Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62
 Янтра нь гариг эрхсийн болон тусгай ямар нэг сахиулсан тэнгэрийн энергийн диаграмм юм.  Янтраг талисман, мандал гэх мэтээр нэрлэх нь ч бий. Гариг эрхсийн сөрөг нөлөөг саармагжуулах,

материаллаг болон бурханлаг хүсэл зорилгыг биелүүлэхэд янтрын гүйцэтгэх үүрэг онцгой байр суурийг эзэлнэ. Зорилго зориулалтаасаа хамаараад янтрын олон төрөл зүйл байдаг ба янтрууд нь бизнест амжилт гаргах, дайснаа ялан дийлэх, эд баялаг, хөрөнгө хогшлыг авч ирэх, эрүүл мэндийг сайжруулах гэх мэтээр таны амьдралын зорилгыг биелүүлэх, асуудал бэрхшээлийг даван туулахад туслана. Эрдэнийн чулуунаас ялгаатай нь ямар нэг сөрөг үр дагавар үзүүлдэггүй. Ялангуяа мантраг нь хамт уншвал илүү хурдан үр дүнгээ өгдөг. Бүх янтрагуудыг тусгай хома, пуджа, ягьяа гэх мэт зан үйлийг хийж идэвхижүүлсэн байдаг.

Эдгээр янтра нь:

–         Судалгаан дээр үндэслэгдсэн тэгш зөв диаграмм, геометрийн хэлбэр дүрстэй

–         Цэвэр, нягт нямбай бүрэн зөв сийлбэрлэгдсэн

–         22 каратын цэвэр алтан бүрмэл. Бараг ихэнхи янтра нь алтадмал. Алт ба мөнгөн янтрууд нь үйлчлэх үр нөлөөний хувьд мод ба зэс янтрануудаас хэд дахин хүчтэй нөлөө үзүүлдэг.

–         Бүх зан үйл тахилга зэргийг гүйцэтгэж энергижүүлсэн

–         Зөв байрлуулж, зөв суурилуулвал 100% эерэг үр дүн авч ирнэ .

Янтра нь хир хурдан үйлчлэх вэ?

Энэ нь ихэвчлэн дунджаар 45 орчим хоног байдаг. Зарим янтра бараг шууд л үр дүнгээ өгч эхэлдэг. Энэ нь тухайн хүний кармын боловсролтоос хамаарна. Эд хөрөнгө, баялагийн янтра нь ялангуяа аажим аажмаар үр нөлөөгөө өгнө. Мөргөгч эсвэл зүүгчээс тодорхой тэвчээр, итгэл хүлээлтийг шаардана. Ялангуяа Кубер янтра тэр даруй үр дүнгээ өгдөггүй. Аажим, баттайгаар үр нөлөөгөө өгдөг нь батлагдсан.

Янтра нь төрөл зүйл, удирдах тэнгэрүүдээрээ ялгарахаас гадна ширээн дээр байрлуулах, зүүх гэх мэтээр ялгаатай байдаг.

–         Гэр эсвэл албан тасалгаа, дэлгүүр, шүтээний орчимдоо байрлуулах янтрууд 3х3 болон 5х5 харьцаатай.

–         Түрийвчний болон мөнгөний хайрцаг, мөнгө хадгалах саванд хийх янтра

–         Хүзүүнд зүүх янтра

Янтрагууд нь мантра унших цаг зав муутай, нөгөө талаас мантрын үг авиаг зөв уншиж чадахгүй хүмүүст илүү тохирно.

Зарим нэг янтрын үр нөлөөлөл, шид чадвараас дурдвал:

Ганеша янтра – Бизнесийн саад бэрхшээл арилгах, аз хийморь дуудах, нэр төр, алдар гавьяа олох, мөргөж байгаа хүнийхээ бүх хүслийг биелүүлэх ба нэр нөлөө байр суурь ахиж дэвшихэд туслана.

Хануман янтра – Бүх төрлийн буг, ад албин, хий үзэгдлүүдийг даран устгагч. Адын гаралтай өвчин эмгэг, буруу зуршил, архи дарсанд донтох зэрэгт хэрэглэнэ. Мөн дайсны хорлол, хар цагаан хэл амнаас хамгаална. Эрч хүч, хүч чадал хайрлана. Эр зориг бэлэглэнэ.

Махамритйунжаяа янтра – Бүх төрлийн өвчин эмгэг, айдас түгшүүр, гаригсын сөрөг нөлөөлөл, буг чөтгөр, ад албины хорлол зэргээс хамгаалах зорилгоор хэрэглэнэ.

Маха-Лакшми янтра – Эд баялаг, хөрөнгө санхүүг сайжруулна.

Шри Янтра – Бүхий л материаллаг хүслийг биелэхэд туслах ба бүх хүслийг сансрын эрч хүчний тусламжтайгаар биелэхэд туслана.

Кувер-янтра – Сахиулсан тэнгэрүүдийн эрдэнэсийн санг сахин хамгаалагч, “жасын нярав”  Куберын энэ янтраг зүүж шүтэгч нь өөрийн хүссэн эд баялагтаа хүрэх боломжийг  якшуудын эзэн Куберын адислалаар олж авна.

