хүсэхгүй болоод ирэхээрээ тэрээр яах вэ? Тэр эмэгтэй хулгай хийж эхлэнэ. Зөв харилцаа үүсээгүй учраас уу? Үгүй. Хайрыг хүлээж аваагүй учраас. Мөнгө санхүү болон үнсэлт хоёрын хооронд ямар холбоо байдаг вэ? Ямар ч холбоо байхгүй мэт санагдана. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь шууд холбоо хамааралтай… Үнсэлт гэдэг нь юу вэ? Энэ бол анхаарал халамжийн шинж тэмдэг. Энэ нь мөн л бэлэг мөн. Бэлэг өгч болно, үнсэж болно. Энэ хоёрын хооронд ялгаа байхгүй… Эмэгтэй хүн, бэлэг хэлбэрээр, үнсэлт хэлбэрээр, гарыг нь үнсэх хэлбэрээр эрчүүдээс бэлэг хүлээн авах үед эрэгтэй нь түүнд хүндэтгэлээ анхаарлаа илэрхийлэх үед тэр эмэгтэй: “Эр нөхөртөө би яаж туслах вэ?” хэмээн бодож эхлэнэ. Тэр эмэгтэй эр нөхөртөө туслахыг хүсэх үед тэр эмэгтэй чинээлэг байдлыг хүсэх болно. Өөрөөр хэлбэл тэр эмэгтэй зүгээр л хүснэ. Түүнийг чинээлэг байдлыг тийм маягаар хүсээд ирэх үед эрэгтэйд нь аз амжилт ирдэг. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн:  Балабхадра дас   
Scroll to Top