Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

 Аюурведэд эрүүл мэндийг тухайн бодгалийн бүтэц эвдэгдээгүй, бие организмын бүх функцууд хамгийн шилдэг байдлаар ажиллаж байгаа төлөв гэж үздэг. Энэ төлөвт хүн биемахбодийн, сэтгэл санааны, сүнслэг байдлын хувьд тэнцвэрт байдалд оршино. Аюурведийн их мастерууд болох Чарака, Вагбхата нар эрүүл төлөв байдлыг дараахь байдлаар тодорхойлсон байдаг:

–         Бүх гурван доша хувь пракритигийн хувьд тэнцвэртэй оршдог.

–         Бүх долоон эд (дхату) хүч ба бүрэн бүтэн байдлын зохих түвшинд оршдог.

–         Хоол боловсруулах гал (агни) тэнцвэртэй байж, үүний үр дүнд хоолны дуршил, хоол боловсруулалт, хоол шингээлт сайн байгаа.

–         Хэрэгцээгүй бодисууд (маалууд) боловсруулагдан, тогтмол зайлуулагдаж байгаа.

–         Мэдрэхүйн эрхтнүүд хэвийн ажиллаж, ухаан санаа тайван амгалан байж, хүн аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч байгаа.

Өвчин нь дээр өгүүлсэн эрүүл мэндийн эдгээр критерүүдийн эсрэг байдлаар илрэнэ. Өвчин гэдэг бол доша, дхату, агни, мал зэргийн тэнцвэр алдагдсан тэр төлөв байдал юм. Энэ үед хүн дотооддоо ч, гадаад хүрээлэн буй орчинтойгоо харьцах байдал нь ч тэнцвэрээс гарсан байдаг. Тэрээр таагүй мэдрэмж болон азгүйтлийг мэдрэнэ.

      Аюурведийн анагаах ухаанд эрүүл төлөв байдал нь амьдралын зөв хэлбэрийг даган баримталж байгаа хүний жам ёсны төлөв байдал гэж үздэг. Гэвч үүний зэрэгцээ түүнд хөндлөнгийн хорт нөлөө (хор, зэр зэвсэг гэх мэт), өвчний хүнд хөнгөн нь тухайн хүний зан чанар болон амьдралын хэв маягаас хамаардаггүй төрөлхийн болон олдмол өвчин эмгэг нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иймэрхүү өвчин эмгэг нь  сөрөг муу үйлийн үр эсвэл асуруудын нөлөөллөөс үүдэлтэй байдаг гэж үзнэ. ..

     Өвдсөн төлөв бол дошагуудын жам ёсны харьцаа хэмжээ алдагдсан явдал юм. Аюурведэд өгүүлснээр, хэрэв та жам ёсоороо, эгэл жирийн, цэвэр байдлаар амьдарч байгаа бол организмын эрүүл энерги нь хэзээ ямагт сүйтгэн сөнөөх энергиэ давамгайлан ноёлох болно гэж үздэг. Байгаль нь угаас эмх замбараагүй байдлаас эмх цэгц эв нэгдэл рүү хөдлөж байдгийн дээр эрүүлжих бүх систем нь энэ процессыг зүгээр л хурдасгах стратеги байдаг. Хэдийгээр эрүүлжих хүчтэй жам ёсны хандлага байдаг ч та бид хаа сайгүй өвчтэй зовлонтой хүмүүийг харсаар. Энэ нь дошагуудын тэнвэр алдагдсан болон өөр зарим нэг шалтгаануудаас үүдэлтэй.

    Аюурведэд хүний бүх өвчнийг долоон ангилалд хувааж авч үздэг:

  1. Удмын болон үйлийн үрийн өвчлөл

Арьсны өвчин, нейрогумараль өвчлөлүүд, чихрийн шижин, хавдар, одой, гемофиль, альгеймерийн өвчин, юу юуны өмнө удамшлын хүчин зүйлүүдээс буюу эртний анагаан эмчлэгч нарын хэлдгээр эцгийн сперм, эхийн өндгөн эсийн гажигаас үүсэлтэй астма гэх мэт өвчнүүд.

    Хоолны шингэц муудах, буруу зан авир, мансууруулах зүйлст татагдах, сүйтгэгч сэтгэл санааны төлөв буюу стресстэй нөхцөл байдал гэх мэт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өсч үржих элементүүдэд нөлөөлж эцэст нь үр удмын гажгаар төгсдөг. Үйлийн үрийн чанартай өвчлөл нь урьд урьдны төрлүүдэд бий болсон үйлийн үрийн үр дагаврын илрэлтэй шууд холбоотой байдаг.

  1. Эхийн хэвлийд байхдаа олж авсан өвчин

Ийм өвчлөл нь ихэвчлэн жирэмсэн байх үеийн эхийн буруу зуршлууд, зөв бус хооллолт,  зан байдлаас үүсэн бий болдог.

