Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 3
Users Today : 23
Users Yesterday : 33
Total Users : 12583
Views Today : 37
Views Yesterday : 41

Бхактивинода Тхакур

Энэхүү найруулал нь анх удаа Шрила Бхактивинода Тхакурын “Шри Чаитанйа Махапрабху: Түүний амьдрал ба сургаал” нэртэй багахан бүтээл байдлаар гарч байжээ.( 1896 оны наймдугаар сарын 20 )/

Чаитанйа Махапрабху нь Христийн тооллоор 1486 оны хоёрдугаар сарын 18-нд буюу Шакабда календариар 1407 онд Пхалгуна сарын 23ны орой нар жаргасны яг дараа Надий хотод Майапурт төржээ. Түүнийг төрөх үед сар хиртэж байсан ба Надийн оршин суугчид ийм тохиолдол бүрд үйлддэг заншлаараа “ Харибол” хэмээн чангаар хашгирч орчны агаарыг доргион, Бхагиратха голын уснаа угаал үйлдэж байв. Түүний эцэг, ведийн нийгмийн ядуу брахман Жаганнатха Мишра, Түүний эх буянлаг эмэгтэйчүүдийн хэв загвар болсон Шачи-деви хоёр хоёулаа Сйлхет тойргоос гаралтай брахманы ураг төрөлд хамаардаг байжээ. Түүний ээжийн эцэг нэр алдарт зурхайч Пандит Ниламбара Чакраварти жаахан хүүг өөрийнхөө цаг үед аугаа хүн болно гэж зөгнөн хэлж байв. Иймээс ч тэрээр түүнд Вишвамбхара гэдэг нэрийг өгчээ. Хөрш зэргэлдээ амьдардаг эмэгтэйчүүд түүний арьсны өнгө нь алтлаг учраас Гаурахари гэж нэрлэдэг байсан ба харин ээж нь Түүнийг ойролцоохон нь төрсөн нимба модыг бодож Нимаи хэмээн нэрлэсэн байна. Жаал хүү маш үзэсгэлэнтэй байсан учраас хүмүүс Түүнийг хараад хараад ханадагүй байв. Өсч том болсоор Тэрээр өөрийн дур зоргоор, цовоо сэргэлэн нэгэн болж хувирав. Таван нас өнгөрмөгцөө патхашалд явах болж тэнд тэрээр богино хугацаанд бенгали хэлийг сурчээ.

