Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 9 8 8 9
Users Today : 20
Users Yesterday : 32
Total Users : 9889
Views Today : 33
Views Yesterday : 43

Эрдэнийн сан субашидаас

 

Сайн муу хоёр хүнд ав адил туславч

Санаж хойно ачлах нь ер адил үгүй

Сайн муу хоёр газар тариа тарихад адил боловч

Сайтар ургаж боловсрохдоо их ялгаатай мэт.

 

Эрхэм сайн хүнд өчүүхэн тус хүргэвч

Үүрд түүнийг марталгүй явж магад ачилъюу

Эрт цагт ундаассан хаанд нэгэн долоогоно өгсөн хүн

Эцэст нь тэр хааны төрийн хагасыг эзэлсэн үлгэр мэт.

гэсэнтэй зохилдох үлгэр нь:

Урьд нэгэн оронд эцэг хөвгүүн хоёр байснаас эцэг нь үхэхдээ: “Хөвгүүн минь ээ!. Одоо би үхэх тул чи сайн ноёныг шүтэн, сайн хүнтэй ханилан, муустай бүү нөгц” гэжээ. Хойно тэр хөвүүн тэнсэхийн тулд нэгэн муу хааныг шүтээд түшмэл нь болж  нэгэн муу гэргий авав. Тэгээд хаантай ойд явж байтал нэгэн барс хаан руу үсэрч  ирсэнд илдээрээ цавчиж алав. Түүнд хаан баясаж “Чи надад амийг өгсөн их ачтан болов” гэв. Тэгээд тэр хүн хааны нэг бүжигч тогосыг хулгайлж нуугаад өөр нэгэн тогосыг гэртээ авч ирээд гэргийдээ ийн өгүүлэв. Энэ хаанд би тэр мэт ачилсан боловч миний ачийг үл санах тул хааны энэ тогосыг алж идсүгэй гэж хэлээд алж махыг нь идэв. Гэтэл хаан миний тогосыг олж өгсөн хүнд их шан өгнө гэж зарласанд түүний гэргий нь хаанд бүх учрыг хэлж гэнэ. Хаан тэр түшмэлийг дуудаж, Чи миний тогосыг алж идсэн чинь үнэн үү гэсэнд тэр түшмэл “үнэн” гэжээ. Гэтэл хаан нь “Албат хүн эзэндээ ачлал үйлдсэнд ачийг хариулах хэрэг юун. Үүнийг алагтун”гэв. Тэндээс тэр түшмэл хаан, гэргий хоёрынхоо мууг мэдээд хааны тогосыг өгөөд өөр оронд явав.

Тэндээс нэгэн сайн хааны түшмэл болоод нэгэн муу гэргийг авав. Хаантайгаа цуг ойд явж байтал ус олдохгүй хаан туйлдан ядарч ихэд ундаасчээ. Түүнд түшмэл нь “Тэнгэр эзэн зооглож болох бол надад гурван долоогоно байна” гэж өгсөнд хаан баясаж зооглоод “ надад амийг өгсөн мэт их ачтан болов” гэв. Хойно түшмэл хааны хөвгүүнийг нэгэн газар нуугаад хувцас чимгийг нь гэртээ аваачиж гэргийдээ “Энэ хаан хөвгүүний хувцас чимэг юм. Нуугтун гэв. Гэтэл хаан миний хөвгүүнийг олж өгсөн хүнд их шан өгнө гэж зарласанд түшмэлийн гэргий хөвгүүний чимгийг хаанд үзүүлж чиний түшмэл түүнийг алжээ гэсэнд хаан түшмэлийг дуудуулж “чи юунд миний хөвгүүнийг алав гэсэнд түшмэл миний ачийг үл санасны тулд билээ гэв. Хаан ямар ач билээ гэсэнд долоогоно барьснаа  өгүүлэв. Хаан:Тэр үнэн билээ. Хайртай хүү минь мөн ч гэлээ нэг долоогоны хариу болтугай. Хоёрдахь долоогоны хариуд охиноо чамд гэргий болгон өгье. Гуравдугаарын хариуд миний төрийн хагасын автугай гэв. Тэгтэл түшмэл хаанд сөгдөн мөргөж ийн өгүүлрүүн:Тэнгэр мэт эзэнд өчүүхэн хүндлэл үйлдээд ачлал хариуг санаж яахан болох. Дээд хөвгүүнийг би юуны тул хорлох билээ гээд хаан хөвгүүнийг авчирч хаан өргөв.Тэгээд ямар ч шан авалгүй нэг насаараа тэр хаандаа хүндлэл үзүүлэв гэнэ.

