Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 1 5 2
Users Today : 3
Users Yesterday : 29
Total Users : 14152
Views Today : 3
Views Yesterday : 50

Судар бичгийн ишлэлээс

 Үнээг хайрлан хамгаалах нь хамаг дэлхийн бурханлаг болон материаллаг түвшний уналт доройтлоос хамгаалах цорын ганц хамгийн чухал арга зам юм.

Үнээг зүгээр л өсгөн үржүүлж хайрлан гамнаснаар ямар нэгэн нэмэлт чармайлтгүй бурханлаг үр ашгийг олж авч болдог. Учир нь үнээ бол бүхний дээд бодгаль Шри Кришнад брахман мэт үнэлэгдэж хайрын татдаг ажээ.

Сударт : Намо брахманая девая го брахмана хитай ча жагад дхитаяа кришнаяа говиндая намо намах  “Хайрт бурхан минь, та бээр үнээ болон брахманад төдийгүй бүхий л амьд оршнолуудад сайн сайхныг хүсэгч билээ. /Вишну пурана 1.19.65/”

Бурхан Кришна, Бүхний Дээд Бодгал нь брахманы соёл болон үнээг бүхнээс илүү хамгаалагч билээ. Уг бодгалиудыг үл ухамсарлан, үл хүндлэх аваас хэн бээр бурхныг үл ухаарч чадна мөн уг  мэдлэгийг үл агуулах аваас   хэн нэгний үйлдэн буй буянлаг болон хүмүүнлэг үйл нь амжилтанд хүрдэггүй.

Үхэрчид болон үнээдэд Кришна бол хамгийн сайн найз нь. Түүний Гокулад өрнүүлэх  зугаа цэнгэл нь үнээд болон  брахмануудад үргэлж аз жаргалыг бэлэглэдэг.  Үнэндээ брахманы баяр цэнгэл нь үнээдээс үргэлж хоёр дугаарт тавигддаг. Учир нь хүн бүр түүний тусламжтайгаар бүхий л хүндрэл бэрхшээлийг даван туулж, трансцендентал түвшинд оршдог. ШБ 10.8.16

Кришна Шримад Бхагаватамд : Надад та нар хүндэтгэл бишрэлээ илэрхийлэхийн тулд үнээдэд тэжээлэг үр тариа болон өвс өгч мөн вайшнавуудадтай нөхөрсөг найзын харилцаа тогтоож магтан алдаршуулж байх ёстой хэмээн айлдсан байдаг.  ШБ 11.11.43

Хүний нийгэмд хангалттай хэмжээний үр тариа болон үнээтэй байхад л бүхий л эдийн засгийн асуудлаа хүндрэл бэрхшээлээс ангид шийдэж болдог. Энэ хоёроос бусад зүйлийн төлөө хөөцөлдөх нь өөрт заяагдсан ховорхон хүн төрлөө алдаж, үнэт цагаа дэмий үрж буй хэрэг болдог. Бурхан Кришна өөрийн биеэрээ үнээд болон бухыг хэрхэн хамгаалах талаар худалдаачид буюу вайши нарт үзүүлдэг. Смртид өгүүлснээр үнээ бол бухын эх нь харин бух бол  хүн төрөлхтөний эцэг. Үнээ бол ээж, учир нь тугал эхээ хөхөхөд сүү гарч хүн төрөлхтөн үүнийг ашигладаг. Үүнтэй адил бух мөн л бидний эцэг, яг л эцэг хүн үр хүүхдээ тэжээхийн тулд хэрхэн ажилладаг шиг бух газар хагалах үйлэнд оролцдог. Хүн төрөлхтөн аав ээжээ устган үгүй хийснээр өөрийн сүнсээ ч мөн давхар устгаж байдаг. ШБ 3.2.29

Үнээний сүү  нь мөн хүний өсөлт хөгжилтөд хүчтэй нөлөөлдөг. Биеэ ямар хоол хүнсээр тэтгэж байх нь гол биш харин сүү нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлөн бурханлаг мэдлэг хүртэхэд тусалдаг үндсэн бүтээгдэхүүн юм. Иргэншсэн хүн төрөлхтөнг  жимс, хүнсний ногоо, үр тариа, элсэн чихэр, сүүгүйгээр төсөөлөх аргагүй билээ.