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Янтра нь гариг эрхсийн болон тусгай ямар нэг сахиулсан тэнгэрийн энергийн диаграмм юм.  Янтраг талисман, мандал гэх мэтээр нэрлэх нь ч бий. Гариг эрхсийн сөрөг нөлөөг саармагжуулах, материаллаг болон бурханлаг хүсэл зорилгыг биелүүлэхэд янтрын гүйцэтгэх үүрэг онцгой байр суурийг эзэлнэ. Зорилго зориулалтаасаа хамаараад янтрын олон төрөл зүйл байдаг ба янтрууд нь бизнест амжилт гаргах, дайснаа ялан дийлэх, эд баялаг, хөрөнгө хогшлыг авч ирэх, эрүүл мэндийг сайжруулах гэх мэтээр таны амьдралын зорилгыг биелүүлэх, асуудал бэрхшээлийг даван туулахад туслана. Эрдэнийн чулуунаас ялгаатай нь ямар нэг сөрөг үр дагавар үзүүлдэггүй. Ялангуяа мантраг нь хамт уншвал илүү хурдан үр дүнгээ өгдөг. Бүх янтрагуудыг тусгай хома, пуджа, ягьяа гэх мэт зан үйлийг хийж идэвхижүүлсэн байдаг. Эдгээр янтра нь: –         Судалгаан дээр үндэслэгдсэн тэгш зөв диаграмм, геометрийн хэлбэр дүрстэй –         Цэвэр, нягт нямбай бүрэн зөв сийлбэрлэгдсэн –         22 каратын цэвэр алтан бүрмэл. Бараг ихэнхи янтра нь алтадмал. Алт ба мөнгөн янтрууд нь үйлчлэх үр нөлөөний хувьд мод ба зэс янтрануудаас хэд дахин хүчтэй нөлөө үзүүлдэг. –         Бүх зан үйл тахилга зэргийг гүйцэтгэж энергижүүлсэн –         Зөв байрлуулж, зөв суурилуулвал 100% эерэг үр дүн авч ирнэ . Янтра нь хир хурдан үйлчлэх вэ? Энэ нь ихэвчлэн дунджаар 45 орчим хоног байдаг. Зарим янтра бараг шууд л үр дүнгээ өгч эхэлдэг. Энэ нь тухайн хүний кармын боловсролтоос хамаарна. Эд хөрөнгө, баялагийн янтра нь ялангуяа аажим аажмаар үр нөлөөгөө өгнө. Мөргөгч эсвэл зүүгчээс тодорхой тэвчээр, итгэл хүлээлтийг шаардана. Ялангуяа Кубер янтра тэр даруй үр дүнгээ өгдөггүй. Аажим, баттайгаар үр нөлөөгөө өгдөг нь батлагдсан. Янтра нь төрөл зүйл, удирдах тэнгэрүүдээрээ ялгарахаас гадна ширээн дээр байрлуулах, зүүх гэх мэтээр ялгаатай байдаг. –         Гэр эсвэл албан тасалгаа, дэлгүүр, шүтээний орчимдоо байрлуулах янтрууд 3х3 болон 5х5 харьцаатай. –         Түрийвчний болон мөнгөний хайрцаг, мөнгө хадгалах саванд хийх янтра –         Хүзүүнд зүүх янтра Янтрагууд нь мантра унших цаг зав муутай, нөгөө талаас мантрын үг авиаг зөв уншиж чадахгүй хүмүүст илүү тохирно. Зарим нэг янтрын үр нөлөөлөл, шид чадвараас дурдвал: Ганеша янтра – Бизнесийн саад бэрхшээл арилгах, аз хийморь дуудах, нэр төр, алдар гавьяа олох, мөргөж байгаа хүнийхээ бүх хүслийг биелүүлэх ба нэр нөлөө байр суурь ахиж дэвшихэд туслана. Хануман янтра – Бүх төрлийн буг, ад албин, хий үзэгдлүүдийг даран устгагч. Адын гаралтай өвчин эмгэг, буруу зуршил, архи дарсанд донтох зэрэгт хэрэглэнэ. Мөн дайсны хорлол, хар цагаан хэл амнаас хамгаална. Эрч хүч, хүч чадал хайрлана. Эр зориг бэлэглэнэ. Махамритйунжаяа янтра – Бүх төрлийн өвчин эмгэг, айдас түгшүүр, гаригсын сөрөг нөлөөлөл, буг чөтгөр, ад албины хорлол зэргээс хамгаалах зорилгоор хэрэглэнэ. Маха-Лакшми янтра – Эд баялаг, хөрөнгө санхүүг сайжруулна. Шри Янтра – Бүхий л материаллаг хүслийг биелэхэд туслах ба бүх хүслийг сансрын эрч хүчний тусламжтайгаар биелэхэд туслана. Кувер-янтра – Сахиулсан тэнгэрүүдийн эрдэнэсийн санг сахин хамгаалагч, “жасын нярав”  Куберын энэ янтраг зүүж шүтэгч нь өөрийн хүссэн эд баялагтаа хүрэх боломжийг  якшуудын эзэн Куберын адислалаар олж авна.   Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top