Тэгэхээр Кришна ухамсар нь бидний суурь мөн чанар юм… Тэр хэдийнээ оршин буй. Гэвч энэ мөчид, бид майятай, материаллаг эрчимтэй хүрэлцсэний улмаас Кришнаг мартсан. Кршна бхулийа жива бхога-ванча каре. Энэхүү марталт нь бид энэ материаллаг ертөнцөд жаргаж цэнгэх гэсэн хүслээр маань дамжин илэрдэг. Бхога-ванча. Бүгд л энэ материаллаг ертөнцөд өөр өөрсдийн боломжийн хирээр жаргаж цэнгэхээр хичээж байдаг. Тиймээс л энэ ертөнцийг материаллаг ертөнц хэмээн нэрлээд буй. Харин Кришна ухамсар бүхий хүмүүс нь энэ материаллаг ертөнцөөр жаргаж цэнгэх гэж оролддоггүй. Тэд бүх зүйлийг Кришнад үйлчлэхүйтэй нэгтгэх гэж хичээж байдаг. Үүнд л ялгаа нь оршино. Анасактасйа вишаянатхархам упаюнжатах.

Энэ мэтчилэн, бид Кришна-прасад иддэг. Бүгд л иддэг. Бид ч мөн иддэг. Гэхдээ бид шуудхан идчихдэггүй. Бид ямар ч хоол бэлдсэн бай, юу ч авсан бай юуны түрүүнд түүнийгээ Кришнад өргөдөг. Яагаад гэвэл бид боддог, бид энэ тухай эргэцүүлж боддог. Бүх зүйл Кришнад харьяалагдаг нь бодит үнэн. Кришна бидэнд бүгдийг өгсөн. Та цагаан будаа, дал(вандуй), улаан буудай зэргийг үйлдвэртээ үйлдвэрлээд бий болгочихож чадахгүй. Мөн жимснүүдийг, сүүг ч. Энэ бүхнийг Кришна өгдөг. Эко бахунам видадхати каман. Тэр өгдөг. “Тиймээ, энэ бүхнийг Кришна өгсөөн” гэж хүн хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бүхэн Кришнад харьяалагддаг. Тэгэхээр юуны түрүүнд Кришнад өргөхийг минь зөвшөөр. Дараа нь прасад идэхийг минь зөвшөөр. Энэ л Кришна ухамсар юм. Үүнд хэцүү юу байна? Үүнийг хүн бүгд хийж чадна.
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын лекцээс.
1973. 01.04. Бомбей.
Users Today : 19
Users Yesterday : 57
Total Users : 33149
Views Today : 22
Views Yesterday : 82