Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 23
Views Yesterday : 62

Энэ хүү  кавача доорх хаягаар орж зөв дуудлагаар сонсож болно.

  1. Би вээр анхлан Прахлад Махаражийн хүүрнэн өгүүлсэн тэрхүү Нрисимха-кавачийг давтан дуулж байна.
  2. Энэ кавача нь бүхий л эд баялаг, ангижрал гэгээрэл, гоц чанаруудыг хайрлагч эх булаг билээ. Өөрийн бясалгалдаа Бурхан Нрисимхаг алтан сэнтийд залаад энэ залбирлыг өргөөрэй.
  3. Амаа томоор ангайгаад Бурхан Нрисимха алтан сэнтийдээ залран байна. Тэрбээр гурван мэлмийтэй агаад нигуур нь намрын Саран мэт гэрэл туяатай ажгуу.
  4. Тэрбээр дөрвөн мутартай агаад, алга нь зөөлөн булбарай бөлгөө. Тэрээр алтан ээмгээр гоён чимсэн хийгээд цээжиндээ үнэт чулууг зүүж, давтмал дуулгыг толгойдоо өмсжээ.
  5. Тэрээр хайлсан алт мэт шар өнгийн хувцастай ба цэцгэн эрхи, үнэт чулуудан зүүлтүүдээр гоён чимсэн  байх ба  нүд гялбам гэрэл туяаг цацруулнам. Түүнийг Индра хийгээд бусад сахиулсан тэнгэрүүд дагалдан явна.
  6. Түүний бадамлянхуан өлмийд гайхамшигтай чимэглэлүүд бий ажээ. Түүний гартаа барьдаг зүйлүүд нь гэвэл  бадамлянхуа, галт хүрд, шийдэм, дун бөлгөө. Гаруда гэх мэт Түүний олон олон дагуулууд Түүнд мөргөл залбирлаа өргөнөм.
  7. Ухаанаа зүрхэндээ төвлөрүүлээд, сэнтий дээр залран байгаа Бурхан Нрисимхаг дурсан санаж бясалгах үедээ энэ кавачаг Бурхан Нрисимхад хандан өргөөрэй: “Ай энэ орчлонг хамгаалахаар заларсан Нрисимхадева минь ээ, миний толгойг хамгаалаач”.
  8. Ай багананд нуугдаж асан Нрисимхадева минь ээ, Та Өөрийн аугаа өршөөл ивгээлээр миний магнайг хамгаалаач. Ай Наран, Саран, галан мэт нүдэт Нрисимхадева минь ээ, нүд маань Таны хамгаалалтанд орох болтугай.
Nrishinha 9.              Ай аугаа эрдэмт мэргэн муни нарын алдаршуулан магтдаг Нрисимхадева минь ээ, ой санамж, оюун ухааныг маань Та ариусган цэврлэж хайрла. Арслангийн хамарт  Та вээр, хамрыг минь хамгаалж хайрла. Таны гэгээн нигуур Лакшмид маш эрхэм билээ. Та миний нүүрийг хамгаалж хайрлаа.

10.                Ай бүх мэдлэгийн Эзэн болсон

 

Нрисимхадева минь ээ, хэлийг минь Та хамгаалж хайрлана уу. Прахлада Махаражийн үргэлжид мөргөн залбирдаг Та минь ээ. Саран мэт гэрэлт нигуурт Та вээр миний амыг хамгаалж хайрла.