gauranga_clip_image002_0000.jpg

Түүний намтрыг өгүүлэгч-нэгэн үеийнхэн нь Түүний амьдралын нэг тохиолдол үйл явдлыг бүгд дурсан өгүүлсэн байдаг. Энэ нь мөн чанартаа түүний гайхамшгуудын анхных нь байсан юм. Түүнийг бүр хөхүүл жаахан байхад тасралтгүй уйлах үед хөрш бүсгүйчүүд нь “Харибол!” хэмээн хашгирахуйд тэрээр тэр дорхноо уйлахаа больдог байсан гэж ярьцгаадаг. Ийм учраас түүний эцэг эхийн гэрт манай баатрын ирээдүйн үүрэг даалгаврыг зөгнөн “Харибол” хэмээх уухайлал байнгад сонсогддог байв. Зарим нэг нь ийм түүхийг ярьцгаадаг. Мөн нэгэн удаа ээж нь түүнд чихэр өгчээ. Харин тэрээр түүнийн идэхийн оронд шавар идсэн байна. Ээж нь түүнээс чухам яагаад ингэж буйг нь асуухад тэрээр чихэр гэдэг бол өөр төлөвт хувирсан шавар л юм. Тийм болохоор шавар идэж болно гэж тайлбарлажээ. Гэвч ээж нь мөн пандит хүний эхнэр байсан тул бүх зүйлийг тодорхой төлөвт тодорхой байдлаар хэрэглэж болно гэж тайлбарласан байна. Шороог хувин хэлбэрээр усны сав болгон ашиглаж болох ба харин шороог тоосго хэлбэрт байх үед нь бус. Иймээс чихэр хэлбэртэй шороог идэж болох ба харин өөр хэлбэрүүдийг нь идэж болохгүй. Энэ нь жаалхүүг итгүүлж дөнгөсөн бөгөөд тэрээр шороо идэх нь тэнэг хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрч, цаашид энэ мэт алдаа гаргахгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн өөр нэгэн гайхамшгийн тухай ярьцгаадаг. Нэгэн брахман – мөргөлчин тэдний гэрт саатжээ. Тэрээр хоолоо бэлтгэж түүнийгээ Кришнад өргөн залбирал уншиж эхлэв. Энэ мөчид жаалхүү хүрч ирээд бэлдсэн цагаан будааг нь идчихэв. Брахман ч жаалын үйлдэлд ихэд гайхжээ. Ингээд тэрээр Жаганнатха Мишрын хүссэнээр дахин будаа бэлдэж гэнэ. Гэтэл брахманыг бясалгал үйлдэн хоолоо өргөх үед нь жаалхүү дахиад л будааг нь идчихэв. Брахманыг гуравдахь удаагаа хоол бэлдэхийг хүсэж ятгав гэнэ. Тэр үеэр гэрийн бүх хүмүүс унтсан байсан ба харин жаалхүү энэ удаа мөргөлчний өмнө Кришна дүрээр заларч, түүнийг адислажээ. Өөрийн мөргөл бишрэлийн объектыг харсан брахман ч онгод хөөрөлд автав. Өөр бас нэгэн түүхийг ярьцгаадаг. Хоёр хулгайч жаалхүүгийн үнэтэй гоёл чимэглэлийг хулгайлахаар түүнийг эцгийнх нь гэрээс хулгайлан авч явжээ. Замдаа тэд жаалыг амттанаар дайлж гэнэ. Жаал өөрийн хуурмаг эрчмийг гаргаж, буруу замаар нөгөө хоёр хулгайчийг буцаагаад өөрийнхөө гэрийн хаалган дээр аваад иржээ. Хулгайчид баригдахаас эмээн жаалхүүг орхиод арилж өгсөн байна. Мөн жаалхүүгийн тухай өөр нэгэн гайхамшгийн тухай ярьцгаадаг. Нэгэн удаа тэрээр Хиранйа, Жагадиша нараас тэдний Экадешийн өдөр Кришнад мөргөхөөр цуглуулж хуримтлуулсан өргөл хандивыг нь шаардсаар байгаад авчихжээ. Тэрээр дөрвөн настай байхдаа ээж нь бузар хэмээн хаясан гал тогооны хаягдал ваар саван дээр суудаг байв. Тэрээр ээждээ, хоол хийхээ больсон ваар сав хаягдал болсныхоо дараа бохир ч байж чадахгүй, цэвэр ч байж чадахгүй хэмээн тайлбарлаж байжээ. Энэ бүх тохиолдлууд түүнийг таван нас хүрэхээс өмнө их жаахан байх үеийн үйл явдлууд юм.

Найман настайдаа тэрээр Майапур гацаанаас холгүй орших Ганганагарт Гангадас Пандитаас тол авчээ. Хоёр жилийн туршид санскрит хэлний дүрэм ба дуудлагыг сайтар эзэмшсэн байна. Цаашдаа тэрээр сурах ажлаа өөрийнхөө гэрт үргэлжлүүлсэн бөгөөд эцэг нь пандит хүн байсан тул түүний олон чухал номыг тэндээс олжээ. Тун магадлалтай нь тэрээр өөрөө бие даан смритийг судласан байж болох ба мөн нйайаг үзэж, алдар нэрт Пандит Рагхунатха Широмани удирдлаган дор суралцаж байсан өөрийн найз нөхөдтэйгээ мэтгэлцдэг байв.

Ингээд арван нас хүрмэгц тэрээр дүрэм, дуудлага, смрити, нйайагийн нэн том мэдлэгтэн болсон байлаа. Чухам тэр үед түүний ах Вишварупа гэрээ орхиж, саннйасын ашрамд шилжив. Чаитанйа тэр үед бяцхан жаалхүү байсан ч эцэг эхдээ хандан Бурханд ханамж өгөхийн тулд тэдэнд үйлчлэх болно хэмээн тайвшруулж байжээ. Энэ үйл явдлаас хойш удалгүйгээр эцэг нь таалал төгсөв. Түүний ээжид энэ байдал гүн гүнзгий туссан байна. Харин үргэлжид сэтгэл амгалан мэт харагдах Махапрабху бэлэвсэрч хоцорсон ээжийгээ тайвшруулж, сэтгэлийг нь засаж байв.