    Хэрэв эхийн хооллолт болон зан байдал вата буюу хийн төлвийг муутгавал ураг нь үзэмжгүй муухай төрөх болно: жишээ нь бөгтөр, сохор, одой гэх мэт. Хэрэв питта буюу шар ихэдвэл халзрах, арьсны шар пигментийг бий болгоно. Капха буюу бадгана ихэдвэл альбинизм(меланины пигментийн төрөлхийн дутагдал. Үүнээс болж арьс улайх, нүдний эргэн тойрон солонголог, пигментлэг хүрээ үүснэ. Орч) үүсдэг.

  1. Бие махбодийн шалтгаан бүхий өвчлөл

Замбараагүй хооллолт болон буруу зан байдал нь гурван дошагийн буюу гурван гунын тогтворгүй байдлыг бий болгодог.

      Иймээс биемахбодийн тэнвэр алдагдалт нь хоёр төрлийн байна: биеийн болон сэтгэл санааны гэсэн.

  1. Осол гэмтлийн шалтгаантай өвчлөл

Бүх төрлийн гадаад болон дотоод гэмтэл. Гадаад гэмтэлд организмд хурц, иртэй, хатуу эд зүйлээр нөлөөлөх, адгуус амьтан, хортон шавьжинд хатгуулах, хазуулах гэх мэт багтана.

  Дотоод гэмтэл нь хэт ачаалал авах, стрессээс үүдэлтэй.

  1. Улирлын мөн чанартай

Уур амьсгалын нөхцөл өөрчлөгдсөнөөс үүсдэг өвчлөлүүд орно.

Заримдаа бие организм гэнэтийн уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицож чаддаггүй: цочир хүйтрэх нь ханиад хүрэх, үе мөч шархирч өвдөх гэх мэт байдлыг авч ирдэг. Цочир халах нь наранд цохиулах, өндөр халуурах, чичрэг гэх мэт өвчнийг үүсгэж болно.

  1. Байгалийн, халдварт, бурханлаг чанартай өвчлөлүүд

Байгалийн гамшигууд болох цахилгаан, аянга, газар хөдлөлт, усны үер болон байгалийн далд хорон хүчний нөлөөнөөс үүсэн бий болдог.

    Мөн эр, эмийн харьцаанаас болон биемахбодь ойр байснаас үүсч бий болдог. Мөн хоол хүнсээр болон  эдлэж хэрэглэдэг эд зүйлүүд болох ор дэвсгэр, хувцас, алчуур, гоо сайхны хэрэглэл гэх мэтээр дамжин халдварладаг өвчнүүд.

   Түүнчлэн хардалт, бардам зан, атаархал, уйтгар гунигаас үүсч бий болдог өвчнүүд багтана.

  1. Жам ёсны буюу насны аясаар ирэх өвчлөлүүд

Бүх хүмүүс өлсөх, цангах, нойр, өтлөх, үхэхүйг туулж өнгөрөөдөг. Бие организмын функциональ, органик, жам ёсны өөрчлөлтүүдээс шалтгаалж үүсдэг өвчлөлүүд энэ ангилалд орно.

    Аюурведийн их мастерууд дээр дурдсан өвчний шинжүүдийг үнэлж цэгнэхийг хичээдэг ба өвчнийн жинхэнэ мөн чанар, үүслийн шалтгаанд онцгой ач холбогдол өгдөг. Энэ нь урьдчилан сэргийлэх болон эмчлэх хамгийн зөв зүйтэй аргыг тодорхойлоход маш чухал. Эсрэг тохиолдолд тодорхой эмчилгээний арга хэрэгсэл хэрэглээд ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй ба уг өвчин архагшихгүй гэсэн баталгааг өгч чадахгүй.
“Чикитса” хэмээх санскрит үг нь эмчлэн анагаахуй гэсэн утгатай үг бөгөөд хүний эрүүл байх төлөв байдлыг хариуцдаг хүчин зүйлүүдийн хооронд тэнцвэртэй байдал тогтоох, дошагуудын тэнцвэрт байдлыг буцаан сэргээхэд шаардлагатай янз бүрийн эмчилгээний арга, эмчилгээний хэрэгсэл зэргийг хэрэглэх арга зүй юм.

