Би, хууль бус машины бизнес эрхэлдэг нэг эмэгтэйг таньдаг байсан юм. Гэтэл түүний дарга нь холоос буудуулаад нас барчихжээ. Тэр эмэгтэй надаас: “Яагаад ийм явдал тохиолчдихов ? Тэр хүн уг нь их нэр хүндтэй хүн байсан, түүний амьдралын бүх зүйл нь сайн сайхан байсан. Гэтэл яагаад түүнийг хөнөөчихөв?” хэмээн асуусан юм. Би түүнд, мунхаг харанхуйн хүч түүнд нөлөөлсөн байнаа гэж хэлсэн. Хэрэв хүн хууль бус бизнес эрхлэх аваас түүний амь нас үргэлж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх болно. Түүнд хөнөөгдөхгүй байх маш бага магадлал бий.
Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд цагаасаа өмнө буюу зуурдаар нөгчих маш өндөр магадлалтай байдаг гэсэн үг. Хэн ч цааш амьдраад байж чадахгүй. Магадгүй энэ нь зөвхөн Бурханы өршөөлөөр л боломжтой. Гэвч хэрэв хүн мунхгийн хүчний нөлөөнд орох аваас хэн ч цагаасаа өмнө нас нөгчиж болзошгүй байдаг. Онгоцны ослоор ч юм уу эсвэл өөр ямар нэг шалтгаанаар. Магадгүй энэ нь төрөхөөсөө л оноогдсон үхэл байж болно эсвэл магадгүй зуурдын байж болно. Аль нь вэ гэдгийг хэрхэн яаж тодорхойлох вэ? Хэрэв хүн цэвэр ариуны буюу буяны төлөвт байж, нас нөгчсөн бол энэ нь цаг нь болсоон гэсэн үг.
Харин хэрэв хүн мунхгийн харанхуйн нөлөөнд байсан аваас ихэвчлэн энэ нь зуурдын буюу цагаасаа өмнөх үхэл байдаг. Хүмүүнийг мунхагт оршин буйг хэрхэн яаж тодорхойлох вэ? Үүний тулд түүний найз нөхдийг, түүний хийдэг ажлыг, түүний гэр бүлийг, түүний дурлан сонирхдог зүйлийг л харахад болчихно.
Ийм маягаар хувь тавилан хүнд чухам юу болоод буйн учрыг ойлгох боломж олголгүй аз жаргалыг нь устгадаг.
Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс
Бэлтгэсэн: Балабхадра дас