  1. Бүх орчлонг тэтгэн барих хүчин бүхий Нрисимхадева минь ээ, миний мөр хийгээд бүсэлхийг хамгаалж хайрлана уу. Таны мутрыг гэрэл цацарсан зэвсэг сэлт үргэлж чимнэм бөлгөө. Миний гарыг хамгаалж хайрла.
  2. Ай сахиулсан тэнгэрүүдийн дундах аугаагийн аугаа Нрисимхадева минь ээ, миний алгыг хамгаалж хайрла. Йогчдын зүрхнээ Хари дүрээр залардаг Та вээр зүрхийг минь хамгаалан соёрхоно уу.
  3. Ай сахиулсан тэнгэрүүд дундаас аугаа нь болсон Нрисимхадева минь ээ, Хираньякашипугийн цээжийг хага ярж байсан тэр л хумсаараа миний цээжин биеийг хамгаалаач. Хүйснээс тань бадамлянуха цэцэг дэлгэрдэг, Брахма Бурханы мөргөл залбирлаа өргөдөг Та бээр миний хүйсийг хамгаалж хайрла.
  4. Ай бүхий л олон янз орчлонгуудын авран хамгаалагч Нрсимхадева минь ээ, миний цээжийг хамгаалж хайрла. Та бол бүх мантрануудын далд дүр билээ. Тийм болохоор Та миний биеийн далд нууц хэсгүүдийг хамгаалалтандаа авч хайрла.
  5. Ай хүмүүн дүрд хувилсан, энэ дүрээрээ бүхнийг хамгаалан байдаг Нрисимхадева минь ээ, миний ташааг хамгаалаач. Энэ орчлонгийн ачаа тээшийг үүрэн байдаг Та вээр миний өвдгийг хамгаалж хайрла.
  6. Ай сахиулсан тэнгэр нарт хаант гүрнүүдийг хайрлагч Нрисимхадева минь ээ, миний өлмийг хамгаалж хайрлаа.
  7. Ай Нрисимхадева, Бурхан Вишну Агниг хамгаалж байдаг шиг намайг зүүн талаас минь хамгаалаач. Өөрийн сахиулсан тэнгэрийн дүрээр Та намайг өмнө талаас минь хамгаалаач.
  8. Ай нигуур тань хаа сайгүй оршигч Нрисимхадева, намайг зүүн талаас минь хамгаалаач. Ай ийм аймшигт дүрд хувилагч Нрисимхадева, намайг баруун талаас минь хамгаалж хайрла.
  9. Ай бүхий л хамгийн таатай сайхан бүхний Эзэн болсон Нрисимхадева минь ээ, намайг хойд талаас минь хамгаалаач. Ай Нрисимхадева, энэ материаллаг ертөнцөөс айх айдсаас намайг хамгаалаач.
  10. Энэхүү Нрисимха-кавача Прахлада Махаражийн яг өөрийнх нь амнаас урсан гарсан билээ. Үүнийг давтан уншсан хэн бүр ямар ч эргэлзээгүйгээр бүх нүгэл хилэнцийнхээ үр дагавраас ангижрах болно.
  11. Тэрбээр хүү, найз нөхөдтэй болох ба түүний нас уртасьюу. Давтан уншихдаа ямар ч хүсэлтэй байсан тэр бүхэн биелэх болноо.
  12. Энэ мөрийг уншигч хэн бүхэн үргэлж ялан дийлэх ба ямар ч нөхцөл байдлаас ялагч нь болж гарч ирнэ. Түүнд энэ болоод бусад орчлонгийн од гаригс ямар ч нөлөө үзүүлэхгүй.
  13. Энэ үйлэнд төгөлдөржөөд хүн хилэнцэт хорхой, могойн хоронд үл автмуй. Тийнхүү тэдний хорыг саармагжуулах бүлгээ. Брахма-ракшасууд болон бусад чөтгөр шулмууд энэ кавачийн нөлөөгөөр үтэр тонилон зайлах болноо.
  14. Хэрэв энэ кавачийг бичээд, саванд хийн, энэ савтай кавачаг бугуйндаа зүүсэн хүн ямар ч үйлэнд төгс төгөлдрийг олно.

