Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Шива тэнгэр өгүүлрүүн: “Эрхэм Нарада минь ээ, намайг анхааралтай сонсогтун. Би чамд Туласи девийн гайхам алдрын талаар ярьж өгсү. Туласи девигийн энэхүү яруу алдрын талаар сонссон хэн бүхэн амьдралаас амьдралын туршид хураасан бүхий л нүгэл хилэнцээ устган арилгах бөгөөд тун удалгүй Шри Шри Радха-Кришнагийн бадамлянхуан өлмийд хүрдэг билээ”.

       Туласи-девигийн навч, цэцэг, үндэс, холтос, мөчир, иш тэр ч байтугай сүүдэр нь бурханлаг мөн чанартай. Нас нөгчсөн биеийг Туласийн модны галд шатаах аваас тэрээр бурханлаг ертөнцөд морилон очих амуй. Тэр ч байтугай тэр бодгаль хамгийн нүгэлтэй нэгэн байсан ч. Мөн тэр галыг үүсгэн бий болгосон хүн өөрийн бүхий л нүгэл хилэнцээс ариусан ангижирдаг.

     Нас нөгчих үедээ Туласи модтой хэн бээр шүргэлцэн, Бурхан Кришнагийн нэрийг хэлнэ вэ тэрээр бурханлаг ертөнцөд хүрч очно.

Хэрэв нас нөгчсөн хүний биеийг шатаах үед өчүүхэн жаахан Туласийн навч тэрхүү гал руу хийвэл тэр хүн бурханлаг ертөнцөд хүрдэг. Туласитай хүрэлцсэн өөр бусад ямар ч мод ариусан цэвэршмүй. Бурхан Вишнугийн албатууд Туласи мод шатааж байгаа газрыг хармагц биеийг нь шатаасан тэр хүний сүнсийг бурханлаг ертөнцөд хүргэхээр тэрхэн даруйд хүрч ирдэг ажгуу. Харин Ямаража буюу Эрлэг номун хааны элч нар Туласи мод шатааж байгаа газар огт үл зүглэмүй.

      Хэн бээр Бурхан Кришнад Туласи модноос гарган авсан хүжийг өргөн барина вэ тэрээр зуун галан тахилга үйлдсэн хийгээд зуун үнээг өглөг болгон өгсөнтэй адил тэнцүү үр дүнг хүртмүй. Туласи модны гал дээр бэлдсэн хоол хүнсийг Бурхан Кришнад өргөсний дүнд энэ хоол хүнсэнд орсон нэг ширхэг үр тариа тутам хүмүүн Меру уулын хэмжээтэй үр тариаг өглөг болгон өгсөнтэй адил тэнцүү ач тусыг хүртдэг.

     Хэн бээр Бурхан Кришнад Туласи модны өчүүхэн жаахан иш орсон зулыг өргөл болгон өргөнө вэ Түүнд арван сая эгэл жирийн зул өргөсөнтэй адил тэнцүү ач тусыг хүртдэг бөгөөд Бурхан Кришнагийн хувьд тэр хүнээс өөр үнэ хүндтэй хүн үгүй болюу.

     Хэн бээр Бурхан Кришнагийн Шүтээнд чин бишрэл сүсэгтэйгээр Туласи модны паста буюу өтгөрүүлсэн шингэнийг түрхэх аваас тэрээр Түүнтэй үргэлж хамт амьдрах ерөөлтэй ажгуу.

     Хүмүүн Туласи суулгасан хөрс шорооноос авсан хөрс шороон дээр хэвтээд, Бурхан Кришнагийн Шүтээнд мөргөх аваас нэг өдөр л зуун өдөр мөргөл үйлдсэнтэй тэнцэх үр дүнг хүртдэг.

     Хэн бээр Бурхан Кришнад туласийн манжари өргөл болгон өргөнө вэ тэрээр асар их хэмжээний цэцэгсээр өргөл өргөсөнтэй тэнцэх үр дүнг хүртдэг ба амьдралынхаа төгсгөлд Бурхан Кришнагийн орон тийш буцан харьдаг.

    Хэн бээр Туласиг зүгээр л хараад өнгөрнө вэ эсвэл түүнийг суулгасан байшин эсвэл цэцэрлэгийн хажуугаар явж өнгөрнө вэ тэрээр өөрийн урьд урьдны бүхий л нүгэл хилэнцүүдээс салан ангижирдаг, түүний дотор брахманыг хөнөөсөн нүгэл гэх мэт нүглүүд ч багтдаг.

     Туласи Девийн байгаа гэрт, хотод эсвэл ойд Бурхан Кришна баяр баясгалантайгаар оршин амьдардаг.