14-15 насандаа Махапрабху мөн Надийн удам гаралтай Валлабхачарийн охин Лакшмидевитэй гэрлэв. Тэр тед тэрээр нйайан гүн ухаан болон санскрит хэлний мэргэн ухааны нийслэл гэж алдаршсан Надийн шилдэг эрдэмтдийн нэг хэмээн тооцогдож байлаа. Тэр бүү хэл смарта пандитууд байтугай нйайачууд түүнтэй дүрэм зүйн талаар мэтгэлцээн хийхээс айх болжээ. Гэр бүлтэй болсон учраас тэрээр хөлжиж чинээлэгжихээр Падма голын эрэг дэхь Дорно Бенгалийг зорив. Тэнд тэрээр өөрийн эрдэм ухаанаа нээн үзүүлж тодорхой хэмжээний мөнгө олжээ. Энэ үед мөн үе үехэн вишнуизмыг номлож байв. Тапанамишраг вишнуизмын зарчимд сургаж тэрээр түүнийг Бенарест очин тэнд суурьшихыг тушаан даалгажээ. Түүнийг Дорно Бенгалид байх үед эхнэр Лакшмидеви нь могойнд хатгуулан нас нөгчив. Гэртээ буцан ирж уй гашууд автсан ээжтэйгээ уулзаж хүний амьдралын хэврэгхэн тухай өгүүлж аргадан тайтгаруулав. Ингээд түүний хүсэлтээр тэрээр Ража Пандит Санатана Мишрын охин Вишнуприйатай гэрлэжээ. Түүний найз нөхөд түүнийг праваса буюу гэрээсээ түр явах үйлээсээ буцан ирмэгц нь түүнтэй ирж нэгдэв. Аугаа их Дигвижайя хэмээн өөрийгөө нэрлэсэн Кашмирын Кешава Мишра эндэхийн пандиттай ном хаялцахаар Надийд ирсэн байна. Ялагдашгүй пандит гэж нэрлэгдсэн этгээдээс айж Надийн толын профессор хэн нэгнээс урилга заллага авсан хэмээх нэрээр хотыг орхин оджээ. Кешава Майапур дахь Барокона-гхатад Махапрабхутай учрав. Богинохон хугацааны мэтгэлцээний эцэст залуу хүү бүрэн дүүрэн ялалтыг олов. Ичиж зовсон пандит нуугдахаас өөр аргагүй болсон ба энэ цаг үеэс эхлэн Нимаи Пандит өөрийн цаг үеийнхээ хамгийн нэртэй томоохон пандит болжээ.

