Сачинандана Свами
“Хурдлаарай! – түргэл, Жалди /хурдал/ Тэд ирж байна – байшиндаа ороод хаалгаа сайн түгж, тэгээд тэднийг явтал битгий гарч ир” хэмээсээр манай хөршүүд хар хурдаараа зугтав. Ийм зүйлийг би урьд нь харж байгаагүй билээ.
Хэдэн хормын дараа Радхакундын зэргэлдээх тайван амгалан орших талбай 100 гаруй сармагчингаар дүүрч орхив. Тэднийг энэ удаа хөөж явуулна гэдэг бол утгатай хэрэг байлаа. Халдварт өвчин тараах магадлал бүхий олон тооны сармагчингууд тэдэнд дунд үзэгдэв.
Тэднийг би хаалганы шилээр хэрхэн тэр газрыг бусниулж байхыг харж хэсэг зогслоо:
Хувцасны хэцэн дээр байсан дхотиг /энэтхэгийн уламжлалт өмсгөл/ авч хэдэн хэсэг болгон тастаж, нарнаас хамгаалж босгосон сүүдрэвчийг орилолдон, бахдал дүүрэн унагаж байв. Тэдний нэг нь агуулахын өрөөний хаалгыг эвдэн орж, Итали гоймон гаргаж ирэхэд нөгөө хэд нь булаахаар тэмүүлнэ. Удалгүй гоймонгийн төлөө ширүүн тулаан өрнөж, нэгийн эсрэг арван таван дайсан этгээд гарч ирсэн байлаа. Хаа сайгүй их дуу чимээ, орилоон хашгиралдаан, бэлгийн харьцаа зэрэг бүхий л үйл нэг дор болж байлаа. Энэ бүх үзэгдэлд сармагчин бүр өөрийн дүрдээ итгэн нухацтай байдал гаргах нь үнэхээр инээдтэй бас сүртэй ч мэт санагдана.
Гэтэл хэдхэн хормын дараа тэд талбайг орхин, дахин амар амгалан ноёрхов.
Энэ бүхэнд надад ухаанаа хянаж сурахад тус болох юм шиг санагдав. Энэ газарт, Радха Кундад Жапа – Ариун нэрийг давтан хэлэх үеэр заримдаа миний ухаан яг л эдгээр сармагчид адил болж орхидог. Ухаан ямар нэгэн материаллаг бодлууд сэтгэл санаанд оруулж ирээд, ямар их гүн сэтгэгдэл үлдээдгийг саналаа. Зарим бодол яг л эдгээр сармагчингууд шиг – хорлон сүйтгэж, аюул гамшиг дагуулахаар галзуу. Гэхдээ сайн мэдээ нь : энэ бүх бодлууд бол Би биш.
Зүрхнийхээ гүнд буй ариун газрыг дурсан санахуйд эдгээр бодлуудыг цонхны цаанаас, аюул заналгүй газраас тольдон харах мэт санагдана. Ингэснээр эдгээр таагүй бодлууд замхаран алга болж буйг та ажиглах болно.
/Бурханы Өршөөлт Сачинандана Свами – Кришнагийн ухамсрын шавь авдаг Ариун гэгээнтэн /
Эдгээр дөрвөн алхмыг хийснээр та зүрхнийхээ тэрхүү Ариун дагшин оршихуй руу нэвтрэх болно:
- Би бол мөнхийн сүнс, ийнхүү бодсоноор, үүнийгээ санаснаар Би амар амгалан болдог.
- Би зүрх сэтгэлээ Ариун газар Вриндаван болгодог, ингэснээр сэтгэл минь Ариусдаг.
- Дараа Бурханлаг номын багшаа эсхүл Мөнхийн тэнгэрлиг хосуудыг урьж, зүрхнийхээ ариун газарт тэдэнтэй хамт залбирч, мантрагаа уншдаг.
- Би энэ газраас хэзээ ч гарахгүй, хэрвээ гарах хэрэгтэй бол бүхий л зүйлсд нэг хэвийн хандаж, материаллаг оршихуйн саад бэрхшээлээс улбаалан сандарч тэвдэхгүй.
Оролдоод үзээрэй. Үр дүнгийн харахын тулд тодорхой хугацаа, дадал шаардагдах байх.
Гаурав Кришна Госвами надад саяхан Вриндаваны Ариун дагшин орон зайн тухай өгүүлсэн юм:
Эргэн тойрноо бүү аж – танд садаа болно
Бүү доош хар – та сэтгэлээр унах болно
Гэхдээ үргэлжид над руу Кришна руу харж бай, та баяр баясгаланг мэдрэх болно.
Одоо түүхийнхээ хамгийн сонирхолтой хэсэг рүү нь орьё. Тэдгээр сармагчингуудыг галзуурч байхыг харах зууртаа би тэдэн дунд хүзүүндээ улаан уяатай нэгэн байхыг тогтоож авсан юм. Монш байхад нь хүүхдүүд зүггүйттэн зүүсэн оосор биз. Тэрээр бүх эрхийг барьж, удирагч нь бололтой санагдав.
Өнөөдөр би Радхакундаг гороолж явахдаа Радха Дамодара сүмийн урд талбайд түүнийг дахин харлаа. Тэрээр мөргөлчдийн үлдээсэн зулны цөгцийг барин гүнгэрваа дах Шүтээний урдуур тойрон алхаж аратика /зул өргөх үйл/ хийж байв.
Тэрээр намайг хармагцаа сүмээс аажуухан гарч явав. Сармагчин өөрийн нөгөө нүүрээ ийнхүү харуулсан ба ийм зүйл зөвхөн Вриндаванд л тохиох боломжтой.
Орчуулсан Цэвэлмаа