Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

Эмэгтэй мөн чанарыг хурц тодоор илэрхийлдэг гаригууд нь Сар болон Сугар юм. Бүх эмэгтэйчүүд энэ хоёр гаригтай холбоотой… Тэргэл сартай өдөр эмоци буюу сэтгэл хөдлөлийн байдал хүчтэй нэмэгддэг ба үүний зэрэгцээ эмэгтэйчүүд гадна орчинд болж буй үйл явдлуудыг илүү хүчтэйгээр хүлээн авдаг. Шинэ сартай үед эмэгтэйчүүд илүү сул болдог ба хүч чадал, эрчим энерги нь бараг л үгүй болдог. Энэ үед томоохон хүчин чармайлт гаргах юу ч төлөвлөхгүй байсан нь дээр. Ялангуяа биеийн хүчин чармайлт гаргах зүйл дээр.

Шинэ сар ба тэргэл сартайд шинэ ажил хэрэг эхлүүлэхэд төдийлөн тааламжтай биш цаг мөч юм.

Өөр нэг дүрэм гэвэл, ургаж буй Сарны мөчлөгт ажил үйлийг эхлэх хэрэгтэй ба олох, авахтай холбоотой үйл хэргийг хийж гүйцэтгэх нь зүйтэй байдаг. Хамгийн зохимжтой цаг нь сарны мөчлөгийн нэгнээс 14нийг хүртлэх өдрүүд юм. Ялангуяа таван болон арван нэн зохимжтой. Буурах Сартай өдрүүдэд ажил үйлийг дуусгах буюу төгсгөлийг нь тавих, хаях, зайлуулахтай үйлүүдийг нь хийх нь сайн. Жишээ нь, хэрэв та нүүрэн дээр тань тогтсон үрчлээг арилгахыг хүсч байгаа бол үүнийг буурах Сартайд хийвэл зүгээр. Юу юунаас илүүтэй сарны хуанлийг ашиглах нь сайн бөгөөд энэ хуанли нь аливаа үйл эхлэх, төрөл бүрийн үйл хэргүүдийг хөтлөн явуулах хамгийн таатай цагуудыг тооцоолоход тус болдог.

Эмэгтэйчүүд үе үе эмоицо сэтгэл хөдлөлөө гадагш гаргаж байх нь тустай. Харин дүрэм ёсоор бол эрчүүд өөрсдийгөө барьж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд бол цэвэр эмоци сэтгэл хөдлөл бүхий бодгалиуд ба тэд зөгнөн хэлэх аргагүй мөн чанартай. Урт удаан гэр бүлийн харилцааны нууцуудын нэг нь эмэгтэй нь эрэгтэйнхээ хувьд оньсого хэвээр үлдэж чадсан гэдэгт оршино. Хэрэв эмэгтэй нь тааж хэлэхэд хялбар байх аваас энэ нь эрчүүд уйтгартай байх болно.

Эмэгтэйчүүд заримдаа уйлж байх нь зүгээр. Эцсийн эцэст тэд мэдрэмжин дээр үндэслэн амьдардаг бөгөөд нулимс унагаснаар тэд өөрсдийн илүүдэл сэтгэл хөдлөлөөс ангижирч чаддаг. Гэхдээ үүний тулд заавал уйлж унжих шаардлагагүй. Сэтгэл хөдөлгөсөн хошин шогийн тоглолт үзэх юм уу ном уншиж болно. Ухаалаг эрэгтэй хүн эмэгтэйдээ ядаж л юм ярих боломж олгодог. Хэрэв эмэгтэйд, та түүнийг ойлгоогүй, түүний мэдрэмжийг үнэлээгүй юм шиг санагдах аваас энэ нь тун хүчтэй цохилт болдог. Гэвч хэрэв эрчүүд, түүний ажил хэрэг ямаршуу байгаа талаар өдөр бүр асууж, түүнийг сонсож байх аваас тийм эрэгтэйг тэрээр шүтэн дээдлэх болно.