“Аюурведийн анагаагч мантрууд”номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 Аюурведэд эрүүл мэндийг тухайн бодгалийн бүтэц эвдэгдээгүй, бие организмын бүх функцууд хамгийн шилдэг байдлаар ажиллаж байгаа төлөв гэж үздэг. Энэ төлөвт хүн биемахбодийн, сэтгэл санааны, сүнслэг байдлын хувьд тэнцвэрт байдалд оршино. Аюурведийн их мастерууд болох Чарака, Вагбхата нар эрүүл төлөв байдлыг дараахь байдлаар тодорхойлсон байдаг: –         Бүх гурван доша хувь пракритигийн хувьд тэнцвэртэй оршдог. –         Бүх долоон эд (дхату) хүч ба бүрэн бүтэн байдлын зохих түвшинд оршдог. –         Хоол боловсруулах гал (агни) тэнцвэртэй байж, үүний үр дүнд хоолны дуршил, хоол боловсруулалт, хоол шингээлт сайн байгаа. –         Хэрэгцээгүй бодисууд (маалууд) боловсруулагдан, тогтмол зайлуулагдаж байгаа. –         Мэдрэхүйн эрхтнүүд хэвийн ажиллаж, ухаан санаа тайван амгалан байж, хүн аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч байгаа. Өвчин нь дээр өгүүлсэн эрүүл мэндийн эдгээр критерүүдийн эсрэг байдлаар илрэнэ. Өвчин гэдэг бол доша, дхату, агни, мал зэргийн тэнцвэр алдагдсан тэр төлөв байдал юм. Энэ үед хүн дотооддоо ч, гадаад хүрээлэн буй орчинтойгоо харьцах байдал нь ч тэнцвэрээс гарсан байдаг. Тэрээр таагүй мэдрэмж болон азгүйтлийг мэдрэнэ.       Аюурведийн анагаах ухаанд эрүүл төлөв байдал нь амьдралын зөв хэлбэрийг даган баримталж байгаа хүний жам ёсны төлөв байдал гэж үздэг. Гэвч үүний зэрэгцээ түүнд хөндлөнгийн хорт нөлөө (хор, зэр зэвсэг гэх мэт), өвчний хүнд хөнгөн нь тухайн хүний зан чанар болон амьдралын хэв маягаас хамаардаггүй төрөлхийн болон олдмол өвчин эмгэг нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иймэрхүү өвчин эмгэг нь  сөрөг муу үйлийн үр эсвэл асуруудын нөлөөллөөс үүдэлтэй байдаг гэж үзнэ. ..      Өвдсөн төлөв бол дошагуудын жам ёсны харьцаа хэмжээ алдагдсан явдал юм. Аюурведэд өгүүлснээр, хэрэв та жам ёсоороо, эгэл жирийн, цэвэр байдлаар амьдарч байгаа бол организмын эрүүл энерги нь хэзээ ямагт сүйтгэн сөнөөх энергиэ давамгайлан ноёлох болно гэж үздэг. Байгаль нь угаас эмх замбараагүй байдлаас эмх цэгц эв нэгдэл рүү хөдлөж байдгийн дээр эрүүлжих бүх систем нь энэ процессыг зүгээр л хурдасгах стратеги байдаг. Хэдийгээр эрүүлжих хүчтэй жам ёсны хандлага байдаг ч та бид хаа сайгүй өвчтэй зовлонтой хүмүүийг харсаар. Энэ нь дошагуудын тэнвэр алдагдсан болон өөр зарим нэг шалтгаануудаас үүдэлтэй.     Аюурведэд хүний бүх өвчнийг долоон ангилалд хувааж авч үздэг: Удмын болон үйлийн үрийн өвчлөл Арьсны өвчин, нейрогумараль өвчлөлүүд, чихрийн шижин, хавдар, одой, гемофиль, альгеймерийн өвчин, юу юуны өмнө удамшлын хүчин зүйлүүдээс буюу эртний анагаан эмчлэгч нарын хэлдгээр эцгийн сперм, эхийн өндгөн эсийн гажигаас үүсэлтэй астма гэх мэт өвчнүүд.     Хоолны шингэц муудах, буруу зан авир, мансууруулах зүйлст татагдах, сүйтгэгч сэтгэл санааны төлөв буюу стресстэй нөхцөл байдал гэх мэт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өсч үржих элементүүдэд нөлөөлж эцэст нь үр удмын гажгаар төгсдөг. Үйлийн үрийн чанартай өвчлөл нь урьд урьдны төрлүүдэд бий болсон үйлийн үрийн үр дагаврын илрэлтэй шууд холбоотой байдаг. Эхийн хэвлийд байхдаа олж авсан өвчин Ийм өвчлөл нь ихэвчлэн жирэмсэн байх үеийн эхийн буруу зуршлууд, зөв бус хооллолт,  зан байдлаас үүсэн бий болдог.     Хэрэв эхийн хооллолт болон зан байдал вата буюу хийн төлвийг муутгавал ураг нь үзэмжгүй муухай төрөх болно: жишээ нь бөгтөр, сохор, одой гэх мэт. Хэрэв питта буюу шар ихэдвэл халзрах, арьсны шар пигментийг бий болгоно. Капха буюу бадгана ихэдвэл альбинизм(меланины пигментийн төрөлхийн дутагдал. Үүнээс болж арьс улайх, нүдний эргэн тойрон солонголог, пигментлэг хүрээ үүснэ. Орч) үүсдэг. Бие махбодийн шалтгаан бүхий өвчлөл Замбараагүй хооллолт болон буруу зан байдал нь гурван дошагийн буюу гурван гунын тогтворгүй
Scroll to Top