Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Нэг удаа нэгэн алдартай химич над дээр ирээд, “Химийн шинжлэх ухааны хөгжил, ерөнхийдөө манай шинжлэх ухааны хөгжил дэвшил нохой шиг хуцаж сурсан хүнтэй адил. Эргэн тойронд жинхэнээсээ хуцаж буй үй түмэн нохойнууд бий. Гэвч хэн ч тэднийг үл тооно. Харин хүн хуцах урлагт суралцах аваас үүнийг харах гэж маш олон тооны хүмүүс ирдэг. Тэр ч байтугай зүгээр л хуурмаг нохойн хуцахыг үзэх гэж билетийг нь арав эсвэл хорин доллараар худалдаж авч байх жишээтэй. Манай шинжлэх ухааны хөгжил дэвшил үүнтэй адил” хэмээн хүлээн зөвшөөрч байсан. Хэрэв хүн байгаль дээрхи зүйлсийг дуурайж жишээ нь нохой шиг хуцдаг болсон байлаа гэхэд хүмүүс түүнийг нь үзэх гэж хошуурцгаах ба тэр ч байтугай түүнд мөнгө төлдөг. Харин жинхэнэ нохойн хуцах нь хэнд ч сонин биш. Эдгээр “агуу” мэхлэгч эрдэмтэд, амьдралыг бий болгочихно хэмээн тунхаглахуйд хүмүүс тэднийг магтан сайшааж, тэдэнд элдэв шагналыг гардуулдаг.

Харин Бурханы бүтээн бий болгосон төгс процессын үр дүнд хором мөч бүрд сая сая амьд бодгалиуд төрж мэндэлж байгаа нь хэнд ч сонирхолтой биш. Бурханы хийж байгаа үйлийг хүмүүс том амжилт гэж үл тооцдог. Үхмэл материаллаг химийн нэгдлүүдээс амьд бодгалиудыг бүтээн бий болгох тухай ямар нэг төсөөллийн схемийг бодож боловсруулсан нэгнийг агуу эрдэмтэн хэмээн тооцож, Нобелийн шагналаар шагнадаг. “Өө, энэ жинхэнэ гайхамшиг!” гээд л. Гэвч Дээд Бурханы удирдлага дор мөч хором бүрд сая сая сүнснүүдийг материаллаг биемахбодид суурьшуулж буй байгалийн үйлдлийг хэн ч анзааран шагширдаггүй. Энэ эгэл зүйл биш. Тэр ч бүү хэл, та өөрийн лабораторитоо хүн эсвэл ямар нэг амьтныг бүтээж бий болгож чадсан байлаа гэхэд энэ ямар юмных нь гавьяа байх билээ? Эцсийн эцэст та ердөө ганц хүнийг эсвэл ганц амьтныг бүтээн бий болгосон. Гэтэл Дээд Эзэн тэднийг сая саяар нь бий болгодог. Ийм учраас цаг ямагт бүхий л төрөл зүйлийн амьд бодгалиудыг бүтээсээр байдагт нь Кришнад зохих ёсны талархлыг өргөх ёстой.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан: Балабхадра дас

Нэг удаа нэгэн алдартай химич над дээр ирээд, “Химийн шинжлэх ухааны хөгжил, ерөнхийдөө манай шинжлэх ухааны хөгжил дэвшил нохой шиг хуцаж сурсан хүнтэй адил. Эргэн тойронд жинхэнээсээ хуцаж буй үй түмэн нохойнууд бий. Гэвч хэн ч тэднийг үл тооно. Харин хүн хуцах урлагт суралцах аваас үүнийг харах гэж маш олон тооны хүмүүс ирдэг. Тэр ч байтугай зүгээр л хуурмаг нохойн хуцахыг үзэх гэж билетийг нь арав эсвэл хорин доллараар худалдаж авч байх жишээтэй. Манай шинжлэх ухааны хөгжил дэвшил үүнтэй адил” хэмээн хүлээн зөвшөөрч байсан. Хэрэв хүн байгаль дээрхи зүйлсийг дуурайж жишээ нь нохой шиг хуцдаг болсон байлаа гэхэд хүмүүс түүнийг нь үзэх гэж хошуурцгаах ба тэр ч байтугай түүнд мөнгө төлдөг. Харин жинхэнэ нохойн хуцах нь хэнд ч сонин биш. Эдгээр “агуу” мэхлэгч эрдэмтэд, амьдралыг бий болгочихно хэмээн тунхаглахуйд хүмүүс тэднийг магтан сайшааж, тэдэнд элдэв шагналыг гардуулдаг. Харин Бурханы бүтээн бий болгосон төгс процессын үр дүнд хором мөч бүрд сая сая амьд бодгалиуд төрж мэндэлж байгаа нь хэнд ч сонирхолтой биш. Бурханы хийж байгаа үйлийг хүмүүс том амжилт гэж үл тооцдог. Үхмэл материаллаг химийн нэгдлүүдээс амьд бодгалиудыг бүтээн бий болгох тухай ямар нэг төсөөллийн схемийг бодож боловсруулсан нэгнийг агуу эрдэмтэн хэмээн тооцож, Нобелийн шагналаар шагнадаг. “Өө, энэ жинхэнэ гайхамшиг!” гээд л. Гэвч Дээд Бурханы удирдлага дор мөч хором бүрд сая сая сүнснүүдийг материаллаг биемахбодид суурьшуулж буй байгалийн үйлдлийг хэн ч анзааран шагширдаггүй. Энэ эгэл зүйл биш. Тэр ч бүү хэл, та өөрийн лабораторитоо хүн эсвэл ямар нэг амьтныг бүтээж бий болгож чадсан байлаа гэхэд энэ ямар юмных нь гавьяа байх билээ? Эцсийн эцэст та ердөө ганц хүнийг эсвэл ганц амьтныг бүтээн бий болгосон. Гэтэл Дээд Эзэн тэднийг сая саяар нь бий болгодог. Ийм учраас цаг ямагт бүхий л төрөл зүйлийн амьд бодгалиудыг бүтээсээр байдагт нь Кришнад зохих ёсны талархлыг өргөх ёстой. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан: Балабхадра дас
Scroll to Top