Урт удаан, аз жаргалтай гэр бүлийн дүрмүүдийн нэг нь гэвээс, эрчүүд өдөрт эхнэртэйгээ зүгээр л 15-30 минут ярилцаж, түүнийг сонсож, түүний ажил хэргийг сонирхох явдал байдаг. Энэ үедээ тэрээр түүний мэдрэмж өөрт нь нэн чухал гэдгийг харуулах аваас энэ нь эмэгтэйг аз жаргалтай болгодог.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Эмэгтэй мөн чанарыг хурц тодоор илэрхийлдэг гаригууд нь Сар болон Сугар юм. Бүх эмэгтэйчүүд энэ хоёр гаригтай холбоотой… Тэргэл сартай өдөр эмоци буюу сэтгэл хөдлөлийн байдал хүчтэй нэмэгддэг ба үүний зэрэгцээ эмэгтэйчүүд гадна орчинд болж буй үйл явдлуудыг илүү хүчтэйгээр хүлээн авдаг. Шинэ сартай үед эмэгтэйчүүд илүү сул болдог ба хүч чадал, эрчим энерги нь бараг л үгүй болдог. Энэ үед томоохон хүчин чармайлт гаргах юу ч төлөвлөхгүй байсан нь дээр. Ялангуяа биеийн хүчин чармайлт гаргах зүйл дээр. Шинэ сар ба тэргэл сартайд шинэ ажил хэрэг эхлүүлэхэд төдийлөн тааламжтай биш цаг мөч юм. Өөр нэг дүрэм гэвэл, ургаж буй Сарны мөчлөгт ажил үйлийг эхлэх хэрэгтэй ба олох, авахтай холбоотой үйл хэргийг хийж гүйцэтгэх нь зүйтэй байдаг. Хамгийн зохимжтой цаг нь сарны мөчлөгийн нэгнээс 14нийг хүртлэх өдрүүд юм. Ялангуяа таван болон арван нэн зохимжтой. Буурах Сартай өдрүүдэд ажил үйлийг дуусгах буюу төгсгөлийг нь тавих, хаях, зайлуулахтай үйлүүдийг нь хийх нь сайн. Жишээ нь, хэрэв та нүүрэн дээр тань тогтсон үрчлээг арилгахыг хүсч байгаа бол үүнийг буурах Сартайд хийвэл зүгээр. Юу юунаас илүүтэй сарны хуанлийг ашиглах нь сайн бөгөөд энэ хуанли нь аливаа үйл эхлэх, төрөл бүрийн үйл хэргүүдийг хөтлөн явуулах хамгийн таатай цагуудыг тооцоолоход тус болдог. Эмэгтэйчүүд үе үе эмоицо сэтгэл хөдлөлөө гадагш гаргаж байх нь тустай. Харин дүрэм ёсоор бол эрчүүд өөрсдийгөө барьж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд бол цэвэр эмоци сэтгэл хөдлөл бүхий бодгалиуд ба тэд зөгнөн хэлэх аргагүй мөн чанартай. Урт удаан гэр бүлийн харилцааны нууцуудын нэг нь эмэгтэй нь эрэгтэйнхээ хувьд оньсого хэвээр үлдэж чадсан гэдэгт оршино. Хэрэв эмэгтэй нь тааж хэлэхэд хялбар байх аваас энэ нь эрчүүд уйтгартай байх болно. Эмэгтэйчүүд заримдаа уйлж байх нь зүгээр. Эцсийн эцэст тэд мэдрэмжин дээр үндэслэн амьдардаг бөгөөд нулимс унагаснаар тэд өөрсдийн илүүдэл сэтгэл хөдлөлөөс ангижирч чаддаг. Гэхдээ үүний тулд заавал уйлж унжих шаардлагагүй. Сэтгэл хөдөлгөсөн хошин шогийн тоглолт үзэх юм уу ном уншиж болно. Ухаалаг эрэгтэй хүн эмэгтэйдээ ядаж л юм ярих боломж олгодог. Хэрэв эмэгтэйд, та түүнийг ойлгоогүй, түүний мэдрэмжийг үнэлээгүй юм шиг санагдах аваас энэ нь тун хүчтэй цохилт болдог. Гэвч хэрэв эрчүүд, түүний ажил хэрэг ямаршуу байгаа талаар өдөр бүр асууж, түүнийг сонсож байх аваас тийм эрэгтэйг тэрээр шүтэн дээдлэх болно. Урт удаан, аз жаргалтай гэр бүлийн дүрмүүдийн нэг нь гэвээс, эрчүүд өдөрт эхнэртэйгээ зүгээр л 15-30 минут ярилцаж, түүнийг сонсож, түүний ажил хэргийг сонирхох явдал байдаг. Энэ үедээ тэрээр түүний мэдрэмж өөрт нь нэн чухал гэдгийг харуулах аваас энэ нь эмэгтэйг аз жаргалтай болгодог. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top