    Туласи Девийн амьдарч буй гэрт зовлон шаналал хэзээ ч үл ирэх агаад Түүнийг оршин байгаагийн ач тусаар тэрхүү газар бүхий л ариун дагшин газруудаас ч илүү ариун болмуй.

Бурхан Кришнагийн сүмийн ойролцоо Туласи суулган тарьсан хүн Түүний гаригт хүрдэг.

    Салхиар дамжин ирэх Туласи Девийн анхилам үнэрийг мэдэрч, үнэртсэн хэн болгон ариусдаг. Сахиулсан тэнгэрүүд Бурхан Кришнатай хамтдаа Туласи мод суулгасан хөрс шорооноос авсан шороог хадгалсан тэр айлд хэзээ ямагт оршиж байдаг.

     Туласи Девигийн сүүдэр туссан газар ариусах агаад галан тахилга хийх хамгийн шилдэг газар болон хувирмой.

Пуранд Туласи девийн дараахь түүх хадгалагдаж байдаг билээ. Энэ түүхийг доор толилуулъя.  

       Бурханлаг буюу сүнсний ертөнцийн хамгийн дээд гариг болох Голокад Туласи нь нэгэн гопи(малчин бүсгүй) байсан ажгуу. Тэрээр Бурхан Кришнагийн мөнхийн гэргий, гопи нарын хамгийн дээд ахлагч болох Шри Радхын дотнын найз байжээ. Нэгэн удаа Радха,  Туласи гопи түүний зөвшөөрөлгүйгээр Кришнатай уулзаж, тоглосон байхыг мэдээд туйлын ихээр уурсан хилэгнэж түүнийг дэлхий дээр хүн төрөлтөн болж төрөг хэмээн харааж орхисон байна. Гэвч энэ түүхийн цаад талд энэ материаллаг ертөнцөд төрсөн амьд бодгалиуд тэр дундаа Дэлхийд хүн болж төрөгсдөд ач тус хүргэх гэсэн Бурхан Кришнагийн далд төлөвлөгөө нуугдаж байжээ.

     Энэ хараалыг сонссон Туласи туйлын ихээр айж, Кришнагаас аврал эрсэн байна. Кришна ч түүнийг тайвшруулан: “Сэтгэл зоволтгүй, тайван бай. Тэр хүний биемахбодийг нь ав. Тэгээд тэвчил хатамжлал үйлд. Тэгсний дараа чи дахин Намайг олох болно” хэмээжээ.

     Ингээд Кришнагийн хүссэн ёсоор Туласи деви энэ дэлхий дээр Дхармаража хаан болон түүний эхнэр Мадхавати нарын охин нь болон төрсөн байна. Хэн ч, юу ч түүний гоо сайхан хийгээд чанар байдалтай нь үл дүйцэх тул түүнийг “Туласи” буюу “зүйрлүүлэшгүй” хэмээх алдар нэрийг хайрлажээ. Ийн өсөж том болоод Туласи ойд очин тэнд хатуу чанга тэвчлийг үйлдсэн агаад энэ нь Брахма тэнгэрийг баясгасан тул түүнд ямар нэгэн адислал хайрлахыг хүссэн байна.

     Туласи, Брахма тэнгэрт, тэрээр урьд нь бурханлаг ертөнц Голока дээр нэгэн гопи байсан тухайгаа хэлж, тэрээр Радхагийн хараалаар дэлхийд хүн болж төрсөн гэдгээ ч хэлсэн байна. Мөн тэр, Бурхан Кришнагаас аврал хүссэнээ, Кришна ч түүнийг тэвчил наминчлал үйлдсэнийхээ үр дүнд түүнийг эргэн ирнэ гэж итгүүлсэн тухай ч ярьж өгөв.

    Туласийн түүхийг сонсож мэдсэн Брахма түүнд адис ерөөлөө хайрласан агаад тэр адислалаар бол тэрээр Кришнагийн хувилгаан дүрүүдийн нэг болох Нараянагийн гэргий болох ёстой байлаа.

     Тэгээд Брахма тэнгэр өгүүлэв: “Кришнагийн хэсэгчилсэн илрэл болох Судама нэрт малчин жаалхүү ч бас Радхагийн хараалыг хүртсэн юм. Тэр Шанкхасура нэрт асур болж төрсөн билээ. Голока дээр Судама чамд таалагддаг байсны тул чи одоо Шанкхасураг өөрийн нөхөр болгон хүлээн авч болно. Хожим нь чи Нараянын адислалыг хүртээд ангижралд хүрэх ба хамаг ургамлууд дундаас хамгийн аугаа нь хийгээд Нараянагийн бишрэлтнүүд дундаас хамгийн шилдэг бишрэлтэн болох болно. Чи дээд зэргийн цэвэр ариун ургамал болох агаад бүх ертөнцийг ч чөлөөлөх чадлыг өөртөө шингээх буюу. Чамгүйгээр үйлдсэн ямар ч өргөл тахилга бүрэн гүйцэд болж үл чадмуй”.