Тэрээр 16-17 настай байх үедээ өөрийн олон шавь нарын хамтаар Гайаг зорин аялсан бөгөөд алдар цуут Мадхавендра Пуригийн шавь саннйаса-ваишнав, Ишвара Пуригээс бурханлаг сахилыг хүртжээ. Ингээд Надийн зүгт буцах үед Нимаи Пандит шашны номлогч болон хувирсан бөгөөд түүний бишрэл сүсэгт дүр төрх хурцаар илэрч байлаа. Чаитанйагаас насаар ахмад Адваита Прабху, Шриваса болон бусад ваишнавын итгэл үнэмшлийг номлогч асан бусад хүмүүс залуу хүүгийн өөрчлөгдөн хувирсныг хараад туйлын ихээр гайхав. Тэрээр аль хэдийнээ нйайак нартай мэтгэлцэхэд хэзээд бэлэн мэтгэлцэгч, смарта нартай улайран ном хаялцагч, хорон үгтэй яруу илтгэгч биш болсон байлаа. Харин Кришнагийн нэрийг сонсмогц онгод хөөрөлд ордог өөрийн шүтлэг бишрэлт мөн чанарынхаа улмаас бурханаас урамшуулагдсан нэгэн мэтээр биеэ авч явах болжээ. Энэ бүхнийг өөрийн нүдээр харсан Мурари Гупта тэрээр Шриваса Пандитын гэрт дийлэнхи нь эрдэм боловсролт пандит нараас бүрдсэн өөрийн олон зуун дагалдагч нарын нүдэн дээр бурханлаг хүч чадлаа үзүүлсэн тухай дүрслэн өгүүлсэн байдаг. Чухам энэ үед тэрээр Шриваса Пандит болон түүний үнэнч шавь нартай хамтран киртаны оройн сургуулийг нээжээ. Тэр сургуульд тэрээр багшилж, дуулж, бүжиглэж, шашны олон янзын мэдрэмжийг үзүүлж байв. Энэ үед түүн дээр вишнуизмыг номлогч, бүх Энэтхэгээр зорчих аялалаа дуусч байсан Нитйананда Прабху ирж нэгджээ. Үнэн хэрэгтээ, чин үнэн сэтгэлтэй, цэвэр ариун зүрхтэй пандитууд буюу Бенгалийн өнцөг булан бүрээс ирсэн вишнуизмын номлогчид түүнтэй нэгдсэн байсан ба Нади хот, үүрэг зорилго нь хүн төрөлхтөнийг вишнуизмын итгэл үнэмшлийн дэвшилтэт нөлөөллөөр ариусган бурханлагжуулах олон олон ачарйа-ваишнавуудын байнгын оршин амьдрах газар мэт болсон байлаа. Түүний Нитйананда Прабху, Харидас нарт өгсөн анхны даалгавар нь ийм байлаа: “Явцгаа, найзуудаа, хотын гудамжаар явагтун. Байшин болгоны үүд хаалган дээр байгсадтай танилц. Тэднийг Харигийн ариун нэрийг дуулж, ариун гэгээн амьдралаар замнахыг хүс. Дараа нь над дээр ирж, орой бүр номлолынхоо үр дүнгийн талаар мэдэгд”. Энэ тушаалаар зэвсэглэсэн хоёр номлогч хот руу орж, хамгийн булай бузрын илэрхийлэл болсон Жагаи, Мадхаи нартай учрав. Энэ хоёр этгээд тэдний гуйлт номлолыг сонсмогц номлогч нарыг дайран доромжилсон боловч удалгүй Бурханы илгээсэн бхакти ( чин бишрэл )-ийн нөлөөгөөр ваишнавууд болцгоосон юм. Энэ нь надийн бүх оршин суугчдыг гайхашралд оруулав. Надийн суугчид өөр хоорондоо: “Нимаи Паíдит зүгээр ч нэг аугаа суут хүн биш ажээ. Тэр гарцаа байхгүй Бүхнийг чадагч Бурханы элч байж таарна” хэмээн шагшин ярьцгаана. Энэ цаг мөчөөс эхлэн хорин гурван нас хүртлээ Махапрабху өөрийн зарчим номлолоо зөвхөн Нади төдийгүй энэ хоттой хөрш зэргэлдээ оршдог бүхий л чухал хот, тосгодоор номлосон юм. Өөрийн шавь нарын гэрт гайхамшгийг үзүүлж, бхактийн эзотерик зарчмыг заан сургаж, бусад бхакта нартай хамтран санкиртан дуулдаг байв. Түүний Надийн шавь нар Харигийн ариун нэрийг хотын гудамж талбай, худалдааны захаар дуулан явдаг байжээ. Энэ нь нүсэр их дуулианыг дэгдээж, олон янзын айл өрхөд өөр өөр мэдрэмжийг төрүүлж байв. Бхактагууд үүнд нэн их сэтгэл ханамжтай байсан ба харин смарта брахманууд Нимаи Пандитын амжилтанд атаархаж, түүнийг индуизмын зарчим суртахуунтай харшилсан үйл үйлдэж байна хэмээн буруутгаж Чханд Казид алтан хошуу өргөв. Кази Шриваса Пандитын гэрт очиж тэнд байсан мридангийг( кхол бөмбөр ) хэмхэлж, хэрэв Нимаи Пандит эргэн тойронд болж буй өөрийн эргэлзээ төрүүлсэн шашны номлолныхоо дуулиан шуугианыг зогсоохгүй бол түүнийг болон түүний шавь нарыг мусульман шашинд оруулах болно хэмээн занажээ. Энэ мэдээ Махапрабхуд хүрсэн байна. Тэр даруйдаа тэрээр хотын оршин суугчдыг орой гартаа дэнлүү барьж цуглахыг хүсэв. Тэд ч хэлснийг нь биелүүлсэн ба Нимаи 14 бүлэгт хуваасан өөрийн санкиртаны жагсаалыг удирдан толгойлжээ. Казийн байшинд хүрээд түүнтэй маш удаан ярилцсан бөгөөд эцэст нь тэрээр Казийн биед хүрсэн нь тэрхэн даруйдаа түүний зүрхэнд нөлөөлж Кази нулимс урсган уйлж тэрээр түүний эргэлзэн тээнэгэлзэж байсан бүхнийг арилгаж, түүнийг эгэл бус онгод хөөрөлд оруулсан бурханлаг мэдрэмжийг сэрээсэн гүн гүнзгий бурханлаг цочирдлыг мэдэрснээ хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Кази санкиртан хөдөлгөөнтэй нэгджээ. Бүх ертөнц даяараа Аугаа Бурханы бурханлаг хүч чадлыг шагшин гайхсан ба энэ үйл явдлын дараагаар олон зуун тэрс үзэлтнүүд Вишвамбхарын талд орсон байна.

