Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 1 9 6 1
Users Today : 0
Users Yesterday : 24
Total Users : 1961
Views Today :
Views Yesterday : 43
Spread the love

Тойруу замаар олон хоног

Туйлж явна уу өөрөө мэд

Уулын жимээр цөөхөн хоног

Уйлж давна уу өөрөө мэд

 Харанхуй ойгоор олон хоног

Галгиулж явна уу өөрөө мэд

Хадтай уулаар цөөхөн хоног

Халгаж туулна уу өөрөө мэд

Хөлгүй далайгаар олон хоног

Хөвж явна уу өөрөө мэд

Хөлөг онгоцоор цөөхөн хоног

Сэлж гарна уу өөрөө мэд

Цэцэгт талаар олон хоног

Цэнгэж явна уу өөрөө мэд

Бэрх жимээр цөөхөн хоног

Бэргэж явна уу өөрөө мэд

Тайгын нуруугаар олон хоног

Тааваараа явна уу өөрөө мэд

Шивээ жимээр цөөхөн хоног

Ширвээтэж туулна уу өөрөө мэд

Тойруу хол зам чинь

Тоймгүй зугаа олонтой

Хавханд хөлөө гишгэвэл

Гарах арга муутай

Урт холын зам чинь

Ужиг цэнгэл олонтой

Урхинд хөлөө гишгэвэл

Мултрах арга муутай

Уулын өндөр жим чинь

Уршигт зовлон олонтой ч

Зорьсон бүхнээ бодохоор

Зогсох газар багатай

Хадтай өндөр жим чинь

Харшлах зовлон олонтой ч

Өмнөх зорилгоо бодохоор

Үдлэх газар багатай

2013-01-13

Балабхадра дас

Spread the loveТойруу замаар олон хоног Туйлж явна уу өөрөө мэд Уулын жимээр цөөхөн хоног Уйлж давна уу өөрөө мэд  Харанхуй ойгоор олон хоног Галгиулж явна уу өөрөө мэд Хадтай уулаар цөөхөн хоног Халгаж туулна уу өөрөө мэд Хөлгүй далайгаар олон хоног Хөвж явна уу өөрөө мэд Хөлөг онгоцоор цөөхөн хоног Сэлж гарна уу өөрөө мэд Цэцэгт талаар олон хоног Цэнгэж явна уу өөрөө мэд Бэрх жимээр цөөхөн хоног Бэргэж явна уу өөрөө мэд Тайгын нуруугаар олон хоног Тааваараа явна уу өөрөө мэд Шивээ жимээр цөөхөн хоног Ширвээтэж туулна уу өөрөө мэд Тойруу хол зам чинь Тоймгүй зугаа олонтой Хавханд хөлөө гишгэвэл Гарах арга муутай Урт холын зам чинь Ужиг цэнгэл олонтой Урхинд хөлөө гишгэвэл Мултрах арга муутай Уулын өндөр жим чинь Уршигт зовлон олонтой ч Зорьсон бүхнээ бодохоор Зогсох газар багатай Хадтай өндөр жим чинь Харшлах зовлон олонтой ч Өмнөх зорилгоо бодохоор Үдлэх газар багатай 2013-01-13 Балабхадра дас
Scroll to Top