25-29. Үүний ачаар тэрээр сахиулсан тэнгэрүүд, чөтгөр шулмууд, хүн төрөлтөн дунд үргэлж ялалт байгуулж байх болно. Хэрэв тэрээр энэ кавачаг өдөрт нэг эсвэл гурван удаа уншиж байх аваас ямар ч байр байдал түүний талд эерэгээр эргэх бөгөөд тэр мэдрэхүйгээ хангах үйлэнд болон ангижрал гэгээрлийн үйлэнд амжилт олох болно. Харин хэн бээр түүнийг цэвэр ариун зүрхтэйгээр 32000 удаа уншинам бэ тэр төгс төгөлдөрт хүрнэ. Үнсээр үйлдсэн тилак тавьж байх үедээ энэ кавачаг гурвантаа уншин дуудсан хүн бүх гариг эрхсийн сөрөг нөлөөнөөс ангижирна. Хоол идэх үедээ энэ кавачаг уншваас бүхий л төрлийн хоол боловсруулалтын өвчлөлөөс ангижрах ба Нрисимхадевын хүчийг олно. Энэхүү шүлгүүдийг ухаан санаандаа иш татан уншигч хүний ямар ч хүсэл биелэх болно.

  1. Арслан мэт хүрхрэгч, чөтгөр шулмуудыг айлган догдлуулагч Бурхан Нрисимхадева танаа би мөргөл хүндэтгэлээ өргөмүү. Өөрийн гараараа Тэрээр чөтгөр шулмуудыг устган дарж, чөтгөрийн үзэлт хүмүүн нарыг түгшээн сандраах бөлгөө. Тэрээр энэ болон бусад ертөнцийн чөтгөрүүдийн дунд айдас хүйдэс авч ирэхийн тулд заларсан билээ. Тэдний толгойг нь тас цавчих хийгээд өөр бусад аргаар тэднийг устгах бөлгөө. Тэр бусад чөтгөрүүдийг уйлан хайлтал аймшигтайгаар уурлан хилэгнэмой. Тэрбээр чөтгөрүүдийг хаа сайгүй устгах үүрэг даалгаврыг  өөртөө авсан билээ. Түүнийг гэрэл цацарсан биеийн туяа нь хаа сайгүй тархнам бүлгээ.

1 нрисимха-кавачам вакшье      2 нрисимхах пату ме кантхам        3 путраван дханаван локе

прахладенодитам пура             скандхау бху-бхрд ананта-крит    диргхайур упаджайате

сарва-ракша карам пуньям       дивьястра-шобхито-бхуджо         йам йам йамайате камам

сарвападрава-нашанам              нрисимхах пату ме бхуджау         тамтам прапноти асамшаят

сарва-сампат-карам чайва          карау ме дева-варадо             сарватра джайам апноти

сварга-мокша-прадаякам           нрисимхах пату сарватах      сарватра виджайи бхавет

дхьятва нрисимхам девешам     хридаям йоги-садхьяш ча     бхумй-антарикша-дивйанам

хема-симхасана-схитам             нивасам пату ме харих          граханам виниваранам

вивритасьям три-наянам    мадхьям пату хираньякша     вришчикагора-самбхута

шарад-инду-сама-прабхам   вакша-кукши-видаранах       висапахаратам парам

лакшмьялингита-вамангам   набхим ме пату нрихарих     брахма-ракшаса-йакшанам

вибхутибхи рупашритам     сва-набхи-брахми-самстутах  дуротсарана-каранам

чатур-бхуджам камалангам     брахманда-котая-катьям         бхудже ва тала-патре ва

сварна-кундала-шобхитам       ясьясай пату ме катим             кавачам ликхитам шобхам

сароджа-шобхито ракшам        гухьям ме пату гухьянам        кара-муле дхритам йена

ратна-кейура-мудритам            мантранам гухья-рупа-дрик     сидхйейух карма-сидхйайах

тапта-канчана-санкашам           уру-манобхавах пату                девасура-манушьешу

пита-нирмала-васанам              джануни нара-рупа-дрик           свам свам ева джаям лабхет

индради-сура-мулистхам          джангхе пату дхара-бхара         ека-сандхьям три-сандхйем ча

спхурам манакья-диптибхих    харта йо сау нрикесари             йах патхет нийато нарах

вираджита-пада-двандвам     сура-раджья-прапта пату      сарва-мангала-мангалйам

шанкха-чакради-хитибхих     падау ме нрихаришварах     бхуктим муктим ча виндати

гарутмата ча винаят                 сахасра-ширша-пурушах     два-тримшати-сахасрани