gauranga_clip_image002_0001.jpg

Энэ явдлын дараагаар Кулийн хэд хэдэн атаач, хөөрхийлөлтэй брахманууд Махапрабхутай маргалдах шалтаг хайж, түүний эсрэг хуйвалдаан зохиов. Мөн чанарынхаа хувьд Нимаи Пандèт хэдий өөрийн зарчимд маш хатуу гэлээ ч өрөвч зөөлөн зүрх сэтгэлтэй нэгэн байв. Тэрээр хагарал бутралын сэтгэл, анги сектээр ялгах үзэл нь хөгжил дэвшлийн хоёр том дайсан юм хэмээн тайлбарлаад түүний үйл хэрэг бүрэн дүүрэн амжилттай болтол тодорхой овог удамд харъяалагдах Надийн оршин сугч байсаар байх болно гэжээ. Ингээд тэрээр гэр бүл, каст, шашин шүтлэгийн хэлбэр зэрэг бүх холбоогоо таслаж ертөнцийн иргэн болохоор шийдсэн ба энэ шийдвэрээ өвөрлөн хорин дөрвөн насандаа Катвад ирж энэ хотод амьдарч асан Кешава Бхаратигаас саннйасын сахил хүртжээ. Ээж болон эхнэр нь түүнээс хагацан салсны улмаас гашуунаар уйлан хайлан байсан ч манай баатар хэдий өрөвч зөөлөн сэтгэлтэй ч өөрийн зарчимдаа нэн хатуу байсан юм. Тэрээр үй түмэн хүнтэй Кришнагийн хязгааргүй бурханлаг ертөнцийн тулд өөрийн гэр хэмээх бяцхан ертөнцийг орхижээ.