    Дараа нь Брахма түүнд 16 үе бүхий онцгой нэгэн “Радха мантраг” өгөөд түүнийг яг л Радха шиг аз хийморьтой байх болтугай хэмээн адислажээ. Брахма тэнгэрийн заасан ёсоор Туласи Шанкхасура нэрт асуртай гэрлэв.

Шанкхасура диваажингийн гаригсыг байлдан эзлээд, сахиусан тэнгэрүүдийг тэнгэрийнх нь орноос түлхэн унагав. Тэр нэгэн хүчирхэг адислалыг хүртсэн байсан агаад тэр нь түүний эхнэр түүнд үнэнч байсан цагт түүнийг хэн ч алж устгах чадахгүй гэсэн адислал байлаа.

     Тэнгэрүүд Брахма дээр хүрэлцэн ирцгээж, хэрхэн яаж Шанкхасураг даран сөнөөх талаар зөвлөгөө хүсэв. Тэдэнд хэрхэн туслах аргаа олж ядаад Брахма тэднийг Шива тэнгэр тийш илгээв. Харин Шива тэднийг өөрийн мөнхийн орондоо залран байдаг Вишну Бурхан тийш илгээсэн байна.

     Вишну ч Шиваг тайвшруулан, Түүнийг нөхрөө болгоно гэсэн Туласийн хүслийг биелүүлэхээ амлаад, түүний үнэнч байдалд дулдуйдсан Шанкхасурын агуу шидийн хүч тийнхүү нуран сүйрэх болно гэдгийг ч өгүүлэв. Вишну Бурхан өгүүлэв: “Үүний тулд Би Шанкхасурын дүрд хувирах болно. Тэгмэгц үүнийг мэдээгүй Туласи өөрийн нөхөртөө үнэнч бус болох агаад тэр цагт та нар Шанкхасураг устгаж болно” гэжээ.

    Ингээд Нараяна Шанкхасурагийн дүрд хувирсан ба ингэсннээрээ Туласийн хүслийг ч бас биелүүлжээ.

Энэ завсар сахиусан тэнгэрүүд ядах төдөх юмгүй Шанкхасураг устган дарав. Туласи түүний нөхрийг хөнөөснийг дуулаад өөр хэн нэгэн нөхрийнх нь дүрээр түүн дээр ирж түүнтэй харьцаанд орсныг ухаарсан байна.

      Энэ бол Нараяна Бурхан байхаас зайлахгүй гэдгийг мэдээд тэр түүнийг чулуу болтугай хэмээн хараажээ. Гэвч Нараяна хариуд нь түүнийг: “Чи одоогийн энэ биеэ орхиж, миний мөнхийн гэргий Лакшми мэт надад эрхэм болно. Тэгээд чиний бие тань Гандхаки мөрөн болог, харин үс тань Туласи бут болог” хэмээн ерөөжээ.

     Чухамхүү ийм л учраас Нараяна бээр Гандхаки голын усан дахь чулуу болон хувирсан бөгөөд түүнийг “Шалаграм-шила” гэж нэрлэх болжээ. Ингэж Нараяна Туласитай Гандхаки мөрөн, ариун ургамал Туласи дүрээр нь мөнхөд холбоотой болсон байна.

    Уг чанартаа малчин жаал Судама болох асур Шанкхасура нь Нараянагийн үндсэн хэрэгслүүдийн нэг Шанкха буюу дун болсон ба үргэлжид Түүний гарт оршин байдаг болжээ.

     Туласигүйгээр Кришнад буюу Нараянад хандан хийсэн мөргөл, өргөл бүрэн дүүрэн бус болдог гэж тооцдог.