 

Эрдэнийн сан субашидаас   Сайн муу хоёр хүнд ав адил туславч Санаж хойно ачлах нь ер адил үгүй Сайн муу хоёр газар тариа тарихад адил боловч Сайтар ургаж боловсрохдоо их ялгаатай мэт.   Эрхэм сайн хүнд өчүүхэн тус хүргэвч Үүрд түүнийг марталгүй явж магад ачилъюу Эрт цагт ундаассан хаанд нэгэн долоогоно өгсөн хүн Эцэст нь тэр хааны төрийн хагасыг эзэлсэн үлгэр мэт. гэсэнтэй зохилдох үлгэр нь: Урьд нэгэн оронд эцэг хөвгүүн хоёр байснаас эцэг нь үхэхдээ: “Хөвгүүн минь ээ!. Одоо би үхэх тул чи сайн ноёныг шүтэн, сайн хүнтэй ханилан, муустай бүү нөгц” гэжээ. Хойно тэр хөвүүн тэнсэхийн тулд нэгэн муу хааныг шүтээд түшмэл нь болж  нэгэн муу гэргий авав. Тэгээд хаантай ойд явж байтал нэгэн барс хаан руу үсэрч  ирсэнд илдээрээ цавчиж алав. Түүнд хаан баясаж “Чи надад амийг өгсөн их ачтан болов” гэв. Тэгээд тэр хүн хааны нэг бүжигч тогосыг хулгайлж нуугаад өөр нэгэн тогосыг гэртээ авч ирээд гэргийдээ ийн өгүүлэв. Энэ хаанд би тэр мэт ачилсан боловч миний ачийг үл санах тул хааны энэ тогосыг алж идсүгэй гэж хэлээд алж махыг нь идэв. Гэтэл хаан миний тогосыг олж өгсөн хүнд их шан өгнө гэж зарласанд түүний гэргий нь хаанд бүх учрыг хэлж гэнэ. Хаан тэр түшмэлийг дуудаж, Чи миний тогосыг алж идсэн чинь үнэн үү гэсэнд тэр түшмэл “үнэн” гэжээ. Гэтэл хаан нь “Албат хүн эзэндээ ачлал үйлдсэнд ачийг хариулах хэрэг юун. Үүнийг алагтун”гэв. Тэндээс тэр түшмэл хаан, гэргий хоёрынхоо мууг мэдээд хааны тогосыг өгөөд өөр оронд явав. Тэндээс нэгэн сайн хааны түшмэл болоод нэгэн муу гэргийг авав. Хаантайгаа цуг ойд явж байтал ус олдохгүй хаан туйлдан ядарч ихэд ундаасчээ. Түүнд түшмэл нь “Тэнгэр эзэн зооглож болох бол надад гурван долоогоно байна” гэж өгсөнд хаан баясаж зооглоод “ надад амийг өгсөн мэт их ачтан болов” гэв. Хойно түшмэл хааны хөвгүүнийг нэгэн газар нуугаад хувцас чимгийг нь гэртээ аваачиж гэргийдээ “Энэ хаан хөвгүүний хувцас чимэг юм. Нуугтун гэв. Гэтэл хаан миний хөвгүүнийг олж өгсөн хүнд их шан өгнө гэж зарласанд түшмэлийн гэргий хөвгүүний чимгийг хаанд үзүүлж чиний түшмэл түүнийг алжээ гэсэнд хаан түшмэлийг дуудуулж “чи юунд миний хөвгүүнийг алав гэсэнд түшмэл миний ачийг үл санасны тулд билээ гэв. Хаан ямар ач билээ гэсэнд долоогоно барьснаа  өгүүлэв. Хаан:Тэр үнэн билээ. Хайртай хүү минь мөн ч гэлээ нэг долоогоны хариу болтугай. Хоёрдахь долоогоны хариуд охиноо чамд гэргий болгон өгье. Гуравдугаарын хариуд миний төрийн хагасын автугай гэв. Тэгтэл түшмэл хаанд сөгдөн мөргөж ийн өгүүлрүүн:Тэнгэр мэт эзэнд өчүүхэн хүндлэл үйлдээд ачлал хариуг санаж яахан болох. Дээд хөвгүүнийг би юуны тул хорлох билээ гээд хаан хөвгүүнийг авчирч хаан өргөв.Тэгээд ямар ч шан авалгүй нэг насаараа тэр хаандаа хүндлэл үзүүлэв гэнэ.  
Scroll to Top