Саннйасийн сахил хүртсэнийх нь дараагаар Адваита Прабху Шантипур дахь өөрийн гэртээ түүнийг морилон саатахыг хүсэв. Адваита тэдний зүгт Надийн Чаитанйагийн найз нөхөд, хүндэлж бишрэгсэдийг болон хүүгээ харахыг хүссэн Шачидевийг аваачих ажлыг зохион байгуулсан байлаа. Саннйасийн хувцас өмссөн хүүгээ хараад баяр жаргал, зовлон гуниг нэгэн зэрэг зүрхэнд нь оволзов. Кришна Чаитанйад яг л санниас хүнд байдагчлан зөвхөн ъаупина, бахирваса л байлаа(дээгүүр өмсөх өмсгөл). Толгойдоо үс үгүй болсон байсан хийгээд гартаа данда ( таяг ), камандала ( огоорогч нарын хэрэглэдэг усны сав ) барьсан байв. Гэгээн хүү нь хайрт ээжийнхээ хөлд сөхрөн унаж, өгүүлсэн нь: “Ээж минь ээ! Энэ бие маань таных билээ. Би таны заавар тушаалыг даган биелүүлэх ёстой. Та намайг бурханлагаар төгөлдөржихийн тулд Вриндаван тийш зорин явахыг зөвшөөрөөч ” гэв. Ээж нь Адваита болон бусад хүмүүстэй зөвшилцөн хүүгээ Пурид( Жаганнатха хот дахь ) байхыг хүсэв. Махапрабху ч энэ хүсэлтийг хүлээн авч, хэдэн хоногийн дараагаар Шантипурийг орхиж Ориссийг зорилоо. Шантипуриэс Пури хүртэл хийсэн Кришна Чаитанйагийн( саннйаси болсноор тэрээр ийм нэрийг авчээ) аялалын тухай түүний намтарт дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Тэрээр Бхагиратхийн эрэг дагуу явж одоогийн Тхана Матхурапур( Алмазан Гавань, 24 Парган ) орших Чхатрабхоги хүрчээ. Тэндээс нэгэн завь хөлсөлж түүгээр Миднапурын хязгаарт орших Прайага-гхата хүрсэн ба дараа нь замдаа Бхуванешварын сүмийг үзээд Баласор, Пуригийн Каттакт хүрч ирэв. Пурид ирэх үедээ тэрээр сүмийн Жаганн ƒ тха шүтээнийг үзсэн бөгөөд Сарвабхаумын хүсэлтээр түүний гэрт саатав. Сарвабхаума нь өөрийн цаг үеийнхээ аугаа пандит байсан ба түүний уншсан зүйлд хязаар үгүй байлаа. Тэрээр тэр үеийн шилдэг наийак байсан бөгөөд хамгийн төгс мэдлэгтэй эрдэмт гүн ухаантан, Шанкарачарйин сургуулийн ведантын гүн ухааны их мэдлэгтэн хэмээн алдаршсан нэгэн байв. Тэрээр Надийд( Видйанагар ) төрсөн ба өөрийн толд хязгааргүй олон тооны шавь нарыг сурган боловсруулжээ. Дараа нь Нимаи Пандитыг төрөхөөс өмнөхөн тэрээр Пурид нүүн ирсэн ажээ. Түүний хүргэн, Гопинатха Мишра Сарвабхаумад манай шинэ саннйасийг танилцуулжээ. Сарвабхаумаг түүний гоо үзэсгэлэн гайхашруулсан бөгөөд ийм залуу хүний хувьд бүхий л амьдралынхаа туршид саннйасийн дхармаг баримтлах нь амар биш хэмээн айн болгоомжлов. Махапрабхуг аль Надид байхаас нь мэдэх Гопинатха түүнийг ихээр хүндэтгэдэг ба энэ саннйаси нь эгэл жирийн нэгэн бус хэмээн мэдэгдэв. Энэ үндэслэлээр Гопинатха болон Сарвабхаума нарын хооронд халуухан маргаан дэгджээ. Дараа нь Сарвабхаума тэрээр Веданта-сутрыг хэрхэн уншихыг сонсооч хэмээн Махапрабхугаас хүссэн бөгөөд тэрээр түүнийг нь санаатайгаар зөвшөөрсөн байна. Чаитанйа маш чухал, няхуур царай гарган долоо өдрийн туршид Сарвабхаумын ярьсан болгоныг нь сонсов. Долоо дахь өдөр болоход Сарвабхаума хэлсэн нь: “Кришна Чаитанйа! Чи Ведантыг ойлгохгүй л байх шиг надад санагдаж байна. Учир нь миний уншлага болон тайлбарыг сонссон атлаа ганц ч үг хэлсэнгүй шүү дээ ” гэв. Үүнд хариу болгож Чаитанйа, тэрээр су трыг сайтар ойлгодог ч Шанкарачарйа өөрийн тайлбараараа юу хэлэх гээд байгааг нь ойлгодоггүй хэмээн хариу өчжээ. Энэ хариултанд цочирдон гайхсан Сарвабхаума: “Чи сутрыг ойлгодогч харин түүний тайлбарлан өгүүлсэн тайлбарыг ойлгодоггүй гэдэг чинь байж болох уу? За яахав, хэрэв чи сутрыг тийм сайн ойлгодог юм бол надад өөрийн тайлбараа хэлж өгнө үү” хэмээн өгүүлэв. Ингээд Махапрабху Шанкарын пантеист тайлбарыг хөндөлгүйгээр бүхий л сутрыг өөрийнхөөрөө тайлбарласан байна. Сарвабхаумын хурц ухаан, Чаитанйагийн тайлбараас үнэн байдал, аргументчлалын гоо сайхан, хэв зохицлыг олж ажсан агаад Брахма-сутрыг тийм энгийнээр тайлбарлаж чадах хүнийг анх удаагаа харж буйгаа хүлээн зөвшөөрөв. Тэрээр Шанкарын тайлбар нь Махапрабхугаас хүлээн авсан Веданта-сутрын тийм энгийн тайлбарыг агуулаагүй гэдгийг мөн хүлээн зөвшөөрсөн юм. Эцэст нь тэрээр өөрийгөө ялагдсаныг хүлээж, түүний дагалдагч болж Чаитанйагийн талд оров. Энэ тухай бүгдэд тодорхой болмогц бүх Орисс даяар Кришна Чаитанйаг магтан шагшицгаасан байна. Зуу зуун хүмүүс түү рүү хүрэлцэн ирж түүний шавь болсон бөгөөд тэр үеэр Махапрабху Өмнөд Энэтхэгийн зорин явахыг бодолхийлэх болсон ба тэрээр Кришнадас Брахман гэгч хүнийг дагуулан энэ аялалдаа гарчээ.