 

Бурхан Кришнагийн жишээ

Бүхний Дээд Бодгал Кришна болон Бурхан Баларама энэ дэлхий дээр бууж ирэх үедээ үнээ болон бухыг хайрлан хамгаалах  болон үйлчлэх нь хичнээн чухал болохыг биечлэн үзүүлж бидэнд сургаалиа үлдээсэн. Кришнаг өөрөөр бас Гопала /үнээг хамгаалагч/, мөн Говинда /үнээдийг баясгагч / гэж нэрлэх агаад үргэлж лимбэ барин аялгуут сайхан эгшгээрээ үнээдийг баясгадаг байсан  харин Баларама газар тариаланг хүндэтгэн үздэг байсан учраас үргэлж зээтүү гартаа барьж явдаг байжээ. Иймээс энэ 2 ах дүү криши- ракша/бухыг хамгаалж,  газар тариаланд ашиглах/, го- ракша буюу үнээдийг хамгаалагч гэсэн дүр төрхийг бий болгосон. ШБ 10.5.20

“Үнээнд хүндэтгэл бишрэлээ илэрхийлснээр бишрэлтэн урьд үйлдэж байсан нүгэлт үйлийн үр дүнгээс ангижирдаг” /Сканда Пурана /

Вриндаваны үнээд Кришнагийн гайхам сайхан үнээдтэй өрнүүлж байсан зугаа цэнгэлийг үргэлж санагдуулдаг. Үнээнд үйлчилснээр хэн бээр ч бурханлаг ач тусыг хүртдэг. Зүгээр л үнээнд үр тариа өгөх, пужа өргөх болон хүзүүн доор нь маажихад л Бүхний дээд бодгал Шри Говиндагийн анхаарлыг татдаг. Гаутамияа тантрад ч мөн  үүнийг батлан өгүүлдэг.

Йашода,  Рохини ээж болон бусад ахлах гопи нар  үнээдээс хайрт хүү Шри Кришнаг хамгаалахыг хүсэн даллан дууджээ.

Тайлбар:

Кришна аюул гамшгаас хамгаалагдан эсэн мэнд байгаад Йашода, Рохини болон бусад ахлах гопи нар ихэд баяр хөөрийг мэдэрсэн. Үүнээс бид эмэгтэйчүүд үр хүүхдээ зүгээр л үнээнд даатган хамгаалуулах ёстой гэдгийг ухаарч болно. Энд тайлбарласан шиг үнээ нь бидний үр хүүхдүүдийг бүхий л муу зүйлсээс хамгаалдаг байх нь. Үнээг хайрлан хамгаалах олон төрлийн   урлаг байдгийг одоо хүн бүр уг мартжээ.

Бхагават Гитад Кришна: Криши- но ракша- вигьям- вайшиа- карма свабхаважав /БГ 18.44/. Одоог хүртэл Вриндаваны ойр орчимд амьдрах иргэд үнээг хайрлан хамгаалснаар л аз жаргал дүүрэн амьдарч байна. Тэд аргалыг цуглуулан түлшэнд ашиглахаас гадна хангалттай хэмжээний үр тариа сүүн бүтээгдэхүүн ашиглан эдийн засгийн бүхий л асуудлаа шийддэг . Мөн үнээний шээс болон аргал нь  эмийн үнэт чанарыг агуулдаг. ШБ 10.6.19

Хүүхдийг үнээний шээсээр угаасны дараа духнаас эхлэн биеийн 12 хэсэгт нь бурханы ариун нэр алдрыг хэлж тилака тависнаар хүүхэд бүрэн хамгаалагддаг байна. ШБ 10.6.20

Энэтхэгт  орчин үеийн соёл иргэншлийг сайн судлаагүй  энгийн тосгоны эмэгтэй хүүхдээ хэрхэн үнээний шээс болон аргалаар хамгаалах талаар мэдлэгтэй байдаг. Хүн бүр үүнийг судлах хэрэгтэй учир нь энэ бол ведийн соёлын нэг хэсэг юм.

Шрила Рупа говсами :  Радхика үнээнд маш хайртай. Бяцхан тугалны хэл өвсний хурц  ирмэгт зүсэгдэхэд уйлж аз жаргалгүй болон улаан кункумаар шархыг анагаадаг гэжээ.

 

Удирдагч бүрийн үүрэг харицлага.

Аугаа хаан Махараж Парикшит аялан явж байхдаа нэгэн эр бухын хөлийг цохин гэмтээж байхыг хараад түүнд зохих шийтгэлийг ноогдуулжээ. Үнээ болон бухыг алах болон гэмтээх  нь хамгийн том алдас юм. Төгс төгөлдөр хаан Парикшит үнээг хамгаалахын ач холбогдлыг сайтар ухаарсан нэгэн байв.

