Шударга ёс гэж юу вэ? Бид кармаг шударга ёс гэж нэрлэдэг. Шударга ёсыг сэргээн тогтоох гээд хэрэггүй. Тэрээр жам ёсоороо оршиж буй. Сайн үйлийг хий, сайн үр дүнг нь хүрт. Муу зүйлийг үйлд, үр дүнд нь зов. Та зовлонг эрж хайгаад байх ч шаардлага байхгүй. Материаллаг байгаль буюу хатагтай Майя өөрөө танд тэр бүгдийг өргөн барих болно.
Мэдээж хэрэг, нийгэмд эмх цэгцтэй байдал тогтоохын тулд төр засаг шагнах, шийтгэх системийг боловсруулах ёстой. Гэвч төр засаг өөрөө өө сэвгүй бишээ.
Гэмт хэрэгтэн шийтгэгдэхгүй үлдэх тохиолдол байдаг ба гэм зэмгүй хүн буруугаар шүүгдэх тохиолдол байдаг. Гэвч хатагтай Майя, Кришнагийн зааврын дагуу үйлддэг ба тэрээр алдаа гаргадаггүй. Кармын үр дагавраас хэн ч зайлж чадахгүй.
Нохой мэт амьдрах аваас дараагийн амьдралдаа нохойн биеийг хүлээж авна. Мах идсээр байх аваас бар болж төрнө. Эр, эмийн харилцаагүйгээр амьдралыг төсөөлөхгүй буй аваас молтогчин туулайн эсвэл тагтааны биед төр хэмээнэ. Харин Харе Кришна мантраг давтан уншсаар байх аваас та Кришнатай адил мөнхийн, гайхамшигтай сайхан биеийг хүлээн авах болно.
Та мэдээж хэрэг шударга ёс зүйд тэмүүлж байж болох ч үнэн хэрэгтээ шударга ёс яг таны дэргэд буй бөгөөд түүнийг эрж хайж та хаашаа ч яваад хэрэггүй.
ОУКУНийгэмлэгийг үндэслэгч, Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада,
Хаягрива даса “Харе Кришнагийн Тэсрэлт” номоос бэлтгэсэн: Балабхадра дас