Түүний намтарт энэхүү аялалыг дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Эхлээд тэрээр уяман өвчнөөр өвдсөн Васудева нэрт хүнийг эмчилж гайхамшгийг үзүүлсэн Курмакшетрад ирэв. Годавари голын эрэг дээр тэрээр Видйанагарын амбан сайд Рамананда Райтай уулзсан ба тэдний хооронд према-бхактийн тухай гүн ухааны яриа хүүрнэл өрнөсөн юм. Тэрээр бас нэгэн гайхамшгийг үзүүлсэн нь: нэг хүрэлтээрээ тала нэрт долоон модыг ор үндэсгүй алга болгосон ба тэр модны араас Дашаратха хааны хүү Рамачандра сумаа харваж, аугаа демон Бали Ражийг устган дарж байсан ажээ. Тэрээр өөрийн бүхий л аялалын туршид вишнуизм ба нама-санкиртаныг номлож байсан юм. Тэрээр борооны улирлыг өнгөрүүлэхийн тулд Рангакшетрад Венката Бхаттын гэрт саатсан байна. Тэнд тэрээр Раманужийн вишнуизмын дагалдагч Венкатын бүхий л гэр бүлийг тэр ч бүү хэл түүний арван настай жаалхүү Гопалыг ч Кришна- бхактийн зам мөрт хандуулав. Тэр жаалхүү хожим нь Вриндаванд ирж, Шри Кршна Чаитанйагаар толгойлуулсан зургаан Госвамийн нэг болсон юм. Өөрийн авга ах Прабодхананда Сарасватигаар санкрит хэлийг заалгаж Гопал вишнуизмын чиглэлээр хэд хэдэн ном бичжээ.

Чаитанйа Өмнөд Энэтхэгийн хэд хэдэн газар нутгаар явж Коморины булан хүртэл аялав. Хоёр жилийн дараагаар Бхима голын Пандепураар дамжин Пурид буцан иржээ. Энэ хотод тэрээр нэгэн Тукарама гэгч хүнд бурханлаг гэгээрлийг хайрласан ба тэрээр энэ цаг мөчөөс эхлэн шашны номлогч болон хувирсан байна. Тэрээр энэ тухай баримтаа өөрийн намтартаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь бомбейгийн Иргэний Үйлчилгээний ажилтан мистер Сатйендра Натх Тагорын нэгэн номонд орсон байсан. Энэ аялалынхаа үеэр тэрээр буддын шашинтан, жаинууд майавадуудтай ярилцаж, өөрийн сөргөлдөгч нарыг вишнуизмд татан оруулж байлаа.