стуяманам муданвитам            пату ме сарвашас танум     патхет шуддхатманам нринам

сва-хрит-камала-самвасам       махограх пурватах пату       кавачасйасйа мантрасйа

критва ту кавачам патхет         маха-вираграджо гнитах      мантра-сиддхих праджайате

нрисимхо ме широ пату           маха-вишнур дакшине ту      анена мантра-раджена

лока-ракшартха-самбхавах     маха-джвалас ту налрутау     критва бхасмабхир мантранам

сарва-гопи-стамбха-васах         пашчи ме пату сарвешо          тилакам винйасед йас ту

пхалам ме ракшату дхваним     диши ме сарвато мукхах        тасйа граха-бхайам харет

нрисимхо ме дришау пату        нрисимхах пату ваявьям         три-варам джапаманас ту

сома-сурьягни-лочанах             саумьям бхушана-виграхах     даттам варйабхимантрийа ча

смритам ме пату нрихарир        ишаньям пату бхадро ме             прашайед йо наро мантрам

муни-варйа-стути-прияха          сарва-мангала-даяках                  нрисимха-дхйанам ачарет

насам ме симха-насас ту            самсара-бхаятах пату                  тасйя рогах пранашьянти

мукхам лакшми-мукха-приях    мритйор мритйур нрикесари     йе ча сйух кукшисамбхавах

сарва-вильядхипах пату                 идам нрисимха-кавачам

нрисимхо расанам мама                 прахлада-мукха-мандитам

вактрам патв инду-ваданам           бхактиман йах патхенайтйам

сада прахлада-вандитам                сарва-папаим прамучьяте

4   гарджантам гарджайантам ниджа-бхуджа-паталам спхойантам хатантам,

    руйантам тапайантам диви бхуви дити-джам кшепайантам кшипантам,

    крандантам рошайантам диши диши саттантам самхарантам бхарантам,

             викшантам пурнайантам кара-никара-шатаир

                          дивйа-симхам намами

Энэ бол Брахманда Пурандаас авсан, Прахлада Махаражийн дуулсан бүрэн Шри-Нрисимха-Кавача юмаа.

Орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Энэ хүү  кавача доорх хаягаар орж зөв дуудлагаар сонсож болно. Би вээр анхлан Прахлад Махаражийн хүүрнэн өгүүлсэн тэрхүү Нрисимха-кавачийг давтан дуулж байна. Энэ кавача нь бүхий л эд баялаг, ангижрал гэгээрэл, гоц чанаруудыг хайрлагч эх булаг билээ. Өөрийн бясалгалдаа Бурхан Нрисимхаг алтан сэнтийд залаад энэ залбирлыг өргөөрэй. Амаа томоор ангайгаад Бурхан Нрисимха алтан сэнтийдээ залран байна. Тэрбээр гурван мэлмийтэй агаад нигуур нь намрын Саран мэт гэрэл туяатай ажгуу. Тэрбээр дөрвөн мутартай агаад, алга нь зөөлөн булбарай бөлгөө. Тэрээр алтан ээмгээр гоён чимсэн хийгээд цээжиндээ үнэт чулууг зүүж, давтмал дуулгыг толгойдоо өмсжээ. Тэрээр хайлсан алт мэт шар өнгийн хувцастай ба цэцгэн эрхи, үнэт чулуудан зүүлтүүдээр гоён чимсэн  байх ба  нүд гялбам гэрэл туяаг цацруулнам. Түүнийг Индра хийгээд бусад сахиулсан тэнгэрүүд дагалдан явна. Түүний бадамлянхуан өлмийд гайхамшигтай чимэглэлүүд бий ажээ. Түүний гартаа барьдаг зүйлүүд нь гэвэл  бадамлянхуа, галт хүрд, шийдэм, дун бөлгөө. Гаруда гэх мэт Түүний олон олон дагуулууд Түүнд мөргөл залбирлаа өргөнөм. Ухаанаа зүрхэндээ төвлөрүүлээд, сэнтий дээр залран байгаа Бурхан Нрисимхаг дурсан санаж бясалгах үедээ энэ кавачаг Бурхан Нрисимхад хандан өргөөрэй: “Ай энэ орчлонг хамгаалахаар заларсан Нрисимхадева минь ээ, миний толгойг хамгаалаач”. Ай багананд нуугдаж асан Нрисимхадева минь ээ, Та Өөрийн аугаа өршөөл ивгээлээр миний магнайг хамгаалаач. Ай Наран, Саран, галан мэт нүдэт Нрисимхадева минь ээ, нүд маань Таны хамгаалалтанд орох болтугай. 9.              Ай аугаа эрдэмт мэргэн муни нарын алдаршуулан магтдаг Нрисимхадева минь ээ, ой санамж, оюун ухааныг маань Та ариусган цэврлэж хайрла. Арслангийн хамарт  Та вээр, хамрыг минь хамгаалж хайрла. Таны гэгээн нигуур Лакшмид маш эрхэм билээ. Та миний нүүрийг хамгаалж хайрлаа. 10.                Ай бүх мэдлэгийн Эзэн болсон   Нрисимхадева минь ээ, хэлийг минь Та хамгаалж хайрлана уу. Прахлада Махаражийн үргэлжид мөргөн залбирдаг Та минь ээ. Саран мэт гэрэлт нигуурт Та вээр миний амыг хамгаалж хайрла. Бүх орчлонг тэтгэн барих хүчин бүхий Нрисимхадева минь ээ, миний мөр хийгээд бүсэлхийг хамгаалж хайрлана уу. Таны мутрыг гэрэл цацарсан зэвсэг сэлт үргэлж чимнэм бөлгөө. Миний гарыг хамгаалж хайрла. Ай сахиулсан тэнгэрүүдийн дундах аугаагийн аугаа Нрисимхадева минь ээ, миний алгыг хамгаалж хайрла. Йогчдын зүрхнээ Хари дүрээр залардаг Та вээр зүрхийг минь хамгаалан соёрхоно уу. Ай сахиулсан тэнгэрүүд дундаас аугаа нь болсон Нрисимхадева минь ээ, Хираньякашипугийн цээжийг хага ярж байсан тэр л хумсаараа миний цээжин биеийг хамгаалаач. Хүйснээс тань бадамлянуха цэцэг дэлгэрдэг, Брахма Бурханы мөргөл залбирлаа өргөдөг Та бээр миний хүйсийг хамгаалж хайрла. Ай бүхий л олон янз орчлонгуудын авран хамгаалагч Нрсимхадева минь ээ, миний цээжийг хамгаалж хайрла. Та бол бүх мантрануудын далд дүр билээ. Тийм болохоор Та миний биеийн далд нууц хэсгүүдийг хамгаалалтандаа авч хайрла. Ай хүмүүн дүрд хувилсан, энэ дүрээрээ бүхнийг хамгаалан байдаг Нрисимхадева минь ээ, миний ташааг хамгаалаач. Энэ орчлонгийн ачаа тээшийг үүрэн байдаг Та вээр миний өвдгийг хамгаалж хайрла. Ай сахиулсан тэнгэр нарт хаант гүрнүүдийг хайрлагч Нрисимхадева минь ээ, миний өлмийг хамгаалж хайрлаа. Ай Нрисимхадева, Бурхан Вишну Агниг хамгаалж байдаг шиг намайг зүүн талаас минь хамгаалаач. Өөрийн сахиулсан тэнгэрийн дүрээр Та намайг өмнө талаас минь хамгаалаач. Ай нигуур тань хаа сайгүй оршигч Нрисимхадева, намайг зүүн талаас минь хамгаалаач. Ай ийм аймшигт дүрд хувилагч Нрисимхадева, намайг баруун талаас минь хамгаалж хайрла. Ай бүхий л хамгийн таатай сайхан
Scroll to Top