Орчин цагийн эмгэнэл

Энэ цөвүүн цаг үед  амьдран буй  оюун ухаант төрөлхөн ЭЭЖ болсон үнээг нядлах олон нядалгааны газах байгуулж буй нь хэвийн зүйл мэт болжээ.

Дээр дурдсан Махараж Парикшит болон бусад гэгээнтнүүд ойролцоогоор 5000 жилийн өмнө Наймисараняа хэмээх газар аугаа чин бишрэлтэн Сута Госвамийн сургааль айлдварыг сонсож байв. Сута Госвами : цөвүүн цагийн үед хүмүүс үнээг нядлах газар байгуулан тэднийг иднэ гэхэд энэ мэдээг сонссон гэгээнтнүүд цочролд орж байжээ. Өнөөдөр удирдагчид үнээг хамгаалахын оронд нядалгааны газруудыг дэмжиж буйг эдгээр гэгээнтнүүд  харсан бол юу болох байсан бол?

 

Бидний үүрэг хариуцлага

Дээр дурсанчлан үнээ болон бух нь  хүн төрөлхтөнд бүхий л сайн сайхныг авчрагч учраас  эдгээр 2 амьтдыг хайрлан хамгаалах нь маш чухал юм. Харамсалтай нь сүүлийн үеийн статистик судалгаагаар энэтхэгт 1 өдөрт 60.000, харин АНУ-д 7 хоногт 159.500 үнээг нядалж буй гэсэн судалгаа гарчээ. Энэ аймшигт нүгэл нь бидэнд маш том аюул занал авчрах болно. Хүмүүс өөрсдийн эдийн засгийн хөгжил гэгч зүйлдээ хичнээн их гай барцад авчирч буйгаа төсөөлөхгүй байгаа. Тэд үнээ болон бухыг зүгээр л хүндэтгэн харахад хичнээн их аз жаргал буй болохыг ухаараагүй  байна. Энэ баримт нь байгалийн хууль юм.

 

ИСККОН- ы  үнээ хамгаалахад гүйцэтгэж буй үүрэг.

АЧ. Бхактиведанта Свами Прабхупада, Олон улсын Кришнагийн байгуулгыг үүсгэгч ачарья   үнээг хайрлан хамгаалах нь хичнээн чухал болохыг  шавь нартаа зааж сургажээ. Түүний урам зориг, итгэл найдварын хүчээр түүний шавь нар дэлхий даяар үнээг хамгаалах Гошалануудыг сайн дураараа үүсгэн байгуулж үйл ажилгаагаа явуулж байна.

 

Вриндаван дах ИСККОНы Бхактиведанта Свами Гошала

1976 онд Шрила Прабхупада Бхактиведанта Свами Гошала-г Вриндаваны Кришна  Баларам мандирт үүсгэн байгуулсан байна. Рамана Рети хэмээх зөөлөн элстэй газар нь Кришна Баларама нарын үнээдээ хариулах дуртай газрын нэг байв.

Уг Гошалад үнээ бух болон тугалыг хайрлан өсгөж үржүүлдэг байна. 10 үнээтэйгээр үйл ажилгаагаа эхэлсэн уг гошала одоо 300 гаруй  үнээ болон бухтай болсон байна. Эдгээр амьтад хэдий хөгшин болсон ч нядалгааны газарт хүргэгдэн очдоггүй.

 