  “Бурхан Чаитанйагийн сургаал” номоос товчлон орчуулсан: Балабхадра дас

Бхактивинода Тхакур / Энэхүү найруулал нь анх удаа Шрила Бхактивинода Тхакурын “Шри Чаитанйа Махапрабху: Түүний амьдрал ба сургаал” нэртэй багахан бүтээл байдлаар гарч байжээ.( 1896 оны наймдугаар сарын 20 )/ Чаитанйа Махапрабху нь Христийн тооллоор 1486 оны хоёрдугаар сарын 18-нд буюу Шакабда календариар 1407 онд Пхалгуна сарын 23ны орой нар жаргасны яг дараа Надий хотод Майапурт төржээ. Түүнийг төрөх үед сар хиртэж байсан ба Надийн оршин суугчид ийм тохиолдол бүрд үйлддэг заншлаараа “ Харибол” хэмээн чангаар хашгирч орчны агаарыг доргион, Бхагиратха голын уснаа угаал үйлдэж байв. Түүний эцэг, ведийн нийгмийн ядуу брахман Жаганнатха Мишра, Түүний эх буянлаг эмэгтэйчүүдийн хэв загвар болсон Шачи-деви хоёр хоёулаа Сйлхет тойргоос гаралтай брахманы ураг төрөлд хамаардаг байжээ. Түүний ээжийн эцэг нэр алдарт зурхайч Пандит Ниламбара Чакраварти жаахан хүүг өөрийнхөө цаг үед аугаа хүн болно гэж зөгнөн хэлж байв. Иймээс ч тэрээр түүнд Вишвамбхара гэдэг нэрийг өгчээ. Хөрш зэргэлдээ амьдардаг эмэгтэйчүүд түүний арьсны өнгө нь алтлаг учраас Гаурахари гэж нэрлэдэг байсан ба харин ээж нь Түүнийг ойролцоохон нь төрсөн нимба модыг бодож Нимаи хэмээн нэрлэсэн байна. Жаал хүү маш үзэсгэлэнтэй байсан учраас хүмүүс Түүнийг хараад хараад ханадагүй байв. Өсч том болсоор Тэрээр өөрийн дур зоргоор, цовоо сэргэлэн нэгэн болж хувирав. Таван нас өнгөрмөгцөө патхашалд явах болж тэнд тэрээр богино хугацаанд бенгали хэлийг сурчээ. Түүний намтрыг өгүүлэгч-нэгэн үеийнхэн нь Түүний амьдралын нэг тохиолдол үйл явдлыг бүгд дурсан өгүүлсэн байдаг. Энэ нь мөн чанартаа түүний гайхамшгуудын анхных нь байсан юм. Түүнийг бүр хөхүүл жаахан байхад тасралтгүй уйлах үед хөрш бүсгүйчүүд нь “Харибол!” хэмээн хашгирахуйд тэрээр тэр дорхноо уйлахаа больдог байсан гэж ярьцгаадаг. Ийм учраас түүний эцэг эхийн гэрт манай баатрын ирээдүйн үүрэг даалгаврыг зөгнөн “Харибол” хэмээх уухайлал байнгад сонсогддог байв. Зарим нэг нь ийм түүхийг ярьцгаадаг. Мөн нэгэн удаа ээж нь түүнд чихэр өгчээ. Харин тэрээр түүнийн идэхийн оронд шавар идсэн байна. Ээж нь түүнээс чухам яагаад ингэж буйг нь асуухад тэрээр чихэр гэдэг бол өөр төлөвт хувирсан шавар л юм. Тийм болохоор шавар идэж болно гэж тайлбарлажээ. Гэвч ээж нь мөн пандит хүний эхнэр байсан тул бүх зүйлийг тодорхой төлөвт тодорхой байдлаар хэрэглэж болно гэж тайлбарласан байна. Шороог хувин хэлбэрээр усны сав болгон ашиглаж болох ба харин шороог тоосго хэлбэрт байх үед нь бус. Иймээс чихэр хэлбэртэй шороог идэж болох ба харин өөр хэлбэрүүдийг нь идэж болохгүй. Энэ нь жаалхүүг итгүүлж дөнгөсөн бөгөөд тэрээр шороо идэх нь тэнэг хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрч, цаашид энэ мэт алдаа гаргахгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн өөр нэгэн гайхамшгийн тухай ярьцгаадаг. Нэгэн брахман – мөргөлчин тэдний гэрт саатжээ. Тэрээр хоолоо бэлтгэж түүнийгээ Кришнад өргөн залбирал уншиж эхлэв. Энэ мөчид жаалхүү хүрч ирээд бэлдсэн цагаан будааг нь идчихэв. Брахман ч жаалын үйлдэлд ихэд гайхжээ. Ингээд тэрээр Жаганнатха Мишрын хүссэнээр дахин будаа бэлдэж гэнэ. Гэтэл брахманыг бясалгал үйлдэн хоолоо өргөх үед нь жаалхүү дахиад л будааг нь идчихэв. Брахманыг гуравдахь удаагаа хоол бэлдэхийг хүсэж ятгав гэнэ. Тэр үеэр гэрийн бүх хүмүүс унтсан байсан ба харин жаалхүү энэ удаа мөргөлчний өмнө Кришна дүрээр заларч, түүнийг адислажээ. Өөрийн мөргөл бишрэлийн объектыг харсан брахман ч онгод хөөрөлд автав. Өөр бас нэгэн түүхийг ярьцгаадаг. Хоёр хулгайч жаалхүүгийн үнэтэй гоёл чимэглэлийг хулгайлахаар түүнийг эцгийнх нь гэрээс хулгайлан авч явжээ. Замдаа тэд жаалыг амттанаар дайлж гэнэ. Жаал өөрийн
Scroll to Top