Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Халуун усгүйАгааржуулагчгүй! Телевизгүй!

Хэрвээ бид өөрсдийн байнгын хэрэглээ болчихоод байгаа халуун ус, агааржуулагч, телевизэд хэт автагдаагүй байсансан бол үнэндээ Шрила Прабхупадагийн энгийнээр амьдрах сургаалийг дагаж чадахаар л байна.

 “Халуун ус, агааржуулах систем, телевизгүйгээр амьдрал ямар ч утгагүй шүү дээ?!?!?!?” гэж та бодож болох юм.

Миний хариулт бол – энэ чинь тэр чигээрээ утгагүй зүйл. Дэлхийн 70 хувь эдгээр бүгд орчин үеийн зохиомлоор үүсгэсэн ая тухыг эдлэлгүйгээр амьдардаг ч тэд энэ бүх зүйлүүдгүйгээр тун ч аз жаргалтай, сайхан амьдардаг юм. Надад итгээрэй, би бол Энэтхэгт амьдардаг Америк хүн ба ихэнх хүмүүс энд эдэнгүйгээр сайхан л амьдарч байна.

Хүмүүс ингэж илүүдэл ая тухгүйгээр аз жаргалтай амьдраад болоод байхад та юугаараа онцгой болоод ийм эрх ямба эдлэх ёстой вэ? Юу танд ийм онцгой давуу эрх автоматаар олгогдсон гэж бодож зүрхлэхэд хүргэнэ вэ?

Бид эдгээр хиймэл зуршлуудыг орхисон ч, үгүй ч, жишээ нь газрын тосны нөөц дууслаа гэхэд бид тэртээ тэргүй үүнгүйгээр амьдрахаас аргагүй болно. Дуртай ч бай, дургүй ч бай нэг л өдөр бид үхэл юмуу байгалийн мөн чанараас хамааран энэ бүгдийг хаях л хэрэгтэй болно. Эцсийн эцэст, энэ материаллаг ертөнц нь тийм ч аятайхан газар биш бөгөөд хэрвээ бид өөрсдийн ая тухыг хиймлээр нэмэгдүүлж, сайжруулахыг хичээсээр байх юм бол энэ нь майа буюу худал төөрөгдөл юм (учир нь үнэндээ бол энэ нь бид өөрсдийгөө энэхүү материаллаг дэлхийд аз жаргалд хүрч болно гэж өөрсдөддөө итгүүлэхийг хичээж буй гэсэн үг ба энэ нь харин зүгээр л боломжгүй юм. Аз жаргал энд оршдоггүй).

http://sankirtandiary.blogspot.com/2008/10/hot-water-no-air-conditioning-no.html

Орчуулсан: Эрдэнэсувд

Халуун усгүй! Агааржуулагчгүй! Телевизгүй! Хэрвээ бид өөрсдийн байнгын хэрэглээ болчихоод байгаа халуун ус, агааржуулагч, телевизэд хэт автагдаагүй байсансан бол үнэндээ Шрила Прабхупадагийн энгийнээр амьдрах сургаалийг дагаж чадахаар л байна.  “Халуун ус, агааржуулах систем, телевизгүйгээр амьдрал ямар ч утгагүй шүү дээ?!?!?!?” гэж та бодож болох юм. Миний хариулт бол – энэ чинь тэр чигээрээ утгагүй зүйл. Дэлхийн 70 хувь эдгээр бүгд орчин үеийн зохиомлоор үүсгэсэн ая тухыг эдлэлгүйгээр амьдардаг ч тэд энэ бүх зүйлүүдгүйгээр тун ч аз жаргалтай, сайхан амьдардаг юм. Надад итгээрэй, би бол Энэтхэгт амьдардаг Америк хүн ба ихэнх хүмүүс энд эдэнгүйгээр сайхан л амьдарч байна. Хүмүүс ингэж илүүдэл ая тухгүйгээр аз жаргалтай амьдраад болоод байхад та юугаараа онцгой болоод ийм эрх ямба эдлэх ёстой вэ? Юу танд ийм онцгой давуу эрх автоматаар олгогдсон гэж бодож зүрхлэхэд хүргэнэ вэ? Бид эдгээр хиймэл зуршлуудыг орхисон ч, үгүй ч, жишээ нь газрын тосны нөөц дууслаа гэхэд бид тэртээ тэргүй үүнгүйгээр амьдрахаас аргагүй болно. Дуртай ч бай, дургүй ч бай нэг л өдөр бид үхэл юмуу байгалийн мөн чанараас хамааран энэ бүгдийг хаях л хэрэгтэй болно. Эцсийн эцэст, энэ материаллаг ертөнц нь тийм ч аятайхан газар биш бөгөөд хэрвээ бид өөрсдийн ая тухыг хиймлээр нэмэгдүүлж, сайжруулахыг хичээсээр байх юм бол энэ нь майа буюу худал төөрөгдөл юм (учир нь үнэндээ бол энэ нь бид өөрсдийгөө энэхүү материаллаг дэлхийд аз жаргалд хүрч болно гэж өөрсдөддөө итгүүлэхийг хичээж буй гэсэн үг ба энэ нь харин зүгээр л боломжгүй юм. Аз жаргал энд оршдоггүй). http://sankirtandiary.blogspot.com/2008/10/hot-water-no-air-conditioning-no.html Орчуулсан: Эрдэнэсувд
Scroll to Top