                                                                      Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Шива тэнгэр өгүүлрүүн: “Эрхэм Нарада минь ээ, намайг анхааралтай сонсогтун. Би чамд Туласи девийн гайхам алдрын талаар ярьж өгсү. Туласи девигийн энэхүү яруу алдрын талаар сонссон хэн бүхэн амьдралаас амьдралын туршид хураасан бүхий л нүгэл хилэнцээ устган арилгах бөгөөд тун удалгүй Шри Шри Радха-Кришнагийн бадамлянхуан өлмийд хүрдэг билээ”.        Туласи-девигийн навч, цэцэг, үндэс, холтос, мөчир, иш тэр ч байтугай сүүдэр нь бурханлаг мөн чанартай. Нас нөгчсөн биеийг Туласийн модны галд шатаах аваас тэрээр бурханлаг ертөнцөд морилон очих амуй. Тэр ч байтугай тэр бодгаль хамгийн нүгэлтэй нэгэн байсан ч. Мөн тэр галыг үүсгэн бий болгосон хүн өөрийн бүхий л нүгэл хилэнцээс ариусан ангижирдаг.      Нас нөгчих үедээ Туласи модтой хэн бээр шүргэлцэн, Бурхан Кришнагийн нэрийг хэлнэ вэ тэрээр бурханлаг ертөнцөд хүрч очно. Хэрэв нас нөгчсөн хүний биеийг шатаах үед өчүүхэн жаахан Туласийн навч тэрхүү гал руу хийвэл тэр хүн бурханлаг ертөнцөд хүрдэг. Туласитай хүрэлцсэн өөр бусад ямар ч мод ариусан цэвэршмүй. Бурхан Вишнугийн албатууд Туласи мод шатааж байгаа газрыг хармагц биеийг нь шатаасан тэр хүний сүнсийг бурханлаг ертөнцөд хүргэхээр тэрхэн даруйд хүрч ирдэг ажгуу. Харин Ямаража буюу Эрлэг номун хааны элч нар Туласи мод шатааж байгаа газар огт үл зүглэмүй.       Хэн бээр Бурхан Кришнад Туласи модноос гарган авсан хүжийг өргөн барина вэ тэрээр зуун галан тахилга үйлдсэн хийгээд зуун үнээг өглөг болгон өгсөнтэй адил тэнцүү үр дүнг хүртмүй. Туласи модны гал дээр бэлдсэн хоол хүнсийг Бурхан Кришнад өргөсний дүнд энэ хоол хүнсэнд орсон нэг ширхэг үр тариа тутам хүмүүн Меру уулын хэмжээтэй үр тариаг өглөг болгон өгсөнтэй адил тэнцүү ач тусыг хүртдэг.      Хэн бээр Бурхан Кришнад Туласи модны өчүүхэн жаахан иш орсон зулыг өргөл болгон өргөнө вэ Түүнд арван сая эгэл жирийн зул өргөсөнтэй адил тэнцүү ач тусыг хүртдэг бөгөөд Бурхан Кришнагийн хувьд тэр хүнээс өөр үнэ хүндтэй хүн үгүй болюу.      Хэн бээр Бурхан Кришнагийн Шүтээнд чин бишрэл сүсэгтэйгээр Туласи модны паста буюу өтгөрүүлсэн шингэнийг түрхэх аваас тэрээр Түүнтэй үргэлж хамт амьдрах ерөөлтэй ажгуу.      Хүмүүн Туласи суулгасан хөрс шорооноос авсан хөрс шороон дээр хэвтээд, Бурхан Кришнагийн Шүтээнд мөргөх аваас нэг өдөр л зуун өдөр мөргөл үйлдсэнтэй тэнцэх үр дүнг хүртдэг.      Хэн бээр Бурхан Кришнад туласийн манжари өргөл болгон өргөнө вэ тэрээр асар их хэмжээний цэцэгсээр өргөл өргөсөнтэй тэнцэх үр дүнг хүртдэг ба амьдралынхаа төгсгөлд Бурхан Кришнагийн орон тийш буцан харьдаг.     Хэн бээр Туласиг зүгээр л хараад өнгөрнө вэ эсвэл түүнийг суулгасан байшин эсвэл цэцэрлэгийн хажуугаар явж өнгөрнө вэ тэрээр өөрийн урьд урьдны бүхий л нүгэл хилэнцүүдээс салан ангижирдаг, түүний дотор брахманыг хөнөөсөн нүгэл гэх мэт нүглүүд ч багтдаг.      Туласи Девийн байгаа гэрт, хотод эсвэл ойд Бурхан Кришна баяр баясгалантайгаар оршин амьдардаг.     Туласи Девийн амьдарч буй гэрт зовлон шаналал хэзээ ч үл ирэх агаад Түүнийг оршин байгаагийн ач тусаар тэрхүү газар бүхий л ариун дагшин газруудаас ч илүү ариун болмуй. Бурхан Кришнагийн сүмийн ойролцоо Туласи суулган тарьсан хүн Түүний гаригт хүрдэг.     Салхиар дамжин ирэх Туласи Девийн анхилам үнэрийг мэдэрч, үнэртсэн хэн болгон ариусдаг. Сахиулсан тэнгэрүүд Бурхан Кришнатай хамтдаа Туласи мод суулгасан хөрс шорооноос авсан шороог хадгалсан тэр айлд хэзээ ямагт оршиж байдаг.      Туласи Девигийн сүүдэр туссан газар ариусах агаад галан тахилга хийх хамгийн
Scroll to Top