Орчуулсан: Т.Цэвэлмаа

URL: http://www.goshala.com/cow-protection/

Судар бичгийн ишлэлээс Үнээг хайрлан хамгаалах нь хамаг дэлхийн бурханлаг болон материаллаг түвшний уналт доройтлоос хамгаалах цорын ганц хамгийн чухал арга зам юм. Үнээг зүгээр л өсгөн үржүүлж хайрлан гамнаснаар ямар нэгэн нэмэлт чармайлтгүй бурханлаг үр ашгийг олж авч болдог. Учир нь үнээ бол бүхний дээд бодгаль Шри Кришнад брахман мэт үнэлэгдэж хайрын татдаг ажээ. Сударт : Намо брахманая девая го брахмана хитай ча жагад дхитаяа кришнаяа говиндая намо намах  “Хайрт бурхан минь, та бээр үнээ болон брахманад төдийгүй бүхий л амьд оршнолуудад сайн сайхныг хүсэгч билээ. /Вишну пурана 1.19.65/” Бурхан Кришна, Бүхний Дээд Бодгал нь брахманы соёл болон үнээг бүхнээс илүү хамгаалагч билээ. Уг бодгалиудыг үл ухамсарлан, үл хүндлэх аваас хэн бээр бурхныг үл ухаарч чадна мөн уг  мэдлэгийг үл агуулах аваас   хэн нэгний үйлдэн буй буянлаг болон хүмүүнлэг үйл нь амжилтанд хүрдэггүй. Үхэрчид болон үнээдэд Кришна бол хамгийн сайн найз нь. Түүний Гокулад өрнүүлэх  зугаа цэнгэл нь үнээд болон  брахмануудад үргэлж аз жаргалыг бэлэглэдэг.  Үнэндээ брахманы баяр цэнгэл нь үнээдээс үргэлж хоёр дугаарт тавигддаг. Учир нь хүн бүр түүний тусламжтайгаар бүхий л хүндрэл бэрхшээлийг даван туулж, трансцендентал түвшинд оршдог. ШБ 10.8.16 Кришна Шримад Бхагаватамд : Надад та нар хүндэтгэл бишрэлээ илэрхийлэхийн тулд үнээдэд тэжээлэг үр тариа болон өвс өгч мөн вайшнавуудадтай нөхөрсөг найзын харилцаа тогтоож магтан алдаршуулж байх ёстой хэмээн айлдсан байдаг.  ШБ 11.11.43 Хүний нийгэмд хангалттай хэмжээний үр тариа болон үнээтэй байхад л бүхий л эдийн засгийн асуудлаа хүндрэл бэрхшээлээс ангид шийдэж болдог. Энэ хоёроос бусад зүйлийн төлөө хөөцөлдөх нь өөрт заяагдсан ховорхон хүн төрлөө алдаж, үнэт цагаа дэмий үрж буй хэрэг болдог. Бурхан Кришна өөрийн биеэрээ үнээд болон бухыг хэрхэн хамгаалах талаар худалдаачид буюу вайши нарт үзүүлдэг. Смртид өгүүлснээр үнээ бол бухын эх нь харин бух бол  хүн төрөлхтөний эцэг. Үнээ бол ээж, учир нь тугал эхээ хөхөхөд сүү гарч хүн төрөлхтөн үүнийг ашигладаг. Үүнтэй адил бух мөн л бидний эцэг, яг л эцэг хүн үр хүүхдээ тэжээхийн тулд хэрхэн ажилладаг шиг бух газар хагалах үйлэнд оролцдог. Хүн төрөлхтөн аав ээжээ устган үгүй хийснээр өөрийн сүнсээ ч мөн давхар устгаж байдаг. ШБ 3.2.29 Үнээний сүү  нь мөн хүний өсөлт хөгжилтөд хүчтэй нөлөөлдөг. Биеэ ямар хоол хүнсээр тэтгэж байх нь гол биш харин сүү нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлөн бурханлаг мэдлэг хүртэхэд тусалдаг үндсэн бүтээгдэхүүн юм. Иргэншсэн хүн төрөлхтөнг  жимс, хүнсний ногоо, үр тариа, элсэн чихэр, сүүгүйгээр төсөөлөх аргагүй билээ.   Бурхан Кришнагийн жишээ Бүхний Дээд Бодгал Кришна болон Бурхан Баларама энэ дэлхий дээр бууж ирэх үедээ үнээ болон бухыг хайрлан хамгаалах  болон үйлчлэх нь хичнээн чухал болохыг биечлэн үзүүлж бидэнд сургаалиа үлдээсэн. Кришнаг өөрөөр бас Гопала /үнээг хамгаалагч/, мөн Говинда /үнээдийг баясгагч / гэж нэрлэх агаад үргэлж лимбэ барин аялгуут сайхан эгшгээрээ үнээдийг баясгадаг байсан  харин Баларама газар тариаланг хүндэтгэн үздэг байсан учраас үргэлж зээтүү гартаа барьж явдаг байжээ. Иймээс энэ 2 ах дүү криши- ракша/бухыг хамгаалж,  газар тариаланд ашиглах/, го- ракша буюу үнээдийг хамгаалагч гэсэн дүр төрхийг бий болгосон. ШБ 10.5.20 “Үнээнд хүндэтгэл бишрэлээ илэрхийлснээр бишрэлтэн урьд үйлдэж байсан нүгэлт үйлийн үр дүнгээс ангижирдаг” /Сканда Пурана / Вриндаваны үнээд Кришнагийн гайхам сайхан үнээдтэй өрнүүлж байсан зугаа цэнгэлийг үргэлж санагдуулдаг. Үнээнд үйлчилснээр хэн бээр ч бурханлаг ач тусыг хүртдэг. Зүгээр л үнээнд үр тариа өгөх,
Scroll to Top